Оруулсан : А. САРНЫ ХҮН 2011-10-08 23:17:08

50 саяын "тохуурхал"


Яг одоо зурагтаар энэ нэвтрүүлгийг хараад сууж байна. Нэг залуухан хосоос хамгийн эхний асуулт гээд, -Хүний цусны цагаан бөөм биеийг хэдэн секундэд тойрдог вэ? гэсэншүү юм асуудаг юм байна. Бараг анагаахын эрдэмтэд нь ч мэдэхээргүй ийм асуултад хөөрхийс бүдрээд тэмцээнээс хасагдчихлаа.
Хөгийн ч юм шиг инээдтэй ч юм шиг.
Манайхан иймэрхүү мөнгөн хонжвортой нэвтрүүлэг хийхээрээ оролцогчдоо энэ мөнгийг, -Яаж ийж байгаад өгөхгүй юм шүү! гэсэн шиг үнэн "шогийн мэдрэмжтэй" асуултууд тавих юм. Үүнд тэр "Саятан" гээд нэвтрүүлэг ч бас хамаатай. Оролцогч нь 50 цаасны бараа харав уу үгүй юу асуулт нь хүндэрчихдэг.
Уг нь бол оролцогч нь бага ч гэсэн юм хожиж болдог нэвтрүүлэг хийвэл (нэгэнт хийж байгаам бол) хаа хаанаа зүгээр баймаарсан.
За даа тэгээд хөгийн ч юм шиг, инээдтэй ч юм шиг...

Сэтгэгдлүүд


  • А. Цолмон 2011-10-09 00:36

    хэхэ ер нь тэгээд тиймэрхүү нэвтрүүлгүүд хүмүүсийн сэтгэхүйн дээр зарим компанууд наадад байгаа л асуудал шүү дээ. Жишээ нь САЯТАН нэвтрүүлгийн гол санаа нь азтай нь мөнгө хожих биш зүгээр л Б15, Хасбанк гэдэгч юмуу ямар нэг компанийг сурталчилж байгаа арга юмаа. (жаахан сонирхолтойгоор) Энэ нь нэг үгээр хэлэхэд Маркетингийн ухаан юм. Харин хөөрхий монголчууд маань хууртаад л хэзээ ч ирэхгүй Ёндоонд найдаад л... Цаадуул нь хүмүүс дуртай байхыг мэдээд маш хямд реклам хийгээд л ...

  • Д. Буйданбаатар 2011-10-09 13:59

    Ганц хоёр хүн хэдэн төгрөг хождог л байх. Хамгийн гол нь иймэрхүү аз хонжооны программуудыг жаахан шудрага болгох хэрэгтэй л дээ. Эхний хэдэн асуултууд нь амархан тэгээд хожих төгрөг нь ихсэх тусам асуулт нь улам хүндэрдэг журам байдаг биздээ.

  • N. SITH 2011-10-09 15:29

    намайг хараад сууж байхад нэг сая төгрөг хожиж л байна лээ. Ер нь бол жоохон ч гэсэн юм хожиж болдог нэвтрүүлэг хийе гэдэг ч үнэн шүү. Заримдаа хүн мэдэх аргагүй юм асуудаг л юм. Аль эсвэл хоёрдмол утгатай буюу зөв хариулт нь нэгээс олон юм асуух тохиолдол ч байна. Би их сургуульд байхдаа гэрэлтэй цоноор нэг тийм нэвтрүүлэгт орж байсан юм. уг нь 15 асуулт хариулах ёстой байлаа. Харуилсан бол видео камер авах байв. 12 дахь асуулт нь хүний биеийн үргэлж ажиллаж байдаг унтахад ч ажиллаж л байдаг эрхэтэн юу вэ гэсэн асуулт ирлээ. Би ч бодож санахгүй юмгүй л зүрх гээд аваад хаячлаа. Тэгсэн тэдний зөв хариулт нь нүд буюу нүдний булчин гэсэн хариулт байсан юм даа.

  • N. SITH 2011-10-09 15:32

    Тэр тавин саяын залуу ч ёстой үнэн муухай характертай гар байна лээ. Нэвтрүүлэг явахаасаа хэдэн цуглуулсан хүнээ загнаж өгнө. Хэрэв үгэнд орохгүй бол явж болно чи ямар мөнгө төлсөн биш би зүв зүгээр та нарт мөнгө төлөх гэж байна гээд л. Хөөрхий Монголчуудыг маань янз бүрээр л доромжлох юм даа.

  • B. Bat-Erdene 2011-10-09 22:25

    Сайн байцгаана уу? Яг үнэндээ би наад хоёр нэвтрүүлгийг чинь хийдэг хүн байна. Та нарын санаа бодлыг сонсож байхад буруугаар ойлгодог эсвэл бүүр буруугаар ойлгохыг хүсдэг ч хүмүүс байх шиг байна. Аль аль нэвтрүүлгийн хувьд хүн мөнгө хожих боломжтой нэвтрүүлэг. Гэхдээ мэдээж мэдлэгийн хэмжээгээрээ хүн мөнгө хожих нь шударга гэж бодож байна. А. САРНЫ ХҮН-д: Хүний цусны цагаан бөөм биеийг хэдэн секундэд тойрдог вэ? гэдэг асуултын боломжит 4 хариултын 3-ыг нь сонгож 50 сая төгрөгөө хуваан байрлуулж болно. Мөнгөтэй үлдэх магадлал 75 хувь. Та шалгалт өгөөд тест бөглөхдөө зөвхөн нэг л хувилбар дугуйлах эрхтэй байдаг бол манай нэвтрүүлэгт 3 хувилбар дугуйлах эрхтэй. Та дүрмээ сайн ойлгоогүй бололтой. Оролцогчид маань эхнээсээ зөв тактиктай тоглох юм бол хамгийн багадаа 1 сая болон түүнээс дээш мөнгө хожих боломжтой нэвтрүүлэг гэдгийг батлан хэлмээр байна. Хамгийн гол нь хүн мэдлэгийнхээ хэрээр мөнгө хожих нь шударга асуудал гэдгийг л хэлмээр байна.

  • М. Archy 2011-10-09 22:46

    Чааваа даа гэмээр мэдлэгтэй гарууд л орж далдайж байгаа харагддаг юм.

  • А. САРНЫ ХҮН 2011-10-09 23:15

    Хэлсэн үгс маань нэвтрүүлгийг хийдэг хүнд нь ийм хурдан хүрсэнд баяртай байна шүү. Иймэрхүү нэвтрүүлэг энд тэнд үзэж байсан болохоор дүрмийг нь гадарланаа. Тэд 8 асуултад хариулахаас биш танай нэвтрүүлэг шиг 10 асуултад хариулдаггүй юм билээ. Тэгээд ч иймэрхүү асуулт бүрт мөнгөө 3 хувааж тавиад байвал 4, 5 асуултаас хэтрэхгүй тооцоо гарч байна. Үнэхээр хүний мэдлэгийг шалгах бол "цусны цагаан бөөм"-нөөс өөр асуучихмаар зүйлс зөндөө шүү дээ. Ийм юм асууснаас зүгээр л мөнгөнийхөө 3-ны 2-ыг нь тэр нүхрүү шидчих гэвэл илүү cool биш гэж үү.

  • B. Bat-Erdene 2011-10-09 23:21

    8 асуулттай нэвтрүүлгийх нь мөнгөний боодлын тоо нь 40 боодол байдаг. Харын монголын мөнгөний боодлын тоо нь 50 боодол. Даруй 10-аар илүү.

  • B. Bat-Erdene 2011-10-09 23:31

    Бас бүх асуултанд мөнгөө гурав хуваана гэж байхгүй. Мэдээж мэддэг асуулт гарч ирж л таараа. Хариулах боломжгүй асуулт гэж нэг ч байхгүй. Логикоор бодоод үзвэл бүгд боломжтой асуултууд байдаг. Тухайн хүнээс л хэр өргөн хүрээн хамруулж бодож олох ухааныг л шаардаж байгаа юм. Цусны цагаан бөөмний тухайд бодоод үз цус гэдэг угаасаа өөрөө тэр чигээрээ цагаан болон улаам бөөм. Чиний зүрх минутанд хэд цохилж байна гээд бодоод үз. Цусны эргэлтийн хурдыг даралтаа үзүүлдэг бараг хүн болгон мэддэг. Хэрвээ өндөр настай эмээ ч юм уу ээж байдаг бол дуулсан байх магадлал ч өндөр. Амьдрал дээрээсээ ургуулаад бодход ч логик боломж гарч ирнэ.

  • B. Bat-Erdene 2011-10-09 23:39

    Хамгийн багадаа л нэг сая төгрөг хожих боломжтой. Хамгийн багадаа шүү. Нэг сая төгрөгийн үнэ цэнэ миний хувьд бол их. Ийм хэмжээний зүгээр нэг дундаж мэдлэгтэй хүнд өгөх миний хувьд хайран. Арай илүү боловсорсон, уншсан, мэдсэн тийм хүмүүс эсвэл азтай, хийморьтой эсвэл юмыг задалж дүн шинжилгээ хийж чаддаг хүмүүс хожих боломжтой. Ер нь бол шууд хэлэхэд мэдлэг тааруу бол уучлаарай шүү дээ. Мэдлэгтэйд нь л өгнө. Энэ нь шударга биз дээ

  • А. Цолмон 2011-10-10 00:06

    хэхэ гэхдээл хараад байхад яг гадуур 6 шоо барьчаад 6 юм уу 36 буулгавал хамгийн том шагналыг нь авна гэдэг хүмүүстэй адилхан юм шиг санагддаг юм. Телевиз биш юмаа гэхэд олон төрлийн сугалаанууд бүгд худлаа. Саяхан Панасоник сугалаатай гэхээр нь хэдэн юм авчаад сугалаагаа хуссан чинь бал хождог байгаа шал инээдтэй юм. Баярлах юм уу яахын бүү мэд. ёндоо айн хэхэ

  • B. Bat-Erdene 2011-10-10 00:37

    Мэдлэг сорьж мөнгө өгдөг нэвтрүүлгийг сугалаатай андуурч болохгүй. Сугалаа бол хожих магадлал тухайн хүний бодит мэдлэгээс биш хий хоосон азнаас л шалтгаалдаг. Харин манай 50 саяын уналт нэвтрүүлэг бол үнэхээр бодит боломж юм шүү. Гэхдээ их мөнгийг зүгээр нэг хүнд зүгээр нэг өгөх нь шударга бус биз дээ. Мэдээж их мөнгөний асуулт хялбар байхгүй нь тодорхой. Мэдлэгтэй нь авсан нь шударга гэж бодож байна. Тиймээс асуултаар сорьж байна.

  • А. Эрхэмсайхан 2011-10-10 01:32

    Иймэрхүү мөнгөн хонжвортой нэвтрүүлгүүд угаасаа л ийм байдаг юм дөө... Бас сугалаанууд... ТВ шоунууд...

  • Г. Энхцэцэг 2011-10-10 10:58

    монголчууд нэгнийхээ хийж байгаа юмыг шүүмжилж чадна тамын тогооны үлгэр шиг. тэр саятан дээр чинэ асуултууд нь тийм ч боломжгүй асуулт байдаггүй чи өөрөө жаахан юм уншиж судалдаг бол болохл юм байнлээшд.хожихгүй байхнь араггүйшдээ хэзээний билээдээ нэг дугаарыг нь үзээз сууж байхад шар шувууний толгой бие 2нь салангад байж байдаг гээд хэлээд сууж байгаа хүмүүс чинэ яаж мөнг хожих юм бэ. тийм биш гэжүү нэвтрүүлгүүд нь өгөх боломжгүй биш хүмүүс нь авах боломжгүй юм бишүү

  • Г. Энхцэцэг 2011-10-10 11:04

    тэр 50саяын уналт яг адилхан хамгийн эхний дугаар дээр нь нэг аав хүү 2 америк тивийг хэн нээсэн бэ гэдэг асуултан дээр америго дэ спучи гэж хариулаад 50 сая төгрөгөө эхний асуулт дээр алдаж байсан энийг юу гэх вэ?

  • А. САРНЫ ХҮН 2011-10-10 11:20

    Шүүмлэхийн тухайд бол би тв үзэгчийн хувьд үзсэн нэвтрүүлгийнхээ талаар санал бодлоо л илэрхийлсэн хэрэг. Ийм эрх хэнд ч бий гэж бодож байна. Гэхдээ Энхцэцэгийн зөв шүү. Үнэхээр таны хэлсэн шиг юм яриад сууж байгаа хүнд мөнгө өгөх нь битгий хэл, харин ч эфирийн цагийг үрснийх нь төлөө мөнгө авбал таарна :-) Нөгөө талаас бидний мэдлэгийн талаарх ойлголт (яг юуг мэдлэг гэх), түүнийг хэрхэн шалгах талаарх бодол маань өөр өөр юм даа. Тв үзэгчид аль асуулт хүний мэдлэгийг шалгахад чиглэсэн, аль нь хүнийг унагаахад чиглэсэн болохыг ухаарах айкүтэй гэж би итгэдэг. Нээрээ таны "чи өөрөө жаахан юм уншиж судалдаг бол..." гэсэн үг асуудлыг явцууруулж, субъектын дайралтын шинжтэй болсон нь харамсалтай.

  • Д. Буйданбаатар 2011-10-10 12:00

    А. Цолмонгийн хэлсэнээр иймэрхүү программууд чинь сурталчилгааны зориулгатай байдаг. Дээр нь нэмээд хэлэхэд энэ программыг зохиосон хүний эрх, түүний лизенцийг бас төлөх ёстой. Бүх орнуудад гарч байгаа энэ нэвтрүүлгийн хэв загвар, асуултын утга, хүнд хэцүү байх нь хаана ч байсан төстэй байх шаардлагатай. Би дээр хэлсэн. Бооцооны үнэ нэмэгдэх тутам асуулт нь хүндэрдэг хуультай. Хэрвээ мэддэг бол хариулаад бүх мөнгийг хож, мэдэхгүй бол мэдэхгүйгээ хэлээд хожсон хэдийгээ аваад яв тэгээд л болоо.

  • N. SITH 2011-10-10 14:04

    Саятан дээр нэг хүн 1 сая төгрөг хожиж байхыг би харсан. Бүр боломжгүй биш байхаа. 50 саяын хувьд бол их мөнгөний асуудал болхоор асуулт нь хүндэвтэр байх нь аргагүй л юм. Мөн 50 саяын уналт нэвтрүүлгийн тайз засал нь их таалагдсан. Барууны орнуудтай адил чанарын өндөр түвшинд хийгдсэн нэвтрүүлэг шиг санагдаж байна лээ. Боловсрол суваг ТВ ийн нэвтрүүлэг сүүлийн үед маш хамаагүй сайн, сонирхолтой болсон гэдэгтэй санал нэгдэж байна. Ялангуяа асуулт хариултын бооцоот нэвтрүүлэг сүүлийн үед Монголд байхгүй болчоод байсан юм. 50 саяыг дугаарыг нь алгасахгүй үзнээ. Нэвтрүүлэг бэлтгэж байгаа хүмүүст ажлын амжилт хүсье.

  • S. SANJAA 2011-10-10 19:19

    Нямбаяр гээд xөтлөгч байна аа.. Аа тэр иx зүгээр xөтлөгч. :) саятан нэвтрүүлэгт нэг орчмоор л байдаг юм. ийм сайxан нэвтрүүлэг явуулж буй боловсрол сувагт би өөрийн зүгээс иx таатай xанддаг xүний нэг. 50 сая-н уналт нэвтрүүлэгт Нямбаяр xөтлүүл би ороx xүсэлтэй байдаг шүү.. Xэрвээ аз дайраад xэдэн төгрөг xожчуул Нямбаяртай гарж жинxэнэ эрчүүд шиг шоүдаxад яаxавдэ. Эр xүн нямбаяр шиг байx ёстой .. xэлэмгий доломгой шүүмжлэгч боловч муу зангүй санагдсан..Бас алиалчина тэр чинэ.. xүн xийчинэ. Ороод xэдэн төгрөг xожуул нэвтрүүлэгт нь өгөөд зүгээр мэдлэгээ соричмоор байдаг.. Нэвтрүүлэгт нь өгөxгүй бол би гэж гай нь аягүй бол асуултыг нь xариулж мариулж тэднийг шатааж мэдийшүү..xэxэ Жөүк xаxа.. Зүгээр эр xүн шиг xариуллаа. Мөнгө чуxал биш. Нямкатай xарин сайxан найзалчмаар гар билээдэ. мэдлэгээ ч соричмоор гар билээ.

  • Б. Nobody 2011-10-10 22:10

    хэхэхэ. энэ нэвтрүүлгүүд ч яахвээ бас юм мэдээд авий гэж бодуул, хүнд өгөөжтэй. тэр АХА гээд нээг суупер юм байш, ёстой үнэн алиа




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold