2011-05-12 21:28:00

Говийн хаан ховордсоор л..

S. Monkjargal гишүүний оруулсан энэxүү сэдэв xүлээлгийн өрөөнд 8 xасаx даруулсан байгааг xараад дэмжмээр санагдлаа .. магад гараад ирж болоx ч бас устаж мэдэxээр байсан тул ач xолбогдол өгснийг минь зөвөөр ойлгохыг хүсье. .

Сэдвийг бичсэн: http://biznetwork.mn/profile/s.monkhjargal

Говийн хаан ховордсоор л..

Говь нутгыг тэмээгүйгээр төсөөлөх аргагүй юм.Бас тэмээ гэхээр юуны түрүүнд говь нутаг л санаанд буудаг шүү дээ.”Тэмээний талаар хэр сайн мэдэх вэ?” гээд хүмүүсээс асуухаар ялангуяа төв, хангай газрынхан “Ёстой мэдэхгүй номноос л зургыг нь харсанаас биш амьдаар нь ёстой харж байгаагүй.” гэх мэтээр хариулах нь тун харамсалтай.Өөрийнх нь талаар мэдэхгүй хүмүүс тэмээг хамгаалах талаар зүтгэх нь юу л бол доо. Учир иймээс тэмээ гэдэг амьтаны мөн чанар, ашиг шим, тоо толгойн талаар бага ч болов танилцуулахыг зорилоо.Цөлөрхөг, халуун говийн бүсэд амьдардаг энедмик чанарын сонирхолтой амьтан бол тэмээ юм.Говийн хаан гэгддэг энэ гайхамшигтай амьтан монголын мал аж ахуйн эртний уламжлалт салбаруудын нэг бөгөөд тоо толгой нь ховор өөрийн гэсэн өвөрмөц чанартай,цаг агаарын хэцүү үеүүдийг даван туулах тэсвэр хатуужилтай,улс орны эдийн засагт хэзээ ч буурашгүй ач холбогдолтой амьтан юм.

Дэлхийн 40 орчим улсад тэмээ үржүүлж байгаагийн олонхи нь Африк тивд байрладаг.Дэлхийд 23 сая тэмээ байдагаас 90 хувь нь нэг бөхт наран тэмээ, харин 9,6 хувь нь хос бөхт, 0,4 хувь нь тэдгээрийн эрлийз байна.Манай орны хувьд говийн аймгууд тэмээг голлон үржүүлдэг Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, аймагт бүх тэмээний 70%, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгуудад 8%, Архангай, Хөвсгөл, Булган аймагт 2.1% тэмээ байна.Манай улс хос бөхт тэмээний тоогоороо дэлхийд эхний байранд ордог.Монгол туургатны үе үеийн амьдрал тэмээн сүрэгтэй салшгүй холбоотой бөгөөд түүний ашиг шимээр хоол-хүнс, хувцас хунар, гэр орон, хөдөлмөрийн багаж, хэрэгсэл, тээвэр, түлшний үндсэн хэрэгцээг хангаж ирсэн билээ.Зөвхөн монголчууд төдийгүй дэлхийн өөр орнууд ч тэмээний асар их ашиг шимийг хүртсээр ирсэн түүхтэй.Африк, Ойрхи Дорнодын орнуудын эртний түүхэнд дайн тулалдаан, барилга байгууламжийн ажилд тэмээн хөсгийг хэрэглэж байсан баримт олон байдаг.Өнөө хэр нь Сахара, Кара Кум, Говийн их цөлд оршин суудаг нүүдэлчин түмний амьдрал ахуйд тэмээн сүрэг ихээхэн үүрэг гүйцэтгэсээр байна.


Африкийн аривчууд ба туарегчууд тэмээний тэсвэр хатуужил, дөлгөөн зан, ган гачигтай үед ашиг шимээ найдвартай өгдөг зэрэгт нь бишрэн шүтдэг бөгөөд эрчүүдийг тэмээ шиг сайхан эр гэвэл дээд зэргээр магтаж байгаа нь тэр гэнэ.Тэд тэмээгээр андгай тангараг тавьдагаас гадна хичнээн ч олон ямаатай хүнийг баян гэдэггүй хирнээ хэдхэн тэмээтэй хүнийг баянд тооцож, тийм хүн царайлаг охиныг эхнэр болгон авдаг заншилтай нь Африкийн нүүдэлчид хамгийн ажилсаг авхаалжтай хүн л тэмээ малладаг гэсэн ойлгомжтой холбоотой хэрэг ажээ.Мөн тэмээ нь тийм бол эзэн нь тийм гэж ч ярьдаг.Тэмээ хосолмол ашиг шимтэй мал бөгөөд нэг тэмээнээс амьдарлын туршид нь 300-480 кг ноос, 7000-8000 литр сүү, 10-11 ботго бойжуулах боломжтой.Ингэний сүүг эхийн сүүтэй дүйцэхүйц чанартай гэж тэмээчид ярьдаг.




Монгочууд эрт үеэс эмчилгээний зориулалтаар ингэний сүүг хэрэглэж ирсэн уламжилалтай.Сүүг яс сийрэгжих, хавагнах, бөөрний эмгэг ,сүрьеэ, цусны даралт ихсэх, нарших зэрэг өвчинүүдэд хэргэлсээр ирсэн бөгөөд өнөөдөр ч малчид янз бүрийн эмээс хэд дахин илүү гэж үзэж хэргэлдэг.Мөн хоормогыг нь ч эмчилгээний зориулалтаар олон өвчинд ууж, хэргэлсээр байна.Тэмээний ноосон бүтээгдэхүүн нь манай орны экспортонд гаргадаг цөөхөн хэдэн чанартай бүтээгдэхүүний нэг юм.Ингээд тоочоод байвал тэмээний ашиг шим дуусашгүй их.Хамгийн харамсалтай нь энэ гайхамшигтай амьтаны тоо толгой нь өнөөдөр 265.3 хүрч “Улаан ном”-д бичигдэхээр болсон нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм.Тоо толгой нь ховордох болсон хэд хэдэн шалтгаан бий.Хамгийн том шалтгаан нь ноос нь хямд, 1кг ноос ердөө 2000-3000 төгрөг.Харин 1кг мах 1700-1800 төгрөг бөгөөд нэг тэмээний амьдын жин 350-400 кг хүрдэг.Тиймээс гар дээрээ бэлэн мөнгөгүй малчид тэмээгээ зарах, хүнсэнд хэрэглэхийг илүүд үзэх болж, монголын цайны газар болгоны ширээн дээр эрдэнэт амьтаны амьны тасархай болгон нь байна гэхээр сэтгэл урагдах шиг .За тэгээд сая нэг хэсэг ил далдаар нөгөө л хэдэн тэмээний махыг хил давуулаад худалдаалхад тоо толгой нь мэдэгдэхүйц цөөрсөн.Бас нэг ховордох болсон шалтгаан бол тэмээний өсөлт удаан 2 жилд нэг удаа ботголдог маш их маллагаа, хөдөлмөр шаарддаг учир малчид тэмээг өсгөх, үржүүлэхээс шантарах болсон.Тэгээд ч сүүлийн үеийн малчидын чадвар муудсанаас болоод ингэ хээл алдах, чононд бариулах зэргээр хорогдох болсоныг дурдах нь зөв болов уу.

