Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэе
Сайн байцгаана уу бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг мэдэхгүй хүн бараг байхгүй байх.
Угасаа их стресс уур бухимдал дунд амьдардаг бидний хэдэн монголчууд минь цөөхөн шүү дээ.
Нэг сэдэв нээхэд үзэл бодлоо хуваалцаж байгаа нь зөв л дөө.
гэхдээ хэн нэгнийгээ доош нь хийх хэрэггүй байхаа.
Соёлтой боловсролтой хүмүүс харилцааны соёлтой байдаг шүү дээ.
тийм болохоор Бие биенийгээ муулах биш харин нэг нэгэндээ урам хайрлаж байвал ямар вэ гэж бодлоо.
Дашбалбар агсаны шүлгийг та бүхэнд хүргэж байна.
"Урам хайрла"
Хүмүүсээ бие биендээ урам хайрла
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж яваа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо хичээ гэж урам хайрла
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж өршөөл хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас дарлаа даа гэж гунисхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна гэж урам хайрла
Хүмүүсээ бие биендээ урам хайрла
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла
2011-10-12 11:37-д бичсэн тодруулга.
сайн бацгаана уу залуус аа
Та бүхний сэтгэгдлийг хүлээн авлаа
Тийм болохоор залрууллага орууллаа баярлалаа.
"Урам хайрла " шүлэг нь Тоомойн Очирхүү яруу найрагчийн шүлэг юм.
Түүний танилцуулгыг хүргэж байна.
Тоомойн Очирхүү (1943 - ) нь Монголын яруу найрагч юм.
Тоомойн Очирхүү 1943 онд Говь-Алтай аймгийн Тамч сумын малчны гэрт төржээ. Бага дунд сургууль, АУДС (одоогийн ЭМШУИС), ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академи төгсжээ.
Тэрээр 1974 онд МАХН-д гишүүнээр элссэн юм.
Бүтээлүүд
Ильичийн хуучин хүрэм (1978)
Аргамжааны чулуу (1978)
Эмээл
Найрагчийн өрөөнд (1977)
Гэрлийн тухай бодол (1978)
Хэвлүүлсэн яруу найргийн номнууд
Сэтгэлийн үер
Тэнгэрийн хаяаны од
Алтайн унага








O. Oyunjargal 2011-09-24 15:15
анхны сэтгэгдэлээ өөрөө бичиж байгаадаа баяртай байна. нэмэх дарж сэдвийг минь дэвшүүлсэнд баярлалаа
А. Odloi 2011-09-27 23:45
зохиогчийг нь тавиж байгаарай. Т. Очирхүү
А. Odloi 2011-09-27 23:45
Зохиогч нь Тоомойн Очирхүү гуай шүү
B. Ray 2011-09-24 19:18
оо xэxэ дэмжигдээд ороод ирсэн бна шд. найз +++ шүү. Сайxан сэдэв нээсэн анддаа баярлалаа. Xэн нэгэндэ баярласан таларxсан, урам өгөxийг xүссэн зүйлээ үлдээгээрэй анд нар мин. За юуны өмнө биднийг эвлэлдэн нэгтгэж байгаа Синглтон XXК-ны xамт олондоо ажлын амжилтыг xүсэе. Та бүxний эxлүүлсэн энэ нэг виртуал орчин олон xүнд сэтгэлийн тайтгарал, баяр баясал авчирч байгаа шүү гэж xэлмээр байна. Та бүxний ажилд улам иx амжилтыг xүсэн ерөөе. Бид чин улам л өнөр олуулаа болоод байгаа шдэ.
O. Oyunjargal 2011-09-28 02:16
3n od ni yu gj bgan bol gj bodov
М. Мишээл Пингвин 2011-09-26 01:24
төрийн түшээдээ бурмаар тэтгэхээр урмаар тэтгэе
B. Ray 2011-09-29 08:16
xe xe ene uram yumuu onigoo yumuu
М. Мишээл Пингвин 2011-09-29 08:24
minii bodol
B. Ray 2011-09-26 03:23
za bas neg urmiin ygsiig nemey gej bodloo. ooriinxoo ynetei tsag zaviig gargan site deeree setgegdelee yldeej bgaa nzuuddaa ajild ni amjilt xysej erooe.
Э. Ариунбаяр 2011-09-26 12:26
сайн байна уу та энэ удрийн амар амгаланг айлтгая энэ унэхээр сайхан уг хун болгон хэлж чаддаггуй энэ угийг бугдээрээ хун болгонд хэлж байя
O. Oyunjargal 2011-09-29 19:24
tegey
O. Oyunjargal 2011-09-26 21:55
хэхэ та нарт баярлалаа.
:. Цэцгийн гэрэл 2011-10-05 15:04
Бид бие биедээ урамын үг их ховорхон хэлдэг юм шиг санагддаг юм. Ганц урамын үг хэллээ гээд таниас юу ч унахгүй, харин ч хоёр биендээ сайхан энерги бий болгоно. Өнөөдөр чи ямар сайхан харагдаж байнаа гэдэг үгийн сонсоход хичнээн сайхан байдаг гээч, улам өөртөө итгэлтэй болж дараагийн хүнтэйгээ уулзахдаа сэтгэл хангалуун байдаг. Сайхан инээж ирсэн хүнтэй хэн ч муухай харьцахгүй шүү дээ. Ингээд л таны ганц хэлсэн үг тань ямар олон хүнийг сайхан болгодогыг нэг бодоорой.... Энэ их сайхан шүлэг үг бүр нь утгатай.
B. Ray 2011-10-06 18:45
тийм шүү урам гэдэг зүйл xүн бүxэнд л үгүйлэгдэж байдаг зүйл шдээ санал нэг байнаа
O. Oyunjargal 2011-10-07 11:50
Багын найзууд минь надтай 11 жил найзалж байна.Их сургуулийн найзууд минь 6 жил найзалж байна. би ч сайхан найзуудтай хүн шүү.Алдахад минь түшиг тулгуур болсон найзууд минь байгаагүй бол миний амьдрал ямар байх байсан бол гэж бодохоор юу ч төсөөлөгдөхгүй юм даа. хайртай шүү найзууддаа.
S. Selenge 2011-10-09 18:57
сайн байна уу Минии санаж байгаагаар энэ шүлэг маань Тоомойн Очирхүүгийн бичсэн ШҮЛЭГ шүү
Д. Батчимэг 2011-10-10 01:42
Сэлэнгийн зав шүү. Тоомойн Очирхүү гуай энэ шүлгийг зохиосон. Харин А. Дашбалбар гуайн шүлэг нь Амьддаа бие биенээ хайрла нэртэй.
B. Ray 2011-10-13 10:15
sedev zoxiogch jaal aldsan bololtoi
B. Enkhjargal 2011-10-11 13:11
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон ч амттай .......гэсэн үг байдаг.Амьдрал бол алхам тутамд биднийг сорилтонд оруулж байдаг. Энэхүү сорилт зөвхөн танийг дандаа аз жаргалтай байвал уйтгартай боллохыг мэдрүүлэх болдог. Та үүнийг туршаад үзээрэй.... Хааяа гэртээ хэн ч байхгүй нам гүм орчинг бүрдүүлэн юу ч бодохгүй бүх зүйлийг үл мартан орчлонгоос тусгаарлагдсан мэт өөрийгөө төсөөлөн сууж өөрөө өөрийгөө мэдэр. Тэрхүү цаг хугацаа зөвхөн таньд л зориулагдсан байх болно. Бодолдоо бүх зүйлийг бодитойгоор төсөөлөн аз жаргалыг бүтээ тэгсэн цагт амжилтанд, хайр энэрэл, аз жаргал гээд та хүссэн бүхнээ авч чаддаг тэрхүү бие хүнээ олох болно.
А. Odloi 2011-10-11 15:18
Оюунжаргалаа энэ Дашбалбар агсаны шүлэг биш. Тоомой Очирхүү агсаны шүлэг
B. Ray 2011-10-11 21:37
xэ xэ xэний шүлэг ни ямар xамаа байна бэ анд нар мин. Зүгээр л урмын сайxан үгсээ бичицгээе л дээ. Сайxан сэдэв бна шдээ.
Ж. Алтантуяа 2011-10-15 06:11
*
Д. Батчимэг 2011-10-15 06:11
Муухай гэж хэлээгүй шүү дээ. Зохиогчийн нэр чухал байдаг.
B. Ray 2012-02-08 05:25
Нээрээ бид бүxэнд урмын үгс иx л xэрэгтэй байдаг шдээ. Та бүxэн xэн нэгэнд баярласан сэтгэгдэл төрсөн бол бусдадаа xуваалцаарай гэж xүсжийн. xүн үргэлж сайн сайxан үгсээр дутаж байдаг шдээ анд нар мини.
В. Оюунчимэг 2012-02-11 18:18
Үнэн үгтэй төлөв түвшин наслахын сайхныг аав таниасаа би мэдэрсээн
Урам хайрлах аугаа гайхамшигт увдисыг аав минь та таниулсаан...гэж аавдаа би зориулж бичиж байлаа.
Аавынхаа сайхан сэтгэлийг би биширдэг, бас тийм байхыг ч хүсдэг, гэхдээ тийм аугаа байж чадахгүй л юм.
Сайхан сэдэв байна, Баярлалаа.