2011-09-02 16:46:09

Эрэгтэй хүний хүсэл

Гэнэт нэг зүйл сонин санагдав. Миний удаан уулзаагүй танил эрэгтэй хүнтэй суучихаж. Эхнэр нь аймар даруухан, бараг 1 чангахан инээвэл ичээд улайчихна. Бид хоёрын ярьж байгаа юмыг зармыг нь бараг ойлгохооргүй, эмзэг дэлбээ л гэсэн үг. Тэгсэн мөртлөө тийм ч хөөрхөн биш, эрчүүдийн ярьдаг хөхтэй, бөгстэй ч биш. Тийм туранхай ч биш.

Гэрч тэр найз маань урьд нь жинхэнэ охидын эрлэг гэхээр хүн байсан. Ярьдаг юм нь тэр охин тийм галзуу, тийм гоё хөхтэй, тийм урт хөлтэй, тийм чөлөөтэй тэгдэг нтр гээд л. Тэрнийг яаж ч бодсон тийм эмэгтэйтэй хамт амьдарч байна гэж төсөөлөхөөргүй.

Тэгээд хамгийн гол нь тэрнийхээ араар хангалттай тавьдаг. Тэгвэл хүнтэй суух хэрэг юу байнаа? Эсвэл өөрт нь хэрэгтэй тийм чөлөөтэй сексддэг эмэгтэйтэй яагаад суугаагүй юм бол?

Ер нь эрчүүд нээлттэй, чөлөөтэй, өөрийнхөөрөө байдаг эмэгтэйд дуртай гэх мөртлөө яагаад ч юм нэг тийм даруухан, бүрэг, гэнэн ч юм шиг эмэгтэйтэй суучихдаг юм бол?

Сэтгэгдлүүд


  • G. Olya 2011-10-16 20:26

    Тэгээд бас таны бодож байгаа тэр хүн биш

  • М. Бямбажаргал 2011-11-03 00:23

    эрчүүл зугаацахыг хүсвэл гоё ганганд дуралдаг ч хүнтэй гэрлэх бол халамжтай бөгөөд хамгийн гол нь өөрийн ямарч үед дэмжиж яриаг нь сонсож чадах ухаалаг даруу эмэгтэйг сонгодог
    ёр нь сайхан эмэгтэйчүүл гэдэг чинь төрөлхийн л азгүй хүн гэсэн үг залуус бүхэн дурлаж элдэвээр хоргоож хайрын татдаг хэрнээ бусадтай хардсанаасаа болоод элдэвээр хоч өгөөд хаяад явна тэгээд сэтгэлээр унсан сайхан бүсгүйд ухаан орох зав өгөлгүй дараагынх нь хайртай дуртай гэж гүйх нь тэр тэгээд үнхээр хайртай юм болвуу гэж бодож итгэх үед хэд ашиглаж аваад урьдын болоод одоо хайр зарлаж буй залуусын хараад хардаж элдэв хоч өгөөд алга болно гэх мэтчилэн хөөрхий сайхан бүсгүйг зовлонд унган
    Тиймээс царай муутай ухаалга эмэгтэйг гэргийгээ болгох сонирхол давамгай байх нь элбэг
    Эрчүүдээ шударгаар шүүмжилхэд ийм л байна
    Эндээс гарах гарц нь хатуу чанд сахилга бат хүсэл мөрөөдөл энрэнгүй байдал юм мөн сайхан сэтгэлтэй эрчүүл байх тийм газарыг олох хэрэгтэй чиний мөрөөдлийн эрэгтэй хаана байхыг илүүд үзэх вэ гэж өөрөөсөө асууж байгаад тэнд нь чи өөрөө очих хэрэгтэй

  • Э. Энхмөнх /Sky/ 2011-11-26 03:12

    Эрчүүд эмэгтэйчүүд тийм ийм гэх, Би лав намайг гайхшаруулж алмайруулж чадах тийм охинд татагддаг гэдгээ мэдсэн, Тэгэхээр эрэгтэйчүүдэд ийм тохиолдол байдаг байхнэ

  • Д. Баянмөнх 2012-01-29 09:14

    Хүүхнүүд бас, ийм тийм залуу гэж ярьдаг шиг адилхан хүн юм чин сайханыг нь бодож явы шдээ хө, хэн л матар сайхан гэж бодоол явав гэж

  • G. Olya 2012-01-29 09:17

    хэхэ

  • D. Ira 2012-01-29 21:51

    амьдралд янз бүрийн сонголт олон. хүмүүсийн сэтгэгдлийг хархад үнэн юм их л бичиж. хүн бүр адилгүй сонирхол нь ч ондоо.
    хүмүүс; (би тийм л бүсгүйтэй, эртэй сууна) гэж бодож байгаад амьдрал дээр түүнээсээ тэс ондоо сонголт хийх тохиолдол зөндөө л байдагшд. эмэгтэй хүн гуйлаг бие хаагүй ч сэтгэл сайтай бас ухаалаг байж болно.
    хархад тасарцан, яриад үзсэн толгой нь хоосон өнгө мөнгөнөөс өөр юм бодхоо байцан хүүхнийг хэн насний ханиараа сонгохийг бодхов дэ. ёстой л хэсэг зугаагаа л болгох байлгүй.
    бас эрчүүд дандаа туранхай урт хөлтэй өндөр эмэгтэйд дуртай гэдэг нь худлаа зарим нь таарсан мах шөлтэй, мариалаг хүүхнүүдэд дуртай.

  • D. Ira 2012-01-29 22:04

    ер нь эмэгтэй хүнийг дандаа өнгө мөнгө хардаг гээд яриад байдаг гэтэл цаана чинь баян мөнгөтэй хөгшин эмэгтэйтэй явалдаад амьдарлаа тэтгүүлдэг, эсвэл сууцан залуус зөндөө л болцон байна. бас банид нар-> баян хүний; бие байхгүй царай муутай, ааш гэж авах юмгүй охиддтой сууцан л байна.
    тэгээд яваандаа нөгөө сонголтоосоо уйдаад араар нь тавих гэдэг асуудал ургана.

  • D. Ira 2012-01-29 22:33

    бас амьдрал дээр эр хүн л дандаа эхнэрийнхээ араар нь тавьдаг гэдэг чинь өрөөсгөл!
    зарим хүүхнүүд ч нөхрийнхөө араар нь тавьж амьдралаа үрэн таран хийж, үр хүүхдүүдээ шалж шиг хаяад явсан тохиолдол зөндөө л сонсогддог. зарим нь архинд дурлаж зугаа цэнгэл хөөх ч явдал бишгүй.
    би эмэгтэй хүн байж эм хүнийг доош нь хийх гэсэнгүй.
    миний MGL-n бүсгүйчүүд, эхчүүд минээ та бид чинь эр хүний түшиг, үр хүүхэддээ элбэрэлт сайхан ээжий нь шүү дэ. амьдралд алдаж онохгүй зүйл гэж юу байхав, алдсан бол алдаагаа эргэн харж засахийг хичээж дахин алдаа гаргахгүй байх нь чухал.
    эр хүн чинь цагаа тулхаар жаахан хүүхэд шиг уруугаа хараад унчихдаг амьтад. тийм болхоор ухаалаг уужуу сэтгэл гаргаж, давс хужрыг тааруулж ЭР хүнийг хайрлаж явах хэрэгтэй.

  • С. Буяндэлгэр 2012-01-30 00:27

    Ер нь бол ихээ ухаалаг сайхан БИЧСЭН байна. Ер нь хүмүүс ИХ САЙХАН Ч ЯРЬДАГ, БИЧДЭГ болждээ. Үнэн чин дээрээ яг ямар ч хүмүүс байдаг юм байгаан :)

  • А. Мөнхдөл 2012-01-30 09:01

    сайнтай нь сууж
    сайхантай сүүлэр

  • А. Мөнхдөл 2012-01-30 09:01

    гэж үг байдийн

  • Г. Отгонбаяр 2012-01-31 08:35

    Сонирхолтой л сэвэв байна. Миний хувьд тохирсон хосууд гэж байдаг олоод суучихсан л байдаг биз дээ. Гэхдээ цөөхөн л байх л даа. Тэгээд араар нь тавьдаггүй эрчүүд гэж байдаг юм байна лээ шүү.

  • J. Сувд 2012-01-31 12:24

    заааааааааа хүсэхдээрээ тулвал хэн ч гоёыг л хүснэ ш дээ. ямар ч хүн анх хараад шууд хэлбэр дүрс өнгө төрхийг л харна даа. Тэрнээс харангуутаа сэтгэлийн сайхныг олж харах юу л бол.
    манай нэг танил хэлж байсын ихэнх эрэгтэйчүүд эхнэр болох хүнээ эхний 3 удаагын уулзалтандаа мэдэрсэн байдаг гэж энэ үнэн үү.

  • С. Жигүүр 2012-01-31 12:44

    яг шийдвэр гаргадаг дээрээ бол мааааш энгийн зүйлээс болдийм дөө....

    зөгээр л тэр xүний энгийн нэг шинж чанар нь таалагдаал шийдвэр гаргачиxдаг xүн зөндөө бий.... тэгээд тэр нь бүр түр зуурийн үэрxэл биш амьдрал болсон зөндөө тоxиолдол байж л байна...

    нэг иx шалгаад шилж голоод олон xүнээс асуугаад шийдсэн сонголд иxэнx нь насгүй байx юм билээ...

  • S. Winter 2012-01-31 13:07

    Ар гэрийг найдвартай харж хамгаалж байх хүн хэрэгтэй байдаг учраас ийм сонголтонд хүрч байгаам л даа

  • Г. Эрдэнэцолмон 2012-01-31 13:15

    Тэгээд хамгийн гол нь тэрнийхээ араар хангалттай тавьдаг. Тэгвэл хүнтэй суух хэрэг юу байнаа? Эсвэл өөрт нь хэрэгтэй тийм чөлөөтэй сексддэг эмэгтэйтэй яагаад суугаагүй юм бол?

    үнэхээр тийм шүү.
    сайхан хүүхэнтэй жаргах сайхан ч амьдрал дээрээ үр хүүхдээ гэр бүлэээ аваад явчих ажилтай, бас араар тавиад байхааргүй бүсгүйтэй л суувал жаргалтай амьдрана биз дээ

    үргэлж хардаад л эсвэл гэрийнхээ бүх ажлаа хийгээд явбал эр хүн болсны хэрэг гарах уу даа ккк
    ядаж л сэтгэл амар авсанд орж чадкуу ш д

  • М. Мишка 2012-01-31 13:25

    сэдвийн гол эзэн хосууд үнэхээр бие биедээ хайртай байж болно шдээ,
    чи тэр найзынхаа нүдээр харахгүйгээс хойш эхнэрийнх нь гоо үзэсгэлэнг түүн шиг мэдэрч чадахгүй нь ойлгомжтой.
    амьдрал баян шүү дээ

  • J. Сувд 2012-01-31 13:50

    энэ хүмүүс энийг яаж тоосын тэрийг яаж тоосын гэдгийн тоосон бгаал суусан бгаадаа уг нь бол. 2 хүний хоорондын харилцааг гаднаас нь хэн дүгнэж чадахын хэн ч чадахгүй ш дээ. тэгээл тэрэнтэй суувал зовно энэнтэй суувал жаргана гээл хаашаа юм суугаад үзсэн хүн шиг ярихыг нь яана.Бид ч тгд хүний өмнөөс санаагаа зовоогоод худлаа ярьж суух майр дуртай ш дээ. Нэг иймэрхүү яриа олон хосын жаргалын замд садаа болдог шүү.

  • B. Chaminsuvd 2012-01-31 13:57

    Айлд хатан шиг, гэртээ эзэгтэй шиг, орондоо янхан шиг бай гэдэг үг байдаг даа.

  • О. Пүрэвсан 2012-01-31 14:14

    сонирхолтой л юм ямар ч эр сайханд дуртай байдагч сайныг нь л сонгодог юм даа тийм болхоор эмэгтэйчүүд сайхан байх нь зүйн хэрэгч сайн байх нь хамгийн чухал даа