2011-08-22 08:30:36

АЖИЛ ДЭЭР ГАРАХААРАА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ

Амьдралаас ажиглаж байхад залуус өндөр цалин хангамжтай ажил дээр гараад ирэхээрээ өөрийгөө хөгжүүлэх нь багасаж өөрийн жаахан авъяас чадвартаа эрдэж, за ингээд л болоод байгаа юм чинь гэсэн сэтгэгдэлтэй болдог юм шиг санагддаг. Ихэнхи залуус ажил дээр гарахаараа хөгжих нь зогсож, өдөр хоногийг аргацаасан байдалтай болж, компанид ажил хийж өгч байгаа юм чинь яасан ч яахав гэсэн сэтгэлээр хандсанаараа, өөрөө ч сэтгэлгээний хувьд хөгширч, чадварын хувьд доройтоод байгаа нь амьдралаас харагддаг. Хүн үргэлж хөгжиж, чадваржиж байхын тулд яах ёстой вэ?
Үглэхээс үлгэрлэ гэхчээр, өөрийнхөө амьдралд барьдаг зарчимаас залуустайгаа хуваалций. Хүн сайн яваасай гэсэн хүндээ л үг хэлдэг гэдгийг ойлгож, авах гээхийн ухаанаар хандаарай.
1. ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙ. ҮГҮЙ БОЛ ЮУ Ч БИТГИЙ ХИЙ. Би өөрийн хийж буй зүйлийг хүний, өөрийн, хувийнх, ажлынх гэж ялгаж гадуурхаж, халтуурдахыг хэзээ ч хүсдэггүй. Яагаад гэвэл ажил дээр ч бай, хаана ч бай өнгөрөөж байгаа цаг мөч бүр миний амьдралын цаг хугацаа өнгөрч байгаа нь тэр шүү дээ. Ажил дээр өнгөрч байгаа цаг гээд миний амьдралаас өөр цаг гэсэн үг биш. Жишээ нь хүн ажилдаа чин сэтгэлээсээ хандахгүй байгаа цаг хугацаа нь өөрийнхөө л амьдралыг үрж байгаа цаг хугацаа гэсэн үг. Мөн нөгөө талаас ажлаас сурч мэдсэн, өөрийгөө дайчилж олж авсан чадварууд миний л өмч болно.
Нэг жишээ татъя. Намайг “нэгэн” ТВ-д ажиллаж байхад сэтгүүлчид ингэж ярьдаг байсан. "За энэ муу нэвтрүүлгийг яаж ч хийсэн яадаг юм. Аргалаад л нэг юм гаргаж л байвал болоо" гэж. Ингэж хандсанаараа тэр хүн өөрийгөө л хуурч байгаагаас ялгаагүй. Өөрөө ч чадварждаггүй. Би эсрэгээрээ ханддаг байсан. Би үнэхээр энэ нэвтрүүлгийг сайн найруулаад, сайн хөтлөөд, эрж хайж сонирхолтой хүмүүстэй танилцаад, хэрэгтэй яриа өрнүүлж чадвал, тэр танил гэдэг миний л нөөц баялаг болно. Сайн нэвтрүүлэг хийгээд нийгэмд оюуны хөрөнгө оруулж чадвал энэ миний нийгэмд оруулж буй иргэний үүрэг гэж боддог байсан. Тэгснээрээ би их зүйлийг сурч авсан. Өөрөө ч хөгжсөн. Танилын хүрээ ч нэмэгдсэн.
2. ӨДӨР БҮР ШИНИЙГ МЭДЭЖ, НЭГ УР ЧАДВАР НЭМЖ, БУСДЫН ДАВУУ ТАЛААС СУРАЛЦ. Хүн үхэн үхтлээ суралцдаг. Хүн сурахаа больвол уруудаж байна гэсэн. Тиймээс бид зөвхөн ажлаасаа гадна хувь хүн талаасаа өөрийгөө тогтмол хөгжүүлэх ёстой гэж би боддог. Ажил дээр нэг мэдэхгүй зүйл гарахад хүнээр хийлгэхээсээ илүүтэйгээр өөрөө сураад авъя гэж боддог. Нэг зав гарвал нэг ч гэсэн ухаантай хүний нийтлэл уншъя, нэг зөв хүний яриа сонсоё гэж боддог. Хүн өдөр бүр шинэ зүйлд суралцаж, эрэлхийлж, мэргэжлийн талаасаа ч нэг чадвар нэмж, нэг чадахгүй байсан зүйлээ чадддаг болох ёстой гэж боддог.
Ажилдаа сайн, мэргэжилдээ чадварлаг байхаас гадна хүний амьдралд олон төрлийн боловсрол хэрэгтэй болдог. Эрүүл мэндийн, гэр бүлийн, харилцааны, хууль эрх зүйн, санхүүгийн гэх мэт наад захын боловсрол хэрэг болдог. Манай боловсролын тогтолцоонд энэ агуулга нь орхигдсон байдаг учраас залуусд дээр дурьдсан боловсрол маш дутмаг байгаа нь мэдрэгддэг. Хаа сайгүй нь өвдсөн зовсон залуус, салсан сарнисан гэр бүл байгаа нь энэ бүхний илрэл юм. Тиймээс залуус бид чөлөөт цагаа дээрх боловсролуудыг олоход зориулж, МОНГОЛЫН ЧАДВАРЛАГ ЗАЛУУ, АМЖИЛТТАЙ ХАМТ ОЛОН

Сэтгэгдлүүд


  • Б. Наранжаргал 2011-08-22 12:57

    Зорилготой, утгатай амьдардаг сайн бүсгүй байнаа. Амжилт хүсье. Би ч гэсэн ажиллаж байх хугацаандаа хүмүүсийг хараад их гайхдаг байсан. Энэ ажлыг би хийх ёсгүй тэр л хийх ёстой нтр гэж бие биелүүгээ чихээл хэрүүл маргаан үүсгээд л боломжтой бол гялалзуулаад өгчихөд яахуудээ. Бүр завгүй байвал ч яахуу өөр нэгэнд хандана уу гээд л орхичихгүй өөрөө цаг нөгцөөгөөд суужийж...

  • Ц. Сувд /Happy Penguin/ 2011-08-22 13:26

    heregtei zuiluud bna bayrlalaa

  • Ж. Алтантуяа 2011-08-22 14:50

    тий шд э Би бас Хувийн болоод улсын байгууллагад ажиллаж байхад анх төгсөж ирчээд л хараал гайхдаг л байсийн ,Дунд нь хэт орохоор хэт уусчихгэад бдаг юм блээ Уг нь чам шиг л ийм байх ёстой л доо Хүн ер нь тэ-д өөрийнхөө хувийн юман дээр өөрт хэрэгтэй ашигтай гэсэн юман дээрээ л зүйл дээрээ л идэвхтэй чин сэтгэлээсэээ ажилладаг юм билээ Тэрнээс дунд нь ороол тэг ингэ гээл бвал Хэнхэг тэ1 гсн нэр зүү шүүөө

  • Б. Тогтохбаяр 2011-08-22 18:46

    Үнэхээр санал нийлж байна.

  • S. Undrakhbat 2011-08-22 19:10

    Харин тийм, чин сэтгэлээсээ юманд ханддаг хүн нэлээд цөөрсөн шигээ. яаж ийгээд аргалахыг л бодно. хүн нэг л зүйлийг аргалаад өнгөрөөвөл үргэлж тэгэх гээд байдаг талтай..

  • Э. Галхүү 2011-08-23 09:43

    япончуудыг дэлхийн тавцанд тэргүүлэх байранд авчирсан зүйл нь аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийдэгт л оршдог. Манайханд ийм зан чанар дутагдаад байх шиг...... Үргэлж тийм байхад хэцүү байдаг ч эхлээд тийм байхыг хичээдэг болчихвол ч .........

  • Т. Ганбат 2011-08-24 08:31

    Тэгээд дээрээс нь инээмсэглэж сур. Инээмсэглэж буй хүний өөдөөс хүн уурлаад байдаггүй мөн нөгөө хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлдэг.
    Мөн хүнтэй мэндэлж сур. Ямар ч хүнтэй чин сэтгэлээсээ мэндэлж, мэндийг нь асууж бай.

  • Ц. Сүххуяг 2011-08-24 09:06

    Сайхан сэдэв хөндсөн байна. Энэ үнэхээр чухал шүү. би ажилаад жил гаруй болж байна. Энэ асуудлын талаар бодож байсан. бас хэрэгжүүлж байгаа амжилт залуусаа

  • T. Bulganmaa 2011-08-25 16:27

    санал бодлоо хуваалцсанд баярлалаа. 3,4-рт гээд үргэлжлүүлэн амжилттай хэгжүүлж байгаа баримтлалаас бичээрэй. Чин сэтгэл гэдэг холбоо үг миний хайртай үгсийн сангийн хэсэг. Амжилт залуусаа

  • М. Ган-Эрдэнэ 2011-08-26 11:59

    сайхан нийтлэл байна. баярлалаа. өөр илүү их зүйл бичээрэй.

  • Ч. Гомбогүр 2011-08-27 23:09

    үнэн шүүдээ. Хүн болгон үүнийг мэддэг хэрнээ хэрэгжүүлж чаддаггүйд л байгаан. Тийм болохоор бүгдээрээ маргааш биш өнөөдрөөс яг одоонооос амьдралдаа үүнийг хэвшил болгъё.....

  • B. Enerelt 2011-08-27 23:18

    Ажил доор орохоороо...?

  • B. Horolsuren 2011-08-30 20:34

    үнэн мөртлөө хатуу санаа байнаө. ёстой өөрсдийгөө хөгжүүлэхгүй цалин боддог болсон байна. чин сэтгэлээсээ ажиллах хүсэлтэй хүмүүсийг ажилд авахгүй харин хэн нэгний танил талаа аваад ажлаа цалгардуулж байгаа хүний нөөцийнхөн анхаармаар юмаа.

  • Г. надмидсүрэн 2011-09-22 14:56

    үнэхээр сайхан сэдэв байна. амжилт хүсье

  • М. Уртнасан 2011-09-24 16:43

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • М. Уртнасан 2011-09-24 16:51

    Маш хэрэгтэй зүйл бичжээ.Манай монголын залуус ингэж алдаа оноогоо ярилцаж зөв зүйлийн тухай үзэл бодлоо хуваалцаж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна. Ер нь аливаа зүйлийг хийхэд хичээл зүтгэл , чин сэтгэл байхад манай Монголын залууст хийж чадахгүй зүйл байхгүй гэдэгт би итгэж байнаа. Дээр бичсэн нэг зүйл их анхааралыг минь татлаа Ажил дээр өнгөрөөж байгаа цаг гээд миний амьдралаас өөр цаг биш гэсэн үг.Энэ үнэхээр үнэн зарим залуус маань сайн ойлгох хэрэгтэй байхаа яагаад гэвэл хаана ч байсан миний амьдралын минь цаг хугацаа өнгөрч л байна тиймээс боломж байвал өөрийгөө хөгжүүлч цаг мөч бүрээр өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй юм боловуу. Залуус бид мөнгөтөй л бол хөрөнгө оруулж бизнес хийж амархан баяжих мэтээр ярьдаг гэхдээ бидэнд хамгийн гол нь ихэнхэд нь мөнгө байдаггүй учираас дэмий ярьж мөнгөтөй болохыгоо хүлээсээр байгаад амьдралыхаа ихэнх цагыг дэмий өнгөрөөсөн байдаг. Гэхдээ бүх залуусыг хэлж байгаан биш шүү чадварлаг ухаалаг залуус байж л байна. Миний бодлоор үнэхээр амжилтанд хүрэе, сайн бизнесмен болоё гэж бодож байвал эхлээд цаг хугацаагаар өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй өдөр бүр суралц шинийг мэд, хүмүүс яаж бизнес хийж байна ирээдүйд хийх бизнесээ төлөвлөсөн бол тэр салбартаа нэг ажиллаад үз туршилга судалах хэрэгтэй юм боловуу. Одоогын энэ цаг хугацааг зөв ашиглсанаар бидний баялагийн үүд нээгдлээ л гэсэн үг. Өнгөрснийг буцааж болдоггүй ч гэлээ бид өнөөдөр цаг хугацаанд хандах хандлагаа өөрчилсөнөөр маргаашийг өөрчилж чадах болно. Хамгийн гол нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Амжилт хүсэе залуусаа. Нэг нэгнийгээ дэмжиж ажиллах хэрэгтэй.

  • М. Мишээл Пингвин 2011-09-26 01:28

    Үглэхээс үлгэрлэ- ойрд сонсоогүй сайхан үг байна. санаж явнаа

  • A. Batkhuyag 2011-10-04 05:54

    сайхан нийтлэл байна. манай одоогийн залуус хийе гэвэл чадвар өндөртэй болсон байна. танч хийх гэсэн сэтгэл тутаад цаг нөгцөөх буюу хялбар мөнгө олох гэсэн сэтгэлгээтэй ажилаад байга нь дутагталтай талны болоод байна. хийх ажилны бага болох тусам ажилаа хийх үр дүний бага болоод байга юм шиг санагдаг:.

  • С. Жигүүр 2011-10-05 01:11

    өшөө баяжуулаад нэмээд байгааарай бага ч гэсэн xамаагүй... бодит зөвлөмж байна

  • Д. Оюунмаа-pgn 2011-10-05 09:58

    Баярлалаа их хэрэгтэй зүйл бичжээ. Ажлын цаг болохоор ажилаа хийлээ дараа заваараа өөрийнхөө үзэл бодлоо бичнэ Ок.