2011-07-01 10:56:37

Цалин тохиролцоно

Ажилд авах зар хүний нөөцийн мэргэжилтэнгүүд ихээр гаргадаг. Ажлын байрны мэдээлэл, ур чадвар энэ тэрийг харвал суперман ажилд авах гэж байгаа юм шиг л өндөг шиг өөгүй хүн ажилд авна гэсэн утга бүхий зар тавьдаг. Тэгээд тэрхүү супер хүнд та хэдэн төгрөгийн цалин амлаж байгаагаа ихэнхдээ нуудаг. Тохиролцоно гэж. Үнэндээ тэрхүү хэдийг авна гэж бодож танай байгууллагад хүсэлт гаргах вэ? Бөөн бичиг баримт бүрдүүлэнэ, тэгээд бас болоогүй шууд ажилд авах гэж байгаа юм шиг эх хувийг хуулбартай нь тэгээд наториатоор баталгаажуулсан байхыг шаарддаг. Ажилд тэр хүн орох нь баталгаагүй, авах нь тодорхой бус. Тийм байхад тэр хүн танай байгууллагад хандах уу? Тэгэхээр материал бүрдүүлэлтээ эхний удаад анкетын аргаар шалгаруулаад дараа нь ярилцлага хийгээд, тэнцэх бол тэр бүх шаарддаг зүйлсээ шаардах хэрэгтэй. Харин энэ явцад манай байгууллага тухайн мэргэжилтэнд өгөх цалингийн доод хэмжээг оруулах хэрэгтэй. Эс тэгвэл аль аль талдаа цаг үрсэн хэрэг болно. 000 дээш байна. гэдэг ч юм уу? ингэснээр ажил горилогч тодорхой мэдээлэлтэй байж танайд өргөдөл материалаа бүрдүүлэхэд тустай байх болов уу? гэж бодохийн харин хүний нөөцийн мэргэжилтэн та гэж бодож байна.

Сэтгэгдлүүд


  • S. Undrakhbat 2011-07-01 20:05

    тийн хаа хаанаа нэг л их цаасанд дуртай болчжээ. иргэний үнэмлэх энэ тэр чинь уг нь төрийн баталгаа тамга тэмдэгтэй биздээ. дахиж наториатаар батлана гэж тэнэгтэхээ болимоор байгаам да.

  • Ж. Өнөөх л Амраа PGN чинь 2011-07-02 00:38

    Бас нэг шаллл утгагүй асуулт тавьдгийн хэ хэ, ТА ӨМНӨХ БАЙГУУЛЛАГАДАА ХЭДИЙГ АВДАГ БАЙСАН БЭ? гэж. Тэрнийг мэдэх гэж байгаагийн зорилго, утга учир нь юу юм бол оо, би л лав ойлгоогүй, харин ч элдвийн хардалт төрдгийм байналээ. Дээр үед би нэг байгууллага дээр очив оо, амьхандаа ажлаа сольж авдгаа ахиулчих санаатай, тэрнээс биш үхснээ хийгээ л албан газрын үүд сахиж амьтан хүн царайчлах дон тусцан биш тэгж цаг заваа гарздаж явахав дээ, уг нь хэр баргийн хүнд ойлгомжтой л асуудал ш дээ тээ? Очсон байгууллага маань хөрөнгө оруулалт сайтай, далайцтай хөдөлж байгаа, тэгсэн хэрнээ яг тэр салбар нэгж нь цомхон багтай, их аятайхан санагдав надад, тэгсэн чинь захирал нь гээд нэг сайхан шижигнэсэн залуу байхын, уг нь бол надаасаа л илүү боловсролтой, ухаантай, сүйхээтэй, мэдрэмжтэй баймаар, тэгсэн харин миний ур чадвар мэргэжлийн түвшнийг тандах нь битгий хэл, намайг ороод гаран гартал миний одоогийн ажилдаа хэдийн цалин авдгийг мэдэх гэж янзан бүрээр улайрсаар шалгаасаар байгаад ярилцлагаа дуусгаж билээ хэ хэ хэ, би анхнаасаа л тэрнийг мэдэх шаардлага өөрт нь ерөөсөө ч байхгүйг аятайхан ойлгуулах гэж мэрийсээр байгаад бараагүй шд. Тэгээд бас би тэр байгууллагаас хэдий хэр цалин надад өгөх боломжтойг нь ядаж багцаа авч ч чадахгүй байсаар байгаад гарсан юмдаг хэ хэ хэ, ёстой хэн хэнд маань л амьдралын хайран цагийн гарз болсон доо ккк.
    УГ НЬ БОЛ байгууллага гэдэг чинь хүний нөөцийн бодлогоороо урьдчилаад төлөвлөчихсөн л байдаг биз дээ? Ямар местэнд хэдэн хүн авахав, ямархуу хүн авахав, цалин нь тэдээс тэдийн хооронд байхад тохиромжтой буюу боломжтой гэх мэтээр...? Тийм байхад ирж уулзаж байгаа хүн чинь урьд нь хэдийн цалин авдаг байсан, одоо хэдийг авдаг нь тэр байгууллагад ямар падлий байна аа??? Өөрсдөө л хэдийг өгч чадахаа бодож тооцоолоод сууж байвал барав бус уу айн хэ хэ???? Тэрнийг мэдсэнээрээ яг яах гээд байгаан? Байгууллагад ямар ашиг тус үр нөлөөтэй ийн???
    Бүр зарим байгууллагын Ажил горилогчийн анкетан дээр энэ асуулт бүр албан ёсоор орцон л тууж явналээ, манайхан жоохон юманд мэдрэмжтэй хандмаар санагдаад байгаан, ийм хөлдүү, утгагүй байж болохгүй ш дээ.

