Оруулсан : D. Tsengel 2011-06-16 21:44:56

САЛХИНД ГАРАХ УУ ?---ОЙН АЯЛАЛ-- 3дахь жилдээ

За манайхан манай бүлгийн уламжлал болсон аялалуудын нэг ОЙН АЯЛАЛ 3 дахь жилдээ ХАЙРЫН ТӨГӨЛ нэртэйгээр зохиогдох гэж байна Энэ жилийн хувьд анх удаа дэлгэр зуны цагаар тохиож байгаа бөлгөө Мөн уламжлал ёсоор синглүүд болон хосууд оролцох аялал маань эрчүүд бүсгүйчүүдын тоо тэнцүү байх бөгөөд аялалын явцад нэг өдрийн хосууд болж хөгжилдөн наадацгаана.
АЯЛАЛ 7/1ны баасан гарагын 18:00д эхэлж 7/2ны бямба гарагын 20:00д дуусна
::::::::ХӨТӨЛБӨР::::::::::::::::
баасан гараг
18:00 Сүхбаатарын талбай дээр ЧИНГЭС хааныхаа урд цугларах Автобусандаа сууж замдаа танилцаж дуулж онигоо ярьж явна /дууны онигооны номтой хүн од болно шүү/
19:30 Чингэсийн хүрээ жуулчны баазад очиж автобуснаасаа бууна жуулчны баазаар дайран уул өөд модны зах хүртэл 30 мин орчим алхана
20:00 Ойн гүн рүү нар жаргахын өмнөх үе хүртэл алхана зун цаг болхоор нар жаргатал нэлээн удна байх
21:30 Буудаллах газраа сонгон бууж залуус майхнаа барьж бүсгүйчүүд түүдэг галын хуурай гишүү түүнэ /зохион байгуулагч 3-н майхан авч явна/
22:30 Төвхнөж аваад оройн хоолондоо орно оройн хоол мөн салхинд гарч байгаа тул хөнгөн хоол зохион байгуулагчид бэлдсэн байна
23:30 Түүдэг гал аа өрдөж ойн цэнгэг агаарт дуу дуулж хөгжилдөнө Хосоо сонгох тоглоом тоглоно цаашидийн зохиогдох тоглоомууд болон бүх зүйлд хосоороо оролцох тул энэ удаагын сонголт маш чухал байх болно
00:01 Чөлөөт сэдвээр сонирхолтой яриа өрнүүлнэ / хайраа илчилсэн түүх , үнэнч хайрын тухай,болсон явдал гэх мэт/
00:02 Гүн хөх шөнийн тэнгэрт од харах одны байрлалаар зүг чиг олж сурах манай эх орон од хамгийн тод харагддаг цөөхөн орны нэг гэдгийг та мэдэх үү?
БЯМБА ГАРАГ
10:00 Өглөөны цай / зохион байгуулагчид бэлдэнэ хиам өндөг ногоотой сэндвич/
11:00 Хөгжөөнт тоглоом Сумо хосууд -2,2-оороо болж тойрог дотор тэмцэлдэнэ эсрэг багын эсрэг хүйсийн оролцогчоо өргөж гаргах эсвэл духан дээр нь үнсэж чадвал тэмцээнд ялна
12:00 Хайрын төгөл гэрэл зургын бяцхан уралдаан шинэхэн хосууд ойд зөвхөн хосоороо зугаалж байгалын үзэсгэлэн гоо,гоё сайхан цэцэгс,ойн амьтад болон хамгийн гол нь хосууд дурлалын зураг дурсгалтай хамгийн сэтгэл хөдөлгөм зохиомжтойгоор авахуулна
13:00 Хайрын төгөл гэрэл зургын бяцхан уралдааны шилдэгийг шалгаруулна
13:30 Өдрийн хоол шарсан махны цуглуулга /дан самгёбсаль жаахан хурц байдаг шиг санагдсан тул үхэрсаль хоньсаль хамтад нь шарсан нь зүгээр санагдлаа мэдээж ногоотой хачир бас будаатай/
14:30 Би хэн бэ ? тоглоом тоглоно бүгд нууцаар цаасан дээр үг бичиж эсрэг тоглогчынхаа духан дээр наана тоглогч өөрийнхөө духан дээрхи үгийг мэдэхгүй бөгөөд ярианыхаа явцад санамсаргүй тэр үгээ хэлэхийн бол торгуультай чимхэх няслах хувцас тайлах гэх мэт
16:30 Сарнайн дайн өөрт таалагдсан залуу бүсгүйдээ цэцэг бэлэглэнэ хүн бүр заавал бэлэглэх бөгөөд гэхдээ өөрйн хосдоо бэлэглэхгүй
17:30 Байгалий хамгаалах цаг залуус майханаа хурааж бүсгүйчүүд буурай цэвэрлэнэ авчирсан уутандаа өөрсдийн хог болон замд тааралдсан хогоо хийж цэвэрлэнэ
18:00 Ойгоос гарч автобусруугаа алхана
18:30 Автобусандаа хос хосоороо сууж аялалын талаархи сэтгэгдэлээ хуваалцах цаг ахин холбогдох хаяг утсаа нууцаар солилцоно гэхдээ таалагдсан хүндээ утсаа бичиж өгөх бөгөөд эсвэл хамт аялсанд баярлалааа гэсэн зурвас бичиж өгнө
19:30 Сүхбаатарын талбайд ирж аялала өндөрлөнө


2011-06-16 22:12-д бичсэн тодруулга.
Аяны бэлтгэл авч явах зүйлс
1 Х үн бүр хувийн хоолны хэрэгсэл аяга халбага сэрээ
2 Хүн бүр хөнжил пүүгээ / хосууд дундаа нэг байж болох юм/
3 Уух ус 1.5 литр 2-3 савыг уухаас гадна өглөө нүүр угаах усаа бэлдээрэй дуртай ундаагаа аваарай 1-р суваг шүү манай аялал архигүй аялал гэдгийг бүү мартаарай
4 камер / зураг л үлдэнэ шдээ/
5 Гялгар уут нижгээдийг / байгалиа хамгаалж галд шатдаггүй хогоо хийж авч явна/
6 Хөлд эвтэйхэн хуучин гуталаа өмсөөрэй бүсгүйчүүд даашинзнаас илүү битүү өмд өмсөхийг зөвлөж байна
7 хоолыг зохион байгуулагчид бэлдэнэ гэхдээ амттан болон цагаан хоолтой хүмүүс хүнсээ базаагаарай
8 Хөзөр хөлбөмбөг тенис гитар / зугаалгаар явж байгаа юм тоглоод байж дээ/
9 дулаан хувцас хэдий зун ч гэсэн шөнөдөө сэрүүхэн шүү
10 нарны малгай нүдний шил / малгай шилээ холбоод уячихвал хаягддаггүй юм/
11 шүгэл , гар чийдэн , гал бүгд биш юмаа гэхэд байгаа хүн нь аваад ирээрэй
12 хоол унааны зардал болох 30.000 төгрөгийг аялал эхлэхээс өмнө цуглуулна хоол хүнсээ түрүүлж захиалж хийлгэх тул явах хүний тоо тодорхой байх хэрэгтэй
13 хүн бүр доороо дэвсэж суух одеяла
Аялалын талаар нэмж асуух зүйлээ надтай 9988-5656 утсаар холбогдож асуугаарай

2011-06-24 13:15-д бичсэн тодруулга.
аялалын/ 30.000 /мөнгөө Голомт банк Дорж Батцэнгэл 140 5000 530 дансанд ойн аялал гээд нэр утсаа бичээд тушаагаарай

Сэтгэгдлүүд





Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold