Маргаантай, бас маш зугаатай манай БИЗ
Нэг ийм сэдэв нээе гэж бодлоо. Юуны өмнө нөгөө эрхэм хэрүүлчиддээ эмэгтэй хүнээс аймшгийн хэдэн нөхөддөө хэлэхэд алдаа засаж дүрэм битий яриарай. Энэ удаа нийтлэл ч юмуу мэдээ бичих гэсэнгүй. Өөрийн бодлоо иргэн хүнийхээ байр сууринаас бичиж байгаам.
Би өглөө ажилдаа яваад л орой тараад, зарим өдөр хэдэн нөхөдтэйгөө уулзаж ганц нэг пиво уугаад л тэрхүү найзууд нь ганц нэг найзыгаа дуудах, эсвэл тал талаас нэмэгдэж ирэх гэх мэтээр нэгнээрээ дамжуулан пирамидын сүлжээтэй адилхан маягаар танилын хүрээгээ тэлдэг байсан. Тэгж байтал гадны найзуудын сүлжээний фэйсбүүк хай 5 гэгчлэнгийн сайтуудаар онлайн таниулууд болцгоож сонирхолоороо нэгдэж бүлэг цуглаан үүсгэн тэр ч бүү хэл шоу арга хэмжээ хүртэл интернэтийн танилуудын хэмжээнд зохион байгуулагддаг болсон. Ийнхүү цаг хугацаа явж байтал 2009 онд Бизнэтворк сайт нээгдэж олон мянган онлайн хэрэглэгчдийг хуйлруулж чадсанаар өнөөдрийг хүрч байна. Бизийн буянаар хийсэн ажил танилцсан нөхөд, найз нар, тэр ч бүү хэл хуримаа хийсэн хосууд амжилтанд хүрсэн бизнес гээд дурьдаж баршгүй олон зүйлүүд байгаа. Бас сайныг дагаад саар гэдэгтэй адилхан нэгнийгээ үзэн ядсан үерхээд салсан өстөнтэйгөө тааралдсан гээд муу үр дагаврууд ч байна. Бид нар ямар чиг л байсан ажил дээрээ ирээд аль эсвэл интернэт орохдоо биз-ээр юу болжийн гэж заавал ордог болсон нь тэнд чамайг татах ямар нэгэн зүйл байна аа гэсэн үг. Миний хувьд доош ортлоо доромжлуулах үе ч байна, магтуулах ч үе байна, шүүмжлүүлэх зүйл байна, өөртөө өөрчлөх зүйлүүд ч байна... Ингээд бодохоор биз надад энэ 3 жилийн хугацаанд бас нэлээдгүй зүйлийг өгсөн болохоор дахин ордогийн.
Энэ сэдвээр бизийн гишүүдийг юу бичээсэй гэж хүссэн гэхээр бизийн юунд татагдаж ордог вэ, зарим хүмүүс тэнэг сайт гэж хэлдэг хирнээ ороод ирцэн хэрүүл хийгээд давхиж л явдаг. Хэрүүл хиймээр санагддаг уу? хүн шүүмжилмээр санагддаг уу? Найз нөхөдтэй болохыг хүсдэг үү? Яг юунд нь илүү татагдаж байна, Царай царайгаа харж үзээгүй хирнээ бие би?енийгээ үгээр идээд байдаг. Тэдгээр хүмүүс чамд яг ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ? Бизийн байнгын идэвхитэй гишүүдийг чи яаж хүлээж авдаг вэ?
За би нэг хэдэн хүн бичие. Бүгдээрээ урьд нь хэзээ ч таньдаггүй байсан хүмүүс. Анх би ажил дээрээ нийлдэг найзыгаа дагаж бизэд орж байлаа. Хамгийн эхэлж ороход надаас өмнө элссэн гишүүдийн танилцах нэрийн хуудасны үдэшлэг 1 зохион байгуулагдаад эхний ээлжинд бүлэг фракцууд маш сайхан үүссэн байлаа. Хүмүүс 7 хоногтоо найзуудаасаа гадна биз-ийнхэний уулзалтандаа, биз-ийнхэний хамтран зохион байгуулж байгаа буяны болон сайн үйлсийн гээд төрөл бүрийн аянууддаа цаг гаргаж нийгмийн идэвх сайтай болжээ. Миний хувьд бизийн гишүүдэд татагдах олон шалтгаан байна. Өөр өөрийнхөө топ-уудыг та ч бас нэрлээрэй.