  • Б. Алтантуяа 2011-07-02 17:51

    дипломны хуулбар байхад л болно шдээ,заавал нотариат гээд л ажил хайж баахан газраар ороход зардал нэмэгдээд байгаамаа, бас ажилд авахгүй бол зургийг маань өгчөөсэй.

  • T. Byambasuren 2011-07-04 08:17

    Яг цалингаа тохиролцоод ажилд орсон хүн байна уу ер нь.

  • B. Baganaa 2011-07-04 08:38

    Яахав шинээр орж бгаа хүн цалин нээх чухал биш байж болох харин яг одоо ажлаа хийж бгаад тэр ажил нь сонирхолгүй эсхүүл эрүүл мэндийн шалтгаантай, өөр салбар нэгжид дэвшүүлэн тавих энэ тэр тохиолдолд цалинг тохиролцдог. Одоо ажиллаж бгаа газраас чинь өндөр цалин өгч чадахнуу үгүй юу гэдгийг барагцаалхийн тулд цалингийн хэмжээг асуудаг байх. жишээ нь зарим байгууллагын анкетэн дээр таны хүсч буй цалингийн доод хэмжээг асуусан байдаг энэ чинь зөвшүүдээ та өөрийгөө л үнэлж буй хэрэг

  • Э. Одбаяр 2011-07-04 10:50

    Цалин бол байгууллагын хувьд эн тэргүүнд тавигдах зүйл биш байх л даа. Гол нь ажилд авах гэж буй хүн нь ур чадвар, туршлагаараа тэнцэх нь үү, байгууллагын соёлтой нийцэж байна уу гэх мэт нь эхний ээлжинд гол шалгуур болох байх. Хэрвээ зөв хүн байх аваас эхний хэдэн сар өөрийгөө баталж харуулах хэрэгтэй. Үүний дараагаас цалингийн асуудлаа чөлөөтэй тавьж болно гэж бодож байна. Бүрдүүлсэн бичиг баримт, ярилцлагын үеэр өгсөн мэдээлэл зэрэг нь тухайн хүний талаар дээд тал нь 30% мэдээлэл болдог. Яг ажил дээрээ өөрийгөө харуулах нь илүү чухал.

    Аа харин, тэр анх ажилд орох гэж буй хүнээс өч төчнөөн бичиг баримт нэхдэг асуудлын талаар бол сэдэв нээгчтэй ижил байр суурьтай байна.

