Хөдөөнийхөн
Хөдөөний хэдэн гарууд хотод орж ирээд хот завааруулаад байна. Гэмт хэрэг хийгээд байна гээд хүмүүс их ам муутай байдаг. Гэтэл хотынхон нь айраг уудаг мах иддэг баатрууд. Наадмаар яадаг билээ тэ. За энэ ч яахав. Түрхэн зуурын хэрэг биз. Тэгвэл цаад хөдөөгүүр чинь цус ойртоод мэдрэл муутай нөхдүүд төрөөд байна. Хүн бараг явдаггүй газар залуус нь хэнтэйгээ танилцаж хэнтэйгээ суух билээ. Өнөөх нөгөө хонхорынхоо дулмаа дугармаа долгормаануудтайгаа л сууна биз? Хөдөөнийхнийг хотод ирж суурьшихыг би дэмжиж байна. Та нар?








Д. Сэргэлэн 2011-05-25 11:38
Гүэ одоо Монгол улсын иргэн амьдрах газраа өөрөө сонгоно гээд Үндсэн хуудиндаа заачихсан болохоор ёстой бүү мэдээ.
М. Эрдэнэбулган 2011-05-28 07:36
Албаар идэвхижүүлэлт хийж ийм сэдэв нээсэн байлгүй дээ, магадгүй даалгавар ч юм билүү ккк :)
Б. Бадам 2011-05-25 11:46
Яана аа тийм үү
цус мус ойртоод байгаа юм уу?
Ж. Бат-Оргил 2011-05-25 12:08
Хотынхон нь юу ч мэдэхгүй улаан хацарласан хөдөөнийхөн гээд л их ад үзнэ. энд тэнд хог хаядаг хээр явж байгаам шиг шээдэг бүдүүлэг соёлгүй заваан гээд байдаг. Одоо бүр оройн мэдээгээр ад үзэж эхэлж байгаа шдээ.
Б. Б.Tuul 2011-05-25 12:18
хэн нь хөдөөнийх, хэн нь хотых билээ дээ. хотыхон гэх кэцүү амьтад хөдөө очиж амьдрал үзэж хэн нь хөдөө гэдгээ мэдэрч цус мусыг нь холдуулаасай
C. Ganaa 2011-05-28 08:16
sexdej uu
Х. Erka 2011-05-25 12:20
Xотын филсофи гэж юм байxгүй юм чинь.нүүдэлчидийн филсофийг xарин ч бид сайн мэднэ
Ж. Бат-Оргил 2011-05-28 08:20
пилсооп биш юмуу
С. Учрал 2011-05-28 08:21
аааааааааааааа ха ха ха ха ха ха
E. Bolortuya 2011-05-25 12:26
Хувь хүний соёлтой холбоотой байх аа, хотын гээд байгаа нөхдүүд гудманд нус цирээ нийх нь энүүхэнд, хөдөөнийхөн нь бас л адилхаан
Ж. Бат-Оргил 2011-05-25 12:28
та нар минь л очиж зус сэлбэ.
С. Учрал 2011-05-28 08:29
чи хаачихнуу?
Н. Батзориг 2011-05-25 12:30
Бат-Оргилоо чи энэ сэдэвийг яах гэж нээгээд байгаа юм бэ. Энэ талаар хангалттай хэрэлдэж муудалцсан одоо болоо юм биш үү. Үнэн л биз дээ гарч буй хэргийн дийлэнхийг нь хөдөөнөөс ирсэн нөхдүүд үйлдэж байгаа биз дээ. Хөдөөнийхөн хүн муутай би шууд хэлнэ. Би амьдрал дээрээ үзсэн. Аав маань ногоо тарьдаг газар хагалуулах үрлүүлэх хураах болгонд тракторчин царайчилдаг. Гуйхад юу гэж хэлдэгийг мэдэх үү чи. Юу ч хийгээгүй байж аан муу гадны айл байж л байг гэж хэлдэг. Бодит байдал ийм л байна. Ер нь хаана ч очсон хөдөөнийхөн нэг муу хэдэн хотоос ирсэн дуракууд гэсэн маягаар харьцдаг. Би үнэнг л хэлж байна шүү. Ер нь тэгээд хотод ирчихээд хүн шигамьдарч чадахгүй бол боль л доо нутаг руугаа явж болно ш д.
А. Тэнгэр 2011-05-28 08:29
Тийм. Ийм байж бас нэг их сэдэв нээж хэрэлдэх гэсэн хүмүүс Албатай биш дээ хэрэлдэн байж хотод байх.
Д. Алтантуяа 2011-05-28 08:39
Та хоёрын элэнц хуланц чинь УБ байхгүй байхад л хотод амьдраад байсан юм уу? ккк
B. Baganaa 2011-05-25 12:48
Одоо болио нээрээ энэ талаар үгээ дуустал л хэрэлдээ биздээ хэхэ шамбалын дайн үе үе сэргээл ирэхиймдаа гэж
Б. Ганцог (HW) 2011-05-25 13:28
ганган бенз унаад гадаадын хит дуу сонсоод явж байхдаа л цонхоороо тамхины иш, кока коланыхаа савыг шидээд явдаг хотынхон байна ш дээ.
тийм болохоор хөдөө хот гэхээсээ хоосон толгойтнууд гэвэл дөхөх байх аа.
Г. Хулан 2011-05-28 09:36
тэр чинь хотын хөдөөнийхөн
М. Тэнүүн 2011-05-25 14:37
Хот хөдөө гээд нэг их ялгаад ч яахав дээ. Залуу байхад хотын төвийн хүүхэд гэдгээрээ жаахан маадгар байлаа, одоо ч өөрөө бараг хөдөө гарчлаа даа. Хөдөөнийхөн хот завааруулаад гэх нь ч юу юм. Хотын удирдлагууд чинь бүгд л хөдөөнийхөн биз дээ.
S. АСААНЖ 2011-05-25 15:51
би угаасаа xөдөөний xүн.
xотод ирэxээрээ ангайгаал шүлсээ гоожуулаал .. мэдрэл юм шиг алxжээдийн.. xарсан нэг нь xэлэx бx..
Ж. Бат-Оргил 2011-05-25 15:51
хотыхон та нар хамаг газар худалдаад авчихсан гээд нүүж суух газаргүй болгоо биздээ. та нарын гайгаар уух ус бэлчих малаараа хордоцгоож байна. тэгээд хотод ирж амьдарахаар хөөгөөд ад үзээд байх. чимдаанаа үүрээд замын машинд дайгдаад харь гээд байгаа юм уу. жинхэнэ хүн чанар хөдөө байдгийм за. хотын та нар хажуудах айлдаа хэн гэдэг хүмүүс амьдардагийг мэдэх үү? хөдөөний бид 200км цаадах айлд ямар хүн байдгийг мэднэ за. бага ддромжлоорой
Т. Отгоо 2011-05-28 11:52
200 км-ийн цаанаасаа тэр эхнэрээ аваачээ тэгээд
Н. Батзориг 2011-05-25 16:01
Ер нь бол чи уурлаад байх юм байхгүй чамайг доромжилсон ч юм алга. Үнэнийг хэлж байна. Би бол өөрийнхөө давхарын хөрш айлуудаа танина. Хуучин байрандаа бараг байрныхаа бүх хүнийг таньдаг байлаа. Нэг байрны хүн гэхээр ойлгож байгаа биз дээ. Хэдэн зуун хүн гэсэн үг ш дээ хөө. Тэрнээс хэдэн км-ийн цаана байгаа 2-3 хүн биш. Тэгээд ч ер нь газрыг чинь зарсан хүмүүс нь ихэнх нь танай нутгийн чинь хүн байгаадаа сайн судлаарай.
Ж. Бат-Оргил 2011-05-25 16:06
танайх оюутны байранд амьдардагийм уу?
П. Чалва 2011-05-28 12:06
хахаха
Н. Батзориг 2011-05-25 16:14
Хэ хэ хэ ингээд тэнэгтээд байдгийм даа. Чи хорооллын 4 орцтой байрны айлын тоо, хүний тоог бодоод үз дээ. Аргагүй ээ оюутны байранд амьдарч байсан байлгүй. Тэгээд тэрэнгээрээ сэтгэх юм даа. За за чамтай хэрэлдэх сонирхол алга. Зүгээр хэрүүл эхлээгүй байгаа дээр больсон нь дээр. Ингэж яриад байвал чи бид 2 ын яриа хэзээ ч дуусахгүй.
Ж. Бат-Оргил 2011-05-25 16:16
Танай аав чинь тэтгэвэрт гараад байрны дарга хийдэг байснуу?
Муу хуучны коммунистууд л ханандаа кранттай халуун паартай байшинд ордог биз.
Н. Батзориг 2011-05-28 12:16
Чи муу намайг доромжилж болно. Аавыг маань доромжлох эрх байхгүй шүү.
Ж. Бат-Оргил 2011-05-28 12:16
тэгээд байрны дарга болохоороо л байрныхаа бүх айлыг мэдээд байгаа биздээ чи муу
Н. Батзориг 2011-05-25 16:19
Чам шиг муу бацааныг бодвол аав маань хийсэн юмтай хүн шүү. Чи юу ч мэдэхгүй байж битгий хөдөө зангаараа малтаж бай.
Ж. Бат-Оргил 2011-05-25 16:22
Чам шиг усан тэнэг намайг аавтайгаа харьцуулна л даа. өөртэйгээ харьцуулж сур базаанаа, тэгж ярьвал манай өвөө нэгдэлд орохдоо 400 хонь 100 тэмээ 3 азарга адуу, 40 үхэрээ улсад өгсөн хүн. Чиний хажууд юмтай ч мөнгөтэй ч эртний феодал байсын.
А. Тэнгэр 2011-05-28 12:23
Мангуу амьтан.
Ж. Бат-Оргил 2011-05-28 12:27
тэнгэр шиг байлдаа чи
Н. Батзориг 2011-05-25 16:27
За зөө би өөрөө ухамсараараа энэ сэдэвээс чинь зайллаа. Хэлэлцүүлэгийг ингэж хийдэггүй юм. Жоохон соёлтой байж сур. Тэгээд ч чи бид 2 хэрүүлдээ аав өвөөгөө оруулах нь зохимжгүй. Үнэхээр чамд хэлэх үг алга. Чи ч овоо хэрүүлч гар юм шиг байна. Би дийлэхгүй байх. Гэхдээ чи цаашдаа хүнтэй хэрэлдэхдээ аав, өвөө рүү нь битгий орж байгаарай. Чиний хэрүүл чамтайгаа үлдэг. Тэрнээс чиний хэрүүлд аав, өвөө чинь ямар ч хамаа байхгүй шүү. Чамд гэж хэлэхэд хуучин хөдөөнийхөн орж ирээгүй байхад хотынхон тийм л хоорондоо нийтэч байса юм.
Ж. Бат-Оргил 2011-05-28 12:28
аль түрүүн алга болохгүй юу гэж ингэж өөрийгөө доромжлуулж байдымдээ. чиний л муугийх хаха
Н. Батзориг 2011-05-28 12:28
Уучлаарай хэрэлдэж сураагүй болохоор чадахгүй юм даа. Чи харин овоо хэрүүлч юм шиг байна. Сайн байна