Эрүүгийн хууль:Хүчиндэх гэмт хэргийн хохирогч эрэгтэй хүн байж болох у
Энэ сэдэвийг хөндөх болсон шалтгаан байна. Та бүхнийг санал бодлоо чөлөөтэй илэрхийлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Хүчиндэх гэмт хэргийн хохирогч эрэгтэй хүн байж болох уу? Магадгүй энэ асуултыг урьд нь хэн ч асуугаагүй байж болох юм. Гэвч одоо асуух шаардлагатай байна, өсвөр насны эрэгтэй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол гардаг, гэвч энэ нь хүчиндэх гэмт хэргийн зүйлчлэлээр биш "бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах" гэж зүйл зурвасаар эрүүгийн хариуцлага оногдуулдаг, энэ сэдэв дээр эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн түр сатаарч, санал бодлоо хуваалцана уу, хичээнгүйлэн хүсье.
2011-06-29 17:29-д бичсэн тодруулга.
зөвхөн хуульч, өмгөөлөгч гэлтгүй бүх хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ үү.








E. Naranchimeg 2011-07-02 16:48
Хүчиндэх гэмт хэрэг дээр бол объект, субъектийн хүйсийг зааж өгөх хэрэггүй юи шиг. Угаасаа л Бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг гэж ерөнхийд нь авч үзэх хэрэгтэй.
Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хурьцал үйлдсэн байх нь өөрөөэнэ гэмт хэргийн бүрэлдэхүүн болж өгдөг.
Хууль болоод Дээд шүүхийн тайлбар дээр хэдэн тодорхойгүй зүйлс байдаг.
1. Объектыг Эмэгтэй хүний бэлгийн эрх чөлөө гэж зааж өгсөн атлаа субъектийн хүйс тодорхойгүй байдаг. Энэ нь эмэгтэй хүн бас субъект байж болно гэж ойлгогддог боловч практик дээр тийм биш байдаг. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүнд л ял оногдуулдаг.
2. Хурьцал үйлдсэн гэдэгт юуг яаж ойлгохыг бүрхэг тайлбарлаж өгсөн байдаг.
3. 126.3-ын хүндрүүлэх бүрэлдэхүүн дээр "Насанд хүрээгүй хүүхдийг" гэж заасан нь насанд хүрээгүй хүүхэд нь эрэгтэй ч байж болно бас эмэгтэй ч байж болохоор юм шиг ойлгогддог.
125 бол 126-с Хурьцал үйлдэгдсэн байх үйлдлийн шинжээрээ л ялгагддаг юм шиг байгаа юм. Ном сурах бичиг уншаад байхад. Хурьцал үйлдэхдээ гаж арга хэрэгсэл хэрэглэсэн бол л 125-р харин 126-ын хувьд объект, субъектын аль аль нь эрэгтэй, эмэгтэй байж болохоор ойлголт бодит байдал дээр тохиолдож буй үйл явдлуудаас шалтгаалж нийгэмд бий болоод байна. Энэ нийгэмд шинээр зохицуулах ёстой харилцаа бий болоод байгааг харуулж байгаа юм. Тэгэхээр зохицуулах л хэрэгтэй болоод байна даа.
Д. Бадам ♀ 2011-07-02 17:19
орчин үед эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүн ч хүчирхийлэлд өртөж байгаа ш дээ, тэр дундуу насанд хүрсэн эрэгтэй хүн. Би 1 хүнээс сонссын байна 2 эмэгтэйдээ архи ууж байгаад 1 залуу тасраад унацан чинь нөгөө 2 эмэгтэй нь эрхтэнг нь төмөр утсаар бооцон байсан гэсэн, нөгөө залуу сэрээд эмнэлэг явсан гэсэн шүү. Эрэгтэй хүн энэ тэнд мэр сэр хүчирхийлэлд өртөж л байгаа, гэхдээ хууль цагдаа, гэр бүл, хамаатан садан, найз нөхөд гээд хэнд ч хэлэлгүй дотроо нууж л яваа даа
З. Margad 2011-07-02 19:20
иранд байхаа 4 хүн л энэ гомо гэж албан ёсоор гэрчлэх юм бол шууд дүүжлүүрийн тавцанлуу илгээгдэнэ.тэгээд хүүхэд гэхлээр цаазаар л авмаар байгаам л даа.
А. Балдангомбо 2011-07-04 12:06
үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүст талархлаа илэрхийлье. Хуульчид, өмгөөлөгчид, хэн ч бай үзэл бодлоо илэрхийлээд л байгаарай гэж дахин хүсье.
А. Энхгэрэл 2012-01-06 12:35
эрэгтэй хүн хүчингийн хэргийг хохирогч болохыг үгүйсгэхгүй. эрүүгийн хуульд хүчингийн хэрэг нь их тодорхойгүй ойлгомжгүй ерөнхий байдлаар дурьдсан байна. Гэхдээ хууль тогтоогч эрэгтэй хүний бэлгийн эрх чөлөөнд халдсан бол 125 дугаар зүйлд зааснаар бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэсэн заалт руу оруулж хуульчилсан байна. ЭХ-ийн 126 -н хохирогч ямагт эмэгтэй хүн байна гэж УДШ-ээс тайлбарлан нь эр эм хоёрын биологийн хөгжилтэй бас холбоотой байх .
А. Энхгэрэл 2012-01-06 12:35
эрэгтэй хүн хүчингийн хэргийг хохирогч болохыг үгүйсгэхгүй. эрүүгийн хуульд хүчингийн хэрэг нь их тодорхойгүй ойлгомжгүй ерөнхий байдлаар дурьдсан байна. Гэхдээ хууль тогтоогч эрэгтэй хүний бэлгийн эрх чөлөөнд халдсан бол 125 дугаар зүйлд зааснаар бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэсэн заалт руу оруулж хуульчилсан байна. ЭХ-ийн 126 -н хохирогч ямагт эмэгтэй хүн байна гэж УДШ-ээс тайлбарлан нь эр эм хоёрын биологийн хөгжилтэй бас холбоотой байх .
С. ганаа 2012-01-06 12:48
эрүүгийн эрх зүйн онлоор бол болохгүй
Г. Бат-Ирээдүй 2012-01-10 08:34
хууль нь хүчтэй байхаа энэ тал дээр дээд шүүхийн тайлбар хэрэгтэй л дээ
Р. Төгс 2012-01-06 20:42
соёлын довтолгоотой хөл нийлүүлж хуулиа өөрчлөх цаг болждээ.ингэхэд эм нь эмийг хүчиндэнэ гэж байдаг боловуу?
М. Batbayar 2012-01-06 23:04
юун балай сэдэв бэ? Ойлгомжтойшдээ.
Ер нь тэгээд Эрэгтэй хүн хүнчиндүүлж байвал хогчино байлгүй дээ. Бодхоор инээд хүрээд байх юм. ХАХА
Э. Батaма ♂ 2012-01-10 18:59
boginhon uhaantai l baindaa dyy~
А. Балдангомбо 2012-01-09 13:35
Юу нь ойлгомжтой байна вэ? М.Батбаяраа? Тайлбар хийгээд өгөөч, би энд хүний эрхийн тэр дундаа өсвөр насныханд тохиолдоод байгаа ноцтой зөрчлийн асуудлаар сэдэв тавьсан болохоос таны инээдийг хүргэх гэж асуулт тавиагүй гэдгийг тодорхой хэлье гэж бодлоо. Асуултад тодорхой үндэслэлтэй тайлбар хийж болно, үзэл бодлоо илэрхийлж болно, харин ёс зүйтэй, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандахыг хүсье М.Батбаяраа!
Г. Бат-Ирээдүй 2012-02-08 17:01
эрүүргийн хууль дээр хүйс заасан зүйл заалт байдагүй энэ талаар гарсан тайлбар ч байдаггүй. шүүхийн практикийг хархад дээрх зүйл нь үнэн боловч монголд эрэгтэй хүн хүчиндэх гэмт хэргийн хохирогч байх боломжтой гэж үзэж байна. магадгүй энэ гэмт хэрэгт гей хүмүүсийн бэлгийн хүчирхийлэл ямар байх нь сонин байна.
S. Munkhjargal 2012-02-09 12:05
Эрчүүдийн сэрэл нүдтэй их холбоотой байдаг. Эмэгтэйчүүдээс үүгээрээ ялгаатай.
Тийм ч болохоор тэд нар өдөр болгон л хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтээр хүчиндүүлдэг шүү дээ.
Мөн зун болохоор охид хүүхнүүд өмсөж байгаа хувцасаараа хүчиндэнэ. Хэн нь нүцгэн биеэ хамгийн ихээр гаргах вэ гэдэг уралдаан зарлаж байгаа юм шиг. Тийм болохоор миний бодлоор орчин үеийн эрчүүд хамгийн их бэлгийн дарамтанд өртдөг хүмүүс.
C. Enkhtuvshin 2012-02-09 21:11
зөв зүүтэй эрэгцүүлж бодох л асуудлуудын нэг юм. би хэдийгээр эрхзүйч мэрэгжилийг 4жил судалсан боловч өдгөө өөр ажил хийдэг л дээ. Үүнд бас эрхзүй хуулъ журамын цоорхой нөлөөлсөн байх. Учир нъ.... за тэр ч яахав. манай улсын эрүүгийн болон иргэний хуулъ бусад хуулъ тогтоомжид алдаатай амъдралаас хол хөндий зүйл олон бий. тэр дундаа эрүүгийн болон иргэний хуулъ нъ шууд гаднаас авч хуулсан болохоор хэдий засвар хийлээч алдаатай, монгол хүний хэв маяг, ёс суртахуун, хэв заншилаас хол хөндий зүйлүүд олон байдаг. За гол асуудалдаа оръё. таны гаргагаж ирж байгаа асуудал нъ манай монгол улсын хувъд эрт дээр үед ч байжээ. энэ нъ сүм хийд шарын лам нарын дунд өргөн байсан асуудал байдаг. өдгөөч дам ярианаас сонсоход торны цаана сууж байгаа хүмүүсийн дунд ч байдаг асуудал. тэр нъ өдгөө нийгэмд цухалзан гарч байна тиймээс энэхүү нийгмийн ёс бус үйлдлийг зохицуулж буй эрхзүйг эргэж харах тсаг нъ болсон.
M. Батжаргал 2012-02-10 02:25
Англид эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэг бдаг. Хүчингийн хэрэг болоход тухайн эмэгтэй ямар зан ааш гаргасан, ямар хувцас өмссөн байсан гэх мэтийг ни тооцвол эмэгтэй хүний буруу нилээд бдаг энэ нийгэблэг эрчүүдэд хуулийн зөвлөгөө өгч тусалдаг гэсэн. Өөрөө дагаж очиж буудалд хамт орчихоод хүчиндүүлсэн гэдэг эмэгтэйчүүд заримдаа тв ээр л гарж л бдаг. Сугаллаа шүү гэж сүрдүүлсэн болохоор хашгираагүй гэдэг шиг зарим ни илт худлаа бдаг
В. Ооконоо 2012-02-10 10:22
Одоо манай шүүхээр бол эмнэлэгийн магадлагаа-р хохирогчийн биед хүчиндсэн этгээдийн үрийн шингэн байгаа бол л\ Дотор нь тавьсан л бол\ хүчин гэж үздэг шдээ.
Хэрвээ хохирогч эрэгтэй бол бас л асуудал гарч ирэхээр л байгаам даа ...
Г. Бат-Ирээдүй 2012-02-14 06:52
nagadgui hamgaalalttai 126 g hiiwel yah we
Д. Болормаа 2012-02-16 17:35
Хүчингийн гэмт хэргийн эрэгтэй хохирогч нь Эрүүгийн хуулийн 125-д заасан зүйл заалтаар явдаг шүү дээ...Хэдийгээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэсэн нэртэй ч энэ нь хохирогч гэсэн санаа шүү дээ. Гэхдээ ногдуулах ял нь өчүүхэн талдаа...Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэргийг 10 хүн үйлдсэн байдаг. Энэ нь манай улсад эрчүүдийг хүчирхийлэх гомо байгааг илтгэж байгаа юм. Хэдийгээр бэлгийн чиг хандлага нь бусдаас өөр байж болох ч...
Г. Бат-Ирээдүй 2012-02-20 14:05
gei zaliisaas oor humuus ene heregt holbogdoh bolowuu