Хэдийгээр хүн өөрийнхөө өмчийг зарна уу, нядална уу өөрийн мэдэх хэрэг хэдий ч малчид маань жаахан нэнжин сэтгэл гаргаад тэмээгээ хайралмаарсан.
Мөн төр засгаас ч бодлого баримталмаар санагдах юм.Одоогоос дөрвөн жилийн өмнө би өвлийн амралтаараа хөдөө гэрлүүгээ явж байх замдаа аймшигтай зүйл харсан юм.Зил-130 машины чиргүүл дээр 3-н залуухан тэмээг шилэн хүзүүг нь төмөр тороосоор дараад чихээд хэвтүүлэн, нөгөө тороос нь шигдээд хүзүүг нь нүд халтирм болгосон байсан.Нөгөө тэмээнүүд хүн ойртохоор хоёр нүднээс нь нулимас бөмбөрөөд л ачиж яваа хүмүүс нь цайны газар тачигнтал инээлдээд, хөзөр тоглоод “хаашдаа алахаас наана яасан ч яахав” гэсэн янзтай найралцагааж байсансан.Амьд амьтаныг тэгж тарчилаж байхыг харсан хэн ч сэтгэл нь эмзэглэхгүй байх аргагүй биз ээ.Тэмээнд хүнтэй адил маш олон зан чанар бий.Тиймээс монгол хүн болгон энэ амьтаныг хайрлан хамгаалж,өсгөж үржүүлэх талаар өөрийн хийж чадах бүхнээ зориулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.


Сэтгэгдлүүд


  • B. Донгио 2011-05-16 23:15

    За ,, дүү хүү хагас сая байсан ТЭМЭЭГ хугас сая боллоо гээд лл ,, гаслаад байгаамуу ? Больдоо чи ,,? Малыг чинь чам шиг хөдөөний охиныг БАХАРХУУЛАХ гэж тэжээдэгүйм ? Ашиглах , мөнгө болгох зорилгоор тэжээдгиймшдэ ,, ?

