Залуусаа ээждээ захидал бичээрэй
Би ээждээ дэндүү хайртай ээжүүд яагаад ийм агуу сайхан бурхан шиг хүмүүс байдаг юм бэ. үнэхээр хүн бүхэн ээждээ хайртай хүндэлж явдаг. өнөөдөр бүгдээрэй ээж нартай зориулж өөрийн сэтгэгдэл ч юмуу захидал, хэлэх гэсэн үг эсвэл хэлж амжаагүй үг бүхнийгээ бичье.
Ээжээ намрын хяруу унавал унаг ээ жнаг
Насны ганц эрдэнэ ижий минь байгаа болохоор би жиндэхгүй ээ
Өвлийн хүйтэн болбол болог ээ болог
Өмөр түшиг амин эрдэнэ ижий минь байгаа болохоор охин тань даарахгүй ээ
Хаврын балхи исгэрвэл исгэрэгээ исгэрэг
Хайрын минь дээд бурхан ижий минь байгаа болохоор сэтгэл минь хийсэхгүй ээ
Ижийн минь хэлсэн үг бүр надад ухаарлыг төрүүлж
Ижийн минь зэмлэл надад гэгээрлийш авчирч
Ижийн минь харц надад итгэлийг билэглэж
Ижий минь инээмсэглэл надад жаргалыг шивнэдэг ээ
Манддагаараа л манддаг шар наран харанхуйг гийгүүлэгч саран хочрын хоорондох хүслэнт авч хяслангаар дүүрэн амьдрал үргэлжилсээр л .....................
Ээж, ижий энэ дэлхийн ариухан тансаг энэ үгэнд баясч үрс нь нялхарч ертөнцийн бүх зүйл энэ л үгэнд уярсаар...................
нэх нэгэнд таалагдах гэж шүлэг би бичээгүй
хуйсхан сэтгэлийнхээ бодлыг харин би эрэгцүүлнэ.............баярлалаа







Б. Наранжаргал 2009-01-29 13:56
Харин тийм ээ ээждээ нэг захиа бичмээр л байгаа юм. Ээждээ хайртай гэж хэлэх хэцүү... одоо хүртэл хэлж амжаагүй л явна даа. :(
R. Terguuntuya 2009-01-29 14:10
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла
Энэ үнэхээр гоё шүлэг шүү. Хайртай ээж Сэргэлэн таньдаа охин нь хамгаас илүү хайртай шүү миний ээжээ.
D. Ganchimeg 2009-01-29 15:40
Mini hamgiin durtai tsainii shuleg maani shuu. Hulan uneheer setgeleesee bichsen shuu ene shulgiig
*. Jargal 2009-01-29 14:11
зохиолч Хатанбаатарын бичсэн ийм нэртэй ном, ёооо, үнэхээр тасархай ном шүү. Бүр 4-р ангид байхдаа уншаад, ээж дэргэд байсаар байхад өдөржин уншаал уйлаад байдаг байж билээ. Хайртай гэж хэлсэн хэлээгүй ээжүүд хүүхдүүд нь өөрт нь хайртай гэдгийг ойлгодог байх оо.
B. Dulamsuren 2009-01-29 16:10
Ээж минь миний хувьд нар. Ээжрүүгээ би гараа алдлан гүйдэг ээ. Ээждээ би бас наран. Ээж минь намайг Гэрэл гэгээ минь гэж дууддаг. Жаахан байхдаа ээжийнхээ гараас хөлтөн алхаж байхдаа алхааг нь гүйцэж зэргэцэн ахлах гэж хамаг чадлаараа л гүйж, том том алхдаг байлаа. Харин одоо би эжийтэйгээ хамт алахдаа хамгийн удаанаараа алхдаг. Бага байхад ижий минь их өндөр хүн байсан. Харин одоо би ээжэсээ өндөр....Цаг хугацаа миний ижийн саничигийг бууралтуулж байгаа ч сэтгэлийн дулаан, тэсвэр тэвчээр, сайхан бүхнийг нь бууралтуулж үл чаднаа. Би ээждээ хайртай.
Үнэндээ хүн бүрийн амьд бурхан Ээж л байдаг шүү дээ.
Б. Батмөнх 2009-01-29 16:43
Энэ сайтанд байгаа сэдвүүдээс хамгийн гэрэл гэгээ татуулж, уянга эгшиглүүлсэн нь энэ сэдэв байна. Харин энд эрчүүд саналаа бичээгүй байх юм. Б.Жаргалын бичсэн Хатанбаатар зохиогчтой "Ээждээ захидал бичээрэй" гэдэг ном бол гайхалтай ном. Сая тав дахиа хэвлэгдсэн баина билээ. Би тэр номноос олон зүйлийг ухаарч байсан. Тэр номыг уншаад хөдөө байгаа ижийгээ авчирч хотод нэг жил хамт байж, хэрэг болгож зурагчинд очиж хамт зургаа авахуулж байсан юм.
Хонгорзул ижийнхээ зургийг тавьж, сайн байна. Ижийгээ байхад мөнх хамт байх юм шиг л явдаг юм, сүүлд нь тэгдэг байж ингэдэг байж гэж бодогддог юм билээ. Хүн хэлэхээс нааш ухаардагүй гэж үнэн. Залуучуудын гэрт дэлхийн одуудын зураг л байхаас ижийтэйгээ авахуулсан зургаа томоор угаалгаад тавьчихсан ньд ховорхон л харагддаг. Ижийтэйгээ зургаа авахуулж байх хэрэгтэй шүү хүмүүсээ.
B. Enkhbat 2009-01-29 19:12
Ээждээ захидал бичиж байгаа бүх хүмүүст аз жаргал хүсэе.
T. Bayasgalan 2009-01-30 03:10
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
T. Bayasgalan 2009-02-02 16:35
Ээжтэйгээ байх сайхан, ээждээ зав гаргаж баярлуулж байгаарай залуус аа. Ээжтэй хүмүүсд далдхан сэтгэлдээ атаархал төрдөгөө нуухгүй ээ.
Ж. Цэрэннадмид 2009-04-06 10:16
Хүний эх
Зүгээр дээ үр минь гээд шивнэхдээ л
Хорвоогийн хар бүхнээс үрээ хамгаалж байдаг
Зүүний нүхээр шургачиж багтаад өөрийгөөн орхиод
Хүүгийнхээ төлөө үхэж ч чадах зориг дагуулж явдаг
Хүний эх бүр ийм л байдаг
Зүү ил ёрдойж үзэгдвэл
Миний хүү гэж алсаас дуудах
Зуу хол алхаад ирвэл
Мангаа бий гэж үрээн аргамжих
Хүний эх бүр ийм л байдаг
Үртэй болсноосоо хойш амттаныг бүрэн амсаж үзээгүй
Үдэш болохоос нааш санаа нь бүтэн амарч байгаагүй
Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг
Үлгэр зохиож хүүгийнхээ тавиланг зурж амьдардаг
Хүний эх бүр ийм л байдаг
Үлгэр зохиож хүүгийнхээ тавиланг зурж амьдардаг
Үлэмжийн төгс төгөлдөр ижий бүхний өмнө мөргөе
Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг
Үзэмж төгөлдөр гоо ижий бүхэнд энэ шүлгээ уншья.
Хүний үр болгон ийм л байдаг.
2008 он. Ж.Цэрэннадмид
Б. О Ю У 2009-04-06 10:26
Өдөр тутам хэлдэггүй ч
Өнө мөнхөд бодож явдаг үгээ
Өнөөдөр л амжиж хэлье
Би тандаа хайртай ЭЭЖЭЭ
J. Jaagii (халх монгол) 2009-04-08 13:54
энд бишээ, очоод хэл, хэхэ
S. SiSi 2009-04-06 10:59
Ээждээ бичсэн нэг өдрийн захидал
Ээжээ та сайн сууж байна ууу? Холын хол алсын алсад дулаахан байна уу? агаар нь зөөлөн юмуу?
Өчдөр зургийн цомог үзлээ. Залуухан сайхан ээжийнхээ хормойноос зүүгдээд хушуугаа метр сунгасан эрх зургаа үзлээ. Залуухан сайхан ээжтэйгээ адилхан болсон өөрийгөө өнөөдөр өглөө толинд харлаа. ингээд бодхоор ижий мин та ямархуу болсон болдоо ? нас тань өтөлж зүс тань өөрчлөгдсөн болов уу? намбайсан зөөлхөн эмээ болсон болуу? ядаж нэг харах юмсан даа таныгаа....
Шууудан байдаг бол наанаасаа сайхан зургаа явуул гэхиймсан.... имайлээр ч болсон илгээ гэж нэхэх юмсан. Нэхээд явуулахгүй бол нээх сайхан бахирж ирээд эрхэлж уйлхиймсан....
Даанч энэ хорвоод зэгэлхэн бүдэгхэн зүүднээс өөр холбоо үгүй болсон болхоор сэтгэлдээ үлдсэн зурагтайгаа ... залуухан сайхан ээжтэйгээ хамт өтөлсөөр одоо танаас хөгшин болох нь ээ....
Сайхан залуухан ээж мин та надад зургаа зүүдний мин ертөнцөөр дамжуулаад илгээгээч ээжэээ
Сайхан залуухан ээжийнхээ энгэрт нь наалдаж зүүдлэх гэхээр залуухан сайхан ээждээ зөнөг харагдаад байхын... намуухан зөөлхөн буурал ээжийнхээ өврийг дэрлэж унтаж нэг зүүдэлмээр байнаа ээжэээ
B. Baasandorj 2009-04-06 12:06
Та бүхэнд Хатанбаатарын *Ээждээ захидал бичээрэй* номыг заавал олж уншихыг уриалж байна.
Энгийн иргэнээс эхлээд Агуу суутан хүртэл хорвоогийн бүх хүн ээжтэй билээ.
