2011-09-07 12:23:04

Ажлын ачаалал даах чадвар гэж юу хэлээд байна

Ажлын байранд тавигддаг шаардлага дотор ажлын ачаалал даах чадвартай байх гэсэн заал байдаг. Үүнийг та хэрхэн ойлгож хүлээж авдаг вэ? Ажлын 8 цагт толгой өндийхгүй ажиллана эсвэл ажлын 7 өдөр ажиллана. Цаг наргүй илүү цагаар ажиллана гэж янз янзаар л ойлгодог байх. Харин ажлын ачааллыг нь даагаад яввал шаардсан шигээ илүү цагийн нэмэгдэл олгоно гэсэн ойлголттой ажил олгогчдод байдаг болов уу?

Сэтгэгдлүүд


  • П. Чалва 2011-09-07 14:19

    Чи ингэж байхаар үйлдвэрчний холбоо байгуулаач

  • Н. Мөнх-эрдэнэ 2011-09-07 17:10

    тийшдээ

  • Б. Тэнгэрийнхүү 2011-09-07 20:49

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Г. Хулан 2011-09-08 08:12

    Хүний нөөц нь өөрөө ийм асуулт асууж байхад мань юугаа мэдэх вэ дээ.

  • Т. Ганбат 2011-09-09 10:29

    энэ ч яахав асуулт л даа, мэдэхгүй дээ бус. Ажлын ачаалал даана гээд орсон юм чинь илүү цаг ажила гээд байвал энэ хэр нийцтэй вэ? гэдэг дээр л хэлсэн юм. Ажилд орж байгаа хүн энэ рискийг даах уу гэдэг талаас нь. Аан тийн бас тэр ҮЭвлэл гэдэг чинь хуулиар хамгаалагдсан цор ганц байгууллага штээ. Хөдөлмөрийн тухай хуулинд энэ байгууллага нэр орсон явц байдаг даа.

  • П. Чалва 2011-09-09 10:44

    Ачаалал даах чадвар гэдэг нь илүү цагаар ажиллах чадвар гэсэн үг биш.

  • К. Бука 2011-09-09 10:55

    Ажлын ачаалал даана гэдгийг би ингэж л орчуулаад байгаам. . . Байгууллагад хэрэгтэй бол зөвхөн чиний оногдсон үүрэгт ажлаас гадна ажил гарж тэрийг гүйцэтгэхийг л хэлж байгаа байх гэж ойлгоод байгаа би лав. . .

  • Т. Ганбат 2011-09-09 10:55

    Манай дүү нэг газар ажилд орсон чинь илүү цагаар ажилуулж л дээ. Тэгээд илүү цагийн хөлс эсвэл нэмэгдэл авах байх гэж бодсон чинь сарын сүүлд үндсэн цалинг нь л өгч. Тэгээд асуусан чинь угаасаа ачаалал даах чадвартай байх ёстой гэж шаардсан тэгээд чи ачаалалтай ажилласан гэсэн утгатай юм хэлээд амыг нь хаасан байсан. Тэгээд л би энэ талаар санал бодлоо хуваалцаж байгаа нь тэр.

  • Т. Ганбат 2011-09-09 10:58

    Ажлаа хийж чадахгүйгээсээ илүү цагаар ажиллаж байгаа бол өөр хэрэг л дээ. Харин хийж байхад нь ажил нэмээд өнөөдөр дуусга гэдэг ч юм уу? үүрэг даалгавар өгч дээд удирдлага ажилуулж байгаа бол илүү цаг байх л ёстой л доо. Хичнээн ачаалалтай байсан ч ажлын 8 цаг л ажиллах ёстой. Харин илүү ажилласан бол илүү цаг эсвэл ажилласан цагаараа амралт эдлэх ёстой гэсэн заалт байгаа штээ.

  • К. Бука 2011-09-09 11:04

    Манайх бол илүү офисын ажилчид илүү цагийн цалин гэж байхгүй гээд бүүр заагаад өгцөн байдаг. . . Гэхдээ ажлын шаардлагаар илүү цаг ажиллах үе байнаа байна. . . Гэхдээ болж л байна. . .

  • П. Чалва 2011-09-09 11:11

    Төр, олон нийтийн байгууллагыг бол мэдэхгүй юм. Харин бизнест амжилттай ажиллахыг хүссэн хүн бүрээс Able to work under pressure and close deadline шаарддаг. Үүнийг илүү цагтай хутгах нь тэнэг хэрэг.

  • Б. Мөнхболор 2011-09-09 11:18

    хэхэввв даалгасан ажлыг даалгасан хугацаанд хийж чаддаг хүнийг ажлын ачаалал даах чадвартай гэдэг байх. Оронд нь өөр юм хийж суугаад үр дүнг нь харах үед яанааа би хийж амжсангүй гээд сууж байдаг хүн биш гэсэн үг.

  • Г. Хулан 2011-09-09 14:02

    солонгос кинон дээр нөхөрт гараагүй хүүхнүүдийг ажилд аваад орой болгон шахуу ажлаараа шоудаж байгаа харагддаг. Тэрийг л ажлын ачаалал даах гэж нэрлээд байгаа байх даа

  • O. Batnasan 2011-09-16 14:33

    Би цэргийн байгуулгад ажилдаг амралтын 2 өдрийг бүтэн гэртээ сайхан амарч узээгүй ээ мөн ажил тараад харина гэж байхгуй шөнө дуг нойрондоо унтаж байхад дуудаад хашаа ч юм хэзээ ирэх нь тодорхой бус газарлуу эхнэртэй ч хэлж амжилгүй яваад өгөх тохиолдол зөндөө энгийн ачаалал гэнэ.

  • С. Ariuna 2012-02-10 12:40

    1. Ачаалал даах нэрийн дор хүмүүсийг боолчлохоо хэзээ болих юм вэ?
    2. Хүний Нөөцийн нөхдүүд ихгэхэд өөрсдөө хэдэн хэл мэддэг, яаж ачаалал даадаг , хэдэн см-ийн өндөртэй, дандаа 20-25 насны мөнхийн залуу, тэгсэн мөртлөө 5-10 жилийн туршлагатай байж чаддаг байнааааа?
    3. Ажлын цагтаа ажлаа багтаагаагүй бол сунаж ажиллаж болнршдээ. Харин огт хийх ёсгүй юмыг өгчихөөд чи ачаалал даах ёстрй гэдэг эргүү дарга нар зөндөөшдээ. Тэгээд хийсэн ажлыг урамшуулдаггүй хийх л ёстой юм шиг. Дээр нь өөрсдөө гадаад хэлний болон компьютерийн мэдлэг муу, өнгө мөнгө харж ажилчдаа дарамталдаг муусайн халтар менежер дарга нэртэнгүүд зөндөө.
    Ийм л болохоор ажил нь хүнээ голдог, хүн нь ажлаа голдог байхгүй юү.
    Ер нь цай зөөгч эмэгтэйд гадаадын 2 хэл мэддэг байх ямар хэрэгтэй юм вэ?

  • Т. Ганбат 2012-02-13 12:16

    Ер нь үнэн шүү. Мэдээж шаардлага байж болно. Гэхдээ бүх шатны хүмүүс гадаад хэлтэй байх шаардлага бараг байхгүй.

  • Э. Батцэцэг 2012-02-26 19:06

    ажлын ачаалал даах чадвартай хүнийг авна гээд байхаар нь нэг эмэгтэй нөхөргүй, хүүхэдгүй гэж хэлж байж ажилд орсон гэсэн. олон газраар яваад гэр бүлтэй 2 хүүхэдтэй гэхэд нь өө тэгвэл ачаалал даах чадваргүй, гэр орон үр хүүхэд гэж гүйгээд байх юм байна гээд авахгүй байсан гэсэн...

  • Э. Батцэцэг 2012-02-26 19:07

    саяхан нийтлэлч.мн билүү сайтаас уншлаа

  • T. Cinderella 2012-03-13 14:38

    Хөдөлмөр эрхлэгчид бүгд хөдөлмөрлөх эрхээ зөрчүүлээд байгаа л даа ажлын цаг бол 7 хоногт 40 цаг гээд хуулиндаа заачихсан хэрнээ бодит байдал дээр төрийн хувийн гэлтгүй бүгд шахуу илүү цагаар ажилладаг. Энэ 40 цагийг 50 цаг болгоод цалингаа нэмбэл таарна доо. Хүний хөдөлмөрийн далдуур мөлжөөд байгаа байхгүй юу даа. Одоо ажил олдож байгаа нь их юм гээд хөдөлмөрчид бодоод байгаа нь бас сөрөг үр дагаварыг улам гааруулдаг. Энэ тал дээр үйлдвэрчний эвлэл ажиллах хэрэгтэй ш тээ. Хэдийн болтол хайран цаг, хөдөлмөрөө ажил олгогч нарт мөлжүүлэх вэ?

  • B. Bat-Erdene 2012-03-13 15:34

    Телевизэд ажиллаж байгаа бид нарт илүү цаг гэж ерөөсөө байдаггүй ш дээ хаха. Угаасаа цаанаасаа зүй тогтлоороо энэ мэргэжлийг сонгосон л бол насан туршдаа илүү цагаар ажиллах нигууртай