Залуусаа ээждээ захидал бичээрэй
Би ээждээ дэндүү хайртай ээжүүд яагаад ийм агуу сайхан бурхан шиг хүмүүс байдаг юм бэ. үнэхээр хүн бүхэн ээждээ хайртай хүндэлж явдаг. өнөөдөр бүгдээрэй ээж нартай зориулж өөрийн сэтгэгдэл ч юмуу захидал, хэлэх гэсэн үг эсвэл хэлж амжаагүй үг бүхнийгээ бичье.
Ээжээ намрын хяруу унавал унаг ээ жнаг
Насны ганц эрдэнэ ижий минь байгаа болохоор би жиндэхгүй ээ
Өвлийн хүйтэн болбол болог ээ болог
Өмөр түшиг амин эрдэнэ ижий минь байгаа болохоор охин тань даарахгүй ээ
Хаврын балхи исгэрвэл исгэрэгээ исгэрэг
Хайрын минь дээд бурхан ижий минь байгаа болохоор сэтгэл минь хийсэхгүй ээ
Ижийн минь хэлсэн үг бүр надад ухаарлыг төрүүлж
Ижийн минь зэмлэл надад гэгээрлийш авчирч
Ижийн минь харц надад итгэлийг билэглэж
Ижий минь инээмсэглэл надад жаргалыг шивнэдэг ээ
Манддагаараа л манддаг шар наран харанхуйг гийгүүлэгч саран хочрын хоорондох хүслэнт авч хяслангаар дүүрэн амьдрал үргэлжилсээр л .....................
Ээж, ижий энэ дэлхийн ариухан тансаг энэ үгэнд баясч үрс нь нялхарч ертөнцийн бүх зүйл энэ л үгэнд уярсаар...................
нэх нэгэнд таалагдах гэж шүлэг би бичээгүй
хуйсхан сэтгэлийнхээ бодлыг харин би эрэгцүүлнэ.............баярлалаа







И. Даваажаргал 2009-04-27 17:49
Монголын үзэсгэлэнт Сарангуа
Намайг төрүүлсэн Ижии
Зөөлөн цагаан гараараа
Бөн бөн бүүвэйлсэн Ижии Д. Нацагдорж
Д. Лхагвасүрэн 2009-04-28 11:18
Та хэд ч азтай улсууд юмаа. Би үнэндээ атаархаж байна. Харин миний ээж, аав хоёр минь өнгөрөөд нэлээн хэдэн жил болж байна. Та хоёрыгоо их л санах юм даа, муу хүү чинь. Та хоёрыгоо бодохоор өөрийн эрхгүй сэтгэл гэгэлзээд, нулимс мэлмэрээд ирэх юм. Аавтай хүн, ээжтэй хүн энийг ойлгохгүй ээ. Хүү нь та хоёрынхоо хүслийг биелүүлж, хүнээс дутуугүй амьдарнаа. Би аав ээжийнхээ шарил дээр андгай өргөсөн хүн. Хүнээс дутуу явж, архи дарс ууж, хань ижлээ зовоож, буруу амьдрахгүй ээ, хүү нь. Хоёр дүүгээ сайн харж хандаж, та хоёрынхоо үр удмыг таслалгүй үргэлжлүүлж авч явнаа, хүү нь. Хүмүүсээ, аав ээжийнхээ амьд дээр гэрт нь очиж цайг нь нэг чанаж өгөөрэй. Хичнээхэн наслаа аж дээ, тэд чинь. Үлдэх насанд нь битгий л тэднийгээ гомдоож, өөртөө харамсах зүйл үлдээгээрэй дээ.
Т. Энхтуяа 2009-05-02 19:10
Ээж гэж сэтгэлийн хайлан, итгэлийн далай.Таныг намайг, та биднийг хамгийн баян байлгадаг амьд бурхан!
Б. Хуншагай 2009-09-28 15:53
Гоё сэдэв байна Хонгороо. Шүлэг чинь бас гайхалтай сайхан болжээ. Баясгалангийн нэг дуу байдаг. Энэ дууны үг бүрийг ээждээ зориулмаар байна.
Мөнхийн дэргэд ээж минь
Сүүтэй энгэрийг нь чичрээж
Уйлахад минь сэрүүн ээж минь
Суугаа хоносон шөнө нь
Одноос ч олон байгаа даа
Зулай дээр минь залбирсан
Бурхан юмуу даа ээж минь
Заяа буяныг минь тэгшилсэн
Хорвоо юм уу даа ээж минь
Дууны сэжүүр аргадан
Дуудахад нь ойрхон байя даа
Үүлэн сүүдэр зайчилж
Үнсэхэд нь ойрхон явья даа
Саалийн чинээ ойрхон
Холдоход нь хормойд нь зүүгдэхэд
Санаа алдахыг нь аргадах гэж
Мөнхийн дэргэд ээж минь
Надаас уяатай сэтгэлтэй
Сэрүүн энэрэл ээж минь
Нараа тойрон эргэлдэх
Хүйтэй ертөнц ээж минь
Зулай дээр минь залбирсан
Бурхан юм уу даа ээж минь
Заяа буяныг минь тэгшилсэн
Хорвоо юмуу даа ээж минь
O. H20+... ♂ 2009-10-01 00:58
saixan duu.minii sain naiz ene duund ix durtai
G. Nyamdavaa 2010-12-07 12:09
Ээждээ захидал бичээрэй уралдааныг 2009-2010 он Ховд их сургуулийн Гадаад хэл, соёлын сургууль, Дэлхийн Зөн олон улсын байгууллага, Эмэгтэйчүүдийн холбоо, ХИТ ФМ 107,5ь Монголын Буддын Шашинт оюутны холбооны ховд аймаг дахь салбар зөвлөлүүд хамтран зохион байгуулсан билээ.
Энэ ажлыг ажил хэрэг болгох үүднээс ээжүүд, ээжүүддээ захидал бичсэн тэр хүмүүсийн хүсэлтийг биелүүлэх үүднээс ном болгон хэвлүүлэхэд бэлэн болгоод байна. НОМЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХОВД АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨЛ БОЛОХ ХҮМҮҮСТЭЙ ХОЛБОЖ ӨГЧ ГҮН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ ҮҮ.
g_nyamdavaa@yahoo.com хаягаар холбоо барина уу.
G. Nyamdavaa 2010-12-07 12:27
ЭЭЖИЙГЭЭ ТА ӨДӨР БҮР БОДДОГ УУ?
J. Jaagii (халх монгол) 2010-12-09 15:55
мэдрэл юм асуухын
Д. Одончимэг 2011-02-26 22:32
маам их хөөрхөн гарчээ