  • Т. Ганаа 2011-07-04 17:12

    санал нэгдэж байна. энэ тухай хүний нөөцийн ажилтнууд анхааралдаа авмаар юм.яагаад ч юм загатнасан газар маажсан болохоор гэнэт эгдүүцчихлээ. тэгэхдээ ажилтан сонгож авах гэж байгаа хүмүүст маш амар байх л даа.

  • Ж. Өнөөх л Амраа PGN чинь 2011-07-05 17:54

    Хэдийн цалин авахыг хүсч байгааг нь өөр аргаар тандах өчнөөн арга байна ш дээ, тэр дээр хүмүүсийн дурдсан Хүсч буй цалингийн дээд ба доод хэмжээ гэдэг ч юмуу бол байж болышд, шууд асуусан ч болж л байна шд, тийм байхад чинь л одоо хэдийг авдаг вэ, урьд нь хэдийг авдаг байсан бэ гэсэн шал мал асуулт тавих ямар ч шаардлага байхгүй л байхгүй юу, ёстой хөгийн.

  • Б. Мэндбаяр 2011-07-06 20:53

    та нар тэгээд цалиндаа сэтгэл ханамжтай байдаг уу гараад сайхан машин байр шууд худалдаад авчих тийм цалин тай байж чаддагүй

  • Б. Мэндбаяр 2011-07-06 20:54

    чаддаг уу хэхэ алдаатай бичэв

  • B. Dashdorj 2011-07-07 09:24

    чи зөв юм бичсэн бна шүү

  • Т. Ганбат 2011-07-07 11:19

    өнөөдөр тэгтлээ цалингаараа шууд байр машин авчихаар хангалттай цалинтай нь тийм ч их биш байх аа. Мэдээж хангалттай авдаг дарга цэрэг, мэргэжилтэнгүүд байгаа штээ. Гэхдээ маш бага. Дийлэнх нь тохиролцоод 400-2000 орчим доллар байгаа даа.

  • Ц. Буянжаргал 2011-07-07 15:06

    Манай ажил олгогч нар хүмүүсийг харж туршиж байна гээд хамаг хөлс хөдөлсөрийг сороод хариуд туршилт нэрээр хөгийн жаахан цалин шиг юм өгнө. Үүнийг нь тэр хүн аваад юундаа ч хүрэхгүй. Дээрээс нь бас болоогүй ээ ихэнх байгууллага ажилчидаа хоол унааны мөнгө гэж өгөхгүй нөгөө ажилчид нь өгсөн цалинг нь хоол унаандаа зарцуулаад дүндээ дүн болдог. Ингэж хүний хөдөлмөрийг шулдаг шулаач нар одоо болимоор юм. Энэ асуудал дээр ажилд орж байгаа хүн нь анхнаасаа зоригтой тохиролцох хэрэгтэй. Тэгэхгүй бол шал дэмий хэдэн сар өөрийгөө зовоож байхаар тохирох ажилаа хайсан нь дээр. Ажил олгогч нар ч бас ажилд авахдаа сайн шалгаж авах хэрэгтэй. Энэ туршилтын хугацааг буруу ашигладаг зэвүүн, хөгийн новшнууд зөндөө байгаа даа. Та нар санал нийлж байна уу?

  • Т. Ганбат 2011-07-07 15:54

    Угтаа туршилт байх нь сайн шүү дээ. Хэнийг ч бид ярилцлага хичнээн сайн хийгээд ур чадвар, харилцаа энэ тэрийг нь мэдэж чадахгүй. Ойлгомжтой шүү дээ, ажилд орох гэж байгаа юм чинь өөрийгөө сайн сайханаар нь ярина даа харин ч нэг. Тийм болохоор туршилтаар ажилд авч байж , ур чадвар мэдлэг, хичээл зүтгэл энэ тэрийг нь харна штээ. Тэгэхгүй бол манай хөдөлмөрийн хууль ажилчдад үйлчлэх талдаа учраас тэр хүний ажлаас халахад амар биш.
    Тиймээс туршилт өгч байгаам. Туршилтын хугацаанд нийт цалингийн 80 хувиар л тохирох хэрэгтэй. Тэрнээс биш 50 хувь байж болохгүй. Дээр нь ер нь голчлон туршилтын хугацаа 3 сар байдаг ч нарийн мэргэжил бол дээд тал нь 6 сар туршилтын хугацаатай гэрээ байгуулж болно гэж хуулинд заасан байгаа.

  • Х. Уламбаяр 2011-07-07 15:58

    Гэхдээ дан ганц манайд ийм биш болов уу. Өрнөдийн орнуудыг ажил олгогч компаниуд ч гэсэн тухайн ажил хайгчтай энэ талаар тохирдог /хэлэлцдэг/ ш дээ. Яг тэд эд гээд стандарт тогтоогоод заачихсан зүйл байхгүй. Хүн бүрийн мэдлэг, чадвар харилцан адилгүй болохоор тэр биз. Мөн сүүлийн үед дэлхийн зах зээл дээрх өргөн хэрэглээний барааны үнэ сар, жилээр биш өдөр, цагаар хэмжигдэж болсон нь өнөө үед энэ нь хэн хэнээ эдийн засгийн хувьд эрсдэлд оруулдаг. Гэхдээ манайд бол ингэж асуух нь тухайн ажил сонирхогч этгээдэд тэдийг л өгч болох юм байна, үгүйдээ л урьд авч байсан цалингийн хэмжээн дээр дөрөөлж тоглолт хийх /хөдөлмөрийг нь шулах, хангалтгүй цалин хөлс олгох/ зэрэг хүний нөөцийн менежментийн хоцрогдсон аргуудыг хэрэглэх гээд байдаг нь тоогүй. Гэхдээ өмнө нь ажиллаж байсан газартаа хэр цалинждаг байсныг асуух нь ямар ч компанийн ажил горилогчийн анкет дээр байдаг л асуулт. Энэ асуултанд тэгж их эмзэглээд байх нь цаг л гарздсан хэрэг болно. Харин ямар зорилгоор гэдэг нь харилцан адилгүй. Ер нь тэгээд мал асуулт гэж байхгүй. Харин мал хариулт л гэж байдаг.

  • Ж. Бат-Оргил 2011-07-07 16:28

    Зарлала дээрээ цалингийн доод дээд хязгаарыг тавьж байгаад тохиролцоно гэх нь дээр лдээ.

  • T. Byambasuren 2011-07-07 16:29

    Би бодохдоо за энэ өмнө нь нэг иймэрхүү авч байсан юм байна. Ажилд орвол ... төгрөг хавьцаа л өгье /яахав ижил төрлийн компаниийн цалингийн судалгаа хийж байж болох талтай/ ч гэх юм уу хандлагаар асуудаг юм болов уу гэж тааварлаж байна. Юмны үнэ өсөөд л байдаг, авдаг хэд байрандаа л байна. Учиргүй муудаа нэмүүлж чадахгүй байгаа юм уу гэхээр арай ч бас үгүй юмаа /төрийн албан хаагч нарын цалингийн шатлал тийм хурдан ахихгүй л дээ/.

  • G. Seho 2011-07-07 16:46

    Цалингаа орон ортол нь хэлэхгүй гүрийж байгаад анхны өдөр нь хэлж айлгаад санаагаар унагаж нэг мөсөн кайф авдаг компаан байна гэнэ цаана чинь хаха

  • Ж. Бат-Оргил 2011-07-07 16:49

    Хүний нөөцийн муу мэргэжилтэн, бизнес соёлоо сайн ойлгодоггүй тоодоггүйн шинж л дээ. Яваандаа компаниуд тийм болох байлгүй дээ.
    Нээх хямдхан цалингаар лаг ажилтан олоод авчих юм шиг бодоцгоож тийм зар тавьдаг биз.

  • G. Seho 2011-07-07 16:56

    Ер нь л тохиролцоно гэдгээ тодруулах л шаардлагатай, цалингаас гадна хамт олон энээ тэрээ гэж юм юм байдаг ч гэсэн одоо монголд ажил горилох үндсэн шалтгаан нь цалин л байгаа, гол шалтгааныг нь мэдсээр байж хэлэхгүй байх нь нэг ёсондоо садислаж байнш дээ хэхэ
    Ганбатын бичсэнтэй санал нэг байнаа, үнэн