Энэ номыг би хамгийн анх уншиж байхад үе үехэн өөрийн болчимгүй явсныг ойлгон нулимас цийлэгнэж байсныг нуух юун.
. James 2009-04-06 12:12
*Ээждээ захидал бичээрэй* ном хаана байна.
B. Baasandorj 2009-04-06 13:35
Номын дэлгүүрт байгаа биз.
. James 2009-04-06 12:14
ээжийн оршил аав шүү дээ.Аавын тухай байхгүй юм биз дээ.
Г. Оюундэлгэр 2009-04-07 09:08
Ээжийн оршил аав уу аавын оршил ээж үү энэ их эргэлзээтэй.
S. SiSi 2009-04-06 12:20
аавын тухай одоо бичнээ найзаа
B. Undral 2009-04-06 12:38
Сайн байна уу Ээжээ хажууд минь ойрхон байгаач очоод уулзаж чадахгүй хааяа нэг утсаар ярихад чинь хуралтай байна гээд тасалдаг тэнэг охиноо уучилаарай ,Одоо би танируу залгаад орой заавал очноо . Хайртай шүү ээждээ
Б. Батмөнх 2009-04-06 13:35
Өнөөдөр юм бичихгүй гэж бодон сайтруу шагайсан чинь хэдэн сарын өмнө нээгдэж байсан миний хамгийн дуртай сэдэв эхэнд нь байсанд ганц юм үлдээмуй.
Хэдэн жилийн өмнө өгсөн ярилцлагын 3 хариулт:
-Таны амьдралын хамгийн жаргалтай мөч хэзээ байсан?
-Ээжтэйгээ хамт байсан үе.
-Та юунд атаархаж явдаг вэ?
-Миний үеийн хүмүүс ээжтайгээ хамт байгаад.
-Та эх хүнийг юу гэж боддог вэ?
-Амьд бурхан.
-Та эх хүний гавъяаг хэдийд хамгийн их мэдэрдэг юм?
-Хүүхэдтэй болоод хүүхдээ өсгөж байх үедээ.
-
E. Magnai 2009-04-07 12:48
ээж минь надад өгсөн хамгийн гоё бэлэг Эмзэг мэдрэмж-уйлах, гомдох, догдлох, хүлээх Хайрлах, өрөвдөх, хүндлэх, бахархах Халамжлах, энхрийлэх бас үзэн ядах
B. Undral 2009-04-07 14:16
õ¿¿õýä
Б. Батмөнх 2009-04-07 20:11
Эхийн санаа үрд, үрийн санаа хаданд гэж нэг үг байдаг. Арайч үгүй ээ гэмээр юм шиг мөртлөө хараад байхад үнэн ч юм шиг байгаа юм. Мөнх юм шиг бодож яваад дараа нь толгойруугаа шаадаг явдал их олон хүнд тааралддаг тул энэ талаар залуучуудад дахин дахин хэлмаээр санагдаад байдаг.
Пүүжээгийн хэлдэгээр нас тогтсон хүн ямар ч юмны цаана нааныг ухаардаг болохоор эцэг эхийн талаар арай өөр өнцөгөөс харж л таарна.
Сая зураач Цагзол өөрөө 70 гарсан эх нь 90 гарсан тэгээд үзэсгэлэнгээ 73+95 гэж нэрэлэсэн байсан. 70 гарсан хүн 20 хэдтэй залуу хоёрын эхийгээ хэрхэн хүндлэх хоёрын хооронд нилээн зай бий дээ.
95-тай эхэд 73 хүүхэд нь хүүхэд хэвээрээ байдаг нь гайхалтай.
Б. Батмөнх 2009-04-07 21:42
УРЛАГЫН ГАВЪЯАТ ЗУТГАЛТАН ЗУРААЧ ЦОГЗОЛ ШҮҮ.
D. Ganchimeg 2009-04-07 21:53
ээж гэдэг үнэхээр гайхалтай их хүч шүү. Би багаасаа л аавын эрх охин байлаа.Ааваасаа гарсан гээд л хамгийн хайртай хүн маань аав гээд . гэхдээ өсөх тусмаа л ээж гэдэг хүн ямар агуу болохыг хором бүр ойлгосоор. гаднаа загнаж байвч, уурлаад зандарч байвч дотроо л үрийнхээ төлөө эр хүнээс илүү зовдог хүн эх маань юм байнга гэж ойлгодог. Гаднаа л эрүүл саруул гэдэс хоолтой байвал аав хүнд болоод л байгаа юм шиг. Харин сэтгэл дотроо цаг үргэлж шаналж. өр өвтгөн эмтэрч өмнөөс минь өвдөж. урдаас минь урагдаад байдаг хүн ээж юмаадаа бодоод байхад. Ээжийнхээ ачийг хариулж чадахгүйгээс хойш жижиг сажиг юмаар өөрийг тань зовоохгуй байж л хорвоог тантайгаа туулахсандаа ээжээ. Тандаа би маш их хайртай. хайртай гэж хэлэхэд ч багадмаар байнаа ээжээ.