2011-09-08 15:51:52

АЖ АХУЙН НЭГЖ ТАТАН БУУЛГАХАД

АЖ АХУЙН НЭГЖ ТАТАН БУУЛГАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Татвар төлөгч татан буугдах хүсэлтээ харьяалагдах татварын албандаа бичгээр өгнө.

Уг хүсэлтийн дагуу татварын албаны хяналт шалгалтын хэлтэс, тасаг нь хяналт шалгалтыг хийж, татварын улсын байцаагчийн акт, зөрчилгүй бол дүгнэлт гаргана. Татан буугдах аж ахуйн нэгж нь 2 ба түүнээс дээш гишүүнтэй бол татан буугдах комиссын шийдвэр, протокол, ГХО-тай бол ГХОГХГ-ын татан буулгах шийдвэр зэргийг заавал бүрдүүлсэн байх шаардлагатай.



Бүрдүүлэх материалыг жагсаавал:

1. Татан буугдах хүсэлт /Өргөдөл/
2. 2 болон түүнээс дээш гишүүнтэй бол гишүүдийн хурлын тэмдэглэл, захирлын шийдвэр
3. Өдөр тутмын сонинд зарцуулсан бичиг, сонины хайчилбар
4. Гаалийн тодорхойлолт
5. Хяналт шалгалтын ТУБ-ын шийдвэр /акт, илтгэх хуудас/
6. Гэрчилгээ өгсөн байх / ААН УБ гэрчилгээ/
7. Хаалтын баланс
8. Данс хаасан бичиг
9. Тамга хураалгасан бичиг /ЦЕГ-аас/
10. Татварын илүү дутуу төлөлтгүй байх
11 Тэмдэгтийн хураамж /1000төгрөг/ баримт /Голомт банк-4тт. 1401002649 тоот данс УБЕГ-т
12 Маягт ТБ-05 2% / Хариуцсан байцаагчаасаа авна/
13 Маягт УБ-06 2% / Хариуцсан байцаагчаасаа авна/ баримт зэрэг болно.

2011-10-11 09:19-д бичсэн тодруулга.
Тэмдэгтийн хураамж 2200төгрөг болсон

Сэтгэгдлүүд


  • А. Тэнгэр 2011-09-13 14:23

    Хэхэ... энэ онцлох сэдэв гэдэгт нь яг ямар учиртай сэдвүүд байдаг юм бэ. Би лав ойлгохгүй юм байна.

  • B. Baganaa 2011-10-13 18:40

    кккк татварынхан өөрсдөө татаад буулгаад өгчдийн байна лээ шдээ уг нь

  • B. Enkhbaatar 2012-01-11 13:59

    хамтрагч нь нас барсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх бол. Жишээ нь манай хамтрагч гадаадын иргэн нас барсныг хожуу сонсож гэр бүлийнхнийг нь хайгаад сураг тасарсан тул хамтарсан компанийг татан буулгах асуудалд хүндрэл гараад байна зөвлөнө үү?

  • Я. Бурмаа 2012-02-14 15:13

    ААНБ дүрмийн сан ямар тохиолдолд өөрчлөгдөх ёстой вэ
    ААНБ үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөхөд хаан хэнд хандах вэ