Гудамжаар дүүрэн ГОСУУД...
Ажлын цаг, амьдралын шаардлагаар ч тэр юмуу өглөө оройдоо ажил гэрийн хооронд яваад, өдөр гадагшаа нэвтрүүлгийн зурганд гарвал замын түгжрэлд тал цагаа бараад л ажил ажил амьдрал гэр орон хань ижил үр хүүхэд гэж яваад романтик зүйлээс нэг хэсэг хөндийрчихсөнөө хааяа мэдрэх юмаа. Өчигдөр ажлаа эртхэн тараад нэг найзындаа ороод гарлаа... Тэднийхээс автобусны буудал хол тул би гэнэт намрын оройн сэрүүнд ганцаар юм бодож алхмаар санагдаад алхаваа...
За гэтэл юун юм бодох... Шинэ оюутануудаар хотын гудамж пиг дүүрэн. Би ч эдэн шиг хөдөөгөөс ирээд л шинэхэн оюутан болж л байсан. Гэхдээ гос госоороо онгорхой пааб караокены хаалга шагайж үзээл... ер нь гос биш хүн алгаа... Нөгөө монголын үрс маш олон болтугай гэж Д.Нацагдоржийн хэлсэн санаанд ороод л энэ олон госуудаас 1р семестрийн төгсгөлд хэд нь салах бол доо гэсэн шүү бодол төрөв. Шинэ оюутан болоход юм юм л бодогддог юм шиг байгаамаа. 10 жил царай царайгаа харсан ангийнханаасаа холдоод тэс өөр шинэ орчин тэднийг хүлээж авна. Аймагтаа бол сум сумынхан цугладаг байсан бол УБ д ирээд шоколадный набор шүү дээ... Бүгд бордуу царайтай, гэхдээ аймаг аймагаас цуглаад нэг набор болж байгаам. Дээрээс нь шозен набаорный дунд хаа нэг цав цагаахан ганц нэг ширхэг байдаг шиг хотын булбарай цагаан хэдэн оюутантай. Ингээд л соёлын солилцоо эхэлнэ шүү дээ... Зиак тэгээд аав ээжийнхээ өсгөж үржүүлж байгаа буурлын буяны хишгээр өнгө өнгийн гувцас шахаад эрээнээс ирсэн эвхээс нь хүртэл шинээрээ өмд өмсөөд л гангарсан хүүхдүүд их олон байна аа... Нээрээ л халаасны хулгайч нар хүртэл ялгаж суйлахад үнэн амар. Би хөдөөнөөс ирсэн гэдгээ гувцасаараа хотын өнгө үзэмжтэй барилгууд руу цоо ширтэх харцаараа батлаад өгдөг юм гэсэн. Цаадуул чинь бүгд л нэг утастай... Бидний үед ч /Одоогоос яг 10 жилийн өмнө/ 3210 од, 3310 бол тэнгэрийн утас байлаа шүү дээ. Дэлхийн аль ч оронд байдаггүй явуулын телецон үйлчилгээ, дуудаж суулгадаг нийтийн тээвэр гээд л дурсамж үлдэж... Одоо бол 2 симтэй этр гээл утас бол хэрэглээ болж дээ... гэрийнхээ ойролцоо дөхөж ирлээ. Монгол 3 ын хашаа гэдэг чинь нөгөө намрын дунд сарын шинийн 17-ны өдөр хуримын ордонд хөл гишгэх зайгүй болчдог шиг дахиад л пиг дүүрэн госууд...
Дунд сургуулиа арай гэж нэг юм төгсөөд яаж ийгээд дээд сургуульд ороод авлаа. Одоо мөнгө нь байхад энэ сургуулийг төгсөхгүй яахвээ дээ гэсэн бодол толгойдоо чихсэн. Улсын нийслэл Улаанбаатар гээч юманд амьдарч байна. Сургууль ч цэгцэрлээ суутан болох нь ойлгомжтой. Одоо нэг амьдралаа цэгцлээд авчуул яахвээ болчихно доо ухааны юм бодоол аймаг сум харгалзахгүй таалагдсан татагдсан нэгэнтэй үерхээд л өвлийг угтдаг нь жил жилийн оюутаны намрын жам юм даа... Бас болоогүй танилцах үдэшлэг гэж нэг сайхан нэртэй оюутаны холбооны мөнгө босгох шоу. Үүн дээр чинь утгаараа танилцдаг юм шүү дээ. 3 сарын дараа гэхэд тэн хагас нь салчихсан байдаг шүү дээ. Зан зангаа мэдэлцэнэ, гэрээсээ авчирсан хэдэн цаас нь дуусна, дээрээс нь нэмээд 1-р семестер нэг өглөө сэрсэн чинь дуусчихсан юун найз охин банди, шалгалт дүн гээд л явж өгнө шүү дээ.... Цуйван авч идсэн үе дурсамж болон үлдэж мантуун буузны эрэлд мордох нь жаргал болон хувирна... ийм л сайхан оюутаны өдрүүд үргэлжилж байгаа бололтой. Ээ дээ оюутан болох ч сайхан шүү... 2 курсийн 2-р семестерт хотын амьдралтай дасан зохицсон оюутанууд танигдахын аргагүй өөрчлөгдсөн байдаг даа... Түр зуурын үерхэл биш амьдралаа хамт туулах хань ижилтэй болох ёстой, төлбөрөө өгөөд сурч байгаа болохоор сурах юмаа сайн сураад эх орондоо хэрэгтэй боловчсон хүчин болох хэрэгтэй, үүнийг нэг төгссөн болоод дипломоо авчихвал ч болоо доо гэсэн өөр өөр бодолтой өөр өөр төвөлшилтэй хүмүүс болж хувираад өөр өөрийнхөө амьдралыг бүтээж эхэлдэг нь худал бишээ...
Намар хааяа хотынхоо гудамжаар алхах сайхан юм. Сэрүүн салхи сэвэлзээд л шинэхэн госууд баяр жаргалтай зөрж өнгөрөх нь хотын маань бас нэгэн чимэг ч юм шиг...








Б. Буяндэлгэр 2011-09-23 12:14
Цахим андаа, тэр нь би 10н жилийн бацаан дөнгөж их сургуульд орж ирээд ангайхаас өөр чадал байгаагүй лдээ, тэр үед би залуу малуутай хичээл дээрээ үнсэлцэх байтугай эрэгтэй хүн миний амьдралд огтоос сонин биш байсан нас минь юм лдаа. Би муулаагүй шдээ, гайхаж байсанаа л бичсэн төдий. Миний хувьд би хөдөө хот гэж ялгаад байдаг хүн биш. Хотын хүн хөдөөнийхөөс долоон дор байх, хөдөөний гар хотынхоос соёлтой байх үзэгдэлтэй их л таарч байлаа. Дараа тиймэрхүү том насанд хүрсэн хүмүүсийг ойлгодог болсон ч, хичээлийн танхимд тэгэх нь ёс суртахуунгүй гэж үзэх үзэл минь одооч хэвээрээ байгаа андаа.
Г. Тэгшжаргал 2011-09-26 18:54
хахаха
О. Амгаланбаатар 2011-09-23 12:30
ээ оюутан цаг гэдэг сайхан сайхан. одоо болдогсон бол буцаад тэр цагт оччихмоор л санагддийн. саваагүй толгой дахиад оюутан болвол тэр санаж бодох юмгүй сайхан цагтаа очиж магад гээд бодсон бас арай тийм биш юм билээ. яалтчгүй л тэр 17-20н хэдэн нас л оюутан гэдэг утгыг багтаадаг юм шиг байгаан . хашир анжгай бацаанууд дунд орсон яриа хөөрөө нэг л нийлэхгүй, санаа гэж эмгэн шуламныхаас дутахгүй болцон ер нь нэг л бишээ. амьдралын 4-хөн жилд зурасхийгээд өнгөрөх мөртлөө зузаан түүхийг үлдээж чаддаг ганц л тохиох дэврүүн үе байдаг юмуудаа. миний оюутан ахуй цаг сайхан байлаа. хэт их ирээдүйд яарсан хэнхэг мөртлөө саваагүй нэгэн байснаа л одоо мэдрээд байгаан. гэхдээ би заримдаа одоо цагийн хийгээд ирээдүйн оюутнуудад атаархдагийн. цаг сайхан болж нийгэм хөгжих гээд байгаа нь цаагуураа бас мэдэгдээд байнашүүдээ. тэрнийх нь хаялаг энэ оюутнуудад ч ирж байна. өнөөдөр сурч чадвал төрөөс мөнгө өгье гэж байна, төлбөрөөс нь 500г нь төлчихий гэж байна, томоохон байгууллагууд тэр дундаа ашигт малтмал түшиглэсэн салбарынхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж тэтгэлэгт хөтөлбөрүүдийг маш ихээр зарлах боллоо. тэр ч бүү хэл ирээдүйд оюутны хотхон хотоос зайдуу баригдах талын ажил эхлэх гэж байгаа сурагтай. үгүй ээ мөн сайхнаа тэр цаг ирчихвэл, үлгэрийн юм шиг санагддаг байлаа ханын материал хаа байсан налайх, долоон буудал дамбадаржаагаас автобус сэлгэж суугаад 2 гурван цаг болжииж сургуулийн бараа хардаг бидний үед чинь гэсэншүү юмыг ирээдүйн их боломж олдсон оюутнуудад ийн хүүрнэж байхдаа би хэдэн мянган жилийн тэртээ нэгэн суут сэтгэгч одооны хүүүхдүүд арай л өөр болчихжээ бидний үед ийм байгаагүйн гэж хэлж байсийм гэнэлээ. тэрэн шиг одооны оюутнуудыг харахаар бас л арай л харагдаад байгамдаа. хааяа нэг ууж дарвиж, уяанаасаа алдуурсан нохой шиг сэлгүүцэж байсан ч дэргэдүүр мөрлөх шахан гарах, дэндүү замбараагүй байдал, архидалт арай ч ийм байгаагүймдаа гэж л Амгаа ах нь бодохийм байнашдээ. магадгүй 2500 жилийн тэртээ хүн чанар, ёс суртахуун муудаад буйг олж харж байсан ч одоо устах хэмжээнд хүрчихээгүй байхыг бодоход хүний өөрөө нас тогтож, хүмүүжчихээд өнгөрсөн үеэ өөлдөг зангийх ч байж болохийм. за ямартаа ч он оны оюутнууддаа харвасан юм шиг л өнгөрдөг 4 жилээ хамгийн сайхан цаг байждээ гээд хожим гансарч суухгүй сайхан дурлаж салж нийлэхдээ туршлага сууж, архинд тасарч арднь санааа сууж, түмний үрс дунд төөрч будилсан ч түшиж явах нөхдөө олоод, сургуулийн хоосон диплом биш сурах зүйлээ л сураад гараасай гэж ерөөедөө.
Г. Тэгшжаргал 2011-09-26 19:11
эмгэн шулам минэээ +++
Б. Anir 2011-09-23 12:41
К.Букатай зарим талаар санал нэгтэй байна.Хааяа ч гэсэн өөрийнхөөрөө байх сайхан ш дээ.Үргэлж л тэр тэгээд хэлчих вий, ингэчих вий гэсэн айдсаар амьдардаг ш дээ монголчууд.Тэр нь тэгээд нэг тийм хиймэл, хүлэгдмэл, хуурамч байдлыг бий болгоод байдаг юм шиг санагддаг.Гэхдээ хаана юу хийх вэ гэдгээ ухамсарладаг байвал л болно ш дээ.Бид ч гэсэн бусдын хийж байгаа сонин содон үйлдлийг хараад эвэртэй туулай харсан юм шиг бөөн л юм болоод байдаг.Тэр үйлдэл нь бусдын эрхэнд нэг их халдаагүй бол тэрийг нэг их сүйд майд болгоод яриад байх хэрэггүй юм шиг санагддаг.Зүгээр л ийм байх ёстой гээд өөрийнхөө үзэл бодлыг тулгах биш бусдыг байгаагаар нь хайрлаж, хүлээж авч чаддаг баймаар шиг надаа санагддын.
B. Baganaa 2011-09-23 14:56
Бука эрх чөлөөний мөн чанарыг арайл дутуу ойлгоод байх шиг,,, Эрч чөлөө гэдэг дуртай үедээ дуртай зүйлээ хийх мэтээр төсөөлж болохгүйл,,,, цаасан дээр тунхагласан эрх чөлөө,,,,, яахав хуулинд тэгж заагаагүй байж болно тэхдээ олон нийтийн газар биеэ зүй зохистой авч явах бол хуулиар тогтоож өгөөгүй хэм хэмжээс,,, -хүмүүс хүлээн авалтанд оочихдоо алиагчийн хувцас өмсч хүн очдогүйл биздээ,, манайхан нүдээ нээсээн,,, нээх нээхдээ нэлээд томоор нээгээд эрх чөлөөгөө эдэлж байна гээд бусдын эрх чөлөө тайван байдалд халддаг байдал үргэлжилсээр,,, Бука хөгжилтэй орныг жишээ татсан байна лээ манайх чинь өнө эртний агуу түүхтэй улсын хаадын үр сад,,, өтгөс буурлаа өргөж аав ээжээсээ эмээж явдаг тийм л уламжлалтай ер нь товчхондоо дэг журамтай хатуу сахилга баттай байх ёстой гэж би хувьдаа боддог,,, ер нь бол европын зарим улс орост ч гэсэн төрийн байгууллага болон олон нийтийн газарт үнсэлцэхийг хориглож хуулиндаа заацан байдаг гэсэн,,,,, Миний хэлэх гэсэн санаа уг нь энэ,,,, түүнээс биш ГОС уудын эрхэнд халдах ч гээгүй лдээ ккк
S. Arena 2011-09-23 19:31
Оюутан нас:) Намар намрын дурдатгал дурсамжаар дүүрэн он жилүүдийн минь алтан хэлхээг шагласан Оюутан нас минь... Анх оюутан болж байсан үе минь нүдний өмнө зурсхийв. Сайхан бжээ. Юугаа ч мэдэхгүй оюутан болоод манарсан амьтан 1жилийг ардаа үдэж 2курсэд орохдоо доод ангийн дүү нартай болсондоо хөөрч, намар нь ангийнхныгаа санасан хүмүүс уулзалдаж салж чадахгүй бие биендээ дассан хамгийн сайхан үе минь. Намрын дурсамж хайр шохоорхолоор хөглөж баахан хосууд сургууль, байраар дүүрэн дурлалын синдромд өртөнө. Хавар нь бие биенийгээ таньж {ёстой нөгөө тар нь танигдаж таар нь цухуйж } ихэнх нь гунигт дурсамж азгүй дурлал бүтэлгүй хайр яриад төгсдөг шдээ. Амгаагийн хэлдгээр одооны оюутнууд жаргаж бна шдээ.Өдөрт хичээлдээ явахдаа нэгэн хэвийн улиг болсон дүр зураг харж бна. Гудамжаар хөлхөлдсөн зүгээр бхаар үнсэлцэж байя гэсэн шигээ, самар цөмсөн.Хааяа чихийг нь мушгимаар дүр зураг олонтой таарчийнөө. Тэр болгон би ч гэсэн ийм л явлаа гэж бодохым.
Б. Нарангарав 2011-09-23 22:17
гос мос байлгүй үнэхээр уджээ хөөө. Ямар ч байсан намар гоё улирал шүү. Цаанаа нэг л сонин уйтгартай гунигтай юм шиг хэрнээ бас.., Оюутан байх ч сайхан байж. Жил жилийн намар хичээлдээ явдаг хэмнэлээс гарсан чинь нэх сонин ч юм шиг.
Ж. Бат-Оргил 2011-09-24 14:09
УБ-д гудамжаар яваа хүүхдүүдийг хараад энэ 1-р курс, энэ 2-р курс, энэ ахлах курс гээд л таавар тааж явах нь зугаатай байдын. Гадаад улсад гар татганан татганан авсан ганц Лий-гийн шинэ жийнсээ гаргаж өмсөх гэснээ шинэ оюутнуудын өмдтэй адилхан харагдаад хүн амьтны тааварт орж балрах вий гээд өмсөөгүй шдэ. Хөдөөнөөс ирж буй оюутнуудыг хүн болгоод өгчих олон нийтийн байгууллага, цагийн ажлын байр л ховор юм шиг санагдах юм. Баар буудлаар нүд тайлж тэндээ онгон занданаа үдэлцсэн улс одооны залуусын халааг хап хийтэл шүүрээд үргэлжлүүлнэ дээ. Баар буудлын бизнес ч мөддөө унахгүй дэгээ.
Г. Тэгшжаргал 2011-09-27 20:59
ккк. гоё хэлж
К. Бука 2011-09-25 12:29
Маскаа аваагүй хүмүүс хүмүүс дандаа гоё харагдаж дандаа тэдний зөв мэт байгаан харамсалтай. . . За энэ яриаг зогсооё. . . Масктай нь масктайгаа л гоё байдаг байлгүй. . . Эсрэг нь эсрэгээрээ. . . Заавал нэг зүйл бодох алба үгүй бизээ гэж. . . Дуусахгүй яриа мэт санагдаад төгсгөв. . .
S. Arena 2011-09-25 12:37
Гүй яахав оюутан цагийн масктай маскгүй {букагийн хэлдгээр} олон янзын дүр зураг дурдатгал хүмүүст үлдсэн тэр бүхнийг үгүйсгээд эс үгүйсгээд яахавдээ.
T. Батбаяр /Сharlie/ 2011-09-26 13:50
гүй яахав ээ сайхан л бичжээ
Г. Тэгшжаргал 2011-09-27 11:18
Сургуулиудын танилцах үдэшлэг эхэлсэн бололтой. Дээрх Цонхтой гэрлийн хэлснээр мянган үнээний цермээр шифийн захиа гүйгээстэй, одоо басдахиад бөөн бөөн боломж гэдэг шиг бөөн бөөн госууд мэндэлнэ ээ. ккк