Оруулсан : G. Ach-Erdene 2011-08-15 21:13:32

Ямар ном унших вэ?

Хүний өөрийгөө хөгжүүлэх хамгийн том зэвсэг ном.
Зах зээлээ дагаад маш олон сайн муу номнууд чанартай чанаргүй орчуулгатай ихээр нийтлэгдэж зарагдаж байна. Зарим номыг их үнэтэй аваад уншсаны дараа үрсэн цагтаа харамсах явдал их гардаг.
Боловсролтой мэдлэгтэй хүнтэй ярилцсаныхаа дараа заавал та сүүлд ямар номнууд уншсан бэ гэж заавал асууж бай гэдэг үг байдаг.
Тиймээс та бүхэн энэ сэдэвт унших-г санал болгосон номнуудаа жижиг тайлбартайгаар оруулаж байна уу.

Сэтгэгдлүүд


  • О. Өгөдэй 2011-08-15 23:10

    Ном бол миний амьдралын нэг хэсэг.Номгүйгээр би өөрийгөө төсөөлөхгүй ээ.Онцгой эрх-г л ахиад нэг уншмаар байна даа.Хүүхэд байхдаа уншиж байлаа.Гайхалтай зохиол.

  • Н. Заяа 2011-08-15 23:41

    за тэхээр ном бол үнэхээр агуу зүйлшдээ хамгийн сүүлд уншиж байгаа ном маань Хитмэний өчил гээд ном байгаа энэ нь нэг талаасаа эдийн засаг нөгөө талаасаа юу ч гэх юм бэ дээ чадварлаг тагнуулуудыг бэлтгэн улс орны эдийн засаг мэддэг нэг тийм зүйлс гардыг гэхдээ дуусаагүй байгаа л даа нууц бас гоё гэхдээ хүн бүр л уншсан байдаг ............ Аз аргалын 10 нууц бас Хайрын 10 нууц богино боловч их зүйлийг агуулсан ном

  • Э. Энхтөр 2011-08-15 23:59

    би лав сургамжит өгүүллэг Монте Кристо гүн хоёрыг санал болгож байна
    http://www.moviecoffee.tk/

  • Б. Anir 2011-08-16 00:11

    Хамгийн сүүлд номын дэлгүүрт Ошогийн Хайр, Эрх чөлөө, ганцаардал гээд ном харсан юм байна.Уншихад их сонирхолтой санагдсан.Бүтнээр нь уншиж чадаагүй л дээ.Дараа авч уншина гэж бодож байгаа.Ерөнхийдөө жинхэнэ хайрын тухай, хүн хүнээ хэрхэн хайрлах вэ, хайрын мөн чанар бас жинхэнэ хайр хайртай хүндээ эрх чөлөөг олгож чаддаг талаар, бас ямар ч нөхцөл болзолгүйгээр байгаагаар нь л хайрлах нь жинхэнэ хайрын утга учир гээд хайрын тухай олон зүйлийг өгүүлсэн сонирхолтой ном байна лээ.

  • G. Steelhearth 2011-08-16 10:29

    Сүүлд уншсан өөрийн мэдэх гоё номнуудаас санал болгое.

    Э.Гомбрихийн Урлагийн түүх, энэ их гоё ном бна лээ. Урлагийн талаар хүмүүст мэдлэг өгөхөөр.

    Атаархах зүйлгүй. Хойд Солонгосын амьдралын тухай. Энэ номыг уншсанаар бид нар ямар боломжтой, агуу сайхан оронд амьдарч буйгаараа бахархаж, элдэв шалтаг тоочдог цамаан зангаа эргэцүүлэхэд хүрэх байх

    Жа ламын толгой. Түүхэн сонирхолтой ном бналээ. Дамбийжаа нэрээрээ хүмүүст танигдсан нэгэн хүний талаарх сонирхолтой, фото баримтуудтай гоё ном.

    Дэн Брауны гурамсан зохиол, Да винчи код, Албингууд ба сахиусан тэнгэрүүд, мартагдсан бэлэг тэмдэг. Үнэхээр сонирхолтой.


    Ойрд ном их уншиж бна даа. Эргээд хүүхэд насандаа оччихсон юм шиг сайхан санагдаж бна.

  • ж. Нямдэлгэр 2011-08-16 10:30

    Эрнест мулдашевийн цуврал тэмдэглэлүүд их гоё санагддаг амьдралын үүсэл дэлхий 2012 онд сөнөхүү ч гэх юмуу тиймэрхүү асуултуудын хариултыг зохиолчийн бичсэн өнцгөөс болоод өөрийнхтэйгээ харьцуулж уншвал их сонирхолтой шүү. Одоогоор инээмтгий хүн гэдэг зохиолыг уншиж үзэхийм сан гэж бодож байгаа. Найзаараа хальт яриулсан их гоё санагдсан шүү.

  • ж. Нямдэлгэр 2011-08-16 10:31

    бас Жек Лондонгийн Араатанг уншсан байхад зүгээр шүү

  • ж. Нямдэлгэр 2011-08-16 11:49

    тиймээ боксчны тухай гардаг

  • G. Ach-Erdene 2011-08-17 14:53

    Өөрсдийн уншсан номныхаа талаар харамгүй мэдээлэл өгч байгаад талархаж байна.

    Нямдэлгэрийн Мулдашевийн цувралаас Хүн бичнээс үүсээгүй гэдэг эхний дэвтрийг нь уншсан дундаж нүдний хэмжээгээр төвдийг хүн үүссэн газар гэдгийг батлах гэж оролддог мөн самандигийн талаарх онолууд нь сонирхолтой санагдсан, 2 дахь дэвтэр нь хэт фантази болсон байхаар нь цааш нь уншаагүй.

    Гантулга-д атаархаж байна, ойрдоо ном унших гээд зав гардаггүй. Уг нь саяхан А.Дюма-н Бражелон бээл (Шадар 3 цэрэг 10 жилийн дараа) 1, 2 -р дэвтрийг нь авсан юм. бага байхад Шадар 3, 20 жилийн хойно гэж уншиж байсан чинь Бражелон бээл буюу 10 жилийн дараа гэдэг дэвтэр нь орчуулагдаад гарсан байна лээ.

    Одоо ид Прожект менежмент, зөв удирдлагын талаар нэтээс л юм уншиж байна даа. Уншиж дуусаад хамгийн сайн номын талаар мэдээлэл өгнө.

  • Б. Gg 2011-08-19 02:02

    *Зуун жилийн ганцаардал* Габриель Гарсиа Маркес унш янзтай.

  • S. SANJAA 2011-08-19 11:21




    Камасутра-г цээжил..

  • П. Баярцэнгэл 2011-08-19 14:33

    Сайнуу залуусаа,
    Уншсан номны талаар мэдээллээ хуваалцаж байгаа бүгдэд чинь баярлажийн. *Өглөөний хүн* ном гоё шүү!

  • Б. Онон 2011-08-19 14:55

    сайн байцгаана уу та *ховорхон тэнэгийн хосгүй туршлага* номыг уншаагүй бол нэг уншаад үзээрэй
    мөн хос 2 бие биеэ ойлгож, харицаагаа бат бөх байлгахад туслах ширээний ном бол *эрчүүд ангарагаас хуухнууд сугараас* гэдэг ном үнэхээр бүх хүнд хэрэгтэй ном шүү

  • Б. Батзаяа 2011-08-21 14:25

    Сайн уу залуусаа. Өглөөний хүн 1,2-ийг хоёуланг нь уншсан. 1-р ном нь бүр дажгүй шүү. 2-нь жоохон нурашчихсан юм байна лээ тэгэхдээ уншсан байхад авах юм зөндөө шүү.

  • Б. Батзаяа 2011-08-21 14:47

    Залуусаа ном солилцооны уулзалт болдог гэсэн тэнд очиж үзсэн залуус байвал мэдээллээ хуваалцаач.
    Хаана хэзээ болдог, ер нь тэнд номоо солилцсон хүмүүс нь хэр найдвартай байдаг гэх мэтчилэн.

  • G. Ach-Erdene 2011-08-22 20:29

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Б. Баярцэцэг ***penguin*** 2011-08-22 21:58

    Бурханч лам Пүрэвбат * Их монгол оронд уламжлагдсан ирээдүйг эш үзүүлсэн бошгууд* номыг уншаад үзээрэй. Мөн Цэдэвдамбын Оюунгэрэл * Ногоон нүдэн лам *

  • ". Чин Бай 2011-08-23 00:49

    Билэг нээгдэхийн түлхүүр 1 2 3 4 5 6
    Гэрт тань хүргэж ирэхээр би ирлээ /http://suprememaster.mn/
    Эрин зууны хайр http://www.smchbooks.com/new-eng/book-e/love_of_centuries/Mongolian-love_of_centuries.htm
    Эрхэм ариун амьтад http://art.news.mn/content/55235.shtml г.м Төгс Гэгээрсэн Их Багш Дэлхийн Оюун санааны удирдагч Нэрт энэрэнгүй үйлстэний номнуудаас...

  • Б. Gg 2011-08-23 01:26

    Сургамжит өгүүлэгүүд 1,2,3 бас их гоё цуврал байдаг. Хэн ч уншихад илүүдэхгүй.

  • U. Ulzii-uils 2011-12-31 14:58

    *30 аас 40 н насний хооронд * Угүра Хироши орчуулгийн ном ..Уншаад үзээрэй их дажигүй ном бн лээ




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold