2011-10-12 12:33:55

Оюу толгой болоод огцрох асуудалыг өөр талаас нь...

Манайхан нэг юманд туйлшрахаараа бүр хаана яаж байгаагаа мэдэхээ больтлоо улс төрчид нь ч иргэд нь ч сэтгүүлчид нь живээд орчих юм. Нэг хэсэг чимээгүй байсан оюу толгойн асуудал дахин сөхөгдөөд олны анхаарлыг татаж эхэллээ. Өвдөж зовсон ч өвчин гарсан ч ямарваа нэгэн асуудалыг улс төржүүлдэгээс болж бидний эргэн тойрон дахь олон боломжууд үгүй болж байгааг үгүйсгэх аргагүй. Соц нийгмийн үед одоогийнх шиг их хурал гэж байхгүй, сайд нарын зөвлөл гэж цөөхөн толгой ажиллаж байсан нь зарим үед зүгээр ч юм шиг санагдах юм. Одоогийнх шиг ажилгүйдэл, ядуурал, архидалт тэр үед чимээгүй байжээ... За энэ яахав нэхэд Эрдэнэт үйлдвэр монголыг бараг дангаараа тэжээж байсан үеийг ч бид мартаж болохгүй. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн хэдий ч оюу толгой таван толгойн ашиглалтын асуудал яг үүнтэй ижил юм. Манайхан өөрсдөө газрын хэвлийн баялагаа ухаад авч чадахгүй, үүнийгээ мэдээд 1997 оны үед Монгол алт хөтөлбөр хэрэгжиж ёстой л уул уурхайн салбарт нээлттэй хаалганы өдөр гэдэг шиг юм болсон. Тэр үед гадны хэдэн ч компанид хайгуулын болон ашиглалтын лиценз өгсөн юм. тухайн үедээ 174 гэж яригдаж байсан ч өнөөдөр зүгээр нэг захирлын халаасанд 130 лиценз явж байна гэдгийг сонсоод 174 гэдэг тоо хэд дахин нэмэгдэж болох юм гэж бодоход хүргэв.

Тэр ордуудыг тэгж нээлттэй арилжсан хирнээ оюу толгой, таван толгойд асуудал үүсгээд байгаагийн учир юу гэсэн асуулт мэдээж гарч ирнэ. Оюу толгой таван толгой нь өөрөө дэлхийд зэсийн томоохон орд гэгдэж буйгаас гадна хүдэр алт ч бий гэж яригдах.... Мэргэжилийн геологич биш, дээрэс нь бид нүдээр үзээгүй болохоорэнэ талаар нээх мэддэг хүн шиг бичээд ч яахав. Өнөөдөр тус ордын зэс нь 72 тэрбум унц, алт нь 30 сая унц хэмээн тодорхойлогджээ. Энэ бүхэний хишигийг МУ-ын иргэн бүрт тэгш хуваарилах зарчмын дагуу хувьцаа эзэмшүүлж байгаа нь ард олонд сайшаагдаж байгаа. Энэ ордыг урьдчилан тооцоолж байгаагаар 100 жил ашиглаад 250 тэрбум долларын ашиг олох зориллтой, Манай улс, Рио тионто, Айвенхоу майнз гурван талтай ашиглах бөгөөд ордын одоогийн тогтоогдсон нөөц Эрдэнэт үйлдвэрийнхээс 2 дахин их юм.

Оюу толгой төслөөс монгол улсад үзүүлэх арван ашгийг дараах байдалаар тодрорхойлж бйана.
1. Уйлдвэрлэлийн салбар эрчимжинэ
2. Улсын төсвийн орлого нэмэгдэнэ
3. Дотоодын нийт бүтээгдэхүүн өснө
4. Шинэ техник, технологий нэвтэрнэ
5. Шинэ олон тооны ажлын байр нэмэгдэнэ
6. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чадварлаг боловсон хүчинтэй болно
7. Эрчим хүчний үйлдвэрлэл өснө
8. Орон нутгийн дэд бүтэц хөгжинө
9. Дотоод зах зээл дахь бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нэмэгдэнэ
10. Ард түмний амжиргаа дээшилнэ.

Хамтран ажиллах дотоодын жижиг компаниуд чөмөгний хайрцагийг хан богд сумын иргэд хийж байгаа гэгчилэнгээр ашиг тусаа багаар өгч байгаа.

МУ-ын Ерөнхийлөгч Оюу толгойн 3 төгрөг бүрийн 1 нь Монголд зарцуулагдаж байгаа, 34 гэгдэж байгаа ч ирээдүйд бид энэ ордын 50 хувийг дангаараа эзэмшиж болох юм гэсэн үгнээс нэгийг бодолоо. Тамсагт яаалаа... Хөрөнгө оруулалт хийгдээд Очирбат ерөнхийлөгч цайны цагаан дээлээ тосоор мялааж ажил эхэлсэн. Бүтээн байгуулалтын ажил нь дуусаагүй байхад манайхан бас л улс төржүүлсээр байгаад татварын хуулиндаа өөрчлөлт оруулсаар шахсаар нөгөө компаниуд нь аргагүйдээд больсон жишээ нэгээр зогсохгүй байгаа ш дээ. Энэ удаад Оюу толгойн бүтээн байгуулалтын ажил 50 хувьд хүрчихсэн байгааг 9 сарын 25 нд зарлалаа. Гэтэл одоо сонгууль дөхөхөөр С.Батболд, Д.Зоригт хоёрын буруутгаж эхлээд бас улс төржив. үнэндээ эрх баригч эвсэн нэгдэж өвөр түрийндээ орсон хоёр нам хоёулаа л хамаатай ш дээ...Эсэргүүцэл зарлаж шаардлага хүргүүлээд байгаа улс төрчдөд ч гэсэн асуудал байгаа. Тэгчээд одоо ажилд нь ид өрнөж байгаа хүмүүсийг бас өмнөх жишээ шиг аргагүйдүүлээд гаргавал монголчууд өөрсдөө хэрхэн олборлолт хийх, бүтээгдэхүүнээ яахав гээд олон асуудал гарч ирнэ. Өнөөдрийн хүртэл ашиглагдахгүй хоёрын хооронд бйасаар байгаа тамсагтай төстөй байдал бий болох болов уу? гэж бодоод байх юм.

Энэ сэдвийг нээлээ гээд нөгөө эрдэмтэн мэргэдээс их толгойтойгууд нь намайг битгий харааж загнаад унаарай даа. Зүгээр имй асуудал байж болох уу яах уу гэж үзэл бодлоо хуваалцах гэснийг маань зөвөөр ойлгоорой

Сэтгэгдлүүд


  • Ч. Дэлгэр 2011-10-12 12:57

    Гэрээг батлаад хир удаж байна, хир хугацаа өнгөрч байна ??? Гэх мэтчилэнгийн өчнөөн асуултууд байна гээч. Яагаад баталсан уед нь эсвэл батлахаас өмнө нь унэхээр улс орноо гэж бодож байсийн бол тэр даруй арга хэмжээ болон асуудал гаргаагуй нь хачирхалтай санагддаг. Тэгээд одоо яг сонгууль болох даваан дээр энэ асуудлыг дөнгөж сэрсэн мэт сөхөж байгаа нь бас нэг хачирхал. Тухайн уед анхааруулж байсан хэдэн шудрага гишууд байсан шуу : ЭНХБАТ, ТЭМҮҮЖИН, АЛТАЙ,......гмч. Харина суулд дугарч эхэлсэн 10 гишууд ямар зорилгоор ингэж оройтсон борооны хойно дугараад тэмцээд бгаагий нь нэх ойлгохгуй байна. Унэхээр шудрага байсийн бол эртхэн дугарч арга хэмжээ авах нь яасын бэ ? Энэ хэдэд илуу эргэлзээд байгаа шуу.

  • Г. Тэгшжаргал 2011-10-12 13:00

    Харин тиймээ... Эхнээсээ дуугараагүй байж гэдэг нээрээ л тийм шүү. 2001 оноос эхэлсэн асуудалыг эхэлж байх үеэс нь чимээгүй байсан байж одоо бүтээн байгуулалт нь эхэлчихсэн байна шүү дээ

  • Д. Буйданбаатар 2011-10-12 13:04

    Монгол улс Оюутолгойн ордын эзний хувьд 50 биш 51%-ийг эзлэх эрхтэй. Энэ нь хувь нийлүүлэгчдийн дунд ямар нэг зөрчилдөөн маргаан гарахад зохицуулах тохиолдол гарвал олонхийн гэсэн утгаараа манай улсад ашигтай байна. Энэ бол аль ч газрын хувь нийлүүлэгчдийн хоорондоо хийдэг гэрээний зөв хувилбар.

  • Б. Tөгс 2011-10-12 13:09

    http://a5.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/310624_10150326302793693_723098692_8382022_1056478835_n.jpg Оюутолгойн гэрээгээр 6 тэрбум доллар луйвардсан шинэ баримтыг дэлгэлээ Үндэстэн Дамнасан Корпорациуд ихэвчлэн татварын диваажин орон, мөн татварын сүүдрэвчтэй орнуудаар дамжуулан татвараас зугтдаг байна. Тэгвэл Рио Тинто, Айвенхоу майнз нар “Оюутолгой”-гоор дамжуулан аль эрт олон улсын хэмжээний томоохон татврын луйврыг хийж амжуулжээ. “Оюутолгой” ХХК 2010 оны 11-р сард Засгийн газартай гэрээнд гарын үсэг зурснаас хойш ердөө гурван сарын дараа буюу 2011 оны хоёрдугаар сард хөрөнгө оруулагчийн харьяаллаа Нидерландын вант улс болгон өөрчилсөн байна. Нидерландын вант улс, Монгол улс хоёрын давхар татварын гэрээнд ноогдол ашгийн татварын хувь хэмжээг “0” гэж заасан байна. Тэгэхээр манай улс ноогдол ашгаас татвар авч чадахгүй болсон гэсэн үг.

  • B. Enerelt 2011-10-12 13:11

    Соц үеийн Сайд нарын зөвлөл гэдэг чинь одоогийнхоор бол Засгийн газар юм шүү дээ. Харин Улсын их хурлыг бол тухайн үеийн Ардын депутатудын хуралтай зүйрлэж болох байх.

  • Г. Тэгшжаргал 2011-10-12 13:16

    Гэхдээ тэд нар одоогийнхоос арай л дээр удирдаж байж. Гадагшаа дотогшоо хаалттай хөгжил нь удаан ч гэсэн одоогийнхоос дээр л байж гэсэн бодол төрхийм

  • B. Enerelt 2011-10-12 13:47

    Гэхдээ тэр үед МАXН-ын төв хороо, түүний Улс төрийн товчоо гээд АИХ, СНЗ-өөс ч илүү шахуу эрх мэдэлтэй, бүхнийг "маш сайн удирддаг" газар бас байсаан.

  • S. Munkhjargal 2011-10-12 13:53

    Монгол төрийн буруу. Бие биетэйгээ зөвшилцөлгүйгээр гэрээ байгуулчихаад дараа нь ингэх байсан юм тэгэх байсан юм гэж хойноос нь гүйж явна гэдэг өөрөө маш хариуцлагагүй үйлдэл. Нэгэнт хийсэн гэрээгээ баримтлахаас өөр яах юм. Одоо Айванхүү Майнууз Монголыг шүүхэд өгвөл Монгол улс ялагдана. Монголчууд хоорондоо сайн хамтарч ажиллаж нэг баг болж чадаагүйгээс л болж байна. Энэ засаг төрд ямар ч эв нэгдэл алга.

  • Б. Бумбаа 2011-10-12 13:55

    51% гэдэг бол боломжгүй зүйл. Хүний юмыг дээрэмдэх гээд дайрчих юм аа? Алдаа.оноотой бүтээн байгуулалт явагдаж л байна. Цаг хугцааны хувьд засаж сайжруулах зүйл гарах л байх. Үнэн хэрэгтэй тэнд ажиллах монгол хүн олдохгүй байна л гэх юм байна шдээ? Монголын хуулиар хувь компани өөрөө хайгуул хийж ордоо олж нээж тогтоосон бол төр 34% эзэмшинэ гэсэн тэрийгээ л дагсан.

  • М. Эрдэнэбулган 2011-10-12 13:56

    Оюу толгойгоос ард түмэнд хувь тараахгүйээ. Засгийн газар ямар ч байсан гэрээ хийгээд эргэлтэнд оруулсан нь зөв. Тэр хувь тохирооны асуудал хөрөнгө оруулалтаа нөхсний дараа 50-д хүргэж авна гэж гэрээн дээр байгаа. Тэр 20 гишүүд худлаа шоу хийжаагаан.

  • Б. Бумбаа 2011-10-12 13:57

    90 хэдэн онд монгол 50 сая доллар зээлэх гээл олддоггүй байсан гэсэн. одоо улсын төсөв 6-7 тэрбүм доллараар яригдаж байна уу даа

  • Д. Буйданбаатар 2011-10-12 13:59

    Дээр үед чинь Ю.Цэдэнбалынхаа хэлсэн болгоныг гар өргөөд баталчихдаг. Их хурлын депутат нь хааяа очиж хуралдаа суучихаад бусад цагт нь ажлаа хийгээд л автобусанд суугаад л явж байдаг байсан. Бүгдээрээ л нэг л хүний төлөө саналаа өгнө. Ямар ч өрсөлдөөн байхгүй. Хэн ч сонгуулийн өмнөх сурталчилгаа хийж барина гэдгийг мэдэхгүй. Түүнийгээ санал нэгтэй сонголоо гээд ганц Үнэн сонин дээрээ бичээд тавьчихна. Гэхдээ тэр сонгосон ганц депутат нь жинхэнэ шилдгийн шилдэг байсан л даа. Эхлээд нэрийг нь дэвшүүлнэ. МАХН шалгана, НАХЯ шалгана, СНЗ бас шалгана. Тэгээд тэр шалгагдсан олон хүнээс шалгарч депутат болно. Өмнө нь бас хотын районы депутат болсон байх ёстой ч гэх шиг. Тийм учраас л тэр үеийн удирдлага сайн байсан гэж боддог юм л даа. Соц үеийн удирдлага хөрснийхөө доорхи ихэнх баялгийг хойч үедээ үлдээх гэж их тэмцсэн юм шиг байгаа юм. Тэр Таван толгой, Оюу толгойн ордыг бол Орос ах нар болон тэр үеийн соц системийн орнууд бүгд мэддэг байсан л даа. Тэр үеийн геологийн судалгааны зорилго нь нөөцнийх нь хэмжээг тодорхойлох л зорилготой байсан. Тэр үед нь ашигласан бол соц үед Монгол улс үйлдвэрлэлээ хөгжүүлээд Чех Герман Унгарын зэрэгтэй байх л байсан. Одоо ч гэсэн уул уурхайгаа олигтой авч явбал хурдан хөгжих боломж их байноо

  • Г. Тэгшжаргал 2011-10-12 14:07

    Ганц чанарлаг хийгдсэн гэрээ нь Эрдэнэт үйлдвэрийнх байсан юм шиг. Тэгээд одоог болтол биднийг тэжээлцэж л явна. Түүний ачаар Эрдэнэт хот сүндэрлэсэн. ийм л ирээдүй Ханбогдод байгаа. Гэвч энэ аливаа асуудалыг улс төржүүлдэгээс болж худлаа цэцэрхэгчид хэтэрхий олширсоноос болж ажилд садаа мундахгүй гээч нь болоод ч байх шиг. хөрөнгө оруулагч нарыг их татах нь буруу ч гэсэн зохих хэмжээгээр бол байх ёстой зүйл. Ганц манай оронд ч биш газрын хэвлийн баялагтай өчнөөн улс оронд ийм л системээр явж ирсэн. дэлхийд уул уурхайн акулуудаар ажлыг гүйцэтгүүлж улс орон нь хувь авч ирсэн. Гэтэл монголчууд яах гээд байгаан. Өөрсдөө ганц хүрз жоотуу хоёр хийх чадваргүй, тэрийг хийх санаа гарлаа гэхэд дэмжиж чадваргүй байж таатай нөхцөл санал болгосон гадны хөрөнгө оруулагчдаа шахаж хавчаад вайлайраал явахын. Эдийн засгийн өсөлтөнд амжиргаанд нөлөөлж чадаж л байвал тэр чинь хөгжил рүү тэмүүлж л байна гэсэн үг юм шигээ... Бидэнд Буйдангийн хэлээд байгаа шиг нарийн шалгуураар орж шүүсийг нь шахаж байж гаргаж ирсэн чадварлаг удирдагч, чадварлаг төлөөлөл хэрэгтэй байна

  • М. Тэнүүн 2011-10-12 14:09

    Нэг гэрээ байгуулчихаад араас нь энэ нь ч болохгүй байна гээд л гоншигнох жаахан тиймэрхүү. Анхнаасаа л олигтой гэрээ хийх хэрэгтэй байсан биш үү. Хүний байгуулж байгаа компанид хувьэзэмших журмаар л бүх юм зохицуулагдах замаар явчлаа. Амараа бодвол бүтээгдэхүүн хуваах гэрээ л дээр юм гэж бодсон шүү. Гаргасан бүтээгдэхүүний тэдэн хувийг нь авна гээд л болоо. За тэгээд ер нь хэн мэдэхэв.

  • Г. Тэгшжаргал 2011-10-12 14:13

    Ер нь цаадуул чинь олигтой гэрээ хийнэ гэж хэлээд 6 жил ээрч байж гэрээг баталсан ш дээ. Одоо хаясан шүлсээ эргэж долоохдоо нэгнийгээ огцруулах асуудал ярьж асуудалыг эрх баригч нам руу ч юмуу чихэх гээд үзээд байгаан. Харин С.Батболдын засгийн газрын утааны болоод бусад ард олны бэрхшээлтэй асуудалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, ард олны саналын оролцоотойгоор шийднэ гэж зорьж байгаа, хэрэгжүүлж байгаа зарим нэг ажлууд нь таалагдаж байгаа. Бас энэ засгийн газарын байгуулсан оюу толгойн 3 ласан гэрээний үр дүн ирээдүйд сайн нөлөө үзүүлж болох шүү дээ... Бас ажлаа хэмжээндээ л хийсэн гэж дүгнээд байгаа ш дээ. Мэдээж иргэн бүр өөр өөр бодолтой л байгаа байх л даа. Гэхдээ Баярцогт, Баттулга, Зоригт гээд бас залуу чадварлаг юм хийчихээр хүмүүсээр багаа бүрдүүлсэн ч байгааг нь харахад боломжийн засгийн газар байсан. Тойрогтоо хуваарилсан мөнгөөрөө тойгондоо ганган гутал шахаад эхнэр хүүхдүүдээ эрхлүүлж байгаад сонгууль дөххөөр гэнэт амитлаад байгаа хэсэг гишүүдийг бодвол муу хэлүүлж байгаа хэд нь бас юм хийх гэж үзсээн.

  • B. Enerelt 2011-10-12 14:19

    Соц үеийн депутатууд шилдэг байсан байж болох л доо. Хичнээн шилдэг байлаа гээд намын бодлого шийдвэрээс гажих эрх тэдэнд байсангүй. Өөрөөр хэлбэл нам тэр шилдгүүдийн баруун гарт нь утас уячихаад ганцхан таталтаар улаан батлахыг нь нэгэн зэрэг өргүүлж байсан юм. Шилдэг гэсэн болгоныг нам өөрөө шилж авдаг, тэднийгээ утсан хүүхэлдэй болгож ашиглахдаа чадмаг байж. Гэснээс Ю.Цэдэнбал дарга нь ч гэсэн М.С.Горбачев даргынхаа хэлсэн болгонд нь толгой дохиж суусан байх даа...

  • Д. Буйданбаатар 2011-10-12 14:20

    Зарим нь намайг буруу ойлгоод байна л даа. Рио Тинто оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж авсаныхаа дараа Монголын талд үлдсэн 16%-ийг нь эргүүлж өгнө гэсэн гэрээ байгаа юм л даа. Би тэр 34+16=50%-ийг л 34+16=51% болгох талаар яриад байгаа юмаа. Зөв ойлгоорой. Иймэрхүү гэрээнд заавал нэг нь илүү хувь авч явахгүй бол дараа нь маш хэцүү л дээ

  • Г. Тэгшжаргал 2011-10-12 14:22

    Толгой толгойгоо дааж дор дороо дураараа тонгочиж байгаль дэлхийгээ сүйдэлж, байгаа бүхнээрээ архи ууж байдаг Монголоос бараг утсанд уяастай толгой дохидог монгол нь заримдаа дээр ч юм шиг санагддаг шүү. олон хүн улсын зардалаар боловсрол эзэмшиж байсан. Тэр хүмүүс л одоо шилдэгүүд байна ш дээ... Мэдээж дутагдалтай зүйлүүд, кремлийн заавар гээд буруушаах юм байжил байгаа. гэхдээ одоо ярилцлага эхлэхээс өмнө сэтгүүлчээс чи надаас юу асуух гэж байна, би юу ярихав гээд сууж гишүүдийг хархаар тэр үеийн сайд дарга нар мундагууд байжээ.

  • