2011-09-16 15:32:07

Танайд хоноё нэвтрүүлгээр орж бсн - Тунгалагийн ХҮҮХДҮҮДИЙГ ХАЙЖ БАЙНА



Сайн байцгаана уу Их Монгол улсын Цог жавхаатай залуустаа энэ өдрийн мэнд дэвшүүлье. Одоогоос 3 жил орчимын өмнө Танайд хоноё нэвтрүүлгээр орсон Тунгалаг гээд бүсгүй байсныг та бүхэн санаж байгаа байх. 2 хүүтэй Том хүүг нь Хувьтөгөлдөр, багыг нь Саруул гэдэг. Өчигдөр гэртээ байж байгаад орой "Танайд хоноё" нэвтрүүлгийн өнгөрсөн дугааруудаас харж байгаад 3 жилийн өмнөх дугаарыг нь үзсэн юм. Их ч юм бодогдуулж, мэдрүүллээ. Амьдрлын үнэ цэнэ, алдаж болохгүй энэ аз завшааныг бүрэн дүүрэн ашиглах ёстой гэдгийг суралцаж ойлоглоо. Муу хүмүүс маш их байдаг, Сайн хүн нь түүнээс ч их байдаг. Үнэндээ өчигдөр баахан уйлав. Одоо хүртэл миний нүдэнд хүүхдүүд нь тэр бүсгүйн тэр их зовлонг нулимс унгалгүй ярьж байгаа нь нүдэнд минь харагдаад байна. Би эхнэртэйгээ ярилцаад энэ хүүхдүүдийг олж уулзаж хувьдаа, чадвал ажил болгоод энэ хүүхдүүдийг олж туслахаар шийдсэн. Би хүүтэй эцэг хүн болхоор үнэндээ тэр хүүхдүүдийг өрөвдөж хайрлаж байна. Ямарч байсан олоод уулзах байх. Тэгээд хамтдаа зураг даруулж нэг өдрийг сайхан өнгрөөх байх гэж найдаж байгаа. Би нэг хөтөлбөр боловсруулаад эхэлсэн байгаа. Тэр хөтөлбөр маань ажил болчих байх гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлэг хийнэ. Тэр хүүхдүүдэд ямар ч байсан уулзаад туслана. Хэрэв танидаг ч юмуу холбоо барих боломжтой хүн байвал надтай холбогдоод туслаач гэж гуймаар байна tamir1026@yahoo.com . Яаж амьдарч байгаа нь одоо мэдэхгүй байна. Ард түмний цуглуулсан мөнгөөр байр авсан гэх ч нөгөө харьгис эцэг эмээ өвөө нь зараад асрамжинд өгсөн сурагтай байгаа юм. Ямар ч байсан сайн үйлс хийх гэж хичээж байгаа болхоор ажил сайхан бүтнэ гэж найдаж байна. Бурхан болсон Тунгалаг бүсгүй ч биднийг харж ивээх болтугай.

Сэтгэгдлүүд


  • T. Tsaxirmaa 2011-09-17 16:59

    Энэ сэтгэлийн тэнхээтэй бүсгүйн 2 хүүхдийн сураг гарах бол заавал эргэж бичээрэй ямархуу байдалтай байна гэх мэт Өчүүхэн төдий тусыг ч болов хүргэх хүсэлт сэтгэлд минь дандаа байдаг юм заримдаа хүүхдүүд нь хаана байгаа болоо нөгөө мууухай нөхөр нь яагаа бол гэж бодогддог шүү Заавал эргэж хариу бичээрэй

  • T. Tsaxirmaa 2011-09-17 17:00

    Тэр танайд хоноё-н нөгөө залуу холбоотой байдаг байж болох юмаа тэр хүнтэй холбогдвол илүү хурдан олдох байх шүү

  • O. OBilgee 2011-09-17 17:14

    Сайхан сэтгэлтэй юмаа ойр байсан бол хамтрахсан,хичээгээрэй амжилт хүсье

  • Т. Ундрах 2011-09-17 20:08

    үнэхээр өр өвдөм сэтгэл эмзэглүүлсэн дугаар нь байсан. Миний Монгол ахан дүүс үнэхээр сайхан сэтгэл гаргаж маргаашнаас нь л туслах гэсэн хүмүүсийн цуваа уртаас урт болж байсан гэдэг. Хамгийн түрүүнд Шинэ үе продакшны захирал жүжүгчин Бооёо ирж 200 мянган төгрөг өгөх гээд зосгож байсан гэсэн. Хөөрхий тэр бүсгүй эмчилгээнд яваад ч сайжралыг ологүй тэнгэрийн орондоо заларсан ч 2 хүү нь том болоод сайхан хүмүүс болоосой гэж боддог .Нэг юманд их гайхаж байсан нэвтрүүлэг үзэж байхдаа энэ бүсгүй нөхөртөө хадамдаа тэгж айхтар ад үзэгдэж амьрал ахуй нь хэцүү гэр оронгүй, зовж зүдэрч байхад нь энэ бүсгүй өнчин өрөөсөн юм байна даа зайлуул гэж бодож байсан чинь дараа нь үзсэн ээжтэй бүр 3 дүүтэй тэд нь бүгд нас биенд хүрцгээсэн хүмүүс байсан байна лээ үнэхээр гайхмаар эгч нь охин нь зовж явахад тэд хаа байсан нь сонин санагдаад байсан. Өөд болохоосоо өмнө нэг эмэгтэй дүүдээ нэг өрөө байр авч өгөөд 2 хүүтэйгээ цуг байлгасан гэж байсан, тэр дүү нь ямар юм байсан юм зараад идчихээгүй бол байгаа л байх ухаан муутай бол аль хэдийнэ зараад 2 хүүхдийн асрамжинд өгсөн байх даа хөөрхий хүний амьдрал гэж........... өөд болсон тэр муу бүсгүйд үнэхээр л хатуу хандсан даа хорвоо ч тэр. .. нөхөр хадам бүр өөрийнх нь ах дүү нар ч ............

  • Б. Нямаа 2011-09-17 22:05

    хавар алтантүрүүгийн ярилцлагыг уншиж байсын байна. 2 хүүхэд нь аавтайга байгаа гэж байсан.

  • Б. Мөнхцэцэг 2011-09-17 22:43

    Хүн жаргал даадаггүй зовлон даадаг гэдгийг истой л харуулсан мундаг эмэгтэй байсын бна лээ. Тэр нэвтрүүлгийг одоо сайн санадаггүй юм, эхнээс нь авахуулаад дуустал уйлснаа л санаад байна. Хүүхдүүд нь хаана байдаг юм болдоо , олдуул жаахан ч гэсэн туслах юмсан.

  • L. Caruulsaihan 2011-09-18 10:46

    юуны өмнө та бухэнд энэ өдрийн мэндийг хургэе.хатуухан зовлон үзсэн ч монголчууд бидэнд нэгийг бодогдуулж чадсан энэ сайхан эмэгтэйн 2хүүхдийг хайж байсан нэгэн ахын хүсэлтийг энтернэтээс олж хараад biznetworkiin сайтад 2хөөрхөн хүүг хамтдаа хайлцая гэж бодсондоо хуулбарлаж тавилаа.

  • Б. Байгалмаа 2011-09-18 14:27

    Сайхан сэтгэлтэй Саруулсайханд баярлалаа, энэ нэвтрүүлэг үзээд өр өвдөж байсан мөн ямар их сэтгэлийн тэнхээтэй ухаантай хүүхэд вэ гэж бодож байсан маань саяхан юм шиг санагдаж байна, Алтантүрүү танайх их цэвэрхэн юм гэж хэлэхэд нь Тунгалаг бүсгүй ямар ч ядуу хүнд ганц ширхэг барааны савангийн мөнгө олддог л байхгүй юу гэж хэлж байсан даа хөөрхий. Хоёр хүүхдийг нь ах дүү нар нь нэг нэгээр нь аваад өсгөнө гэвэл би хоёр хүүхдээ салгахгүй асрамжийн газар өгсөн нь дээр гэж ярьж байсан, Байрыг нь зарсан гэж хэвлэл дээр бичсэн байсан. Олны хүч оломгүй далай гэдэг бүгдээрээ сураглаж хайцгаая, болгоё гэвэл болохгүй юм байхгүй гэдэг шүү дээ, бүгдэд нь амжилт хүсье.

  • A. Aagii 2011-09-30 11:27

    Энэ нэвтрүүлгийг үзээд зөндөө их уйлж байснаа л санадийн. Нэвтрүүлэг нь явж байхад нэг (Ямар нэртэй дууг мартсан байна) дуу явдаг тэр дууг одоо сонсохоор л энэ Тунгалаг бүсгүйгийнд хонож байсан Танайд хоноё нэвтрүүлэг нүдэнд харагдаад байдын. Хүүхдүүдийн сургийг нь гаргавал бүгдээрээ нийлээд тусалцгаая.

  • A. Төгсбаяр **PNG** 2011-10-04 21:08

    Тэр 2 бяцхан хүү одоо хөөрхөн том болсон байгаа даа. Хаана байгаа тал дээр Алтантүрүү ах мэдэж байж болох л юм.

  • A. Төгсбаяр **PNG** 2011-10-04 21:13

    Та ёстой гоё бичсэн байна. Надад маш их таалагдлаа. Хэрвээ хаана байгааг нь мэдэж чадвал Биз дотроосоо тэр 2 хүүд туслая гэсэн чин сэтгэлтэй хүмүүс байвал нийлж байгаад уулзаж байгаад тэр хөөрхөн 2 хүүд туславал ямар вэ? Би таньтай нэг бодолтой байна. Тэр 2 хөөрхөн хүүтэй уулзмааар байна. Одоо ч овоо том болсон байхаа.

  • E. Sony 2011-10-08 10:44

    тийм шүү, үнэхээр уйлуулж ухааруулсан нэвтрүүлэг болсон, надад тэр бүсгүйн сэтгэлийн хат сайхан санагдсан, хэцүү үе тулгарвал хүүхдүүдээ асрамжийн газар нь өгнө гэдэг нь ч зөв санагдаж байсан, эцэг нь авах нь зөв юм шиг боловч эцэг нь буруу хүмүүжилтэй бол тэд асрамжийн газраа байсан нь дээр байсан юм. Хуулиараа би авна гээд л авсан байх л даа. гэхдээ суурь хүмүүжил нь ээжийнх болохоор тэд муу хүмүүс болохгүй ээ, ийм сэдэв нээж бусдын төлөө яваад чинь баярлаж байна , сэдвийг дагалаа.

  • Г. Энхтогтох 2012-01-19 10:06

    Negdej baina zaluusaa tegeed ter 2 huug olson uu? Jinkhene khatuu setgeltei khumuusiig tendees sonsood bi mash ikh gaikhaj baisan yum baina. Altanturuu azaar ter emegteitei taaraagui bol ter amidral ter chigeeree daldiin dald orshikh baisan baikh gej boddog yum. Tegekheer Altanturuud bas bayarlalaa gej helmeer baina. Zaluusaa oloogui bol khailatsana shuu! Bi ch gesen etseg khun bi ch gesen ter 2 khuud tusalmaar baina. kholboo bariarai

  • Н. Сайнцог 2012-01-26 09:39

    Энэ Саруулсайхан эр юм уу эм юм уу?
    Зургийг нь харахаар эм юм шиг. Бичсэнийг нь уншихаар эр хүн шиг байхын. *Би хүүтэй эцэг хүн болохоор үнэндээ тэр хүүхдүүдийг өрөвдөж хайрлаж байна.* Эр хүн юм уу гэхээр бас баахан уйлсныг нь бодохоор эмэгтэй ч юм шиг.
    Эсвэл энийг бичсэн хүн /tamir1026@yahoo.com/-ий эхнэр нь үү?

    Бусдаар бол энийг бичсэнд нь талархаж байна.

  • T. Tsaxirmaa 2012-01-28 18:53

    Саяхан Алтантүрүүгийн бичсэн нэгэн нийтлэл уншлаа 2 хүүхэд нь аавтайгаа амьдарч байгаа гэсэн харин Тунгалаг бүсгүйн дүү нар нь жоохон тиймэрхүү зан гаргасан гэж ярисан байсан Эр хүн алдсан ч ухаараад 2 хүүтэйгаа амьдарч яваа юм болов уу гэж бодогдсон шүү