Гэгээн дурсамж-4 сар 2011
Манай нөхөр анх 14 жилийн өмнө шахуу намайг эргүүлж байхдаа нэг шүлэг бичиж өгч байсын. Тэгсэн тэрүүн дээрээ намыг нь магтсан юм ширхэг ч байхгүй хэрнээ баахан л өөрийнхөө дөлгөөхөн нүдийг магтаж ирээ л, нүд маань л чамайг харжээ маржээ ч билүү хэхэ, найз чамайгаан мундаг би л өөрөө таньж олжээ ч билүү кк үнэн авьяасгүй эргүүлээд наас...
Яахав өвөрмөц л санагдсан л даа, гэхдээ би өөрөө 18 ч хүрээгүй мангар бацаан байсым чинь банди нартай яаж харьцахаа ч мэдкүү ямар ч байсан их л шоолж байсан санагддын хөөрхий амьтныг, гэхдээ илтээр тэгж шоглох шордох хэмжээнд хүртэлээ хөгжөөгүй байсан дагаа, хэдэн үг ч эвлүүлээд хэлчиж чадахгүй адилхан баагий байж бас л басах маягтай л байсан басган явлөө хөөрхий.
Өөр эрчүүдтэй харьцуулаад байх ямар нэгэн юм тэр үед байгаагүй болохоор бодвол ном, сонингоос л дурласан хүүхнээ магтдаг барьдаг талаарх мэдээлэл авч, тухайн үедээ хандалттай байсан хэдэн сонгодог зохиол бүтээлүүдээрээ л тархиа угаалгацан байсан байх, хэн мэддийн. Тэр үеийн дурсамжууд үнэн бүдгэрэлттэй л явжээшдээ хэхэ. Новшоо ухжийтал л хачин хачин захиа, тэртээ он жилүүдийн урсгалд тэрлэж байсан шүлэг этр нь, бас тухайн үедээ л драма-таж байсан багын найзуудтай авахуулсан эрт галавын үеийн зураг ч явжаах шиг хэхэ.
Багын найзууд гэснээс манай нөхөр манай баахан найз охид дунд гав ганцаархнаа эрэгтэйм байж нэг удаа Эр муу ч Эмийн дээр гээд л аваад хаяж билээ. Аймаар эгдүүцсэн охид тал талаас нь алаад хаядын байгааздээ. Би хүртэл Үхэж байсан ч доор чинь оркуу этр гэж 18-тайдаа амьдралд ам гарчийж аягүй байдалд оржийлаа дараа нь хахахаха. Ёстой болдгүйм бээлээ шүү.
Ер нь их хорон, элдэв үгтэй улсууд дараа нь нөгөө шоолоод бдаг улсуудынхаа амссаныг заавал туулдаг байж магадгүй санагдаад бгаан. Саявтар нэг Америк Нөхрүүд ч билүү гадаадын монголчуудын асуудлаарх бичлэг блогтоо татсын. Тэгсэн Фэйсбүүкд байдаг нэг нөхөр л учиргүй нөгөө америк нөхрийнхөө таалалд нийцэх гэж аргаа барж явдаг монгол хүүхнүүдээ мангар тэнэгээр нь дуудаад л, яг миний 10 гаруй жилийн тэртээд мангартаж явсан үеийг маань санагдуулаад бүүр өхөөрдмөөр санагдаад кк.
Би ч уул нь амьдралын туршлага сууцан лаг гаруудын дэргэд арай болоогүй түүхийгээрээ ч гэсэн бас ч гэж 10-аад жилийн дотор хөгжил дэвшлийн замд шамдан мэрийж байгаагийнх, зарим юман дээр наадтай цаадтайгаа болоод байх шиг байгаамаа. Хааяа ч гэнэн туулай байсан, мангардуу үеээ их үгүйлдийн шүү, олон долоон юм бодогдохгүй, хар ухаан гэхэд ч хаашаа юм санаа суугаагүй, нээх гэгээлэг, гэнэн хонгор үе маань саяхан хүртэл надтайгаа зууралдаастай явжаахым дөө.
Яахав тэгээд сайн муу юу эсийг үзэхэв, янз бүрийн л хүн хартай итгэлцэж эвдрэлцэж үзсэнийх одоо ч ер нь л ТОМ ХҮН болох л гээд байх шиг бн даа. Өөрийн гэсэн үзэл бодолтой болчиж, хүн юм хэлэхээр шууд хүлээж авахаа байгаад дандаа шүүлтүүртэйгээр ойлгодог болоод байх шиг бн, бас хүн хартай харьцаж сурах л гээд л ядаад л яваам шиг бн. Урьд нь өө золиг, тэгж хэлдэг байж гэж тээр сүүлд нь амаа барьдаг байсан бол одоо хэлэх гэснээ хэлээд л түс тас түмпэн шанага талдаа болчиж. Удахгүй уруул давдаг урт үгнүүд бүүр цаашаа орох байхөө... Улам л халирамтгай, зөөлөндүү, юм бүрийг олон талтайм байна гээд бүүр эвлэрэхшүү аядах араандаа оржаах шиг.
Урьд нь санал нийлэхгүй юман дээр хэлчих гээд л хэл гозолзоод л байдаг байсан бол одоо яахав тэр золиг л дутуу мэдээлэлтэй яваам байлгүй, хөөрхий юмны учир мэдэхгүй дорой буурай сэтгэлгээтэй л байгаам байлгүй, байх шд гээ л таг дуугай өнгөрчих чадвартай болж ирэх анзааны? Энэ блогдох гэж нэг гүй ээ мөн хүний хөгжилд нэмэр болдог эд нэг ширхэг байнаа. Таануус бас чадлаараа блогтой болцгоож, блогийнхоо айди-г энд үлдээж, блогоороо санал солилцож эхлээрэй за юу. Блогоороо дамжуулж насан туршийн найз нөхөдтэй болохыг ч үгүйсгэхгүй ш дээ тио...
Би кибр орчинд танилцсан хэдэн андуудтайгаа сая Ээж Хад яваад хүслээ шивнэчээд ирлээ. Мэдээж зөвхөн амиа бодсон хүсэл биш бас хайртай хүмүүсийнхээ төлөө нэлээн залбирлаа. Сэтгэгдэл их өндөр байнаа, нээх сайхан их тайвшралыг мэдэрлээ. Урьд нь нөгөө Оюун Ухааны Музей дотор байдаг аз жаргалын гэрт саатан морилж байхад төрж байсан сэтгэгдэлтэй төстэй ч юм шиг. Бясалгал хийж үзсэн улсууд бас түрхэн хугацааны иймэрхүү юм мэдэрч үзсэн байдаг байх. Тэгээд л амьдрал залгачихаар нөгөө гоё байсан агшин дуукаа кк.. Тэр моментыг копидож аваад л яг хүсэх болгондоо дахин дахин тархиндаа жирэлзүүлдэг болж сурах юмсаан.
"Үтрээний хүүрнэл" жүжиг үзэгчдийн хүсэлтээр ганцхан удаа!!!
http://gegeen.wordpress.com/2011/04/20/%D2%AF%D1%82%D1%80%D1%8D%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9-%D1%85%D2%AF%D2%AF%D1%80%D0%BD%D1%8D%D0%BB-%D0%B6%D2%AF%D0%B6%D0%B8%D0%B3-%D2%AF%D0%B7%D1%8D%D0%B3%D1%87%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D2%AF%D1%81/
Нээрээ надаа энэ Үтрээний хүүрнэл-бүтээлийн билетийг нэг кибр анд маань өнөөдөр бэлэглээд би бүр хагартлаа баярласөөн, хүн хүслээ ил далдаар ч хамаагүй зарлаж байх нь зүйтэй гэдгийг маань баталж, энэ өдрийг мартагдашгүй болгоход хувь нэмрээ оруулсан тэр нэгэн анддаа дахин дахин баярлалаа гэж хэлье. Өөрөө гол нь хэр олны танил болох хүсэлтэйм байгаан мэдкүү, юутай ч энэ үзвэрийг Монголд дэлгэн тавьж байгаа талаар нь бусдад сонирхуулчихья. Хамтдаа баасан ахын бөөсдэйг нь тэмдэглэнгээ 4 сарын 29-нийг энэхүү үр өгөөжтэй тархины тэжээлээр дутагдалгүй шиг өнгөрөөе гэж уриалжийнаа. Зохион байгуулагчидыг нь дэмждэгийн хувьд таануус энэ Залуу Лидер Эмэгтэйчүүдийн үйл ажиллагаануудтай сонирхож танилцаж байгаарай гэе дээ..







М. Бямбацэрэн 2011-04-25 10:42
ямар гоё дурсамтайм бэ
Ж. Өнөөх л Амраа PGN чинь 2011-04-25 16:25
Гэгээн ч гэгээрлийн замдаа орцым байна дөө, надад л лав тэгж санагдчихлаа, ойрд сээгий нь хүртэл намбатай болоод байгаа ккк Зөө зө тэр ч яахоо, Үтрээ юу хүүрнэдгийг үзнэ ээ хө, түрүүнээс хойш биднууст нэг юм хэлэхээгдийнэ гээ л сонсдоод байгаа, яг юу хэлэхгээдаагий нь өөрөө очиж сонсоё хэ хэ хэ
9. Gegeen.mn 2011-05-09 20:30
үтрээ их юм хүүрнээд их олон эрчүүд ирж үзээд хэхэ...
их ч олон танилуудтайгаа тэнд таараад гээ л юм юм болсоон, зөндөө л бичлэгүүд зургууд ийшээ орж ирсэн байх..