Сүүлд шинэчлэгдсэн
- Порно, Монголд ердийн үзэгдэл 12
- Таны сэтгэл санаа яг одоо ямар8195
- Хэврэгшсэн Хятад…32
- Монголд ажилд хүн олдохгүй бай48
- Буддын шашин бол бурхангүй шаш263
- Байртай болох арга хэлээч найз16
- Түргэн хэллэг хэлэх үү дээ4
- Харшилын эсрэг3
- Хайртаа хайрлах 20 энгийн зөвл9
- НУУЦ АМРАГ 130
- Ажил хайгч танд зориулсан нууц15
- Архинд донтогдсыг яах вэ????34
- Манай ерөнхийлөгч авилгатай нэ41
- Аалзны тор-6 Энхбаяр гэж хэн б7
- ЯРШИГ ОНИГОО УНШИЙ55
- Хөгжилтэй түүх яръя3836
- УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙ28
- Biz ийнхэн энд тэнд биш энд нэ5
- Монголын нийгэм танд хэрхэн мэ1
- Юуны төлөө ажиллаж байна вэ? Н30
онцлох сэдэв
-
Хэврэгшсэн Хятад…
Нийтлэгч: О. ORSOO
-
Ажил хайгч танд зориулсан нууц зөвлөгөө 1
Нийтлэгч: M. Mongolian HRM innovation ACADEMY
-
Жинхэнэ Монгол эр хүний шинж чанар! Монгол эрчүүдээ өөрсдийгөө өөрчилье!
Нийтлэгч: 9. Gegeen.mn
-
Капитализмын мөн чанар хийгээд геополитикийн тэнцвэр
Нийтлэгч: ᠰ. САРНАЙ
-
Биз-ийг өмөөрч бичсэн шүлэг :)
Нийтлэгч: Д. Д.
Халуун сэдэв
-
Байртай болох арга хэлээч найзуудаа
-
Нийтлэгч: Г. Хулан
0
Хэзээ ч уйдахгуй сэдэв
-
"Ялагдашгүй" уран сайхны олон ангит кино
-
Нийтлэгч: А. Арман
0
2011-06-03 23:07:14
бөө
сүүлиин үед бие нь жаахан өвдсөн хүн бүр л бөө болоод байдаг боллоо энэ юу болж байна аа минии үзэж сонссоноор бол бөөгиин шашин бол хамгиин бүдүүлэг эртнии шашин гэсэн гэтэл одоо бараг хүн бүр л бөө шүтэж бөө болж байх шиг энэ дэвшилүү ухралт уу аль эсвэл бизнес үү бид хэддүгээр зуунд амьдараад байнаа

Б. { Э м а } 2011-06-06 15:06
миний мэдэх хүмүүс дунд худлаа бөөнүүд олон байгаа болохоор итгэхэд хицүү юм аа....
B. Baganaa 2011-06-06 17:48
За хө нээх сүсэг бишрэлгүй хүмүүс байж болно үгүйсгэхгүй тэхдээ ч ингэж тоом том ярьж болдогүй л юмдаа. Итгэхгүй бол таны л хэрэг харин шашин мөн биш гээд бгаа хүмүүс маань ном сонин гарчигладаггүй юм бол эндээс ороод үзээрэй за
А. MiIGaA / GINZA / 2011-06-06 20:53
хамаа намаагүй ярихиймаа бас
С. Буяндэлгэр 2011-06-06 21:48
Бөөг шашин гээд байгаа хүмүүсийг сайн ойлгохгүй л юм. Шашин гэж үзэх гээд байгаа бол номлол, философи, ёс зүй, гоо зүй гээд хүний амьдралын хэвшилд хүртэл нэвт шингэсэн байх ёстой санагдах юм.
ШУА-ын дэлхийд хүлээн зөвшөөргдөсөн академич хүний бичсэнээр бол Монголчууд Мөнх тэнгэрийн үзэлтэй гэсэн байсан.
Чингис хааныг их түрий барих юм. Ямар нохойд баридаг мод бишдээ. Тэр суут хүний нэрийг дурьдаж өөрийгөө халхлах гээд байгаа бол арай хамжаарагатай баймаар юм. Чингис хаан дэлчигнээд байсан Дэв тэнгэр бөөг өөрөө дарж Монгол түмэнд Дээд ганц тэнгэр бийг ойлгуулсан санагдах юм.
Яаж ч бодоод нэг шашинд хэт итгэн автаж байсан бол дэлхийг (тухайн үед дэлхий гэж эзэн богд Чингис хааны болон түүний удамынхны эзэлсэнээр л хэмжигдэж байсан тул ингэж бичив) эзлэн чадахгүй. Яагаад гэвэл аль ч шашинд байдаг МУУ үйлийн НҮГЭЛ ийн дээд хүний амийг егүүтгэхийг шашинтай хүмүүс хийж чадах байсан гэжүү. Бусад шашины хүмүүс бол буруу номтоныг дарна сөнөөнө гээд дайн дэгдээдэг байсан бол эзэн Богд Чингис хаан маань БҮГД НЭГЭН ТЭНГЭР-ийн ДООР гэдэг үзэл санаагаар дэлхий дахиныг энхжүүлэх гэж энэ үйлсээ бүтээсэн болов уу.
Бөөг соёлгүй гэсэн этгээд (сэдэв) нээгчийг үнэхээр гайхаж байна. Соёлтой шашин хаана байдаг болоод ингэж хэлж байгааг ойлгохгүй юм. Бичих үгээ ядаж нэг удуу бодож байж бичиж байвал сайнсан.
Би өөрийн нүдээг хав халуун төмөр (галд улайсгасан) алхаар миний хоёр гар дээр түлсэн бөөг харсан. Өөр зүйлд өөр хүн тэгэж түлсэн бол миний гарны арьс хуурч унаад сүйд болох байсан байхдаа. Огтхон ч өвдөөгүйгээр барахгүй харин ч сэтгэл санаа амар болсон шүү.
Эцэст нь хэлхэд Монголчууд бид нар сар гал гуравыг шүтдэг санагдах юм. Энэ Монгол угсааны хааны хатандаа бариулсан бунхан (Тажмахалын орой дээр одоо ч бий) Шарын шашны тэргүүн байсан Өндөр гэгээны Соёмбо үсэгийн толгой дээр ч бий...
T. Bulgan 2011-06-09 19:08
Тэв тэнгэр бөөг газарт хоёр хаан үгүй гэж Чингис хаан өөрөө бөө байсан болохоороо хороосон гэдэг шт
С. Буяндэлгэр 2011-06-09 19:40
хахахах хаанаасаа тийм юм олоод уншчихдаг байнаа Чингис бөө гэнээ савлаа
М. Тэнүүн 2011-06-07 09:51
Сүүлийн үед бөө маш их олон болж байгаатай хэн ч маргахгүй. Өнөөдөр гэхэд налайхын орчим болж буй нэг л чанар гэдэгт 75 бөө төрсөн гэж сонсслоо. Зарим хүний хэлснээр арай л 13 мянгад хүрчихсэн юм биш үү. Миний ойлгосноор бөө гэдэг нь өөрөө нэг их авьяас чадвартай мундаг хүн биш байхаа. Буруу ч ойлгосон байж болно, учир нь хэдхэн удаа бөө дээр очих завшаан таарсан юм. Зайран удганг зарим нь улаач гэх юм билээ. Орж ирсэн онгод нь юу хэлснийг дамжуулж өгдөг хүн юм уу даа. Онгодоо мордуулны дараа юу хэлснийг нь санадаггүй юм билээ. Гэтэл нэг зайран онгод нь ороогүй байхад хүнийг хараад юм хэлээд байсан. Бөөгийн талаар гарсан ном байдаг л юм билээ. Судлаач нар ч байгаа. Тэдний үгийг л сонсох хэрэгтэй болов уу.
З. Margad 2011-06-07 23:49
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
А. Цолмон 2011-06-08 15:25
Бөө гэдэг бол үнэндээ сүртэй хувцаслаж, харанхуй гэрэлгүй орчинд хүмүүсийг цуглуулаад цан хэнгэрэг дугаргаж хүмүүсийг айлгаж сэтгэлийн нь сагсайлгаад тэгээд жүжиглэж эхэлдэг урлаг гэхэд ч хаашаа юм БИЗНЕС юм даа. Яахав айсан хүмүүст хэлсэн бүхэн нь үнэнч юм шиг тэгээд л хамаг юмаа бөөд даатган хэмэг хөрөнгөө барьж гүйдэг. Шал тэнэг юманд хульхидуулаад л манай монголчууд шал тэнэг юм. Гэтэл бусад улсад бөөд итгэдэг юм бараг байхгүй. Би олон бөөд үзүүлсэнч дандаа худлаа ярьдаг хүмүүс таарсан.
А. Цолмон 2011-06-08 15:29
Үнэхээр сайн юм аа мэддэг бөө байж болох ч өнөөдрийн нөхцөлд БӨӨ гэдэг ойлголт нь сүлжээний бизнэс болчихсон юм билээ. яг л ОРИФЛЭМЭ шиг. Захын зүүн талын гэр байраар орой нэг яваад үзээрэй. 4-5 хашаа өнгөрөөд л нэг айлд бөө хэнгэрэг балбаад л... Бөө болоход тавьдаг шаарплага нь эд хөрөнгө л байдаг шүү дээ. Зүгээр нэг өмсгөл нь гэхэд л хэдэн сая төгрөгч гэх шиг. Сайн бөө гэж ховор л байдаг байх. Хэрвээ би тийм хувцас өмсөөд та нарыг хульхидаж мөнгө ольё гэвэл та нар хульхидуулах л хүмүүс байнадөө. Гэхдээ хүн чанар зулгаагаад би хийж чадахгүй байхаа.
B. Temuujin 2011-06-08 16:30
Та нар өөрсдөө тэр хүмүүс дээр очиж үзүүлдэгээсээ харин ичих хэрэгтэй юм биш үү. Та нарын тэнэглэлээс болж бага зэрэг туйлшрах хандлага бий болсон нь болсон байх. Эртний дүр хэдэн минутын турш хүний биед орж ирээд юм хэлдэг гэдгийг би лав олон хүнээс сонссон, итгэх хүнээсээ ч сонссон. Харин тэр хугацаанд орлого зарлага, виз гэх мэт балай юмнуудаа хэдэн мянган жилийн өмнө байсан сэтгэхүйгээр хэлүүлнэ гэдэг чинь та нарын л тэнэгийнх шүү дээ.
Гэхдээ л өөрөөрөө биш өрөөлөөр юм хэлүүлж, үйлдэл үзүүлнэ гэдэг бол бидний ойлгоцоос ондоо байгааг илэрхийлдэг. Хэт орчин үежээд, соёлжоод ирсэн зүйлс л бидний сэтгэхүйд байгаагаараа бууж, худлаа тал руугаа сүнгэнэдэг юм. Тиймээс та нарт яаж нөлөөлнө, түүгээр нь л ойлгож явах хэрэгтэй. Илүү зүйл битгий шаард.
Та нарын шашин гэж яриад байгаа үндсэн хэд чинь ердөө л хүний залхуурал дээр тулгуурласан байгууллагууд шүү дээ яг одоогоор. Илүү сэтгэж, хардаг хүмүүс байдаг л байх. Гэхдээ тэд хэзээ ч шашин гэж хөөцөлддөггүй. Харин логик дээр болон байгаа байдалдаа тулгуурлаж ажилладаг хүмүүс.
Бид нарт яагаад худлаа юм шиг санагддаг гээч. Яагаад гэвэл бидний хэл төгс биш. Түүнийг хүн бүр өөр эзэмшдэгт л учир нь байгаа юм. Түүнээс санаа үл хүрэх ойлголтоо бодохоос биш наана нь ярих нь үнэндээ багадна.
B. Beenee 2011-06-11 14:19
БӨӨ нь үр хойчоодоо өвөг дээдэс болоод байгаль дэлхийгээ хайрлах ухааныг зааж чиглүүлэхээр бууж ирдэг өвгөд юм. Түүнийг тэнгэрээс төрөхдөө тамга авсан удган нар хүмүүн төрөлхтөнд уламжилдаг. Гэтэл ихэнх хүмүүс өвгөдийнхөө захиас сургаалийг сонсохын оронд өвчин зовлон, өр шир ярьж суудаг болж. Зарим нэг нь зүгээр сууж байгаад босж тамхи татаад юм хэлдэг болж угтаа бөө нь хорвоогийн муу бүхнээс хамгаалсан хуяг буюу хувцастай угтай удганд ёс жаягын дагуу буудаг. Тэгэхээр ад зэтгэр буулгадаг хүмүүс их л болж гэж ярьж байсан шүү . Мэддэг нэг нь.
З. Margad 2011-06-11 15:09
хүн нас барсан бол сүнс бурхан багшийн мэдлийнх болдог.эргэж холбогдоно гэж хэзээ ч байхгүй гэж үздэг.хүн болгонд бүх л амьдралынх нь туршид өөрийн нь буг дагалдаж явдаг буюу нас барсаны дараа уг бугтай бол холбогдож болно.буг нь үргэлж цуг байсан учраас нас барагчийн дүрийг үзүүлж хариулт өгдөг.маш их худлаа ярьдаг.уг бугтай харьцагчийг бөө гэж нэрлээд байх шиг байна.ийм хүмүүс гол төлөв удам дамжсан шинжтэй байдаг олон ч байх учиргүй юм байна.бүх газар энэ үйлийг хийдэг.шашнаар тайлбарлахад ийм байна.би санаагаараа зохиочоогүй юм шүү.
З. Margad 2011-06-11 15:27
өөрт нь итгэсэн хүмүүсд маш их сүр хүчийг үзүүлж чаддаг.эр эмийг салгах нийлүүлэх..олон ёс бус зүйлийг хийдэг.Бурханы номыг сонсонгуут буг чөтгөрүүд дарагддаг.
B. Beenee 2011-06-14 13:16
бугаа яриад байна уу бөөг хэлээд байна уу ....хэт туйлшраад байх шиг
З. Margad 2011-06-14 13:17
бөө гэдэг буг,чөтгөрүүдтэй харьцах үйл.
Я. Erdenetsetseg 2011-06-11 18:05
Сайн байна уу?Миний бодлоор
1.Бөө гэдэг бизнес болчихоод байна. Амьдралаа дөнгөн залгуулж яваа задарсан төртэй ядарсан монголчууд бидний дотроос өөдгүй аргаар мөнгө олж зарим нэгнийгээ хоослож байна.Миний найз бөө. Яагаад бөө болсон гэхээр / найз маань архинд дуртай , архинаас гаргах санаатай хүнд үзүүлсэн чинь,Энэ хүн чинь шүтээнтэй ,сахиустай хүн юм байна. Сахиусыг нь тэнгэрийн үүд хаахаас өмнө,хөхөө дуграхаас өмнө авах хэрэгтэй гэж хэлсэн/ За тэгээд сахиусыг нь авхад багаар бодход 4сая-5сая төгрөг . Энэ их мөнгийг хаанаас олох билээ.Бөөн проблем, хэндээ хэлэх билээ. Ингээд авч чадахгүй 2-жил явлаа.Найз маань архиа уугаад л байлаа. Арга тасраад дахиад хүнээс асуулаа бас л урдныхтай адил үг хэлж байсан.Ингээд асууж сурлаа сахиус гэдэг зүйлийг авбал яадаг юм,авахгүй бол яадаг юм гээд л............ Тэгсэн .. авахгүй бол ам насанд нь халтай бүр ойр дотны ах дүү аав ээж гээд л тэднийг нь ээлжээр зовоон тарчилааж , ажил үйлс бүтэлгүйтэж,
адаг сүүлд нь өөрийнх нь биенд мэдрүүлж залхаадаг гэнэ.
Өөр нэг арга нь сахиусыг нь хариулж болдог гэнэ.Тэгсэн тэр үйлийг хийлгэхэд дор хаяж 10-30 сая байдаг гэнэ. Ингээд найз маань сахиусаа авхаар боллоо. Бүх ойр дотны ах дүү нь оролцдог гэнэ .заавал тэд нар нь мөнгө төгрөг өгдөг гэнэ.Яагаад гэхээр удмынх нь хөгшин буух гэж байгаа болхоор гээд л....... Ингээд хураасан мөнгөгүй улс чинь яахав өр зээл тавьж, ах дүү нараас албатай юм шиг мөнгө хувиарлаж байж нэг юм авлаа.Тэр их мөнгө юу юунд орж байна гэхээр ,анх ны үзсэн нэг ёсондоо тодруулж өгсөн багш гэж хэлдэг юм билээ тэр хүндээ 1саяаас -4 саяыг өгнө. Тийм мөнгө өг гэдгийг нь багш гэдэг хүн нь тухайн хүний ар гэр хамаатан садан нь бэл бэнчинтэй юмуу гэдгээс шалтгаалж гаргадаг нь тодоос тод байсан. Өөр тэр тэр багшид тийм тийм мөнгө өг гэдэг юм билээ. 1-удаагийн явалтаараа тэрнийгээ чанар гэж нэрлэдэг .1-удаагийн чанарт явхад тэр багш 20-30 хүнд шинээр тодруулж байгаа юм. Тэгхээр маш их оронтой тоо гарч байгаа биз. Энэ мэтчилэн бичээд байвал зөндөө л юм байна. Үнэхээр энэ бол бөө гэж байдаг удмынх нь өвгөд бууж ирдэг нь үнэн боловч энийг шунахайгаар ашиглаж байгаа хамгын анхлан гарч ирсэн бөө удган нар л бөө гэдэг үнэн бодит зүйлийн нэр хүндийг гутааж байгаад л харамсаад та бүхэнд ойлгуулах санаатай урьд хойн нь оруулаад өөрийн бичсэн бөлгөө.
Манай найзын биенд орж ирдэг удмынх нь өвөө ,ямар үнэн үгтэй, хөгжилтэй, сайхан зантай өвөө байдаг.
хэзээ ч биднээс болон танихгүй хүн үзж хараад зоос мөнгө нэхэдгүй.Харин тэр түшээ хийдэг хүнд л их учир байдаг юм билээ.
З. Margad 2011-06-14 15:54
мөнгө салгах гэсэн бузар арга.
З. Margad 2011-06-11 20:35
чөтгөр хүний биед орохдоо нас нөхцсөн хүний хоолойгоор ч ярьж чадна.хүмүүс бодохдоо хайрт бурхан болоочтойгоо яриж байна гэж асар ихээр эндүүрдэг.үнэн хэрэгтээ албин чөтгөрүүд хүмүүсээр ингэж даажигнадаг бөлгөө.тэдний гол санаа бол хүмүүсийг Бурхан шүтэх замаас л гажуудуулахад оршдог юм.Ислам,Библи,Буддизм бүгдэд хориотой зүйл.бөө тийм сайхан юм байжээ та нарынхаар.тэгвэл буг,чөтгөр,албин..гэдэг үгнүүд ямар учиртай юм бол
Я. Erdenetsetseg 2011-06-14 18:24
Таныхаар бол ямар учиртай юм бол.Бөө гэдэг байх ёстой юм уу үгүй юм уу?
Н. Нэргүй 2011-06-11 21:02
бурхан байдаг гэдэгт би итгэдэг.
Я. Erdenetsetseg 2011-06-14 18:52
Удган бөө нар хүний биед орчихсон ярьж хөөрч байгаа шиг,та бурхан гэдэг нүдэнд харагдахгүй , гарт ба
Я. Erdenetsetseg 2011-06-11 21:08
Удган бөө нар хүний биед орчихсон ярьж хөөрч байгаа шиг,та бурхан гэдэг нүдэнд харагдахгүй , гарт баригдахгүй .................... харсан үзсан болоод итгэж байна уу?
Аль эсвэл таны амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү?
Я. Erdenetsetseg 2011-06-14 18:58
Удган бөө нар хүний биед орчихсон ярьж хөөрч байгаа шиг,та бурхан гэдэг нүдэнд харагдахгүй , гарт ба
З. Margad 2011-06-11 23:07
бүх зүйл нь хоорондоо зохицолдоотой гаригс,нар,сарыг хэн бүтээсэн байх вэ.тэр агуу бүтээгчийг та бид харж,гараараа барина гэж юу байхав дээ.энэ бүхний тухай ойлгохын тулд Библи,Соран,Буддын номтой танилцах хэрэг гарах байх л даа.наад бөө гээч зүйл чинь нэр нь л ондоо болохоос бүх газар л хийж байна.биенд чөтгөр шүглэхээс бөө шүглэж байгаа юм биш л дээ.наад бөө чинь чөтгөр дуудагч л байхгүй юу.Соранд чөтгөрүүдийн хааныг Иблис гэж нэрлэсэн байдгым билээ.жаахан л бурханы номтой танилцуул наад зүйл чинь дэмий юм гэдгийг ойлгоно л доо.сатаан гэдэг дээ.угтаа бүгд нэг зүйл.
B. SAIHNAA 2011-08-02 11:39
хүмүүсийн санал бодол бүгд л зөв ,,,, тэгэхдээ би бол ингэж боддог ----> 1000 лам байлаа ч --- 1 чадалаа авсан бөөгийн дээр гарж чадахгүй. аль ч талаараа....ядаж л бөө бол монгол хэлээр заёал хийдэг шүү нөхөд өө
Г. Цолмон 2012-02-01 21:42
Өнөө үеийн монголчууд үнэхээр болж бүтэхгүй байгаа болоод л ямар сайндаа дээд тэнгэрээс өвөг дээдэс онгод сахиус ингэж ихээр бууж ирэх вэ дээ Өөрсдийнхөө амьдарч байгаагаа сайн хараад үзээч
J. Сувд 2012-02-01 23:33
Бөө байгаад яацын очсон нь засуулаад засарсан хүмүүс сэтгэл хангалуун засагдаад сайхан болсон бол болоон бишүү. Бөө дээр очоод амьдралынхаа алтан жолоог гартаа атгаад авсан бол үхсэн 10 сая 20 сая төгрөг юу юм бэ. Аргаа бараад сажлаад ирэхээрээ бөө дээр очдог юм бишүү арга замыг заагаад өгвөл баярлалаа ш дээ. Амьдрах аргыг чинь заагаад аятайхан яваад ирвэл тгд бөөдөө төлж баршгүй өртэй юм бишүү.
Тэгээд ч сүүлийн үед гараад бгаа гэгээрэл, далд ухамсар, нууц нтр гээл бүгд бөөтэй гадаад бдлаараа биш ч дотоод мөн чанар адилхандаа гэж.
Ер нь аргаа бараад ирэхээрээ тэр ч бөө энэ ч лам гээл явдаг даа. харин тэр мөнгө нэхэж ирваатаад бгаа юмнууд бол яршиг л бна. Эцэг өвгөдийнхөө сүнсийг худалдаж баасаа бэлдэж бгаамдаа.
Тэгээл хүмүүс манай бөө, манай будда, манай Есүс нтр гээл маргалдаж айн. яг л адилхан сэтгэлээ тайтгаруулан амар амгаланг олох гэж ядан байцгааж. Өөртөө тохирсныгоо олсын байж бусдад тохируулах гээд үзчихнэ бас. Над лав бөө л тохирох дог. Миний очдог хүн тэгж илүү дутуу мөнгө нэхдэг ч үгүй. Нэхэхгүй бна гээд би тэр бөөг дорд үзэн 1000 төгрөг барьдаг ч үгүй. Хааяа сайхан сүүтэй цай чанаад, хэдэн хуушуур хайраад гээл сэтгэлээсээ аваад очвол баярлах байх даа гэж бодсоноо л бариад оччихдог. Тэр хүнийг баярлахаар нь нээх сайхан болоол одоо бодоод байхаар тэр нь бараг засал болдог байх даа. Хүний сэтгэлийг мөнгөөр хэмжинэ гэвэл хэцүү еэ. халтар 10000 цаас өгөөд би яах ч юм билээ. Хамгын гол нь би тэднийг баярлуулах гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа минь надаас гарах хамгын том өргөл юм бишүү. Голоо горойж өгсөн юм хэзээл хүнд юм болж байлаа даа.