2011-08-26 13:01:28

Маргаантай, бас маш зугаатай манай БИЗ

Нэг ийм сэдэв нээе гэж бодлоо. Юуны өмнө нөгөө эрхэм хэрүүлчиддээ эмэгтэй хүнээс аймшгийн хэдэн нөхөддөө хэлэхэд алдаа засаж дүрэм битий яриарай. Энэ удаа нийтлэл ч юмуу мэдээ бичих гэсэнгүй. Өөрийн бодлоо иргэн хүнийхээ байр сууринаас бичиж байгаам.

Би өглөө ажилдаа яваад л орой тараад, зарим өдөр хэдэн нөхөдтэйгөө уулзаж ганц нэг пиво уугаад л тэрхүү найзууд нь ганц нэг найзыгаа дуудах, эсвэл тал талаас нэмэгдэж ирэх гэх мэтээр нэгнээрээ дамжуулан пирамидын сүлжээтэй адилхан маягаар танилын хүрээгээ тэлдэг байсан. Тэгж байтал гадны найзуудын сүлжээний фэйсбүүк хай 5 гэгчлэнгийн сайтуудаар онлайн таниулууд болцгоож сонирхолоороо нэгдэж бүлэг цуглаан үүсгэн тэр ч бүү хэл шоу арга хэмжээ хүртэл интернэтийн танилуудын хэмжээнд зохион байгуулагддаг болсон. Ийнхүү цаг хугацаа явж байтал 2009 онд Бизнэтворк сайт нээгдэж олон мянган онлайн хэрэглэгчдийг хуйлруулж чадсанаар өнөөдрийг хүрч байна. Бизийн буянаар хийсэн ажил танилцсан нөхөд, найз нар, тэр ч бүү хэл хуримаа хийсэн хосууд амжилтанд хүрсэн бизнес гээд дурьдаж баршгүй олон зүйлүүд байгаа. Бас сайныг дагаад саар гэдэгтэй адилхан нэгнийгээ үзэн ядсан үерхээд салсан өстөнтэйгөө тааралдсан гээд муу үр дагаврууд ч байна. Бид нар ямар чиг л байсан ажил дээрээ ирээд аль эсвэл интернэт орохдоо биз-ээр юу болжийн гэж заавал ордог болсон нь тэнд чамайг татах ямар нэгэн зүйл байна аа гэсэн үг. Миний хувьд доош ортлоо доромжлуулах үе ч байна, магтуулах ч үе байна, шүүмжлүүлэх зүйл байна, өөртөө өөрчлөх зүйлүүд ч байна... Ингээд бодохоор биз надад энэ 3 жилийн хугацаанд бас нэлээдгүй зүйлийг өгсөн болохоор дахин ордогийн.

Энэ сэдвээр бизийн гишүүдийг юу бичээсэй гэж хүссэн гэхээр бизийн юунд татагдаж ордог вэ, зарим хүмүүс тэнэг сайт гэж хэлдэг хирнээ ороод ирцэн хэрүүл хийгээд давхиж л явдаг. Хэрүүл хиймээр санагддаг уу? хүн шүүмжилмээр санагддаг уу? Найз нөхөдтэй болохыг хүсдэг үү? Яг юунд нь илүү татагдаж байна, Царай царайгаа харж үзээгүй хирнээ бие би?енийгээ үгээр идээд байдаг. Тэдгээр хүмүүс чамд яг ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ? Бизийн байнгын идэвхитэй гишүүдийг чи яаж хүлээж авдаг вэ?

За би нэг хэдэн хүн бичие. Бүгдээрээ урьд нь хэзээ ч таньдаггүй байсан хүмүүс. Анх би ажил дээрээ нийлдэг найзыгаа дагаж бизэд орж байлаа. Хамгийн эхэлж ороход надаас өмнө элссэн гишүүдийн танилцах нэрийн хуудасны үдэшлэг 1 зохион байгуулагдаад эхний ээлжинд бүлэг фракцууд маш сайхан үүссэн байлаа. Хүмүүс 7 хоногтоо найзуудаасаа гадна биз-ийнхэний уулзалтандаа, биз-ийнхэний хамтран зохион байгуулж байгаа буяны болон сайн үйлсийн гээд төрөл бүрийн аянууддаа цаг гаргаж нийгмийн идэвх сайтай болжээ. Миний хувьд бизийн гишүүдэд татагдах олон шалтгаан байна. Өөр өөрийнхөө топ-уудыг та ч бас нэрлээрэй.

1. Намайг анх бизэд ороход манай найз Үзмээ, Шийрэв хоёр анхны танилууд болоод л эхэлж байж билээ. Бизийг Шийрэвгүйгээр төсөөлөхийн аргагүй болов уу. Хаана юу болох гэж байна тэр бүгд мэдээллийг Шийрэв хүргэдэг, бүгдийг уриалан дууддаг бас гуйдаг гээд нийгмийн идэвхитэй Шийрэвийг таньдаг болсондоо баяртай байсан сан.

2. Г.Солонго- Зураггүй про той хүний танилцах хүсэлтийг хүлээж авдаггүй энэ эгч анхнаасаа л дайчин эрч хүчтэй сайхан мэдрэмжийг төрүүлж билээ. Манай найзын хуурай эгч болчихсон Хаалга тогшино уу бүлгийн хэсэг нөхдийг Г.Солонго эгчээр дамжуулан эчнээ таньдаг болов. Хэлж ярих нь эрс шулуун хэнтэй ч нялцганадаггүй энэ эгчтэй аялалд яваад танилцаж эгч дүүс болсон юм. Бидний харилцаа өнөөдрийг хүртэл эгч дүүсийн хэмжээнд өрнөсөн нь хамгийн сайхан.

3. Одоо сураггүй болж дээ. Орж гарахаа ч байж. Надад хамааралтай юм бичдэггүй ч Чинжүү их сонин сагадаж билээ. Ёжтой үгээрээ бусдын уурыг ч хүргэнэ бульхайг ч дэлгэнэ, инээлгэнэ уурлуулна... Ингэж л Чинжүү хэмээх дүрийг нь хараагүй нэгэн танилтай болсон.

Миний амьдрал шинээр сэтгэгдэл төрүүлж үлдээсэн хүмүүсийн талаар би бичиж байна. Бас бизээс хамгийн сайн мэддэг хирнээ мэддэгүй хүмүүс. Таны хувьд ийм хүмүүс хэн хэн байдаг вэ?

4. Ч.Эрдэнэ гэгч залууг би одоо хүртэл хараагүй. Олон арга хэмжээ зохион байгуулж олон хүнийг уриалан дууддаг экод хайртай ийм нэгэн залуу өглөө бүр бизээ нээхэд зурвас илгээж мэнд мэдээд урмын таатай үгсийг хайрлаж шинийг хийх санаа өгдөг нь маш сайхан байдаг юм. Бас түүний зохион байгуулдаг явган аялалд одоо хүртэл оролцож чадаагүй яваадаа харамсах сэтгэл төрдөг юм. ийм сайхан өдөр намайг хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

5, Норовсүрэн... Эрчүүдээр үхэтлээ хэлүүлж гүйцээлгэж байсан ч хийх ажилаа зогсоодоггүй, хэнээс айхгүйгээр өөрийнхөөрөө хийх зүйлээ хийдэг ийм нэгэн дайчин нөхөрийг бас л биз надад бэлэглэсэн. Төлөвлөөд л хийгээд, хэзээ чзүгээр суудаггүй, хамгийн гоё нь үзэсгэлэнт ногоон байгаль түүний тодотгол юм. Нэг насны буянгаар түмнийг уриалан дуудаж ногоон байгалийн төлөө зүтгэх түүний үйлсэд амжилт хүсье.

6. М.Болод- Анх Алтаргана гээд уншаад л Дорнодынх гэж ойлгохоор Болодтой утсаар танилцаж билээ. Тэгээд тун удалгүй хамтран ажил зохион байгуулж, хамт арзаганаж архидаж найзууд болцгоосон юм. Архины хуурамч оргиналийг шалгахдаа гаргуун Болодыг маань бизийн зарим нэгэн бүсгүйчүүд дурламтгай гэж жиг жуг хийдийн. Яахав. эр хүн хойно сайн хань сайхан бүсгүйн төлөө дурлаж харж харьцуулж яваад сайныг олж авах байлгүй. Хааяа тунимхай зантай шүү чи... Гэхдээ ажил мэргэжлээрээ хэнээс ч илүү алт шиг сайхан санаанууд гаргадаг чам шиг танилтай болсон нь аз завшаан...

7. Ингээд хэдэн нөхөдтэй болж байтал эрс шулуун яриатай нэг эгч профайлныхаа зургаар нүдэнд өртсөн нь ДӨШКӨ эгч. Ээжийн минь үеийнх гэхэд хэдэн насныхантай яг л хэмжээнд нь харьцаж чаддаг авилга хээл хахууль атаа хорсол шуналтаныг үзэж чаддагүй энэ эгч монголын шударга сайхан эмэгтэй. Хэнээс ч айхгүй үзэл бодлоо илэрхийлээд хэнтэй ч эв зүйгээ олдог бас насандаа байхгүй залуу сэтгэлгээтэй залуусыг ойлгодог ийм сайхан эгчтэй танилууд болсондоо баяртай байна.

8. Б.Энэрэлт- Сэдэв болгон дээр сээгий бичиж сэгсийтэл хэлдэг залуугаар мөн ч их хэлүүлж, мөн ч сайн таньдаг болсондоо. Заримдаа Энэрэлтээс айдагаа нуугаад яахав. Үнэн зүйл дээр шүүмж бичихэд нь баярладагаа ч бас давхар хэлье. Уулзаж ярилцаж үзээгүй хэдий ч биз гэхээр мэддэг хамгийн түрүүнд нэрлэх биз ийнх шүү гэсэн сэтгэгдэлийг Б.Энэрэлт надад үлдээж өнөөдрийг хүртэл шүүмжилсээр л явна. Хэрэгтэй болохоор би хэрүүл болгохыг нэг их бодолгүйгээр хэлсэн үгнээс нь хэрэгтэйгээ аваад явдагаа.

9. Гэгээнийг мартаж яагаад ч болохгүй. Галзуу эгч байдаг байх гэж Австралид байсан цагаас нь төсөөлж байлаа. Бас гайгүй баян хүүхэн байх гэсэн бодол ч хааяа төрдөг байсан. Гэтэл интернэт ертөнц дэх галзуу бар шиг, эрчүүдтэй эр эмээ үзтэл авалцдаг хөөрхий бас яаагийгаараа дуудуулаад авдаг Гэгээн эгчийг анх харахад ямар сайхан санагдсан гээч. Төсөөллөөс шал өөр түүнд нэрийн хуудсаа өгөөд танилцахдаа үгүй байлгүйдээ гэж бодсон ч итгэхээс өөр аргагүй байсан. Чадвартай, чанга эмэгтэйчүүдийн нэг дээ... Дахиад нэг хөөрхөн маамаагаар монголын үрсийн тоог нэгээр нэмсэн гэрийн сайн эзэгтэй Гэгээн эгчийгээ ойрд санаж байна шүү...Энэ хавиар орж ирээд эргүүлж тойруулаад нэг гараач...

10, С.Учрал... Амьдралын сайн муу эрээн барааныг үзэж туулсан, ойлгож ярилцсан дотны танилууд болсон хүмүүсийн минь нэг. Анх хэрэлдэх гээд ч байгаам шиг хэлцэх гээд ч байгаам шиг зурвасдаад л суудаг байсан бүсгүйг анх харахад бодсоноос өөр байсан. Яагаад ч юм бэ уриалан дуудах, удирдан зохион байгуулах их авьяастай болохоор, дээрээс нь бидний хийх зүйлийн зам нэг чиг дээр байсан болохоор замын дундаас ганзага нийлэн давхисан. Учирлаар татаж олон олон шинэ танилтай болсондоо баяртай байдаг. Спортод гарамгай эршүүд зантай энэ бүсгүй бизийн нэгэн хэсэг яалт ч үгүй мөн билээ.

11. Хандаа... Аялалд анх явахад араас нь яваа эрчүүд болгон сайхан алхаж байгааг нь магтан сайшаагаад байхаар яалт ч үгүй хараанд өртсөн юмаа... Хэнтэй ч хэрэлдэж маргадаггүй хэзээд бусдыг хүндэлдэг ажил ажилыг зэрэг амжуулдаг аймаар сэргэлэн имй нэгэн найзтай болжээ.

12. Ц.Төгөлдөр... Аав ээж хоёр, монголыг минь яаж гүйцэхэв... Энэ дуунуудыг монголын мэргэжлийн дуучид заал зүүрэн үзэгчдийн зүрхийг булиглуулан дуулдагсан. Төгөлдөртэй хамт буяны үйлсэд дуу дуулахаар болоод нэг нэгнийхээ царайг мэдэхгүй караокед танилцаж билээ. Бизэд түүн шиг сайхан мэргэжлийн биш хирнээ мэргэжлийн хэмжээнд дуулдаг дуучин байхгүй дээ... Бас байж байжийгаад байн дундуур нэг автал сэтгэгдэл бичиж заримдаа лаг ташуулаад заримдаа алмайруулаад орхидог түүний гэм биш зан...

11. Аагий- Аагий заримдаа ёстой ядаргаатай. Таньдаггүй байж зовоохыг нь яана. Бизэд зориулах түүний цаг зав мөн ч их дээ... зураг болгон дээр сэтгэгдэл үлдээнээ хийгээд ч байгаам шиг магтаад ч байгаам шиг... бас нэг давуу талтай. Манай хүн мэдэхгүй сэдэв рүүгээ орж мэтгэцдэг хүмүүс шиг биш. Орхих юмаа орхиод явдаг, орох юмруугаа ороод явдаг шүү. Гэхдээ түүний цаад сэтгэл цагаахан, хэнд ч муу санадаггүй болохоор бизийнхэн түүнийг хайрлаж бидний гэр бүлийн нэгэн гишүүн хэмээн хэзээд хүлээн зөвшөөрдөг болохоор Аагий бидэнд таньд чамд ямар нэгэн байдлаар сэтгэлд чинь байдаг бизээ.

11, Ч.Энхтуул - Энэ эгчийг хожуу таньдаг болсондоо харамсаж билээ. Бид уулзах гэж явсаар байтал сар жил өчнөөн өнгөрсөн. Бичсэн хөгжилтэй түүхүүдийг нь уншаад нулимсаа гарч нусаа гоожтол инээгээд өрөөнийхөндөө өчвэй балайгаар дуудуулдаг байсан үе минь Туул эгчтэй холбоотой. Хорвоо дээр бас ийм паянгийн эзэн байдагаа гэж бодтол Туул эгчийн наргиантай зүйлүүд өөрийнх нь хошин шогч зан төрх миний сэтгэлд үлдэх нандин сайхан дурсамжуудын нэг. Ямагт цоглог байдаг янзын сайхан эгчтэй болсондоо баярладагаа.

12. Лэгион. Лэгионы армид алба хаасан цэргийн чанга хатуужилтай залуу үеийнх байх гэж төсөөлөөд үг сөггүй маргалдаж, наргидаг байлаа. Цонхтой гэрэл гээд цочтол нэрээ сольсон энэ хүнийг бичлэгийн муугүй авьяастай гэдгийг манайхан сайн мэдэх байлгүй. Зөндөө хүнээр дамжуулан танилууд юм байна лээ бид. Зүггүй хөгжөөнч зангаараа төстэй юм билээ. Хөгжилтэй түүхийг бүлэг болгох санаа гаргаж хөгжилдөн цэнгэх их замд уриалан дуудсан Цонхтой гэрэл хэзээ ч бизтэй хамт...

13. Н.Намжилсүрэн. Хамгийн их хөгжилтэй түүхийг бичсэн байх. Аргагүй ч үгүйн байна лээ дээ... сурсан сургууль нийлсэн нөхөд гээд үнэн зугаатай Намжаатай салбар нэгтэй болохоор тэгсгээд л танилууд болцгоосон доо. Мэдэхгүй хэн нэгэн биз рүү ороод хөгжилтэй түүх рүү ороод Намжаагийн буянаар насаа нэмээд гардаг нь худлаа бишээ...

14. Оюун-Ухаан. F.Mind. Тэнгэр трэйвэлээр жигүүр хийсэн энэ залуу хичнээн айхтар үг мушгидаг гээч. Анх танилцсаны дараа ам өвчин ортлоо инээсэн. Ёстой сахилгагүй хирнээ ажил амьдрал архи 3 ыг салгаж ялгаж ойгодог нөхөрлөл нөлөө хоёрыг ч мөн л түүн шигээ санадаг хүүхдэд хайртай хүнлэг энэрэнгүй болохоор амжилтанд хүрэх бизээ.

15. Чалва- Манай найзын танил юм гэсэн. Би яаж дургүйг нь хүргэсийн байгаан бүү мэд. Бодвол үйлийн үр урьдны насны дуусгаагүй хэрүүл бид хоёрт байдагийн байлгүй дээ. Нэг л өдөр ийм нэгэн танилтай болчихсон юм. Яаж ч байгаад юм бүү мэд. Ямарчиг л байсан байнга намайгаа энд тэнд хийгээстэй. Би хоолыг нь булааж хор хутгаагүй байтал мөнхөд Чалватай хамтдаа болсондоо хөөрхий. Одоо биз рүү ороод л юм бичвэл чалва дуугай байхгүй дээ гэж бодохоос инээд ч хүрэх шиг. Заримдаа чамайг жоол зовоомоор юм бичүүлмээр санагдаад албаар тэнэгтэж өддөгийг минь уучлаарай. Үнэн хэлсэн зүйлүүдийг чинь хүлээж авахад бэлэн. Гэхдээ зарим нэг дээрэнгүй зан дээрэлхэх байдал чинь хэрээс хэтэрдэг удаатайг санаж яваарай. бусдаар чи надад гэм хийгээгүй болохоор чиний бичсэн сээгийнүүд намайг хурцалж өгдөгт би илүү баярладаг. Бизэд би ороход чи байхгүй бол надада уйтгартай шүү... Битгий алга болчоорой...

16.Э.Ариунсанаа- Банкид ажилладаг бүсгүй өөрөө бага завтайн дээр спорт сонирхдог сонирхлоороо бид нэгнийгээ сайн таньдаг болсон байх. Нэг багийн шүтэн бишрэгчид болохоор нэгнийгээ өмөөрөөд бусадтай хэрэлдэх зүйл зөндөө л гарч байдаг. Эмэгтэй хүмүүс сагс ойгохгүйгээрээ дуудуулаад элийртлээ хэлүүлсэндээ хамтдаа. Гэвч хэзээ ч бууж өгөхгүй хэн бүзхэнд харуулах болно. Миами хит биднийг зүрх сэтгэлээр нь нэгтгэж цөсийг нь хөөргөж байдаг юм болов уу?

За энэ мэтчилэнгээр явж байтал цайны цаг болов... Ингээд биз налдад сэтгэлдээ байна дурсах олон танилыг өгсөн болохоор яагаад ч юм бэ ордог юм. За тэгээд бүлгийн ах эгч дүү нар найзууд гээд бизээр дамжуулан танилцсан олон хүмүүс байна, олдохгүй байсан нөхдөө ч олж авав. Таны хувьд бизээс хэн хэн ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ? Энэ сэдвээр дамжуулан хэрэлдэхгүй байцгаая тэхүү. Ганц ч гэсэн удаа хэрүүлээс хол байцгаая. Муу байлаа ч чамд тэр хүн өөрийн гэсэн сэтгэгдэл төрүүлж байр сууриа эзэлсэн болохоор ч муугаар бай сайнаар ч бай чи хэн нэгнийг таньдаг болсон нь хамгийн их олз болов уу?







2011-09-05 13:54-д бичсэн тодруулга.
За юуны өмнө энэ сэдвийг дагаж болон уншиж байгаа нөхөддөө баярлалаа. Энэ сэдвийг их бага хугацаанд бичсэн... Үргэлжлүүлээд хэдэн хүнийг бас бичихийг хүсч байна аа...

17. О.Амгаланбаатар... Загвар өмсөгч фотшо рийхламны ертөнцөд шаггүй зайтай залууг өмнө нь загвар өмсөгч гэдгээр нь л мэддэг байлаа. Гэтэл түүнд бичигийн болоод ёжлолын ихээхэн авъяас байгааг бичлэг сээгийнээс нь олж уншдаг болсон. Эрчүүдэд элдэв муугаар дуудуулж байхад минь урам хайрлаж угтсан ганц залуу байгаам... Бид эчнээ танилууд хэдий ч одоо бизнэтворкийн буянаар нэгнийгээ маш сайн таньдаг болсоон.

18. Д.Нямаа... Сингл бүлгийн сээгийнүүдээс анх харж байсан юм байна. Харин дараа нь нэг уулзалтанд тааралдахад хөгжилтэй түүхийн бичлэгүүдийг маань бүгдийг нь мэдэж байсан. Тэгээд надаас айж байгаагаа ний нуугүй хэлээд битгий биччээрэй гэж байгаад л юм ярьж байсан нь одоо ч гэсэн харагдаж байна. Нийгэмийн идэвх, найз нөхөдийн цуглаан ажил алба гээд алийг нь ч сул орхиж, алдаа гаргадаггүй ийм нэгэн найзтай болсондоо баяртай байдаг. Нямаагаас сурах юм сонсох үг маш олон байдаг шүү...

19. Г.Пүрэвсүрэн. Энэ зугаатай залуу намайг ичих булчирхайгүй хэмээн дуудаад бид хоёр бараг муудалцаж танилцсан гэхэд болноо. Бидний бие биенийгээ таньдаг болсон шалтгаан нь хөгжилтэй түүүх гэж хөгжилтэй сэдэв байгаам...

Сэтгэгдлүүд


  • С. Мөнх-Идэр 2011-08-26 13:08

    Хаха Ажилынхаа цагаар ийм юм бичээд суугаад байж болж байгаму?

  • Б. Мөнхцэцэг 2011-08-26 15:27

    Биз ч давгүй шүү. Бүлгийн хэдэн охид маань надад сайхан андууд болсон. Бас миний найз Нар бид 2 бизээр л танилцаж байсан. Бас Болод их ажил хэрэгч сайн залуу санагдсан, Легион бол жинхэнэ эр хүн, нүүр нүүрээ харан уулзаагүй лдээ. Неко гэж цэцгийн бүлгийн сайхан бүсгүй байна, мөн л бизээр танилцсан. П.Буян-Эрдэнэ гэж редактор бүсгүй , их сонирхолтой танилцсан. Санжаасүрэнгээ үгүйлж бна, эсвэл нэрээ сольчихоод манийгаа эргүүтүүлж байгаамуу бүү мэд. Баяр ах, Пүрэвсүх, Ганбат гээд л ярилцахад таатай байдаг бизийн андууд зөндөө

  • 0. АМИ 2011-08-26 16:55

    надад бол эндээс гайгүй гэж санадаг хүмүүс бол Халиунаа/буддист/,Санжаа,Донгио,Эрка/нүдний шилтэй охин,сэдвүүд нь таалагддагийн/,Ганбат/кофе/,Норовсүрэн,Гүнж..гээд тоочвол бий.заримтай нь харьцаж үзээгүй л дээ.мөн Тэгшээ та бас.Цолмон уг нь гайгүй.Бумбаа ч мөрөөрөө дөө хөөрхий.

  • N. Tushig 2011-08-27 01:54

    uur busad buyu ih sain medeeleliin ih survaljuudiin ezen bus zuvhun idvehtei heden l baih shig baina shde =((

  • П. Чалва 2011-08-27 12:54

    Өөрийнхөө хэмжээнд хөөрхөн томъёолчихож

  • P. Eni 2011-08-30 18:11

    Гоё томъёолсон байна. Үүнийг сая л олж уншлаа. Нээрээ өглөө ажилдаа ирэнгүүт хурлаас өмнө амжуулаад бизээр ороодохъё, шинэ юу байна гэж боддог болохоор энд намайг татдаг зүйл бий шүү. Би ч бизд сүүлд элссэн л дээ. Гэхдээ л өөрийнхөө хэмжээнд танилуудтай болоод сайхан л байдаг юм. Хэ хэ.

  • Г. Тэгшжаргал 2011-08-31 13:43

    П.Буян Эрдэнэ чамд баярлалаа. Чамд бизээс таньдаг болон таньдаггүй хамгийн их анхаарал татдаг хүмүүс хэн хэн байдаг вэ?

  • P. Eni 2011-08-31 14:44

    Баттулга гээд манай сургуулийн сургалтын албаны дарга байсан нэг хүн байна. Гэхдээ хааяа нэлээд хүнд сэдэв нээсэн харагддаг. Заримдаа байнга л энд тэндхийн хэрүүл маргаан сонсож байснаас гэгээтэй зүйл хармаар, уншмаар санагддаг болохоор тэр хүнд сэдвүүдийг нэг их уншдаггүй. Тэгээд ч ажил дээрээ хангалттай их зүйл уншдаг болохоор дэндүү нуршсан зүйлүүдийг уншмааргүй байдымаа. Ер нь ч тэгээд ямар нэг сэдэв дэндүү их тоо баримт дурдаад, нуршаад байвал сонирхолгүй болчдог тал бий. Энэ зүгээр миний л бодол шүү буруугаар битгий ойлгоорой хүмүүс ээ. Би өөрөө өдөр тутмын сонинд ажилладаг болохоор өдөр тутмын мэдээлэл сайтай байдаг. Тиймээс хааяа ч гэсэн хөгжилтэй, хөнгөн зүйл унших гэж сэдвүүдийг гүйлгэж хардын. Тэр тэртэй жаахан зав гараад зурагт үзэх гэхээр л тэр ч цөмийн хаягдал, энэ ч хүн алсан хэрэг гээд л нийгэм бүхэлдээ дүнсгэр байхад бизд ч гэсэн сөрөг мэдээлэл уншмааргүй л санагддын. Тиймээс ойрд Мишээлийн хөгжилтэй түүх ярья гээд сэдэв рүү их орж байгаа ккк. Дээр бичигдсэн хүмүүсээс Цонхтой гэрэлийг мэднэ. Хааяа жаахан наргина. Гэхдээ бизээр л дээ хэ хэ. Өөр ч тэгээд сайн судалж, танилцаж байгаад бичнэ дээ. Кккк

  • Д. Оюунмаа-pgn 2011-08-31 14:56

    Сайн уу? Их сайхан сэдэв нээжээ. Биз дажгүй санагддаг шүү! 6 сараас хойш холбогдоод амьдарлын минь салшгүй хэсэг болж байнадаа. Танилын хүрээгээ тэлж, өөрийн сонирхсон сэдвээрээ мэтгэлцэж, мэдлэгээ нэмэгдүүлэх олон мэдээллийг авч чаддаг. Мөн бизээр ажилаа амжуулдаг гээд олон ач холбогдолтой энэ дашрамд Синглтон компанийн хамт олон болон биз-ийн идэвхтэн гишүүддээ баярлаж байгаагаа хэлье! Заримдаа ч биз ухаад суухаар салмааргүй байдаг шүү! кккк манай ажлынхан : Чи биз-ийн ажилтан уу? гээд наргидаг юм. Биз-ээс олон сайхан найзуудтай болсон. Дараа тухтай үргэлжлүүье дээ... Ажил?

  • Г. Тэгшжаргал 2011-09-05 12:32

    Би бизийн ажилтан бишээ... Зүгээр л нэг гишүүн... Төлбөр ч төлөөгүй энгийн л нэг гишүүн. Хэрүүл маргаантай ч гэсэн авах юмаа олж авч чаддаг болохоор л ийм сэдэв нээсэн юмаа... Өшөө олон хшүмүүс байгаа л даа... Бүгдийг нь бичихэд цаг хүрэлцэхгүй байсан учир анхны гэсэн сэтгэгдэл төрүүлж байсан хүмүүсээ бичсэн нь энэ ..

  • Н. Намжилсүрэн 2011-09-05 12:33

    ий ийй намайг дурсдаг хүн байдаг л юм байна

  • Ч. Энхтуул 2011-09-05 12:53

    ий ийй бас намайг дурсдаг хүн байдагт баярлаж байна. ккккк

  • Г. Тэгшжаргал 2011-09-05 12:57

    За та хоёр минь одоо тйавширч үзээ... би чинь энд бас ий ий гэчих гээд байна аа... хэхэхэ

  • Н. Намжилсүрэн 2011-09-05 13:20

    бизнээтвөркоор зөндөө ажил олдог шүү

  • Д. Нямаа 2011-09-05 13:36

    Сайхан сэдэв нээсэн байна. Биз-ээр олон хүн хоорондоо түншүүд, найзууд, танилууд болсон нь сайн хэрэг. Танилтай бол талын чинээ гэдэг байхаа . . . Бүгдэд нь амжилт хүсье.

  • Ц. Төгөл-Өдөр 2011-09-05 13:56

    хөөх хамрын самшаа шархираад байна уу гүюү кк.... Миний нэр явж байхын жаахан хөөргөсөн с ч гэсэн баярлала Тэгшээ.Энэхүү сэдвээр дамжуулаад олон сайхан найзуудаанхаа талаар бичнээ.

  • F. Mind 2011-09-05 13:59

    хөрхөн ш дэээээээээээээээээээ

  • Т. Отгоо 2011-09-05 14:01

    Дурьдсан 16 хүнээс 13-тай нь танил юм байна. Миний мэдэх 13 хүний талаар сайхан бичжээ. Яг л тиймэрхүү хүмүүс шүү дээ. Сайхан сэдэв байна.

  • Б. Буяндэлгэр 2011-09-05 14:01

    Манай Дөшкө эгч бас Соко 2 үнэхээр сайхан хүмүүс шүү. Бас Энхтуул эгчийн хөгжилтэй яриаг унших үнэхээр сайхан байдаг.

  • Ц. Төгөл-Өдөр 2011-09-05 14:05

    Зака /Энхзаяа/ БИзд орох шалтгаан шатар Бизийхэнтэй уулзах болсон шалтгаан бас л шатар Зуны спортын наадам 2010. Зака гэгч этгээд молиг үмхүүлээд Спорт партид аваачаад--- хэний ч мэдэхгүй би гэдэг хүн сагс тоглож хөлбөмбөгт хаалгач хийн байж гэнэт олон найзтай болоод балмагдаж байснаа нуух юун... Эрч хүчтэй усан дотор гал асааж цементэн цэцэг ургуулж мэдэх энэ бүсгүй бидэндээ 1950 шиг л байдгын. Хүн бүхний төлөө өөрийгөө мартаж туслаж явдаг газар дээрх бирд кк, түүнд талархаж явдаг олон хүмүүс байдгын нэг нь би.Чи шүү Зака чамд энэ орчлонгийн хамгийн сайн зүйлсийн сорийг хүсье