1. Намайг анх бизэд ороход манай найз Үзмээ, Шийрэв хоёр анхны танилууд болоод л эхэлж байж билээ. Бизийг Шийрэвгүйгээр төсөөлөхийн аргагүй болов уу. Хаана юу болох гэж байна тэр бүгд мэдээллийг Шийрэв хүргэдэг, бүгдийг уриалан дууддаг бас гуйдаг гээд нийгмийн идэвхитэй Шийрэвийг таньдаг болсондоо баяртай байсан сан.
2. Г.Солонго- Зураггүй про той хүний танилцах хүсэлтийг хүлээж авдаггүй энэ эгч анхнаасаа л дайчин эрч хүчтэй сайхан мэдрэмжийг төрүүлж билээ. Манай найзын хуурай эгч болчихсон Хаалга тогшино уу бүлгийн хэсэг нөхдийг Г.Солонго эгчээр дамжуулан эчнээ таньдаг болов. Хэлж ярих нь эрс шулуун хэнтэй ч нялцганадаггүй энэ эгчтэй аялалд яваад танилцаж эгч дүүс болсон юм. Бидний харилцаа өнөөдрийг хүртэл эгч дүүсийн хэмжээнд өрнөсөн нь хамгийн сайхан.
3. Одоо сураггүй болж дээ. Орж гарахаа ч байж. Надад хамааралтай юм бичдэггүй ч Чинжүү их сонин сагадаж билээ. Ёжтой үгээрээ бусдын уурыг ч хүргэнэ бульхайг ч дэлгэнэ, инээлгэнэ уурлуулна... Ингэж л Чинжүү хэмээх дүрийг нь хараагүй нэгэн танилтай болсон.
Миний амьдрал шинээр сэтгэгдэл төрүүлж үлдээсэн хүмүүсийн талаар би бичиж байна. Бас бизээс хамгийн сайн мэддэг хирнээ мэддэгүй хүмүүс. Таны хувьд ийм хүмүүс хэн хэн байдаг вэ?
4. Ч.Эрдэнэ гэгч залууг би одоо хүртэл хараагүй. Олон арга хэмжээ зохион байгуулж олон хүнийг уриалан дууддаг экод хайртай ийм нэгэн залуу өглөө бүр бизээ нээхэд зурвас илгээж мэнд мэдээд урмын таатай үгсийг хайрлаж шинийг хийх санаа өгдөг нь маш сайхан байдаг юм. Бас түүний зохион байгуулдаг явган аялалд одоо хүртэл оролцож чадаагүй яваадаа харамсах сэтгэл төрдөг юм. ийм сайхан өдөр намайг хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
5, Норовсүрэн... Эрчүүдээр үхэтлээ хэлүүлж гүйцээлгэж байсан ч хийх ажилаа зогсоодоггүй, хэнээс айхгүйгээр өөрийнхөөрөө хийх зүйлээ хийдэг ийм нэгэн дайчин нөхөрийг бас л биз надад бэлэглэсэн. Төлөвлөөд л хийгээд, хэзээ чзүгээр суудаггүй, хамгийн гоё нь үзэсгэлэнт ногоон байгаль түүний тодотгол юм. Нэг насны буянгаар түмнийг уриалан дуудаж ногоон байгалийн төлөө зүтгэх түүний үйлсэд амжилт хүсье.
6. М.Болод- Анх Алтаргана гээд уншаад л Дорнодынх гэж ойлгохоор Болодтой утсаар танилцаж билээ. Тэгээд тун удалгүй хамтран ажил зохион байгуулж, хамт арзаганаж архидаж найзууд болцгоосон юм. Архины хуурамч оргиналийг шалгахдаа гаргуун Болодыг маань бизийн зарим нэгэн бүсгүйчүүд дурламтгай гэж жиг жуг хийдийн. Яахав. эр хүн хойно сайн хань сайхан бүсгүйн төлөө дурлаж харж харьцуулж яваад сайныг олж авах байлгүй. Хааяа тунимхай зантай шүү чи... Гэхдээ ажил мэргэжлээрээ хэнээс ч илүү алт шиг сайхан санаанууд гаргадаг чам шиг танилтай болсон нь аз завшаан...
7. Ингээд хэдэн нөхөдтэй болж байтал эрс шулуун яриатай нэг эгч профайлныхаа зургаар нүдэнд өртсөн нь ДӨШКӨ эгч. Ээжийн минь үеийнх гэхэд хэдэн насныхантай яг л хэмжээнд нь харьцаж чаддаг авилга хээл хахууль атаа хорсол шуналтаныг үзэж чаддагүй энэ эгч монголын шударга сайхан эмэгтэй. Хэнээс ч айхгүй үзэл бодлоо илэрхийлээд хэнтэй ч эв зүйгээ олдог бас насандаа байхгүй залуу сэтгэлгээтэй залуусыг ойлгодог ийм сайхан эгчтэй танилууд болсондоо баяртай байна.
8. Б.Энэрэлт- Сэдэв болгон дээр сээгий бичиж сэгсийтэл хэлдэг залуугаар мөн ч их хэлүүлж, мөн ч сайн таньдаг болсондоо. Заримдаа Энэрэлтээс айдагаа нуугаад яахав. Үнэн зүйл дээр шүүмж бичихэд нь баярладагаа ч бас давхар хэлье. Уулзаж ярилцаж үзээгүй хэдий ч биз гэхээр мэддэг хамгийн түрүүнд нэрлэх биз ийнх шүү гэсэн сэтгэгдэлийг Б.Энэрэлт надад үлдээж өнөөдрийг хүртэл шүүмжилсээр л явна. Хэрэгтэй болохоор би хэрүүл болгохыг нэг их бодолгүйгээр хэлсэн үгнээс нь хэрэгтэйгээ аваад явдагаа.
9. Гэгээнийг мартаж яагаад ч болохгүй. Галзуу эгч байдаг байх гэж Австралид байсан цагаас нь төсөөлж байлаа. Бас гайгүй баян хүүхэн байх гэсэн бодол ч хааяа төрдөг байсан. Гэтэл интернэт ертөнц дэх галзуу бар шиг, эрчүүдтэй эр эмээ үзтэл авалцдаг хөөрхий бас яаагийгаараа дуудуулаад авдаг Гэгээн эгчийг анх харахад ямар сайхан санагдсан гээч. Төсөөллөөс шал өөр түүнд нэрийн хуудсаа өгөөд танилцахдаа үгүй байлгүйдээ гэж бодсон ч итгэхээс өөр аргагүй байсан. Чадвартай, чанга эмэгтэйчүүдийн нэг дээ... Дахиад нэг хөөрхөн маамаагаар монголын үрсийн тоог нэгээр нэмсэн гэрийн сайн эзэгтэй Гэгээн эгчийгээ ойрд санаж байна шүү...Энэ хавиар орж ирээд эргүүлж тойруулаад нэг гараач...
10, С.Учрал... Амьдралын сайн муу эрээн барааныг үзэж туулсан, ойлгож ярилцсан дотны танилууд болсон хүмүүсийн минь нэг. Анх хэрэлдэх гээд ч байгаам шиг хэлцэх гээд ч байгаам шиг зурвасдаад л суудаг байсан бүсгүйг анх харахад бодсоноос өөр байсан. Яагаад ч юм бэ уриалан дуудах, удирдан зохион байгуулах их авьяастай болохоор, дээрээс нь бидний хийх зүйлийн зам нэг чиг дээр байсан болохоор замын дундаас ганзага нийлэн давхисан. Учирлаар татаж олон олон шинэ танилтай болсондоо баяртай байдаг. Спортод гарамгай эршүүд зантай энэ бүсгүй бизийн нэгэн хэсэг яалт ч үгүй мөн билээ.
11. Хандаа... Аялалд анх явахад араас нь яваа эрчүүд болгон сайхан алхаж байгааг нь магтан сайшаагаад байхаар яалт ч үгүй хараанд өртсөн юмаа... Хэнтэй ч хэрэлдэж маргадаггүй хэзээд бусдыг хүндэлдэг ажил ажилыг зэрэг амжуулдаг аймаар сэргэлэн имй нэгэн найзтай болжээ.
12. Ц.Төгөлдөр... Аав ээж хоёр, монголыг минь яаж гүйцэхэв... Энэ дуунуудыг монголын мэргэжлийн дуучид заал зүүрэн үзэгчдийн зүрхийг булиглуулан дуулдагсан. Төгөлдөртэй хамт буяны үйлсэд дуу дуулахаар болоод нэг нэгнийхээ царайг мэдэхгүй караокед танилцаж билээ. Бизэд түүн шиг сайхан мэргэжлийн биш хирнээ мэргэжлийн хэмжээнд дуулдаг дуучин байхгүй дээ... Бас байж байжийгаад байн дундуур нэг автал сэтгэгдэл бичиж заримдаа лаг ташуулаад заримдаа алмайруулаад орхидог түүний гэм биш зан...
11. Аагий- Аагий заримдаа ёстой ядаргаатай. Таньдаггүй байж зовоохыг нь яана. Бизэд зориулах түүний цаг зав мөн ч их дээ... зураг болгон дээр сэтгэгдэл үлдээнээ хийгээд ч байгаам шиг магтаад ч байгаам шиг... бас нэг давуу талтай. Манай хүн мэдэхгүй сэдэв рүүгээ орж мэтгэцдэг хүмүүс шиг биш. Орхих юмаа орхиод явдаг, орох юмруугаа ороод явдаг шүү. Гэхдээ түүний цаад сэтгэл цагаахан, хэнд ч муу санадаггүй болохоор бизийнхэн түүнийг хайрлаж бидний гэр бүлийн нэгэн гишүүн хэмээн хэзээд хүлээн зөвшөөрдөг болохоор Аагий бидэнд таньд чамд ямар нэгэн байдлаар сэтгэлд чинь байдаг бизээ.
11, Ч.Энхтуул - Энэ эгчийг хожуу таньдаг болсондоо харамсаж билээ. Бид уулзах гэж явсаар байтал сар жил өчнөөн өнгөрсөн. Бичсэн хөгжилтэй түүхүүдийг нь уншаад нулимсаа гарч нусаа гоожтол инээгээд өрөөнийхөндөө өчвэй балайгаар дуудуулдаг байсан үе минь Туул эгчтэй холбоотой. Хорвоо дээр бас ийм паянгийн эзэн байдагаа гэж бодтол Туул эгчийн наргиантай зүйлүүд өөрийнх нь хошин шогч зан төрх миний сэтгэлд үлдэх нандин сайхан дурсамжуудын нэг. Ямагт цоглог байдаг янзын сайхан эгчтэй болсондоо баярладагаа.
12. Лэгион. Лэгионы армид алба хаасан цэргийн чанга хатуужилтай залуу үеийнх байх гэж төсөөлөөд үг сөггүй маргалдаж, наргидаг байлаа. Цонхтой гэрэл гээд цочтол нэрээ сольсон энэ хүнийг бичлэгийн муугүй авьяастай гэдгийг манайхан сайн мэдэх байлгүй. Зөндөө хүнээр дамжуулан танилууд юм байна лээ бид. Зүггүй хөгжөөнч зангаараа төстэй юм билээ. Хөгжилтэй түүхийг бүлэг болгох санаа гаргаж хөгжилдөн цэнгэх их замд уриалан дуудсан Цонхтой гэрэл хэзээ ч бизтэй хамт...
13. Н.Намжилсүрэн. Хамгийн их хөгжилтэй түүхийг бичсэн байх. Аргагүй ч үгүйн байна лээ дээ... сурсан сургууль нийлсэн нөхөд гээд үнэн зугаатай Намжаатай салбар нэгтэй болохоор тэгсгээд л танилууд болцгоосон доо. Мэдэхгүй хэн нэгэн биз рүү ороод хөгжилтэй түүх рүү ороод Намжаагийн буянаар насаа нэмээд гардаг нь худлаа бишээ...
14. Оюун-Ухаан. F.Mind. Тэнгэр трэйвэлээр жигүүр хийсэн энэ залуу хичнээн айхтар үг мушгидаг гээч. Анх танилцсаны дараа ам өвчин ортлоо инээсэн. Ёстой сахилгагүй хирнээ ажил амьдрал архи 3 ыг салгаж ялгаж ойгодог нөхөрлөл нөлөө хоёрыг ч мөн л түүн шигээ санадаг хүүхдэд хайртай хүнлэг энэрэнгүй болохоор амжилтанд хүрэх бизээ.
15. Чалва- Манай найзын танил юм гэсэн. Би яаж дургүйг нь хүргэсийн байгаан бүү мэд. Бодвол үйлийн үр урьдны насны дуусгаагүй хэрүүл бид хоёрт байдагийн байлгүй дээ. Нэг л өдөр ийм нэгэн танилтай болчихсон юм. Яаж ч байгаад юм бүү мэд. Ямарчиг л байсан байнга намайгаа энд тэнд хийгээстэй. Би хоолыг нь булааж хор хутгаагүй байтал мөнхөд Чалватай хамтдаа болсондоо хөөрхий. Одоо биз рүү ороод л юм бичвэл чалва дуугай байхгүй дээ гэж бодохоос инээд ч хүрэх шиг. Заримдаа чамайг жоол зовоомоор юм бичүүлмээр санагдаад албаар тэнэгтэж өддөгийг минь уучлаарай. Үнэн хэлсэн зүйлүүдийг чинь хүлээж авахад бэлэн. Гэхдээ зарим нэг дээрэнгүй зан дээрэлхэх байдал чинь хэрээс хэтэрдэг удаатайг санаж яваарай. бусдаар чи надад гэм хийгээгүй болохоор чиний бичсэн сээгийнүүд намайг хурцалж өгдөгт би илүү баярладаг. Бизэд би ороход чи байхгүй бол надада уйтгартай шүү... Битгий алга болчоорой...
16.Э.Ариунсанаа- Банкид ажилладаг бүсгүй өөрөө бага завтайн дээр спорт сонирхдог сонирхлоороо бид нэгнийгээ сайн таньдаг болсон байх. Нэг багийн шүтэн бишрэгчид болохоор нэгнийгээ өмөөрөөд бусадтай хэрэлдэх зүйл зөндөө л гарч байдаг. Эмэгтэй хүмүүс сагс ойгохгүйгээрээ дуудуулаад элийртлээ хэлүүлсэндээ хамтдаа. Гэвч хэзээ ч бууж өгөхгүй хэн бүзхэнд харуулах болно. Миами хит биднийг зүрх сэтгэлээр нь нэгтгэж цөсийг нь хөөргөж байдаг юм болов уу?
За энэ мэтчилэнгээр явж байтал цайны цаг болов... Ингээд биз налдад сэтгэлдээ байна дурсах олон танилыг өгсөн болохоор яагаад ч юм бэ ордог юм. За тэгээд бүлгийн ах эгч дүү нар найзууд гээд бизээр дамжуулан танилцсан олон хүмүүс байна, олдохгүй байсан нөхдөө ч олж авав. Таны хувьд бизээс хэн хэн ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ? Энэ сэдвээр дамжуулан хэрэлдэхгүй байцгаая тэхүү. Ганц ч гэсэн удаа хэрүүлээс хол байцгаая. Муу байлаа ч чамд тэр хүн өөрийн гэсэн сэтгэгдэл төрүүлж байр сууриа эзэлсэн болохоор ч муугаар бай сайнаар ч бай чи хэн нэгнийг таньдаг болсон нь хамгийн их олз болов уу?
2011-09-05 13:54-д бичсэн тодруулга.
За юуны өмнө энэ сэдвийг дагаж болон уншиж байгаа нөхөддөө баярлалаа. Энэ сэдвийг их бага хугацаанд бичсэн... Үргэлжлүүлээд хэдэн хүнийг бас бичихийг хүсч байна аа...
17. О.Амгаланбаатар... Загвар өмсөгч фотшо рийхламны ертөнцөд шаггүй зайтай залууг өмнө нь загвар өмсөгч гэдгээр нь л мэддэг байлаа. Гэтэл түүнд бичигийн болоод ёжлолын ихээхэн авъяас байгааг бичлэг сээгийнээс нь олж уншдаг болсон. Эрчүүдэд элдэв муугаар дуудуулж байхад минь урам хайрлаж угтсан ганц залуу байгаам... Бид эчнээ танилууд хэдий ч одоо бизнэтворкийн буянаар нэгнийгээ маш сайн таньдаг болсоон.
18. Д.Нямаа... Сингл бүлгийн сээгийнүүдээс анх харж байсан юм байна. Харин дараа нь нэг уулзалтанд тааралдахад хөгжилтэй түүхийн бичлэгүүдийг маань бүгдийг нь мэдэж байсан. Тэгээд надаас айж байгаагаа ний нуугүй хэлээд битгий биччээрэй гэж байгаад л юм ярьж байсан нь одоо ч гэсэн харагдаж байна. Нийгэмийн идэвх, найз нөхөдийн цуглаан ажил алба гээд алийг нь ч сул орхиж, алдаа гаргадаггүй ийм нэгэн найзтай болсондоо баяртай байдаг. Нямаагаас сурах юм сонсох үг маш олон байдаг шүү...
19. Г.Пүрэвсүрэн. Энэ зугаатай залуу намайг ичих булчирхайгүй хэмээн дуудаад бид хоёр бараг муудалцаж танилцсан гэхэд болноо. Бидний бие биенийгээ таньдаг болсон шалтгаан нь хөгжилтэй түүүх гэж хөгжилтэй сэдэв байгаам...








Х. Oyunbold 2011-11-28 21:48
ганц хоёр аялалд явж ганц хоёр хүнтэй танилцсаан хэхэ
Б. Норовсүрэн 2011-12-01 22:25
Бизээс олон хүмүүстэй уулзаж танилцаж бага сага ажил зохион байгуулж байсан. Бас бус хүмүүсээс болгоомжилмоор л санагдсан. Тухайлбал "АВАРГА ХАДБААТАР САН" гийн Пурэвдорж Даваажав чамгүй худалч, юу л бол юу гэж худлаа ярьж чадах нөхөр байгаан. http://biznetwork.mn/profile/daki
М. Эрдэнэбулган 2011-12-01 22:27
Би наад хүнийг чинь аврагын хүү нь гэж мэдхийм байна, овогоо сольсон нь тийм учиртай юм байна л даа.
Ц. Төгөл-Өдөр 2011-12-01 22:40
тэгж дуулдаал байган... унэн худлийн сайн мэдэхгүй юм.
Г. Тэгшжаргал 2011-12-02 09:22
Хэхэхэ... үнэн худлыг нь худалж хэлүүлж үзсэн хүн л мэдэх байхдаа... Бизэд ч бас самардаг хүмүүс олон бий дээ... Айл гэр салгах дөхдөг нөхдүүд ч бас байна. Тийм хүмүүс одоо болимоор юмаа... Саяхан нэг танилыг маань самарсан сурагтай...Өөр зорилгоор ороод ирчихсэн хүмүүс бас байнаа байна...
С. Мэндсайхан 2011-12-05 23:36
зарим нь бизээс хосоо олоод 2 талаасаа салцгаагаад суугаад байгаам бишүү. хорвоо гэж.
Э. Гэрэлцэцэг 2011-12-05 23:53
Туул penguin гэсэн нөхөр тэгсэн гэсэн
J. Jaagii (халх монгол) 2011-12-02 10:13
Нэг мөсөн 691 танилаа цуврал болгоод биччүүл яасын, гэм нь би өөртэй чинь танил биш юм байна, хамарсалтай л байна
Г. Тэгшжаргал 2011-12-02 10:17
хэхэхэ... би ер нь анх бизээс мэддэг болсон хүмүүсээ л мэдсэн... 691 хүн бүгдээрээ надад тийм сэтгэгдэл төрүүлж чадахгүй л болов уу? түүнтэй адилаар би ч гэсэн доллар аль эсвэл евро биш болохоор бүх хүнд таалагдах албагүй, тэрийгээ ч сайн мэддэг... зарим хүмүүст таалагдаггүй байхад, зарим нэгэнд нь ямар нэгэн байдлаар сэтгэгдэл үлдээсэн л байгаа байх... Гэхдээ сексийн хамтрагч хайж, хэн нэгэнтэй сүүлрэх зорилгоор ордог хүмүүсийн хажууд бол өөр зорилгоор энэ сайтыг ашигладаг болохоор тэр хүрээнийхээ хүмүүстэй л илүү харьцдаг юмдаа
С. Лхамаа 2011-12-06 00:29
+++++
S. АСААНЖ 2011-12-02 10:49
Асуудал яриxгүй xүний ул шагайж явдаг сайxан сармагчингууд байгаа нь үнээн. тийм эмэгтэйчүүд ч байна. Гол нь таньдаг болж жүжиг тавьж байгаа тэр улсад уулзаад мэндэлчиx xэмжээний танил бай гэсэн ерөөл тавья..
Г. Тэгшжаргал 2011-12-06 01:01
+++
S. АСААНЖ 2011-12-02 10:49
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
S. АСААНЖ 2011-12-06 01:01
2 orson bn
J. Jaagii (халх монгол) 2011-12-02 10:59
... Гэхдээ сексийн хамтрагч хайж, хэн нэгэнтэй сүүлрэх зорилгоор ордог хүмүүсийн хажууд бол өөр зорилгоор ............................................. ингэж бичих шаардлагатай юу бас, ер нь ямар зорилгоор ашиглах нь өөрт чинь бас хамаатай юу, чаддаг юмуу л хийж байна шдээ, нөгөө талд хамтрагчаа олсон л байна шдээ хүмүүс, өөрөөгөө ариунхан байдлаар ашигладаг гэж бодоод байгаа юм биш биздээ, тэгээд бас БИЗНЕТ бараг өөрийнх чиньболж байгийн байна л даа, өөрөө бол бүгдийг мэддээд байгаа юмаа даа, хамртагч хайдаг, өөр зорилго нтр гээд ............
С. Мэндсайхан 2011-12-06 01:13
jaagii gej shine ueiin Gegeen garch irlee shuu
Г. Тэгшжаргал 2011-12-06 01:14
за юун өөд нь татцийн
Г. Тэгшжаргал 2011-12-02 11:12
Би зүгээр өөрийнхөө бодлыг бичиж байхад чи яагаад хэрүүл гуйгаад байгаан бэ? өөр хэрүүлтэй сэдвүүд дээр очоод наадхаа бич л дээ... Биз минийх гэж би хэлээгүй байгаа биз дээ... Үг мушгиад байхын. Би тийм хүмүүс байдаг болохоор бичжийн... мэдэж байгаа болохоор, бас тийм зурвас ирдэг болохоор бичиж байна... Мэдээж залуучууд түлхүү ордог сайт юм чинь нэгэндээ таалагдаад үерхэж нөхөрлөж байгаа зөв залуучууд байгаа тэднийг би буруутгаагүй... угаасаа миний эргэн тойронд ч байна... Яахав дээ... айл гэр салгаж, үймүүлж, зүгээр нэг ор хөнжилөөс болж олон хүний сэтгэлд сэв суулгаж цаад амьдралыг нь бодохгүй өөрийн жаргалаа бодож байгаа тэнэгүүдэд хэлж байна...аль эсвэл чи ийм хүмүүсийн нэг болохоор уурлаад байгаамуу... яах гээд хэрүүл гуйж орж ирээд байгааг чинь нэг л сайн ойлгохгүй байна шүү
J. Jaagii (халх монгол) 2011-12-02 11:30
Би тийм хүмүүс байдаг болохоор бичжийн... мэдэж байгаа болохоор, гээд л , чи болохоор хүмүүсийн талаар бичээд байдаг, би болохоор нэгч хүний талаар бичээгүй байхад юундаа бухимдаад байгийн өөрөө, энэ тэгээд ч хэрүүл биш, саналл бодлоо хэлж байна, чиний үг хүлээж аваад , авахгүйгээ хаядаг зан хаашаа алга болчихов,
ер нь ор хөнжлийн асуудлыг их л мэддэг хүн юмаа даа ,
Д. Лхагвасүрэн 2011-12-02 11:33
Бүсгүйчүүлтэй ана мана ач тач хэрэлдээд байдаг залуусыг харахаар инээд хүрээд байх юм, золиг гэж...
Г. Тэгшжаргал 2011-12-06 01:46
өөрийгөө лаг гэж л бодож байхгүй юу...
B. Baganaa 2011-12-06 01:47
өөрөө буугаад өгчихдөг хүн юмаадаа... ер нь эр бай эм ч бай үзэл бодлоо хамгаалж сурах хэрэгтэй шүү
Г. Тэгшжаргал 2011-12-02 11:34
Чи мэдэж байаа юмаа л бичсэн, мэдэхгүй юмаа бол бичихгүй ээ, чиний хэрүүл гуйгаад байгаа чинь л их сонин байна... Үнэндээ бол бид хоёр энэ сэдэв дээр ингэж маргах шаардлага байхгүй шүү дээ... Яагаад ингээд байгааг чинь ойгохгүй юм... Жишээ нь би ор хөнжилийн ажил сайн мэддэг гэж юу ч яриагүй байхад /ер нь ор хөнжлийн асуудлыг их л мэддэг хүн юмаа даа/ гэж төгсгөдөг чинь ямар зорилготой юм... би бизээс хэнийг яаж таньдаг болсон бэ л гэж хүмүүс нэгнийгээ сайхнаар дурсах тийм сэдэв нээсэн... гэтэл чи орж ирээд л чи нэртэйгээр 691 танилаа бичээч этр гээл эхэлсэн байх... Тэнэг биш бол уншиж байгаа хүмүүс хөндлөнгөөс хараад хэн нь хэн бэ гээд дүгнээд сууж л байгаа байлгүй... яагаад 2-р сувгийн хандлагууд бичиж байгаагаа бас хэлчий... Биз бол сексчдийн сайт биш, мэдлэг, карьерийн сайт... нүүр хуудсан дээр энэ талаар тодорхой бтчсэн байгаа... Тэр утгаар нь энэ танилций, хүүхэн авах уу гээд зурвасдаад байдаг тэнэгүүдэд зориулж бичиж байгаам... Хүмүүс үзэл бодлоо хуваалцаж ана мана хэрэлдэж ч байгаа энэ талбарт хүүхэн зарах санал явуулаад сууж байгаа хүмүүсийг чи тэгээд зөв гэх гээд байгаамуу
Г. Тэгшжаргал 2011-12-06 01:47
Би гэдгийг Чи гээд эхэлцэн байна
С. Мэндсайхан 2011-12-06 01:49
сссаа-сандаргуулаад сандаруулаад байхын хүмүүс. тайван бич л дээ тэгшээ
D. Nomin 2011-12-02 11:59
энэ чини харин ёстой сонирхолтой сэдэв бнда, таалагдаж бн
С. Мэндсайхан 2011-12-06 02:14
хэрүүл үү
B. Алтангэрэл 2011-12-02 12:58
Эрхэм сэтгүүлч ээ! Зөв бичгийн дүрмээ дахин судалвал яасын? Хамгийн сүүлийн сэтгэгдэлийг уншихад л бөөн алдаа.
S. Arena 2011-12-06 03:12
Судлавал гэдэг биш билүү?
Ч. Энхтуул 2011-12-06 03:13
судалбал гэдгийн тэгүүл нь. кккк
Б. Нямаа 2011-12-02 13:02
хэхэхэх. ажил дээр дандаа үг үсгийн, утгын алдаагаа харж хянаж байдаг болохоор энд хааяа буруу бичхээр гоё байдыш. энэ чинь зөв бичлэг шаарддаггүй сайт биз дээ:.
Г. Тэгшжаргал 2011-12-06 03:16
юун алдаа малдаа хянах тэ, сайхан бодсоноо л бичдэг болхоор сайхан л байдаг. ажлаа бол өөр хийнээ.
Г. Тэгшжаргал 2011-12-02 13:03
Энэ бол ажлын заваар үзэл бодлоо солилцож байгаа онлайн ертөнц... Ер нь болж өгвөл алдаагүй бичихийг боддог ч гэсэн төгс биш болохоор алдаа гаргадаг л юм. Писиний маань гар, кнопноос бол үг үсэг зөрөх, алдагдах тохиолдол бишгүй шүү дээ... Гэхдээ ийм шударга шүүмжлэлийг бол хүлээж авна... чамайг хэрүүл гуйж ингэж бичээгүй гэдэгт итгэж байна.
Б. Нямаа 2011-12-02 13:06
би бол заримдаа албаар буруу бичдэг, кккккккк
Г. Тэгшжаргал 2011-12-06 03:20
хахаха... Аагийд шавь ордиймуу
Б. Нямаа 2011-12-06 03:20
кккк. манай аагий өөрийнхөөрөө гоё ш дээ. манай цэцгийн бүлгийхний хайртай хүний нэг.
P. Eni 2011-12-02 13:16
Би ажил дээрээ өдөржин алдаа засдаг хэрнээ энд мессэж бичдэг шигээ л бичдийн ш дээ. Дээр судалвал гээд биччихэж. Уг нь бол судалбал гэж бичдэг. Хүн шүүмжлэхдээ зөв бич л дээ. Л+В гэдэг дүрэм байхгүй.
Г. Тэгшжаргал 2011-12-06 03:30
Тэгэх л хэрэгтэй ш дээ... Ер нь тэг гээд заацан юм хаана байгаан бэ тэ
P. Eni 2011-12-06 03:30
tehh yafaj ordog site-daa duraaraa baiy l daa tee. uzel bodloo cholootei ilerhiileh heregtei shde