2011-09-22 15:52:01

OyuTolgoi, Linhe,China

Саяхан Дундговь аймгийн засаг дарга 3 сумын газар нутгаа гадныханд зарлаа гээд шуугиад байсан. Тэгтэл Wikimapia дээр Оюу Толгой гээд хайгаад үзсэн чинь хятадын газар нутаг гээд гарч ирэх юм. Энэ санаатай алдаа юу? эсвэл санаандгүй алдаа юм болов уу?

2011-09-22 17:05-д бичсэн тодруулга.


2011-09-22 17:12-д бичсэн тодруулга.
Би гутранги үзэлтэй хүн биш л дээ гэхдээ л ерөнхийлөгч маань 2040 онд Монголд олимпыг зохион байгуулах хүсэлтэйгээ илэрхийлхээд авсан. Харин миний бодлоор бид 2040 он гэхэд ХОТ УЛС болох зорилт тавиад эхнээсээ зорилтуудаа хэрэгжүүлээд эхэлчихжээ. Ажил хэрэг маань бол маш сайн хэрэгжиж байгаагын нэг жишээ нь энэ юм болов уу.

Сэтгэгдлүүд


  • Д. Итгэл 2011-09-22 17:05

    http://img3.imageshack.us/img3/2645/1111111mi.jpg

  • О. Дашням 2011-09-22 17:23

    Ойлгомжтой ш дээ санаатай алдаа л байна

  • Б. Балжмаа 2011-09-22 17:27

    тортыг хувааж эхэллээ дээ хөөрхий

  • Д. Буйданбаатар 2011-09-23 00:25

    Иймэрхүү алдаа их байдаг байхаа. Манай улс төрд байгаа хүмүүс иймэрхүү алдааг эсэргүүцэж, засуулж чадахгүй болохоор хужаа нар далимдуулж албаар хийдэг өдөөн хатгалууд байхоо

  • Б. Сансар 2011-09-23 02:55

    Тусгаар улс байхаа болино гэсээн! Нэн удахгуй. Нээрээ шоо!

  • К. Бука 2011-09-23 10:02

    Бид нарын мэдэхгүй зөндөө зүйл болж байдаг байхөө. . . Тоглоом шиг тоглож байна даа. . . Даана ч яаж ч чадахымдаа бид нар. . .

  • Ч. Энхтуул 2011-09-23 10:06

    Энэ бол зориуд санаатайгаар үйлдсэн алдаа гэж би бодож байна. Хятадын хөгжлийг гайхсан, биширсэн нийтлэлүүд сүүлийн үеийн сонин хэвлэлүүдээр их гарах болсон. Хятадын зах зээл үнэхээр том л доо. Хүн ам нь багтаж ядаж байна. Гэхдээ Хятадын хүн ам тэр их хөгжил цэцэглэлт шигээ аз жаргалтай, баян тансаг амьдарч байна уу гэтэл үгүй юмаа. Хятадын тэр их хөгжил хүн амдаа огт нөлөөлдөггүй, зөвхөн өнгөн талын гоо сайхны засал шдээ. Хятадын коммунист намын болон цэрэг армийн цөөн тооны хүмүүс л тэр их хөгжлөө мэдэрч амьдарч байгаа болохоос ард иргэд нь хоногийн хоол, өмсөх хувцасныхаа төлөө амь зогоон амьдарч байгаа. Гэтэл манайхан үзэгдэх төдий өнгөнд нь хууртан хятад гүрэн сайхан хөгжиж байна, ард түмэн нь сайхан амьдарч байна гэж хууртан магтсаар байгаа нь өрөвдөлтэй санагддагийн. Эрээн хот нов ногоон, Замын үүд элсэнд хучигдсан нь үнээн. Хятадууд байгалиа ногоон харагдуулах гэж их мөнгө цацаж байгаа боловч тэр их ногоон мод, өвснүүд нь ямар ч байгалийн үнэргүй, мал ч тоож идэж шим шүүсгүй, химийн өөрчлөлт оруулсан бордоог ашигласан ургамлууд шдээ. Сайхан тал харахад сайхан харагддаг ч хүний урманд дээгүүр нь ганц шувуу ч нисч байгаа нь харагддаггүй нь үүнтэй холбоотой. За тэгээд Эрээнээс Замын үүд рүү орж ирэхэд хэдийгээр элсэнд хучигдсан ч урдаас таана хөмүүлийн үнэр ханхийгээд сайхан шүү. Дээрх Оюутолгойг Хятадын эзэмшлийнх мэтээр зурагт оруулсан нь нөгөө 10 жилийн сурах бичигтэйгээ адилхан зориуд санаатай үйлдсэн алдаа л даа. Монгол газар нутагт эртнээс нааш шунан дурлаж байгаа Хятадын коммунистууд сүүлийн үед Хятадуудыг монголд визгүй нэвтрүүлэх талаар хөөцөлдөөд эхэлж байгаа. Визтэй орж ирж байгаа нь үлдчээд байхад визгүй ороод ирвэл бид ч өнгөрөх юм байна л даа. Арай төр засгийн толгойд сууж байгаа авилгачид визгүй зорчуулахгүй байх л гэж найдаж суухаас даа. Бас сүүлийн үед өөрсдийнхөө амиа хорлож үхэж байгаа ард түмнээ яая гэжийж манайх руу өчнөөн сая юанийн дэмжлэгүүдийг өгөөд эхэлсэн. Энэ нь том гүрнүүд жижиг улсын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар эзэлж авдаг арга барилын нэгээхэн хэсэг байх л даа. Эдгээр мөнгөн тусламжуудаас татгалзах хэрэгтэй шд. Тэгэхгүй өгсөн болгоныг нь алгаа тосч аваад байвал эцэст нь зөвхөн Оюутолгой биш, Монгол орон тэр чигээрээ газрын зурагт багтах хугацаа маргаангүй ойртож байгаа болов уу.

  • О. Дашням 2011-09-23 11:00

    Ч.Энхтүүлтай санал нэг байна. Хятад нээрээ үнэхээр хүчээ авч байгаа. нэг л өдөр өөрийн эзэмшилдээ орж ирж байгаа юм шиг ороод ирэхвийдээ бурхан минь

  • L. Badmaa 2011-09-27 14:59

    санаатай алдаа

  • М. Batbayar 2011-09-29 15:07

    Энэ муу хужаанууд яагаад давраад байгаан бэ? Энэ алдаа энэ тэр гэж яриад байгаа боловч засаж залруулсан юм байна уу. Манай улс төрчид зоригтой байлдаа, Жагаа, Гүндалай эд нар шиг.

  • Д. Оюунтуяа 2011-10-01 22:47

    Оюу толгой нь Хятадын хилээс 135 км-т байрлаж байгааг хэлсэн юм биш үү. Монгол улсын хилийн шугам дотор улаан өнгөөр тэмдэглэсэн л байх юм.