Оруулсан : Z. Tsetsenbileg 2011-08-02 14:59:48

Монгол дээлний эсгүүр

Монгол дээлний эсгүүр хэрэг болоод. Өөртөө дээл оёж өмсөх гэсийм. Хаанаас эсгүүр олох вэ? эсвэл яж эсгэж оёдгийг товч тайлбарлаад бичээд өгвөл гялаах байна. монголд бдаггуй болохоор олдохгуй юм

Сэтгэгдлүүд


  • 0. сири судлаач 2011-08-03 20:25

    таардаг хуучин дээл байвал эсгүүр болгохгүй юу.тэгээд яаж эсгэж оёхуу гэсэн байхын.мэддэггүй бол т.бариул л болно шүү.

  • I. Dadu 2011-08-09 11:46

    ер нь бол дээл эсгэх гэж байгаа бол цаасаар эхлээд гаргадаг юм байна лээ.
    Даавуугаар монгол дээл хийхэд 4 м даавуу эрэгтэй эмэгтэй хоёр хүний дээл болох бөгөөд эрэгтэй хүнд зориулах өнгө 2-3 хуруу илүү өргөн цуулна. Цуулсан даавуугаа зөрүүлж эсгэх нь тохиромжтой. Дугуй хээтэй торго үйтэн хуарын хээг зөрүүлэх буюу хагаслах нь дээлийн үзэмжийг гутаадаг тул эсгэх хээг нарийн тохируулах шаардлагатай. Иймээс том биетэй хүмүүст дугуй хээтэй материалаар дээл хийхэд зөрүүлдэж эсгэж болдоггүй учир гол оёж малтах эсгүүр хийнэ. Ингэхэд 5 м-ээс доошгүй материал шаардагдана.

    Өргөн энтэй дугуй хээтэй материалаар дээл эсгэхэд дээлийн уртыг хэмжиж хоёр сугыг ухан энгэр залгаж ханцуйны урдуур залгай оруулна. Урд энгэр, ханцуйны залгаасны хээг сайн тааруулна. Дээлийг зөрүүлж эсгэхдээ их биеийн урт дээр ханцуй нэмж хоёр талыг яг тэнцүү хэмжиж зөрүүлж хайчлаад эргүүлж нийлүүлж оёно. Дугуй хээтэй торго үйтэн хуар зэргийн хээг нийлүүлэхийн тулд дээд доод талын гол хээг нарийн тохируулна.

  • Б. Наранжаргал 2012-02-12 09:02

    хээг тааруулахийн хээгээ яг тааруулж бгаад зуугээр хатгаад бас тогтоодийн бн алэ

  • B. Жав 2012-10-16 05:11

    жинсээр дээл хийж өмсвөл ямар байх бол




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold