Та Амьдралаа авч явахын төлөө ажил хийдэг үү? эсвэл?
Та мөнгө олж, амьдралаа авч явахын төлөө ажил хийдэг үү? Эсвэл ажилтай байхын тулд, өөрөөр хэлбэл бусдад ажилгүй гэж хэлүүлэхгүйн тулд ажил хийдэг үү?
Амьдралаа авч явахын тулд ажилладаг бол цалин тань тэгээд хангалттай хүрч байна уу?
Ажилтай байхын тулд ажиллаж байгаа бол амьдралыг тань тэгээд хэн авч явна вэ?








Ц. Баттуяа 2011-08-09 16:50
Би ч их сургуулиа төгсчихвөл л сайхан амьдрал хүлээж байгаа, хэний ч гарыг харахгүй сайхан амьдарна гэдэгт итгэдэг байлаа. Гэтэл их сургуулиа төгслөө, хүссэн ажилдаа орлоо. Ажиллаад л, ажиллаад л байна. Миний хүсэн хүлээж байсан сайхан амьдрал хаана яваа юм бүү мэд.
P. Jaagii 2011-08-11 08:27
http://biznetwork.mn/topic/show/29759/1
E. Manga 2011-08-11 09:02
ажил хийвэл ам тостно гэдэг үг байдаг шдээ . их бага хамаагүй ажил хийж өөрийгөө авч явхийн тулд эхлээд ажил хийнэ биздээ ккк өөрөө тэгээд аятайхан явж байгаа цагт гэр бүлдээ найз нөхөд ард түмэндээ хэрэгтэй нэгэн болно биздээ . чамлалгүй ажиллаад л бхад чамлахааргүй хөрөнгө өөрөө ороод ирнэ гэж бодож ажиллдаг шүү дээ ккк
Т. Батжаргал 2011-08-14 11:38
... тосдоно.
Н. Гантөмөр 2011-08-12 12:58
Би ажил хийгүйгээр өөрийгөө төсөөлөхгүй гэрт байж чадахгүй ажилгүй байсан үедээ маш их гутдаг байсан гэрээсээ ч гарахгүй гэрийнхэнтэйгээч ярихаас дургүй байсан ажилтай хамт олонтой байх шиг жаргал надад үгүй дээ Ажил мөнгө ч өгнө, эрч хүч ч өгнө.
B. Erdenechimeg 2011-08-15 15:47
Wish you all the best!
Г. Лхагва 2011-10-22 16:49
Хүн гэдэг насаараа ажиллах гэж төрсөн юм уу? Мэдээж үгүй л байлтай. Тэгэхээр хэзээд нь эрх чөлөөг мэдэрч хэзээд нь амьдралын сайн сайхны амтыг мэдрэх болж байна. Үйлдвэрийн эрин зуунуудад л борви бохис хийлгүй ажиллаж, тэд маань ажлаасаа кайф авдаг байсан байх. Одоо гараараа биш оюун ухаанаа дайчлаад ажиллаж чадаж байгаад нь амжилт, мөнгө өөрөө урсан ирж илүү их боломж хүлээж байгаа. Ажил....ажил л гээд байх юм. Өөрөө өөрийнхөө төлөө ажилла л даа. Заавал төр засаг, хүний царай харж амьдрах хэрэг юу байна. Чамд маш том боломж, эрч хүч, цаг хугацаа байна ш дээ. Алсыг хараад, зорилгоо тодорхойлоод зоригтой хөдөл.
S. Arena 2011-10-22 17:00
Нэг хэсэг ажилдаа хобби байдлаар хандаж аймаар кайф авдаг блаа. Тэр үед амьдралдаа оруулах хувь нэмэр { санхүүгийн талаас} гэдэг асуудлыг шууд орхигдуулцан бсан. Гэхдээ дуртай ажлаа хийгээд өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр ухаан бодол бие сэтгэлээ чилээн бж олсон 1 төгрөг хүртэл маш ҮНЭТЭЙ:)
Ж. Дөшбат 2011-10-22 17:20
УЛААН ХООЛОЙРУУГАА ХООЛ ХИЙДЭГГҮЙ, УРГАСАН БИЕНДЭЭ ХУВЦАС НӨМӨРГӨДӨГГҮЙ БОЛ АЖИЛ ХИЙХИЙН ХЭРЭГ ЕР НЬ БАЙДАГ БОЛ УУ.
БУРХАН БАС БУРУУ БҮТЭЭЧИХ ЮМ АА.
Г. Лхагва 2011-10-22 17:49
Ажиллаад бай , ажиллаад бай. Амрах завгүй сөхөртлөө ажилла. Тэр л аз жаргал гэж мөхөс би одоо л ойлголоо. Мөнгөтэй хүнд ажиллах шааррдлага бий юу? Бурхан хариулах байх даа