2011-10-06 13:15:10

Стив Жобс таалал төгсчээ

Стив Жобс таалал төгссөнд гүнээ харамсал илэрхийлж байна. Миний хүндэлж явдаг хүмүүсийн нэг байсан юм. Ийнхүү нэгэн гайхамшигтай од, Буддагын шавь таалал төгслөө. Ум мани бад ми хум

2011-10-07 10:59-д бичсэн тодруулга.
Ертөнцийн түүхийг өөрчилсөн гурван алим бий.

Эхнийх нь Адам, Ева­гийн могойноос авсан алим,

дараа­гийнх нь Исаак Ньютоны толгой дээр унасан алим.

Гурав дахь нь Стив Жобсын бий болгосон алим аж.


эх сурвалж: http://tech.news.mn/content/82416.shtml

2011-10-07 11:08-д бичсэн тодруулга.
Агуу зvйл бvтээх ганц гол зам нь чи өөрийнхөө хийж байгаа зvйлдээ дуртай байх явдал бөгөөд хэрвээ чи хараахан тvvнийгээ олоогvй байгаа бол эрсээр л байгаарай. Битгий бууж өгч зогсоорой, нэгэн өдөр л чи олох бол­но.

2011-10-07 15:19-д бичсэн тодруулга.
WITHOUT STEVE JOBS, APPLE IS JUST A FRUIT.

Сэтгэгдлүүд


  • Ц. Халиун 2011-10-06 14:15

    Орчлон хорвоогийн юмс бүхэн хувирч еерчлегдеж байдаг.Орчлонд хүний терел олох, Менх бусыг үзүүлж орчлонгоос буцах нь хэзээ нэгэн цагт гарцаагүй ирнэ.Дэлхийн гайхамшигтай од Буддагийн шавь Стив Жобс Диваажингийн ариун оронд хурдан терех болтугай! ум ма ни бад мэ хум.

  • Н. Хадбаатар 2011-10-06 18:24

    Тэр бол агуу гавал толгойтой, галзуу суут хүн байсан. Стив Жобс таныг бурхан ивээг. Алдар нэр, үйл хэрэг тань үүрд дурсагдах болноо. Алдарт Apple компанийг үүсгэн байгуулагч, Mac, iPhone зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдээр дэлхийг байлдан дагуулж буй Steve Jobs хэмээх энэхүү эрхмийн 2005 онд Stanford-ийн их сургууль дээр хэлсэн гурван түүхийн талаар та бүхэнтэй хуваалцмаар санагдав. Энэхүү эр их сургууль төгсөөгүйгээр барахгүй ундааны бөглөө цуглуулж өдрийн хоолны мөнгөө арай ядан олж явсан түүхтэй ч өдгөө хэрэв би сургуулийн мөр хөөж явсан бол өнөөдөр Мас компьютер энэ дэлхий дээр байхгүй байх байсан гэж бардам хэлж зогсоно. Ер нь хэлэх гэж буй санаагаа хамгийн үр дүнтэй бусдад хүргэх арга бол болсон явдал, бодит түүх хэлбэрээр хүүрнэх гэж судлаачид үздэг юм билээ. Мань эр дараах гурван түүхийг дараах гурван гол санааг оюутнуудад хэлэхийн тулд хүүрнэсэн. 1. Connecting with Dots. Тарчиг амьдралын эрхээр сургуулиа дундаас нь хаяж оюутны байранд найзынхаа өрөөний шалан дээр унтаж явахдаа мань эр нэгэнт сургуулиа хаяж байгаа юм чинь гээд заавал үзэх хичээлээ болиод (өөрийн зүрх сэтгэлээ сонгон эрх чөлөөтэй сонголт хийсэн) сонирхолтой хичээл сонгохоор шийдэн Каллиграфийн ангид орсон гэж байгаа юм. Чухам эндээс эхлэн одооний Apple, iPhone, Pixar-ийн гайхамшигтай загвар дизайн, анимэйшнийн гайхамшигүүд төрсөн ажээ. Энэхүү түүхээр хэлсэн гол санаа нь YOU HAVE TO SOMETHING TO TRUST буюу чи ямар нэгэн зүйлд итгэх ёстой. Тэр нь бурхан, өөрийн чинь хувь заяа ч юм уу юу байдаг юм падгүй. Чухам тэр чинь нь л чамайг хүсэл мөрөөдөлдөө хүрэх чинь замыг чинь заана. Амьдралын салаа замын уулзвар дээр ирэхэд чинь магадгүй зөв шийдвэр гаргахад чинь тусална. 2. Love and loss. Гараажиндаа Apple компанийн үүсгэн байгуулж байсан мань нэг л өдөр өөрийн гараар бий болгосон компаниасаа халагдсан гэж байгаа. Маш хүнд байдалд орж, юу хийхээ мэдэхгүй хэсэг явсаны эцэст өөрийнх нь үнэнхүү дуртай ажил бол яах аргагүй өмнө нь хийж байсан ажил юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгожээ. Ажилгүй байх хугацаандаа бүхнийг эргэцүүлэн бодсоны эцэст бүхнийг дахин шинээр эхлэхээр болж Next ба Pixar компанийг үүсгэн байгуулсан түүхтэй. Тун удалгүй Аpple компани Next компанийг худалдан авах санал тавьсанаар мань эр эргээд Apple компанид сенсаацтай ирсэн түүхтэй. Өдгөө Pixar дэлхийн хамгийн алдартай анимэйшн студио болсоныг та бүхэн харж байгаа. Энэхүү түүхээрээ мань эрийн хэлсэн гол санаа нь DO WHAT YOU LOVE буюу амьдрал чиний толгой руу тоосгоор хайр найргүй цохих үе зөндөө гарна. Энэ үед эхний түүх дээр хэлсэн шиг өөрийн итгэл, үнэмшилээ алдаж, орхиж болохгүй. Тийм учраас амжилтанд хүрэхийн тулд дуртай юмаа олж хий. Дуртай зүйлээ олоогүй бол олтлоо хай. KEEP LOOKING. 3. Death. Мань өглөө босоод толины өмнө өнөөдөр чиний энэ дэлхийд байх сүүлчийн өдөр байсан бол чи юу хийх вэ гэж өөрийгөө хурцалдаг аж. Харамсалтай нь мань эр эдгэшгүй өвчин буюу хорт хавдартай хэмээн оношлогдож үхлээ цаг, минут тоолон хүлээж суусан түүхтэй. Азаар эмч нар буруу онош тавьсан нь мэдэгдэж хоргүй хавдарыг нь мэс заслын аргаар авснаар та бид өнөөдөр iPhone хэрэглэж байгаа юм байна шүү. Энэхүү түүхээрээ хэлсэн гол санаа нь ямар хүн үхэхийг хүсддэггүй. Хэдий диваажинд бүх юм төгс төгөлдөр гэдэг ч диваажин руу явахын тулд одоо байгаа амьдралаа золин үхэх хүн байхгүй. Тиймээс цаг мөч бүрийг битгий дэмий үр, ямар нэгэн үзэл сурталд баригдан, хэн нэгнийг сохроор дагасан арчаагүй бууны нохой битгий бол гэж захиж байна. эх сурвалж: http://vganzorig.blogspot.com/2009/11/steve-jobs-and.html

  • Н. Хадбаатар 2011-10-06 18:36

    Apple-ын vvсгэн байгуулагч Steve Jobs "Apple" корпорацийн vvсгэн байгуулагч Steve Jobs-ын ажил амьдралдаа мєрдєн, дагаж явдаг зарчимуудаас хvргэе. Тэрээр анх 1955 оны 2-р сарын 24-нд АНУ-ийн Калифорни мужийн Сан Франциско хотод мэндэлсэн бєгєєд 1976 онд анх Apple-г vvсгэн байгуулж байжээ. Дашрамд дурдахад тэрээр хамгийн анхны PC буюу Desktop компьютерийг зохиосон билээ. Би 23 насандаа ойролцоогоор 1 сая долларын хєрєнгєтєй байсан бєгєєд 24-тєйдєє 10 сая харин 25-тайдаа ойролцоогоор 100 сая-ын хєрєнгєтэй байсан ба гэхдээ энэ бvгд тийм ч их чухал байсангvй учир нь би энэ бvгдийг ердєє ч мєнгєний тєлєє хийгээгvй юм. Миний ажил бол хvмvvсийг хєнгєн, сул чєлєєтэй байлгах бус харин тэднийг улам илvv сайн болгож хєгжvvлэх юм. Минийн ажил бол компаныхаа бvх талууд дээр ажил хэргийг эмхэлж, бvдэг байгаа замуудыг тодруулж, хамгийн чухал ажлын гол цємийг атгах явдал юм. єєрсдєнд байгаа сайн ажилчидыг улам илvv сайн ажиллахад нь тvлхэц єгч, байж болох бvх л эрчимтэй шинэлэг санаануудыг олох юм. Агуу зvйл бvтээх ганц гол зам нь чи єєрийнхєє хийж байгаа зvйлдээ дуртай байх явдал бєгєєд хэрвээ чи хараахан тvvнийгээ олоогvй байгаа бол эрсээр л байгаарай. Битгий бууж єгч зогсоорой, нэгэн єдєр л чи олох болно. Чиний амьдралын хугацаа чинь хязгаартай учир єєр нэгний амьдралаар амьдрах гэж битгий vр, бусад хvмvvсийн бодлын vр дvнгийн ягшмал сургааль, онолд єєрийгєє битгий хvлvvл. Бусад хvмvvсийн бодол санааг єєрийн чинь дотоод дуу хоолойг живvvлхийн бvv зєвшєєр. Харин хамгийн гол нь чи єєрийнхєє зvрх сэтгэл болон зєн совингоо дагах зоригтой бай. Тэд чиний жинхнээсээ яг юу г хvсэж, юу болохыг ямар нэгэн байдлаар мэдэж болох ч, бvх зvйл бол хоёрдахь ч юм. Ихэнхи хvмvvсийн vгийн санд нь, дизайн гэдэг бол зvгээр л нэг гаднах єнгє, хэлбэр гэсэн ойлголт байдаг. Энэ интерьер чимэглэл, зvгээр л нэг буйдангийн дээр байдаг зvvлттэй адил мэт байдаг. Харин гэхдээ миний хувьд бол дизайн гэдэгийн утгаас єєр илvv юу ч байхгvй. Дизайн бол аливаа бvтээгдэхvvн болон vйлчилгээ гаднах vе давхаргаараа амжилтыг илэрхийлсэн, хvнийн гараар бvтээгдсэн тухайн бvтээлийн гол сvнс нь юм. Бараг бvх зvйлс - бvхий л єнгєцхєн итгэл найдвар , бахархал, айдас болон алдаа дутагдалын хvндрэл, энэ бvгд бvгдээрээ vхлийн ємнє нvvр тулах цагт нурах юм. Чи єєрийнхєє vхнэ гэдгээ мэдэж амьдрах нь, єєртєє байгаа ямар нэг зvйлээ алдах вий гэдэг айдсаас салж амьдрах хамгийн зєв арга юм. Чи энэ хорвоод ирэхдээ юу ч vгvй нvцгэн л ирсэн. Чи єєрийн зvрх сэтгэлээ дагахгvй байх ямар нэгэн шалтгаан vгvй билээ. Энэ бvгдийг би шууд ойлгочихоогvй юм. Гэхдээ Apple-с халагддаг нь миний хувьд тохиолдсон хамгийн сайн зvйл болсон юм. Амжилттай байхын хvнд тал нь, дахин анхлан суралцагчын бvх зvйлийг сурч мэдхийн эрч хvчээр солигдсон юм. Энэ нь намайг миний амьдралын хамгийн бvтээлж vерvv минь орход чєлєєлсєн билээ. Чи зvгээр л шууд vйлчлvvлэгч дээр очоод юу хvсэж байгааг нь асуугаад, тэгсэний дараа vйлчилнэ гэсэн зvйл байж болохгvй. Хэрэв тэгвэл тэд урьднийхаас арай илvv шинэлэг зvйл хvсэх болно. Ямарваа нэгэн зvйлийг шинээр сэдэж хийнэ гэдэг бол vнэхээр хэцvv. Хvмvvс ихэнхидээ тэдэнд єєрсдєнд нь шинэ зvйлсийг харуулж, таниулахаас нааш єєрсдийнхєє яг юу хvсээд байгааг мэддэггvй. Чанарын тэргvvн нь бай. Зарим хvмvvс сайн давуу тал хэрэгтэй байгаа газар яг тухайн зvйлийг бvрдvvлж чаддаггvй. Би бодохдоо бид нар зvгээр л хєгжилдєж байгаа бєгєєд манайхаар vйлчлvvлэгчид бидний бvтээгдэхvvнд сэтгэл хангалуун байгаа ба бид vргэлж илvv сайн болгохыг хичээдэг Одоо харин миний галзуу, орчинтойгоо зохицодоггvй, бослого гаргадаг, тєвєг уддаг хvмvvст хэлэх зvйлсийг сонс. Та нар эдгээр хvмvvстэй санал нийлэхгvй эсвэл тэднийг магтаж, эсвэл тэднийг гутаан доромжилж болох ч харин тэднийг хэзээж vгvйсгэж чадахгvй юм. Учир нь тэд аливаа юмсыг єєрчилж, урагшилж чаддаг бєгєєд зарим нэг нь тэднийг галзуу гэж бодож болох ч харин бид, манай хамт олон нь тэднийг агуу нэгнээр хардаг билээ. Учир нь эдгээр галзуу нэгнvvд нь дэлхийг єєрчилж чадна гэж хангалттай галзуугаар сэтгэж чаддаг юм. I want to put a ding in the universe. http://tradingphrases.com/images/T/FAM531ForeverRemembered.jpg

  • О. ДАНЗАН 2011-10-06 19:23

    Бидний цаг үеийн жинхэнэ домог шүү дээ. Айпод дижитал хөгжмийг, Айпоун гар утасны хөгжлийг, Айпад цоо шинэ хэрэглээг хэрэглээг бий болгосон. Макинтош үйлдлийн систем бол хамгийн шилдэг үйлдлийн систем гэж боддог. Макбүүкыг хэн ч харсан Аепл-ийнх гэж ялгадаг. Макбүүкт байдаг бүх программ апликеишнүүд бол Виндоузээс өөр гэдгээ байнга илэрхийлж чаддаг

  • О. ДАНЗАН 2011-10-06 19:27

    Өөрөөр хүчтэй сэтгэж чадаж байгаагаа байнга тунхаглах түүний бүтээлүүдээс гадна өөрийнх нь намтар дэндүү гайхаж, биширмээр!

  • Ч. Гантөмөр 2011-10-06 21:46

    Энэ цаг үеийн хамгийн аугаа хүн байлаа

  • Д. Буйданбаатар 2011-10-06 22:08

    https://lh4.googleusercontent.com/-fdNQZf6i_0Y/To21YhP8hzI/AAAAAAAAAC0/QKYSlQkMHxU/s640/385-apple-ceo-steve-jobs111-800x600.jpg

  • Н. Хадбаатар 2011-10-06 22:18

    Стив Жобс бол бvх л амьдралынхаа турш шинэ шинэлэг бvхнийг санаачилж, vргэлж єсєн дэвшихийн тєлєє зогсолтгvй чармайн ажиллаж байсан эрч хvч, хvсэл тэмvvлэл, цог золбоо, сvр жавхлангийн эх ундрага байлаа. Стив Жобс дэлхийг єєрчилсєн хvн . . . , Apple

  • А. Оюун 2011-10-06 23:29

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • О. ДАНЗАН 2011-10-07 09:33

    Стив Жобсын намтар номыг хугацаанаас нь сарын өмнө худалдаанд гаргана Apple компанийн тэргүүн агсан Стив Жобсын намтар номыг хугацаанаас нь сарын өмнө худалдаанд гаргахаар шийджээ. Номыг арваннэгдүгээр сарын 21-д гаргахаар товлосон байсан бол одоо аравдугаар сарын 24-нд гаргах болсон байна. Номыг бүтээгч “Simon&Schuster” компани Стив Жобсын үхэл номыг худалдаанд гаргах хугацааг наашлуулахад хүргэсэн гэдгийг өчигдөр мэдэгджээ. “Стив Жобс” хэмээх тус номыг зохиолч Уолтер Исааксон бичсэн юм. Тэрээр өмнө нь Альберт Эйнштейн, Бенжамин Франклин нарын намтар номыг бичиж, бестселлер болгож чадсан чадварлаг зохиолч ажээ. Өчигдөр “Стив Жобс” номын захиалга 41 хувиар огцом нэмэгдсэн байна. Үүнээс гадна Стив Жобсын илтгэлийн түүвэр «I, Steve: Steve Jobs in His Own Words» ном арваннэгдүгээр сарын 8-нд худалдаанд гарахаар болжээ. Р.Гэгээ

  • N. Happy Hippo 2011-10-07 11:06

    Ертөнцийн түүхийг өөрчилсөн гурван алим бий. Эхнийх нь Адам, Ева­гийн могойноос авсан алим, дараа­гийнх нь Исаак Ньютоны толгой дээр унасан алим. Гурав дахь нь Стив Жобсын бий болгосон алим аж. “Apple” фирмийн үүсгэн байгуулагч Стив Жобсын дуртай жимс нь алим. Тэрээр шинэ бизнесээ эхэлчихээд гурван сар болж байхдаа түүндээ чухам ямар нэр өгөхөө бодож олоогvй байжээ. Тэгээд хамтрагч руугаа утасдаад “Би компаниа Apple гэж нэрлэлээ. Хэрвээ чи таван цагийн дотор өөр шилдэг санаа хэлэхгүй бол шүү дээ” гэсэн байна. Ингээд л Америкт жимсээр нэрлэсэн Apple Macintosh хэмээн пүүс бий болжээ. Гэвч түүний толгойд зүгээр ч нэг дуртай жимснийх нь нэр орж ирээгүй бөгөөд компанийнхаа өрсөлдөгч болох “Атари” компаниас утасны лавлахад өмнө нэр нь бичигдэж байх ёстойг ч тооцоолсон гэдэг. Түүнийг амжилтанд хүрэхэд их сургуулийн дипломны дүн огт хэрэг болсонгүй. Учир нь түүнд угаасаа их сургуулийн диплом байтугай дунд сургууль төгссөн гэрчилгээ ч байх­гүй аж. Гэвч тэр өөрийгөө бусдаар үнэ­лүү­лэхийг хүсэлгүй, өөрийгөө үнэлж чадсан тул бусдын мөрөөддөг ор­гилд хүрчээ. Инк сэтгvvлийн “Арван жилийн ажил хэрэгч хvн”, 2007 оны Fortune сэтгүүл түүнийг дэлхийн хам­гийн хүчирхэг бизнесмен, 2009 оны Forbes-оос гаргадаг “дэлхийн хамгийн хүчирхэг эр” гээд л түүнийг үнэлжээ. “Хий хоосон мөрөөдөлгүй урдаа байгаа ажлаа л хийж бай” гэх бусдын зөвлөгөөг тэр сөрсөн тул ийм амжилтад хүрчээ. Тэр мөрөөдөж, зөгнөж, энгийн биш байсан тул өөрийнхөө бүтээлийг олны хэрэглээ болгожээ. Тэрээр өөрийнхөө талаар “Би энэ бvгдийг ердөө ч мөнгөний төлөө хийгээ­гvй юм. Миний ажил бол хvмvvсийг хөнгөн, сул чөлөөтэй байлгах бус, харин тэднийг улам илvv сайн болгож хөг­жvvлэх юм. Минийн ажил бол ком­­па­­нийнхаа бүх талууд дээр ажил хэргийг эмхэлж, бvдэг байгаа замуудыг тодруулж, хамгийн чухал ажлын гол цөмийг атгах явдал юм. Өөрсдөд нь байгаа сайн ажилчдыг улам илүү сайн ажиллахад нь түлхэц өгч, байж болох бүх л эрчимтэй шинэлэг санаануудыг олох юм. Агуу зvйл бvтээх ганц гол зам нь чи өөрийнхөө хийж байгаа зvйлдээ дуртай байх явдал бөгөөд хэрвээ чи хараахан тvvнийгээ олоогvй байгаа бол эрсээр л байгаарай. Битгий бууж өгч зогсоорой, нэгэн өдөр л чи олох бол­но. Чиний амьдралын хугацаа чинь хязгаартай учир өөр нэгний амьдралаар амьд­рах гэж битгий vр, бусад хvмvvсийн бод­лын vр дvнгийн ягшмал сургааль, онолд өөрийгөө битгий хvлvvл. Бусад хvмvvсийн бодол санааг өөрийн чинь дотоод дуу хоолойг живvvлхийг бvv зөвшөөр. Чи өөрийнхөө vхнэ гэдгээ мэдэж амьдрах нь, өөртөө байгаа ямар нэг зvйлээ алдах вий гэдэг айдсаас салж амьдрах хамгийн зөв арга юм. Чи энэ хорвоод ирэхдээ юу ч vгvй нvцгэн л ирсэн. Юу ч үгүй хоосон буцах болно” гэжээ. Энэ үгийг хэлж байсан хүн одоо үгүй болсон ч хэлсэн үг нь мөнх орших биз. “Энд эрвээхэй далавчаа дэвэхэд ертөнцийн нөгөө талд шуурга дэгддэг” гэж үг бий. Стив Жобсийн амьдрал ч энэ үгийг батлах мэт аж. Түүний “дэвэлт” дэлхийн хүн бүрийн амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн. Гар утас, компьютер гээд л, бид ямар ч талаараа хэрэглэхэд эвтэйхэн түүний бүтээлийг гангараа биш, хэрэглээ болгох болсон тул тэр үнэхээр олон хүний амьдралд нөлөөлсөөр. Зөвхөн түүний бүтээсэн киноны технологийн ачаар л гэхэд бяцхан хүүхдүүд маань үслэг мангас, өрөөсөн нүдэттэй нөхөрлөсөн, машинаа “сахилгагүй Улаахан минь” гэж дууддаг, ойшоож хардаггүй байсан загаснуудаасаа Немог асуудаг болсон. Одоогоос долоон жилийн өмнө хорт хавдартай гэдгээ зарлаж, өвчинтэйгээ тэмцэж байсан түүний тэмцэл ялагдлаар өндөрлөлөө. Гэвч тэр амьдралыг ялж, олон хүнд ялах итгэл найдварыг бэлэг­лэсэн. Хэрэв тэр өөрийнх нь араас га­шууд­сан хүн бүрийн үгсийг сонссон бол өөрөөрөө гарцаагүй бахархах байсан. Тэрээр “би ялсан” гэж бахдахаас илүү “надаас илүүг мөрөөд” гэх байсан биз. “Түүнтэй хамтран ажиллаж байсан нь бид­ний хувьд нэр төрийн хэрэг” гэх Билл Гейтсийн харамсалын араас га­шуу­дал хөвөрсөөр. “Ноён Чип” таалал төгслөө. Хэдэн мянга насалсан мэт бүтээлч амьдарлаа даа. Амьдралын эцсийн мөч хүртэл утга учиртай амьдарна гэдгийг тэр ойлгуулсан. Эмгэнэл илэрхийлж байна. Хүн хэдий хөрөнгө чинээлэг байсан ч өвчин хагацал хэнийг ч авч мэднэ. Биеэ, амьдралаа мэд. Дэлхийн иргэн нас баржээ. Агуу хүмүүс ахин төрөх болтугай... А.Шархүү эх сурвалж : http://tech.news.mn/content/82416.shtml

  • G. Purevsukh (Orhon) 2011-10-07 11:25

    +++++++++

  • N. Happy Hippo 2011-10-07 15:19

    WITHOUT STEVE JOBS, APPLE IS JUST A FRUIT.

  • Б. Боролдой 2011-10-07 15:24

    Стив жобс байхгүй ч гэсэн хэсэг хугацаанд эрчээ алдахгүй байх л да. Энэ бүхнийг бүтээхэд хамт зүтгэж байсан эрдэмтэн, мэргэжилтэн, ажилчид, хамтран зүтгэгчид нь байж л байгаа шүү дээ.

  • Д. Лхагвасүрэн 2011-10-07 15:27

    Энэ хүн хэрвээ ахиад 10 жил амьд байсансан бол биднийг их олон зүйлээр цаашдаа алмайруулах байсан гэдэгт итгэлтэй байна.

  • N. Happy Hippo 2011-10-07 15:41

    http://farm7.static.flickr.com/6101/6219234291_e957021a40_m.jpg

  • Б. Боролдой 2011-10-07 16:05

    http://farm7.static.flickr.com/6220/6219259891_3e8a5da99e.jpg

  • B. Bayarbat 2011-10-08 01:39

    За за хүмүүсээ харамсал гуниг байх ёстой ч, хаа байсан америкийн аппэлийн ерөнхийлөгч нас барлаа гээд эмгэнээд одоо яахав дээ. Үхэл хэнийг ч ялгахгүй, сонгохгүй төгсгөл нь ирсэн бол тэгээл дуусаа. Ай фөн гэдэг түрхэн зуурын л үзэгдэл шүү дээ. Ай фөнийг ганц Стив Жобс гаргаж ирээгүй, түүний ард хэдэн зуун инжерүүд, програмистууд ажиллаж байгаа.

  • Н. Хадбаатар 2011-10-08 21:53

    Энэ бол зүгээр л нэг айфөний зохиогч, апплийн ерөнхийлөгч гэдэгтээ биш. Тэр хүний амьдрал, сэтгэж хийж бүтээсэн зүйлүүд нь, хэлсэн үг бүхэн нь хүн төрөлхтөнд хүн болгонд төгс үлгэр жишээ хүн. Хамрийнхаа үзүүрээс цааш сэтгэж чаддаггүй ухна толгойтнууд энэ дэлхийгээр дүүрэн. Тэд зөвхөн хар хувиа хичээхийг л мэднэ. Тэд зөвхөн одоо жаргах зугаацахыг л бодохоос ирээдүйг эс бодно. Тийм хүмүүс өнөөдөр хүнд тустай чигчийн чинээ ч зүйл хийгээгүй байж бусдын хийж бүтээснийг үгүйсгэнэ. Хийх гэж байгааг нь хар энергээрээ доош чирнэ.

  • N. Happy Hippo 2011-10-10 21:56

    “Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсыг шүтэн бишрэгчид Нью-Йорк хотын Тавдугаар гудамжинд дурсгалын булан бий болгон түүнтэй салах ёс гүйцэтгэсээр байна. Тус хотын цагдаа нар бямба гарагийн орой Тавдугаар гудамжин дахь тус компанийн нэрийн барааны дэлгүүрийн дэргэд хаалт тавьсан боловч янз бүрийн хэл дээр бичсэн хэдэн зуун захидлыг тавьсаар байжээ. Уг захидлууд дээр “Бид таныг үгүйлэх болно”, “Тайван нойрсдоо”, “Чи дэлхийн гэрэл гэгээ байсан”, “Ийм хүмүүсийн амьдрал бидэнд урам өгдөг” гэж бичсэн байна. Зарим хүмүүс дэвтрийн цаас, алим бас “Apple” компанийн компьютерын хайрцган дээр бахархаж, талархаж явдгаа мөн гашуудан харамсч байгаагаа илэрхийлсэн үгс бичсэн байлаа. Стив Жобсыг өнгөрсөн бямба гарагт АНУ-д буддын шашны уламжлалаар оршуулсан байна. Оршуулах ёслолд түүний төрөл төрөгсөд болон дотны нөхөд нь оролцжээ. Харин түүнийг хаана оршуулсан талаар мэдээлээгүй байна. Технологийн салбарт шинийг санаачлагч гэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан Стив Жобс хорт хавдрын улмаас өнгөрсөн лхагва гарагийн орой 56 насандаа таалал төгссөн билээ.