  • Б. Магсаржав 2011-05-19 19:45

    ТЭМЭЭ Ч ТЭНГЭРИЙН АМЬТАН ШҮҮ... ХЭДИЙ 12 ЖИЛД ОРООГҮЙ Ч ХЭДЭН ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ТАВХАЙГААРАА ТАМГАЛСАН ТЭНГЭРЛЭГ АМЬТДЫН НЭГ... УХААЛАГ УЯХАНЫ ДЭЭД, ТЭСВЭР ТЭВЧЭЭРИЙН ДЭЭД, ДАЙСАНДАА ЭР БАР, ХАНЬ НӨХӨДДӨӨ НОМХОН ХОНЬ ШИГ АМЬТАНДАА ...
    ТЭНЭГҮҮДЭД ЗОРИУЛЖ ДЭМИЙ ГАНЦ НЭГ ҮГ ХЭЛЭХЭЭР ТЭМЭЭНД БҮТЭН НОМ УНШИЖ ӨГВӨЛ ОЙЛГОНО ШҮҮ... ХИАМНЫ ЦЕХЭД ХИАМ, ГУАНЗАНД ХООЛ Л ИХ БОЛДОГ ОЛОН МАХЧИН АРААТАН БИДНИЙ АМЫГ ТОСОЛДОГ БУЯНТАЙ АМЬТАН ЮМДАА ... ГОВЬ ТАЛ РУУ УУЛ УУРХАЙ НЭРИЙДЛЭЭР ЭХ БАЙГАЛЬ СҮЙДЭЖ БАС ӨВС УРГАМАЛ ХОВОРДОХЫН ХЭРЭЭР МАЛ АМЬТАН Ч ЯЛГААГҮЙ СҮЙДЭЖ УУХ УС ИДЭХ ӨВС УРГАМАЛГҮЙ БОЛНО ШҮҮ ДЭЭ... ТЭМЭЭНИЙ НООС ЯМААНЫ НООЛУУРЫГ БОДВОЛ ЭДЭЛГЭЭ САЙТАЙ, ЯГ ТААРСАН ДУЛААХАН... ТЭГЭЭД Ч УИХ-ЫН ГИШҮҮД ДАРГА НАРЫН ӨМГӨӨЛЖ ХАЙРЛАДАГ ТЭНЭГ ОЛОН ЯМАА ШИГ УРГАМЛЫГ ҮНДЭСТЭЙ НЬ ЗУЛГААЖ ТАХАЛДАГГҮЙ САЙХАН СҮРЛЭГ АМЬТАН ШҮҮ...
    ГОВИЙН ХААН ГЭСНЭЭС ГОВИЙН ХААН ЧИНЬ ЖИЖИГ БИЕТЭЙ Ч ГЭСЭН ӨХӨӨРДӨМ ХӨӨРХӨН ИД БЯДТАЙ МАЗААЛАЙ БААВГАЙ Л БАЙХ... ТЭГЭЭД ТОО ТОЛГОЙ НЬ ЦӨӨРӨӨД ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ 50 ХҮРЭХТЭЙ ҮГҮЙТЭЙ БОЛСОН БАС ЦУС ОЙРТОХ АЮУЛ ИХТЭЙ... МИНИЙ ХУВЬД ЁСТОЙ ТЭР ОЛОН УЛСЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН, АМЬТДЫГ ХАМГААЛАХ САН, ХӨЛДҮҮ БОЯ ГМ ХАМТАРЧ НИЙЛЭЭД ХӨЛДӨӨЖ Ч ЮМУУ ҮР ХӨВРӨЛИЙГ НЬ ХАДГАЛАХ, ЭСВЭЛ ХУВИЛДАГ ДОЛЛИ ХОНЬ ШИГ ХУВИЛЖ ОЛШРУУЛАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ТЭГЭЭД ЦААШАА ХЯТАДЫН ХИЛ ДАВАХААР НОВ НОГООН БОЛЖ ИРЭЭД УС УРГАМАЛТАЙ НААШАА БИТҮҮ ЭЛС ШОРОО БОЛЧИХООР ЧИНЬ ЗЭЭР, БӨХӨН, ХАР СҮҮЛТ, ХАВТГАЙ ЗЭРЭГ АМЬТАД ХЯТАДЫН ТАЛД ИХЭНХ НЬ ҮЛДЧИХЭЭД ТЭГЭЭД ЭРГЭЖ ИРЭХ НЬ БАГАСААД АЯНДАА МОНГОЛ ХҮН ШИГ ТЭНЭГ-ЛЭДЭГ БОЛООД БАЙНАШДЭЭ... ЯАНАДАА ХӨӨРХИЙ ЭНЭ ХЭДЭН ХӨЛДҮҮ УЛС ТӨРЧИД, УУЖ ИДЭХЭЭ УРДАА БАРЬСАН ХУРГАН ДАРГА НАРЫГ ХОЙД НАСАНД НЬ АМЬТАН БОЛГОЖ ЖААХАН ЖИНХЭНЭ АМЬДРАЛЫГ МЭДРҮҮЛЭХСЭН...

  • N. Happy Hippo 2011-05-19 23:53

    хөөрхий мазаалай л өрөвдөлтэй бочлоо. Яагаад өсөж үрждэггүй юм бол?

  • Б. Норовсүрэн 2011-05-20 00:24

    мазаалай өсөж үржих боломжгүй

  • З. Margad 2011-05-20 00:26

    mazaalai gej baavgai biluu?

  • B. Донгио 2011-05-20 00:31

    Одоо л сэдэв маань зөв хандлагатай болж байх шиг ,,, ?

  • N. Happy Hippo 2011-05-20 00:34

    Пандатай харьцуулаад үзэхээр Мазаалай маань айлын шоовдор хүүхэд шиг юм.

  • Б. Норовсүрэн 2011-05-20 01:07

    Аврах боломжгүй зүйлд цаг алдаж хөрөнгө зарцуулж байхаар боломжтой бусад зүйлийг цаг алдалгүй боломж байгаа дээр нь аварсан нь дээр дээ. Мазаалай 20 хүрэхгүй тоотойн дээр идэш тэжээлийн дутагдлаар турж үхэж байга амьтан. Одоо байга хэд нь цус ойртцон үржих чадваргүй.Дээрээс нь наад амьтны чинь нэрийг бариад мөнгө олох арга ихтэй байгууллагууд зөндөө байнаа.

  • З. Margad 2011-05-20 01:08

    20xon gejuu..xoorxii amitan

  • Б. Норовсүрэн 2011-05-20 01:12

    18 гэдэг байхаа тэгээд судалгааны тоондоо хүрэхгүй болхоор 30 хэд гэдэг энэ тэр гэдэг юм билээ.

  • N. Happy Hippo 2011-05-20 13:21

    Мазаалай ч өрөвдөлтэй амьтад байдаг юм байна лээ. Энд тэнд бутан дунд нэг бөөдийсөн бор юм газар ухаад л сууж байгаа дүрс л гараад байдаг. Бүр ч мөхөцөн гэж үзэж болохгүй байхаа. Панда чинь нэг хэсэг бас алга болоо алдсан юм гэсэн. Буцаад сэргээж болж л байна даа. Ер нь 200 жилийн дараа гэхэд дэлхий дээр хүнээс өөр зэрлэг сүүн тэжээлтэн үлдэхгүй гэж судалаачид үздэг гэсэн үнэн үү?

  • G. Azzaya 2011-05-21 15:55

    Тэмээтэй нутгийн хүний хувьд энэ сэвэв их таалагдлаа. Аз болоход миний нагац ах З.Бадарч 300 хол давсан тэмээтэй. Тэмээ бол тэнгэрлэг амьтан шүү.

  • Ж. Бат-Оргил 2011-05-23 10:52

    мазаалай гадны энд тэндэхийн зоо паркад байгаа. тэдэнтэй цусыг нь сэлбэж үржүүлэх хэрэгтэй. яг л тахь шиг.

  • З. Margad 2011-05-23 23:54

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • С. Буяндэлгэр 2011-05-31 17:10

    Би Өмнөговь аймгийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажилд оролцож бүх сумдаар нь явж байхдаа Мазаалайг харчих гээд сөртөнгөө сөнтөл яваад бараагүй. Нутагын хөгшчүүлийн ярихаар бол бяруунаас томгүй бор саарал цээж нь цагаан амьтан байдаг гэсэн. Ууг нь нэг харчих юмсандаа.
    Хүн байгалаасаа улам л холдоод байх юмдаа...

  • Д. Мөнхтуяа 2011-05-31 19:06

    Тэмээ нээрээ сүүлийн үед их цөөрсөн нь мэдэгдээд байна шүү. Би өөрөө бас говийн хүн болохоор. Тоо толгой нь цөөрч байгаа гэхэд сэтгэл эмзэглэж л байна. Яавал дээр юм болоо.
    Амьтныг тэгж зэрлэгээр тамлаж алж байгаа гарууд ямар ч хүнлэг сэтгэл байхгүй арилсан дотортой юмаа .
    малдаа тэгж хандаж болохгүй байхаа.

  • G. Boshigt 2011-06-04 09:59

    Тэмээгүйгээр монголын говийг төсөөлөшгүй.Адуу гэхлээр бид алалцчихгаад байдаг биз дээ.Тэмээ гэнгүүт бид тэмцэлддэг болмоор байна.Энэ сэдэв жаргангуут дахиад нэгийг мандуулаараа.

  • Г. Ганпүрэв 2011-06-04 20:32

    Тэмээ хэвийн өсж үржээл байна. Говийн малчид маань өөрсдөө хэдийг нь унлага ачлагандаа хэрэглэхүү. алийг нь идшиндээ хийхүү гэдгээ мэдэж байгаа байлгүй дээ. Тэгээд ч хөгширсөн тэмээг тогоо тосолохгүй өөр яахав дээ. Амний билэггүй тэмээ дууслаа ч гэх шиг

  • P. Jaagii 2011-06-07 00:04

    малаа сайн өсгөөд, тариа ногоогоо ч ургуулаад хил хэдэн жил хаасан ч тоохгүй дотоодын хүнсээ хангадаг байх хэрэгтэй юу л байна газар л байна штээ