Та Амьдралаа авч явахын төлөө ажил хийдэг үү? эсвэл?
Та мөнгө олж, амьдралаа авч явахын төлөө ажил хийдэг үү? Эсвэл ажилтай байхын тулд, өөрөөр хэлбэл бусдад ажилгүй гэж хэлүүлэхгүйн тулд ажил хийдэг үү?
Амьдралаа авч явахын тулд ажилладаг бол цалин тань тэгээд хангалттай хүрч байна уу?
Ажилтай байхын тулд ажиллаж байгаа бол амьдралыг тань тэгээд хэн авч явна вэ?








С. Мөнх-Эрдэнэ 2011-07-27 09:57
өө хэхэ воте + гэсэн чинь алга болчихоор нь гайхаад байсан чинь сэдэв болоод ороод ирлээ дэ. За бичээд байгаарай хэхэ
С. Мөнх-Эрдэнэ 2011-07-27 09:59
Би оюутан болохоор цагийн ажил хийгээд хоёрын хооронд юм олдог. Тэгээд бодлоолдоо иймэрхүү бага цалин аваад ажиллаад байх нь бараг л бэлэг тэмдгийн юм байна до. Ажил хийхгүй байна гэж хэлүүлэхгүйн тулд ч юм шиг нээрээ санагдчихлаа гэж
С. Мөнх-Идэр 2011-07-27 10:24
Мөнгө олхын тулд ажиллаж байна. Цалин мэдээж хангалттай хүрэхгүй. хажуугаар мөнгө олж болох юу байна түүнийг байнга эрэлхийлж явна даа...
С. Мөнх-Эрдэнэ 2011-07-30 11:39
+ each other lol
Б. Алтантуяа 2011-07-27 12:11
Мэдээж амьдралаа авч явахын тулд ажил хайж л байна.
B. Baganaa 2011-07-27 12:17
-мөнгө олохын тулд ажилладаг илүү цалинтай ажил гарах юм бол ажлаа солино, ажилтай байна гэж хэлүүлэхийн тулд ажиллаж байсангүй
-Цалин хаана хаанаа ч хүрэлцэхгүй байна
Ц. Баттуяа 2011-07-27 19:10
Баганаа-д,
ажил хийдэг, тэгсэн хэрнээ цалин тань амьдралд хүрэхгүй байна. Сэтгүүлчид бид бол бүр 200г гарздаад 250-300г олж байна. Гаднаас нь харахад нэг их өндөр нэр хүндтэй газар, өндөр албан тушаал хашдаг хүмүүс. Хүмүүс түүнийг их мөнгө олдог л гэж боддог. Гэтэл цалингаас цалингийн хооронд биш өрнөөс өрний хооронд амьдардаг хүмүүс олон байна. Тэгэхээр зүгээр л ажилтай байхын тулд ажил хийж байгаагаас ялгаа юу билээ?
Г. Хулан 2011-07-28 11:19
Амьдрахын тулд ажил хийдэг. Гэхдээ арай гэж л хүрч байна. Ирээдүйд гэрэл харагдах байлгүй дээ. Ажлын мал болж байхаар хувиараа юм хийдэг ч юм уу гэж бодох л юм.
Ж. Өнөөх л Амраа PGN чинь 2011-07-28 11:20
Гэхдээ чи бүүрррр ажил хийхгүй суусан бол яаж өдийг хүргэсэн байхав дээ хө, орлоготой байхын тулд л хэр таарсан ажлаа хийцгээж байгаашдээ хэн хүнгүй.
Т. Батжаргал 2011-07-29 09:05
Ер нь санхүүгийн байнгын тогтвортой эх үүсвэртэй байхын тулд ажил хийдэг байлгүй дээ.
Чамлахаар чанга атгах хэрэгтэй ш дээ. Цалин хаанаа ч хүрэхгүй байна гэсэн амны уншлагатай. Тэгсэнээ өдрийн хоолоо ресторанд идээд л, ажилдаа ирж очихдоо таксидаад л, үгүй ядаж зээлээр машин авч унаад л, сая төгрөгний үнэтэй гар утас барина... Хэрэгцээнд хязгаар байдаггүй. Харсан болгоноо авна, хэрэглэнэ гэж хэзээ байлаа даа.
Цаана чинь хүүхдийн тэтгэвэрийн мөнгө, 21,000 төгрөгөөр амьдардаг гэр бүлүүд зөндөө байна. Нийгмийн орчинд амьдарч байгаа хүн өлсөж үхдэггүй юм. Зах зээл гээч зүйлд шилжээд соёлын шоконд ороод үзээгүй хараагүй, гял цал юмнуудыг хараад шунал л хөдөлж байгаа биз. Энэ бол бас нөгөө талаасаа "хөгжөөгүй хүн + америк ардчилал" гэсэн бодлогоноос үүссэн ухамсар ахуйн доройтлын нэг хэсэг. Бага бага гэхэд 5 кило мах, ганц шуудай гурил аваад байрны мөнгөнд хэдэн төгрөг илүүчилчихэж болж л байгаа байлгүй дээ.
(. Dream 2011-07-29 09:17
Тийм ээ ажиллаж л бнааа
Н. Одпүрэв 2011-08-01 16:08
Амжилтанд хүрэх гэж, амьдарсан шиг амьдрах гэж би ажиллаж хөдөлмөрлөж байна
Н. Одпүрэв 2011-08-01 16:09
Цалин боломжийн хэмжээнд хүрдэг ч хэрэглээ нь дагаж өсөөд л байх нь хэцүү юм даа
P. ERDENEBAYAR 2011-08-03 16:43
Ажил хийвэл ам тостоно гэдэг. Би хувьдаа цалингаа голдоггүй ээ хүн болгоно гэж бодвол мөнгө болдог л юм билээ. Даанч манайхан хэтэрхий богоно хугацаанд хэтэрхий их мөнгө олохыг бодохын зэрэгцээ сайн яваа нэгэндээ дандаа атаархаж байдаг. Гэхдээ бүгд ч бишээ тодорхой нэг хэсэг нь. Гэхдээ хүний хэрэгцээ хүсэл хязгааргүй юмдаа. Миний эх орны ард түмнийг хүн чанар нь хамгаалаг. Амьдарлын гоё сайхан хувиршгүй сэтгэл юм шүү.
Д. Ганбаяр 2011-08-03 17:37
Амьдрахын төлөө ажиллаж байна. Хүссэн цалингаа авч чадахгүй байгаа ч ажилтай байх шиг сайхан юм байхгүй. Хажуугаар нь хувиараа юм хийх тухай бодоод л байдаг, эхлүүлж чадахгүй байна. Нэг л гоё оффист костьюм өмссөн залуу. гэтэл олж байгаа юм цөөхөн. хэхэ. Гэхдээ ажлаа хийгээд олсон хэдээрээ өөрийгөө яаж ийгээд болгоод болж байноо, ирээдүйд ихийг олох байлгүй.
С. Одонгэрэл 2011-08-03 21:42
Амьдрахын төлөө сурч, ажиллаж байна даа. Олж байгаа хэд нь санасан хүссэн зүйлд маань хүргэж чадахгүй л байна, сайхан болох цаг ирэх байлгүй дээ.
Ж. Дөшбат 2011-08-03 22:37
ИХ-ИЙН 76 -С ЭХЛЭЭД УУЛ УУРХАЙН ЭЗЭН САВДАГУУД Ч ЦАЛИНДАА СЭТГЭЛ ХАНАНА ГЭЖ БАЙДАГГҮЙ БАЙХОО. ТИЙМ БОЛООД Л ЭХ ОРНОО ХУДАЛДАХААС Ч ИЧИХЭЭ БАЙЧИХААД БАЙХ ШИГ БАЙНА. ТЭХЭД АРД БИДНИЙ ЦАЛИН ЮУ БОЛОХОВ ДЭЭ. ТЭТГЭВЭРТ ГАРСАН Ч ХОДООДОНДОО ХООЛ ХИЙХ ГЭЖ АЖИЛЛААД Л БАЙНА. ТЭГСЭН МӨРТӨӨ АЖИЛ ХИЙХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСЭЭС ДЭЭР ГАРСАН ЮМ АЛГА Л БАЙХЫН ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛ ДОО ХӨӨРХИЙ.
БУРХАНААС ИЛГЭЭСЭН САВНЫ ХЭМЖЭЭ НЬ Л ЭНЭ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ ГЭЖ . КККК
Б. Зулаа 2011-08-04 19:57
Амьдрах гэж л ажиллаж бна, сурах гэж , эцэг эхдээ бага ч гэсэн нэмэр болох гэж, өөрийгөө тэжээх гэж ажиллаж л бна, цалин минь одоохондоо болоол байна, даанч хэрэглээний үнэ нь цалингаас даваад бх юм,
С. Одонгэрэл 2011-08-07 21:59
тх
Т. Өлзий - Орших 2011-08-07 19:40
АЖИЛСАААР Л ..
*. Roza*** 2011-08-07 19:51
мэдээж монготэй байхийн тулд монго авахийн тулд ажилладаг гэхдэ сайн санааний сэтгэлд нийтссэн зарим нэг ажилд оорийн хуслээрэй оролцдог
Б. Батбаяр 2011-08-08 20:25
цалингаараа авсан ганц талх ч гэсэн амттай л байх юмдөө.