Оруулсан : K. Үүрийнтуяа 2009-04-03 17:00:22

БЗДХ

Бэлгийн замаар дамжих халдвар, хэрхэн сэргийлэх, зовиур, онош.

Сэтгэгдлүүд


  • K. Үүрийнтуяа 2009-04-03 17:02

    за энэ сэдэвт Монголд тулгамдаад байгаа хамгийн их газар авсан Бэлгийн замаар даижих халдварт өчинөөс сэргийлэх зөвлөмжүүдийг орууляааааа.

  • K. Үүрийнтуяа 2009-04-03 17:13

    хүн төрхөөс өмнө эрэгтэй ургийн шодой хөвчрөх, зарим тохиолдолд эрэгтэй нярая хүүхэд төрөхдөө хөвчихсөн байдалтай байх нь хэвийн үзэгдэл байдаг байна. харин 6 сараас 1 насны хооронд өөрийгөө мэдэрч эхэлдэг байна. 2 насны үед хүүхдүүд өөрсдийн биологийн хүйсээ буюу эрэгтэй эмэгтэйгээ мэдэж авдаг байна. 3-5 насны хооронд хүүхэд хаанаас гардаг тухай асуух, өөртөй нь ижил хүйсний хүмүүсийг даган дуурайх, яаж биеэ авч явах талаар төлөвшин суралцаж байдаг байна.

  • K. Үүрийнтуяа 2009-04-03 17:18

    5-12 настай хүүхдүүдийн хувьд романтик сонирхолтой болж эсрэг хүйснийхэндээ арай өөрөөр хандах нь ажиглагддаг байна. 11-18 насанд хүүхүүдийн хоол хүнсний болон биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан бэлгийн эс боловсордог байна. мөн эмэгтэй хүүхдийн анхны биеийн юм нт 9-16 насанд үзэгддэг байна.

  • K. Үүрийнтуяа 2009-04-03 17:19

    би номнуудаас авч байгаа болхоор ойлгоод уншаарай. хэт их байна орсон байнааа хэхэхэ

  • K. Үүрийнтуяа 2009-04-06 17:00

    Дэлхий дээр жил бүр 333 сая бэлгийн замын харварт өвчний тохиолдол шинээр бүртгэгддэг байна. Үүнээс эмчлэгддэг ба эмчлэгддэггүй 2 төрөл болж хуваагддаг. хэдийгээр бэлгийн замын эмчлэгддэг өвчнийг туссан авч цагт нь оношилж эмчлэхгүй бол насаараа үргүйдэлтэй болох, аарцгийн хөндийн үрэвсэлт өвчин, дутуу төрөх, зулбах, умайн гаднах жирэмслэлт, төмсөгний үрэвсэл, нярайн халдвар, мөн зөрим хүнийг үхэлд хүргэдэг байна. Монголд хамгийн их тохиолддог өвчнүүдээс цухас дурьдахад:
    Хламид- эмчлэгддэг - Шээхэд өвддөг, шодойноос усархаг тунгалага ялгадас гарах, үтрээнээс хэвийн бус ялгадас гарах, бэлгийн хавьтлын дараа цус гарах, мөн шинж тэмдэг илрэхгүй байх гэх мэт байдаг.

  • K. Үүрийнтуяа 2009-04-06 17:05

    БЭЛЭГ ЭРХТЭНИЙ ҮҮ- эмчлэгддэггүй - бэлэг эрхтэн орчимд үү гардаг, нийт тохиолдолын тэн хагаст нь харагдах үү эсвэл зовиур байхгүй яваад байдаг. Өвчинийг одоогоор гаднах харагдахуйц хэсгийг авч хаяах, арилнах гэх мэт эмчилгээ хийдэг боловч ирээдүйд бэлгийн замын хорт хавдраар очмлөх магадлал өндөр байдаг.

  • K. Үүрийнтуяа 2009-04-06 17:09

    ЗАГ ХҮЙТЭН - эмчлэгддэг - шээхэд өвөх, шодойн үзүүрээс идээ гарах, төмсөг хөвдөх, хөндүүрлэх, үтрээнээс хэвийн бус ялгадас гарах, бэлгийн хавьтлын дараа цус гарах, мөн шинж тэмдэг илрэхгүй байх янзтай байдаг. Эрэгтэйчүүд салхины өөдөөс хөрж шээснээс заг хүйтэн тусчихлаа гэх буруу төөрөгдөлтөй байдаг. гэвч энэ нь хадвар авчихсан яваад байсан бөгөөд дараагийнхаа шатанд орж байгааг илэрхийлж байдаг.

  • K. Үүрийнтуяа 2009-04-06 17:25

    ХЕРПЕС- эмчлэгдэггүй- ханиад хүрсэн юм шиг шинж тэмдэг илэрдэг, халуурах, бие зарайх, ядрах, толгой өвдөх, булчин өвдөх, булчирхай томрох.
    2 дахь шатандаа: бэлэг эрхтэн түний орчимоор цэврүү, шархалаа гардаг
    3 дахь шат: давтан халвар авах, бэлэг эрхтэн түний орчимоор цэврүү, шархалаа гардаг

  • K. Үүрийнтуяа 2009-04-06 17:59

    ХДХВ/ДОХ - эмчигээгүй - ХДХВ-ийн халдвар олон жил шинж тэмдэг илрэхгүй яваад байдаг. ХДХВ - ээс ДОХ хүртэл хүний дархлалаас шалтгаалан 10 түүнээс дээш олон жил ямар нэг зовиургүй амьдрах боломжтой байдаг. америкт энэ жил 24 тэй бүсгүй 24 дэхь жилдээ ямар нэг зовиургүй амьдарч байна. тэрээр эхээсээ төрөхдөө хөлдвөрыг аван ажээ.
    ХДХВ/ДОХ ын вирус нь хүний дархлааг сулруудаг. тиймээс суларсан дархлал ДОХ-ын шатандаа орж хорт хавдрын эхний шат, ямар нэг өвчиний аминд халгүй үеийн зовиур, 2-3 өвчний хамтын зовиуруудаар нас барах нь элбэг байдаг ДОХ -ын шат нь 1,5 аас 2 жил үргэлжлэн үхлээр төгөсдөг.

  • K. Үүрийнтуяа 2009-04-06 18:08

    шээсний сүвийн үрэвсэл заг хүйтний бус гаралтай - эмчлэгддэг - шодойноос тунгалаг усархаг ялгадас гарах, шээхэд хөндүүрлэх гэх мэт

  • K. Үүрийнтуяа 2009-04-06 18:08

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • K. Үүрийнтуяа 2009-04-06 18:11

    Умдагний бөөс - эмчлэгддэг - умдагний орчим, гуя, сормуус, хөмсөг, загтанадаг. тачир үстэй хэсгээр амьдрах чадвартай учир хөмсөг сормуумруу шилждэг. бөөсийг түүх, үсийг нь хусах арга хэмжээ эмнэлэгий хяналтан доор хийгдэж эмчилдэг

  • K. Үүрийнтуяа 2009-04-06 18:21

    Хамуу - эмчлэгддэг - арьсны тууралтууд, ялан гүяа гар хөлний хурууны салаа, тохой суга, шодой, хуйхнагаар гардаг, заримдаа ховор тохиолдолд хүүр нуруу, далаар гардаг. АНХААР бэлгийн замын халдварт өвчин шүү.

  • K. Үүрийнтуяа 2009-04-06 18:27

    ТЭМБҮҮ - эмчлэгддэг - дугуй нээлттэй шархлаанууд, ялан гуяа бэлэг эрхтэн орчим, хошного, эсвэл амаар гардаг бөгөөд өвдөлт багатай, удаан эдгэрдэг шархлаанууд байдаг. Сүүлийн нэг жилийн судалгаагаар Монголд тэмбүүгийн тархалт эрчимтэй/жилд 2 дахин нэмэгдэх хандлагатай/ явагдаж байгаа бөгөөд улаан тариа нь орсоос орж ирээгүй байгаа сурагтай. тариураар, бэлгийн замаар, эхээс урагт дамждаг бөгөөд тэмбүүтэй жирэмсэн эхчүүд илэрээд байгаа.

  • K. Үүрийнтуяа 2009-04-06 18:34

    БИРУСИЙН ГЕПАТИТ/ элэгний А ,В,С шар гэж нэрлэгддэг / - эдгэрэхгүй - ядрана, бие сулрана, хоолны дуршил буурна, хэвлийн дээд хэсгээр өвдөнө, шарлана, шээсний өнгө харлана. Монголд тариураар маш их хэмжээгээр халдаж өвчин газар авч байсан. Бэлгийн замын халдварт өвчин бөгөөд элгэнд л очиж элгийг өвчлүүлдэг, эхээс урагт дамждаг ТЭМБҮҮ, ДОХ -ын нэгэн адил цусаар л шинжилгээ өгч байж илэрдэг бэлгийн замаар халдварладаг, үхэлд хүргэдэг өвчин байна.

  • K. Үүрийнтуяа 2009-04-06 18:51

    за ингээд харахлаар ямар олон төрлийн бэлгийн замийн халдварт өвчин түүнээс хэд нь эдгэрэхгүй болохыг бага ч гэсэн мэдсэн байхаа гэж найдаж байна. дараагийн удаа сэрэгийлж болох хамгаалалтуудийн талаар бичнээ. Олон хүнд дамжуулан уншаарай.

  • Т. Мөнхбаяр 2009-04-06 19:15

    Нээрээ Монгол энэ байдлаараа байвал удахгүй Соц нийгмийн үед Улаан тарианд орсон шиг юм болох хаяанд байна даа.

  • Т. Мөнхбаяр 2009-04-06 19:16

    Энд өшөө олон өвчин байдаг ш дээ. Ургацаг гээд. Тэр бас манайд элббэг байгаа гэсэн ш дээ.

  • 9. Gegeen 2009-04-07 10:56

    www.dotno.mn
    www.nar.mn
    ...

    za zondoo l resource-uud baidagshd




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold