МОНГОЛ ЭР ХҮН УЛААН НОМОНД ОРСОНЫ ШАЛТГААН?
МОНГОЛ ЭР ХҮН ОЛДОХОО БАЙЖ ЭР АДГУУС Л ХӨЛХӨЛДӨХ БОЛЖ ГЭЖ ЯРЬЖ БАЙХЫГ ЧИХЭЭРЭЭ СОНСООД ИЙМ СЭДЭВ НЭЭХЭЭР ШИЙДМОЙ... МУНХАГ УХААНДАА ТӨСӨӨЛӨӨД ИЙН БОДМУЙ:
1. Боловсролтой мэдлэгтэй эр хүн олширсон ч дотроо бодолтой доороо суурьтай эр хүн ховор
2. Монгол эр хүний дотор уужим. Гэхдээ Эмээл хазаартай морь эзэн бүсгүйтэйгээ л багтдаг байсан цаг саяхан. Эхнэр хүүхдээсээ илүү машин тэрэг, алба ажлаа багтааж дээр нь нууц амраг, зугаа цэнгэл, хуйвалдаан зохиож, хор найруулах, мөрийтэй тоглох хүмүүс гарч ирсэн
3. Алтан загасны эмгэд ч олширч, аль холын аюултай ажлыг эр хүн хийдэг болсон цаг.
4. Ууж идэхээ тааруулж, уудам холыг хардаг цаг багасч ойрын хүүхний хормой, хундаганы ёроол харах хүн мэр сэр байна
5. Харийн оронд бөөн бөөнөөрөө амьдаараа ачигдаад тэргэнцэрт суугаад юмуу австайгаа ачигдаад эргээд ирдэг хүмүүс ч мэр сэр байна
6. Амьдралын төлөө гэсэн шудрага шулуун залуус хэлмэгдэж, заль мэхтэй, бусдыг хуурдаг хүмүүс үнэд орсоноос
7. Тэнд нэг хүмүүс зодолдлоо л гэх юм биенээ чоно нохойноос доор хэмлээд сүйтгэчихсэн байх юм. Энд нэг осол аваар боллоо л гэх юм тэнд нь дандаа ихэвчлэн эрчүүл, Хоёр машин мөргөлдлөө л гэх юм жолооч нь эмэгтэй байх нь юу л бол, архи хэтрүүлэн уугаад согтож ингэсэн тэгсэн л гэх юм голдуу л залуус
8. Эрүүл мэнд амь насаа тэгтлээ дээдлэж анхаардаггүй зан дээрээс нь улам л монголчуудыг маань цөөлөөд байгаа бололтой Өдөрт дунджаар 68 хүүхэд мэндэлж, 61 хүн нас бардаг . Нас барсан дотор осл аваар, гэмтэл бэртэлээс болж 2-5 хүн нас бардаг гэх
Ингээд бодохоор бид цөөхүүлээ улам л цөөрөөд оронд нь гадаадаас вагон вагоноор хятад солонгос эрчүүл зөөгөөд байхыг Монгол эр хүний төлөөлөгч би хувьдаа эсэргүүцнэ.








Н. Гантөмөр 2011-08-12 13:48
Эр хүн 3 янз байдаг гэж номонд бичсэн байдаг юм.
Эмэгтэйчүүд эр хүнийг зөвөөр ойлгож байж л сайн хүн сайхан санаатайг нь ойлгоно эрчүүд болгон муу биш. бас эр хүний онцлог гэж байна Эр Эм 2 дандаа өөр өөрөөр сэтгэдэг
N. Flower 2011-08-13 17:42
хэхэ улаан номонд ороод байх нь ч юу юм бэ? арай хэтрүүлж бичсэн бна.
Б. Bopus 2011-09-13 16:10
Монгол эр хүн монгол банхар шигээ ховордож байгаа нь их үнэд орж байгаа . эцэсийн эцэсд эмэгтэй чүүл та нараас шалтгаалана бидний хийморь.тэхдээ манай монгол эрсийг гүйцэх эр энэ АЗ тивд алга
Б. Б.Tuul 2011-09-14 09:46
ээ мэдэхгүй
9. Gegeen.mn 2011-09-14 12:15
ЭМЗЭГХЭН эрсээ хамгаалж яваxсан эхнэрүүдээ?
К. Төмөр 2011-09-17 18:47
чи Монгол мөн үү
С. Ганзам 2011-09-14 12:24
Гэгээнээ ч шулуухан сайхан хэлж байна даа. ккк
Д. Буйданбаатар 2011-09-14 14:54
Эр хүнийг муулж байхаар эрчүүдийг мартсан энэ нийгмийг муулмаар юм байна даа. 90-ээд оноос хойш эрчүүд гэдэг чинь эрх ч байхгүй үүрэг ч байхгүй, сэргэлэн хэд нь наймаа хийгээд, авхаалжтай нь улс төр хөөцөлдөөд дээшээ гарсан. Учраа олохгүй соц маягаараа үлдсэн хэд нь 2 хуваагдаж нэг хэсэг нь азтайгаараа ажилдаа үлдэж, ихэнх хэсэг нь мартагдсандаа ч юм уу соц амьдралаа үгүйлсэндээ ч юм уу гутраад архи гударсаар байгаад талийх нь талийж, гудамжинд гарах нь гараад баларсан. Зах зээлд орох гэж үзэж тарж гэр орноороо бэнчин тавьж зээл мээл аваад тэр нь ч бүтсэн юм байхгүй юу ч үгүй болсон бас нэг хэсэг байна. Эр хүн муудаа ч биш тэр үэд нь үэ шаттай нийгмийн өөрчлөлт хийсэн бол одоо эрчүүдийг муулаад суух хэрэг гарахгүй л байсан байх.
П. Надал 2011-09-17 20:31
Яг үнэн
О. Амгаланбаатар 2011-09-14 19:14
аа тэгээл муу юм дуулдуул ар гэрийн хар овоохой гэгчээр архи тамхи авгай хүүхний асуудал аль болохгүй бүхэн яригдахаар эрэгтэй хүнрүү чихдэг энэ валиар зангаа болиорой хөөш. эр эм гэлтгүй бүгд л хүнээ байсан цаг шдээ. жишээ мишээ дурдаж жендэрдэх хэрэг байгаач юмуу үгүй ч юмуу бүү мэд. ичихгүй эмсээ гадагш нь зардаг бүлэг танхай этгээдүүдийн ихэнх нь эмэгтэй байна за тэгээл одоо гараад харвал эр эм нийлээл архиддаг ийм л эвгүй болсон цагшүүдээ. эр нь арчаагүй болохоор эм нь гадаад дагалаа ч гэх шиг, үхсэн баас хэчнээн сайн залуу байсан ч түрийвчнийх нь нимгэн зузаанаар цензур хийгээд сармис кимчи ханхлуулсан саятан гадаадаа дагаад л явж байгаа биздээ. нөгөө цэцэрхэх дуртай Мандухайн хатан ухаан, Бөртийн уужуу сэтгэл удамшсийм бол хаачаав. заавал нэгэнрүү нь чихэж заваартах хэрэг юун. өнгөтэй өөдтэй явъя гэвэл өрх гэрийг эм хүний ухаан түшиж явдаг гэхчүүлээ. тэднийгээ хазайсан үед нь хажуунаас нь түшиж явах эмэгтэйчүүд нь ч гэсэн яг дээрийн хэлдэг шиг дэндчихсэн болохоор жолоодлогогүй машин шиг жоохон юман дээр алдаж эндээд байна хар юмнууд чинь гэхдээ одоо зүгээр ийм тийм идээчин уугаачин архичин адгуус шиг энэтэр гэж муулахаа болий. хувь хүн эр эм гэлгүй довоо шарлуулж доодохоо ариухан аваад явбал барав.
9. Gegeen.mn 2011-09-15 04:54
ӨӨРИЙНХӨӨ доодоход наадаxаа хэлсэн үү? ӨӨРИЙГӨӨ мартчаад үглээд бдг тал бий шүү
О. Амгаланбаатар 2011-09-16 10:31
чамаар хэлүүлэхгүй ээ
П. Бүдханд 2011-09-22 11:43
Н.Батэрдэнэтэй санал нийлж байна. Тэгэхдээ хараад байхад монголын одоо яг 30 гарч яваа ажил амьдрал нь ид цэцэглээд хоол ундандаа санаа зовохооргүй болоод ирэхээрээ л эхнэр нь гэнэт муухай харагдаад ирдэг юм шиг байна аа. Ийн бодол тээж байгаа эрчүүдэд хэлэхэд таны ийнхүү амжилт гэж бодож байгаа амжилтанд чинь эхнэр чинь их л нэмэр болсон байгаа даа гэж хэлмээр байна. Эхнэрээ хайрлаж хамгаалж яваарай. Солонгосын нэг зүйр үг байдаг юм байна. ЭХНЭР ХҮН НӨХӨРЫН ХҮЗҮҮ , ХҮЗҮҮ ХААШАА ТОЛГОЙ ТИЙШЭЭ
К. Төмөр 2011-09-22 14:23
Энд эрчүүдийг муулсан бүсгүйчүүд ямар хүнтэй сууцгаасан байдаг юм болдоо. Нөхөр, хадам, аав, ах, дүүгээ ямар эр хүн гэж бодоцгоож байна да хө. Юмыг муулах амархан шүү. Гадаадуудтай нийлж Монгол эрсээ муулсан муу эмс
Z. Ari 2011-09-27 00:49
S. Munkhjargal 2011-09-29 17:03
Хүйсэнд хамааруулаад яахав дээ. Ерөөсөө л ХҮН олдохоо байсан цаг шүү дээ. Ккк
Z. Ari 2011-10-02 22:41
Монгол эр хүн Улаан номонд орсны нэг шалтгаан нь энд ч бас байх шиг байна. Монголын №1 экспортын бүтээгдэхүүн юу вэ? Ганц л баялаг бий. Тэр бол хүн Баялгийг бид юу гэж ойлгодог вэ? Монгол хүн, Монголын төр юуг баялаг гэж ойлгодог бол. Монголын баялаг юу вэ гэж Монгол хүн таниас асуумаар байна. Өнөөдөр Монгол хүний тэнгэрлэг, үнэ цэнэ, халдашгүй дархан байдал хаана байна вэ? гэж асуумаар байна. Монголын төр Монгол хүнийг хэрхэн үнэлж байгааг мэдмээр байна. Малаа төрийн хамгаалалтанд аваад хүнээ хөсөр орхидог үндсэн хууль Монголоос өөр ямар оронд байгааг тодруулмаар байна. Монголын төр хамгийн үнэтэй баялаг гэж үнэлдэг Оюу толгой, тавантолгой, бороо гоулд зэрэг стратегийн ач холбогдолтой ордуудаа гадны орнууд руу зөөгөөд дууслаа. Тогтвортой байдлын гэрээ гэсэн хууль бус гэрээгээр Монголын байгалийн баялаг шавхагдах цаг удахгүй. Түүхий эдэд суурилсан түүхий эдийн засагтай түүнийгээ дагасан хувийн түүхий сонирхолуудаар дүүрсэн Монгол улс одоог хүртэл үндэстний баялаг аа тодорхойлж чадаагүй л байна. Тухайн улс үндэстэн өөрийн баялагаа алдаад дуусхаар мөхдөг жамтай. Үүнийг Африкийн олон орны жишээнээс харж болно. Монголын баялаг Оюу толгой биш ээ Таван толгой ч биш та нар шүү дээ тэнгэрлэг Монголын иргэдээ. Монгол хүнийг бид яагаад мартаад байна. Хэнд монгол хүнийг үнэгүйдүүлж бас орхигдуулах хүсэл байгаа юм бол. Түүхийн нэгэн үед Монгол хүн дэлхийн хүндтэй иргэн явсан, Монгол хүн дэлхийн талыг удирдаж явсан, Монголын мэдлэг, соёлд дэлхий нийт биширч явсан түүх хуучраагүй. Монголын гэсэн тодотголтой бахархам түүхийн, гайхамшигт үйл явдлуудын эзэн нь Монгол хүн та. Монгол хүн Дэлхийн хэмжээний оюунтай, дэлхийн хэмжээний мэдлэгтэй, дэлхийн хэмжээний бодолтой явсан цаг саяхан. Түүний тод жишээ нь Монгол түмний эцэг болсон Чингис хаан маань билээ. Харин түүх өнөөдөр биднийг танихаа байж. Монгол улсын үндсэн хууль Монгол хүнийг хамгаалж бүхнээс эрхэм тэнгэрлэг гэдгийг нь тунхаглах ёстой. Харамсалтай нь үндсэн хууль маань бас л уул уурхайгаа гадныханд үнэгүй өгч өөрсдөө өртэй хоцордог тогтвортой байдлын гэрээ шиг Монгол хүнийг гадуурхан үйлчилж байна. Товчхондоо тогтвортой байдлын гэрээгээр уул уурхайгаа байгалаа, үндсэн хуулиар хүнээ алдаад дууслаа. Хэн тан нарыг хамгаалах юм бэ Монголын иргэдээ. Байгалийн баялаг, уул уурхай гэсээр байгаад хамгийн үнэтэй зүйлээ, Монгол хүнээ бид алдаад дууслаа. АНУ, Солонгос, Чех гээд л албан бусаар манай улсын 120 гаруй мянган иргэн хилийн чанадад ажиллаж, амьдарч байна гэсэн тоо баримт байдаг харин яг хичнээн иргэн гадны оронд буйг хэн ч мэддэггүй. АНУ 28000, Солонгос 40000, Чех 6000, БНХАУ 6000, ИБУИНВУ 9000, ОХУ 6000, Японд 4500 Монголын иргэн амьдарч байгаа гэсэн барагцаа тоо байдаг. Энэ тоо зүгээр нэг тоо биш сүйрлийн дохио юм шүү Монголчууд минь. Зүйрлэвэл 120 мянган Оюу толгойгоо алдсан гэсэн үг шүү дээ. Харлах, боолын хөдөлмөр, хүний наймаа зэрэг элдвийн гутамшигт нэр зүүсэн элэг нэгтнүүдээ бид л экспортолсон шүү дээ. Солонгос кино үзэж гоё сайхныг нь бишрэхдээ холын орныг зорих Монгол охид залуусыг хамгаалах төрийн ямар ч бодлого алга. Монголын хамгийн үнэтэй баялаг болсон Монгол хүн хэдэн зуун мянгаараа харийн оронд экспортлогдож тэр нь үндэстний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихээд байхад хүртэл энэ сэдэв хаалттай хэвээр. Монгол улсын экспортын №1 бүтээгдэхүүн болсон Монгол хүн эмгэнэлтэйгээр боолын хөдөлмөр эрхлэн гадуурхагдсан хувь тавилангаар өдөр хоногийг нулимс дуслуулан өнгөрөөж байна. Сэтгэл зүрх нь эх орондоо уяатай ч харалган засгийн бодлого тэдний хувь заяанд дэндүү хатуу хандана. Эх нутагтаа эхнэр хүүхдээ үлдээгээд сайхан амьдралын төлөө тэмүүлэх тэдэнд буруу байхгүй. Хүн шиг л сайхан амьдрах гэж гадны оронд гадуурхагдаж боолын хөдөлмөр хийх Монголын залуучуудыг эзгүйчилж гадны ажилчид тэдний байр суурыг эх нутагт нь булаана. Монгол уул уурхайгаа, ноос ноолуураа зөөгөөд оронд нь болсон болоогүй гадны эд барааг авдаг шигээ бас л эрүүл чийрэг, оюунлаг охид залуусаа экспортлоод оронд нь өвчтэй, чадваргүй гадны иргэдийг импортлоно. Гадны оронд мэдээж сайхан байхгүй тэд зовж байгаа. Таван цаасны төлөө ирээдүйн амьдралынхаа төлөө, эх орныхоо төлөө хөлсөөн урсган байж зүтгэх тэдний хөдөлмөрийн үнэ цэнэ авлигач түшмэдийн увайгүй сонирхолын бай болсоор л. Сайхан амьдралыг хүссэн мянга мянган Монголчуудын нүүдлийн их цуваа хөвөрсөөр л. Өнгөтэй өөдтэй хамаг сайн сайхан бүхнээ үгүй хийж муу муухайг урин залах Монгол төрийн бодлого дэндүү дорой дэндүү ичгүүртэй юмаа. Д. Санчир http://mixxmongolia.wordpress.com
A. Otgoo 2012-01-26 15:07
сайн баатар сайн хааны ард сайн хатад байсан гэж түүхэнд дурайтал байдаг,Гэхдээ сүүлийн үеийн зарим нэг шүү ? залуус үнэндээ л ухамсар муутай байх юм өө за тэгээд зарим охид бол бүр долоон дор
Д. Баянмөнх 2012-01-29 09:07
кк Мань мэт улаан номонд бичигджээ сайхан л хэрэг, хятад энэтхэгт төрсөн бол ялааны төдий л яригдах бждээ
D. Erdenebold 2012-01-31 17:28
Энэ эрчүүд муу муухай гэж хэлэхээсээ өмнө. Би өөрөө үр хүүхдээ ямар хүн болгож өсгөж байгаа билээ гэж бодох хэрэгтэй байхаа. Бидний үед муу, муухай байгаа нь харамсалтай.
B. Batka 2012-02-07 16:27
Би л лав энэ хүүхнүүдтэй адилхан ханилсан хань ,ах, аавыгаа муулмааргүй байнаө. Ийм болсон хүмүүсийн ар талд өөрөө байгаа гэдгээ бод хажууд байгаа хүн нь хэн байна ямар байна гэдгээс шалтгаалах зүйлшдээ. Миний мэдэх эрчүүд бүгдээрээ сайхан сайн тэртусмаа миний хань хамгийн сайхан нь
B. Batka 2012-02-07 16:27
Би л лав энэ хүүхнүүдтэй адилхан ханилсан хань ,ах, аавыгаа муулмааргүй байнаө. Ийм болсон хүмүүсийн ар талд өөрөө байгаа гэдгээ бод хажууд байгаа хүн нь хэн байна ямар байна гэдгээс шалтгаалах зүйлшдээ. Миний мэдэх эрчүүд бүгдээрээ сайхан сайн тэртусмаа миний хань хамгийн сайхан нь