2011-06-03 23:07:14

бөө

сүүлиин үед бие нь жаахан өвдсөн хүн бүр л бөө болоод байдаг боллоо энэ юу болж байна аа минии үзэж сонссоноор бол бөөгиин шашин бол хамгиин бүдүүлэг эртнии шашин гэсэн гэтэл одоо бараг хүн бүр л бөө шүтэж бөө болж байх шиг энэ дэвшилүү ухралт уу аль эсвэл бизнес үү бид хэддүгээр зуунд амьдараад байнаа

Сэтгэгдлүүд


  • T. Int 2011-06-04 20:03

    бөөгийн шашин бүдүүлэг гэсэн үү кккккк бусад нь лаг соёлтой...... хуцдаг халтар байн шүү.....

  • Г. Ганпүрэв 2011-06-04 20:11

    Бөө шашин биш мөргөл гэж үзвэл зүгээр байх

  • G. Boshigt 2011-06-05 13:53

    Юмаа мэдэж хуцаарай.Чиний бүдүүлэг гэсэнд жаахан бүдүүлэг хариу барилаа.Мэдэхгүй зүйлдээ жаахан болгоомжтой хандаж байгаараа.Дандаа амруугаа алгадуулаад байх тийм таатай биш байх аа.Дүвчүгнүүр бөө гарч ирээд чамаар жаал тогловол яана.

  • B. Baganaa 2011-06-05 14:12

    Монголчуудын хамгийн анхны шашин бол бөөгийн шашин бөлгөө. Бидний мандан бадралын үе ч энэ шашинтай бага ч гэсэн холбоотой. Ер нь бид аль болох бөөгийн шашнаа шүтэж шарын шашин болон бусад шашнийг түлхэх хэрэгтэй. Бөө нар их төрөөд бгаа нь үнэн гэхдээ үүнийг бас ялгаж салгах хэрэгтэй шүү нөхдөө их нарийн зүйл байгаа шүү бие нь өвдсөн болгон гэж хэлж болохгүй

  • T. Tsaxirmaa 2011-06-05 16:48

    Бөө мөргөл гэдэг нь манай улсын хувьд анхдагч бөгөөд шашин гэдэг талаасаа бус угсаатны талынх гэдэг утгаараа хөгжин ирсэн билээ Энэ нь өвөг дээдэс нар сар одоо хайрлан шүтэх үзэл бөгөөд хэн дуртай нь бас бөө болдоггүй нь тухайн хүний угсаа гарлаас шалтгаалах боловуу. Бүдүүлэг гэдэг үгтэй санал нийлэхгүй байна. Өвөг дээдэс, нар сар од мичид болон хүрээлэн байгаа орчиноо хайрлах үзэл нь яавч бүдүүлэгт орохгүй байх гэж найднам.

  • Г. Энхбаатар 2011-06-05 16:49

    Бөө бол тэнгэрийн хэлмэрч юм

  • З. Margad 2011-06-05 17:00

    бөө бол ад зэтгэрүүдтэй харьцах үйл.

  • Д. Мөөгөө 2011-06-05 17:41

    хаа байна тэр жинхэнэ Бөө ? би сайн мэдэхгүй л дээ гэхдээ 2 бөө дээр очсон сайхан худлаа шаадаг гарууд хэхэ СУИС-д сурвал дээр байсан байх гэхдээ муу юмнууд яг СУИС-д сургавал МАГУУ гээч юм л авна дооооо

  • *. Jargal 2011-06-05 17:51

    би ганц л сайн бөө мэднэ, өөрийгөө бөө гэдгээ аймар нуудаг, гэхдээ хийх ёстой ёслолоо гэр бүлийнхээ хүрээнд л хийчихдэг, зүгээр л ажлаа хийгээд явж байдаг томоотой, даруухан сайн залуу байдгийн. надаа харин тэр жүжигчин сампил харин жинхэнээсээ уг авсан бөө гэж санагдсан шүү, танайд хоноегоор гарч байхыг нь харсан. бусад нь худлаа даа. хэл амны баялаг нь ихсээд, цэцэн цэлмэг болоод ирэхээрээ л бөө нар худлаа болчихдог юм билээ. хэхэ

  • Б. Баянсүрэн 2011-06-05 18:05

    Миний мэдэх бөө нар Жаргалых тай адилхан. Тодорхой хугацаанд хийх ёстой ёслолоо үйлдчихээд л бусад үед ажлаа хийгээд л явжийн. Дээрээс хойш бөө нар угаа ав гэж янз бүрийн үйлдэл хийлгүүлж нөгөө хүн нь өвчнөө дийлэхгүй үхсэн тохиолдол зөндөө л байна. Тэгэхээр энэ үхсэн хүний амийг хэн хариуцах вэ?. Бөө нар бол угаасаа хариуцахгүй. Хуулиараа шүүх цагдаа гээд явсан ч юу ч олж долоохгүй. Тэгэхээр Тухайн үхсэн хүмүүсийн гол буруутанг ГЭРИЙНхэн болон ХАМААТНУУДАД нь чихмээр санагдахын. Нэг хүн танай тэр чинь бөө болох ёстойм байна гэсний тоолонгоор янз бүрийн юм хийлгээд алцан тохиолдол зөндөө л байна. Саяхан манай хамаатны нэг хүн бөө болжоогоом гэнэ. Тэгсэн угаа авснаас хойш аавын талынхан нь 9 өдөр шөнө бөөлүүлж юм асууж лавлаж, заслаа хийлгэжийн гэжаагаад нөгөөх нь биеэ дийлэхгүй бурханы оронд очих жишээний. Миний бодлоор хүний үгэнд итгэж ээж аав хамаатан садныхаа ятгаланд орж үхэж байгаа тэр хүмүүст үнэхээр харамсаж байна ...

  • З. Margad 2011-06-05 18:17

    үхээрийн бузар булай.

  • З. Margad 2011-06-05 18:38

    бүх шашнаар хориотой зүйл

  • Г. Ганпүрэв 2011-06-05 18:46

    Угаасаа шашин шүтлэг бие биеэ үгүйсэгдэгшт. бөө мөргөл яах араггүй монголчуудын эртний зан үйл. зарим нэг нөхдүүд бузар булай юманд ашиглаад байгаа болохоос биш

  • T. Tsaxirmaa 2011-06-05 19:09

    Өнөө цагт бөөгийн нэр хүнд унаж байгаа нь үнэн хэдий ч сайны хажуугаар саар байдгийг хүмүүс мартах учиргүй. Бүхэлд нь муусайн бөө нар гэж бас үзэх хэрэггүй боловуу. Цагийн сайханд Дархадын хонхорт нисдэг 7 бөө хэмээн алдаршисан 7 бөө хүн амьдарч бөөгийн ид шидийг түмэндээ хүртээж үзүүлэж явсан түүхтэй ч баримттай ч юм байдаг. Тэр хүмүүсийн үр удам угсаа өнөөдөр бидний дунд чимээгүй амьдарч байгаа нь үнэн Тийм болхоор нар сар ээлжилдэг шиг сайн муу 2 бас л байдаг байх.

  • Т. Ундрах 2011-06-05 21:00

    манай анхны төрт улс Хүннү гүрэн бөөгийн шашинтай байж, төр бөө мөргөлийг давхар авч явж байсан нь түүхэнд тодорхой байдаг. Их эзэн Чингис хаан маань ч бөөгийн хүчээр дэлхийг айлган сөгдөөж байсан нь олонтаа ном судар дээр байдаг, манай хамгийн анхны шашин бол бөө , сүүлд Автай сайн хан, Алтан хан 2 шарын шашныг дэлгэрүүлж манж нарын ятгалгаар бөө нараа устгаж омголон зоримог байсан миний монголын өвөг дээдсийг номхруулж байсан. Хөвсгөлд айхтар чадалтай бөө нар олон байж аль ч шашинд урваагүй үлдсэн ард түмэн бол дархадууд, одоо ч тэр сайн бөө нарын домог түүхийн хэлхээ болж төрсөн удмын их зайран удгад нар байсаар л байгаа . Олон шашин холилдсон төр улс хэзээ ч хөгждөггүйг түүх бэлхнээ харуулсан байдаг. Монгол хүн бүр байгаль эхээ хайрлан шүтэж , өвөг дээдсээрээ бахархах учиртай бөө, бөөгийн онгод сахиус гэж та нарын биднийл өвөг дээдэс дахин энэ нартын ертөнцөд ирж биднийг муу муухайгаас салгах гэж ирж байгааг ойлгох хэрэгтэй. Цаг зэвүүн болж байгаль эх уурлаж байгаа энэ үед олноор онгод бууж байгаа нь сайн хэрэг . Түүх 800 жилийн давтамжтай байдаг гэдэг, энэ үнэхээр үнэн бол 30 мянган бөө нар төрч монгол улс бадран мандах бизээ. Их монгол улсын 9 өрлөг баатрийн Боорчи, Мухалай нар бас бөө байсан , тэд төрийн догшин их 4 хөхөлт хар тугаа барин мандуулж дайн байлдаанд уулгалан орж дайсныг мохоож байсан нь мөнх тэнгэрийн их энэрэл байсан биз? Монгол хүн л юм бол эртний их бөө мөргөлөө бүү гутаа? сайнтай муутай өнөө үед бөө нэрийг зүүж хүний сэтгэл санаагаар тоглодог болсон нь нууц биш зөв хүнээ олж очих нь бид бүхний өөрсдийн үүрэг

  • З. Margad 2011-06-05 21:10

    та бүхнийг маань Бурхан багш өршөөн хайрла.эндүү буруу бодож явсныг тань ялгаж салганаа.

  • М. Тэнүүн 2011-06-05 23:21

    Аливаа зүйлийг судалж мэдээгүй байж их мэдэн том дуугарах ер нь бол жаахан тиймэрхүү л дээ. Мань мэтийн хуучны хүмүүс бол шашингүй үзлээр хүмүүжиж хүн болсон. Бидний үед шарын шашин бол хар тамхи гэж сургаж ирсэн. Нийгэм нь шүтэхгүй, аав ээжээс тийм хүмүүжил аваагүй бол тэгээд тэр чигээрээ л өнгөрдөг юм билээ. Энд үзэл бодол нь 180 градус эргэдэг хүмүүсийн талаар хэлээгүй ээ. Намын үүрийн дарга байж байгаад лам болсон хүмүүс бол байж л байдаг, лам нарыг буудаж байсан нам лам нараар ном уншуулах болсон зэргийг тоочихгүй.
    Бөөгийн талаар. Хуучный бурангуй бүдүүлэг ад зэтгэр ч гэх шиг юм бичих хүмүүс байх юм. Үүх түүхээ Чингис хаанаа л доромжилж байх шиг. Их хаан маань бөөгийн шүтлэгтэн байсан. Одооны шашин нэг их соёлжоод, шинжлэх унаасаад сүйд болоод гэвэл тэрэн шиг худал юм байхгүй, хүний толгой эргүүлж мунхруулдаггүй гээд баталж чадах юм уу.
    Явж явж монголчууд нэг шашинд тэгтлээ орж сүйд болоод тулшраад тэрнийхээ төлөө галд шатах хүмүүс биш. Бүх шашныг тэгш авч үзэн ялгаварладаггүй байснаараа Чингис хаан маань агуу. Бүр 800 жилийн өмнө шүү. Гэтэл одоогийн зарим нь 21 р зууны бүтээл гээд өөрсдийгөө өндөрт бодсон их мэдэхүүдийн бодол өчүүхэн жоохон байдаг нь даан ч харамссалтай.

  • T. Int 2011-06-05 23:37

    Баттогоод
    Чам шиг юмны мэддэг гэж юу байдаг юм, мэддэг хүн ганц өгүүлбэрээр сэдэв нээдгүй л байхгүй юу даа , жоохон ч ичиж амьдар даа

  • С. Мөнх-Идэр 2011-06-06 00:57

    Бөөгөөс болж хүмүүсийн амьдрал эрс өөрчлөгдөж байгаад нь дургүй. ямарч шашинаас илүү нөлөөөлж байна. Заяаны хань биш гээл хосуудыг салгаад байх жишээний.....

  • Д. ганцэцэг 2011-06-06 14:32

    цөвүүн цаг ирэхэд борооны дараах мөөг мэт бөө удган олширно: х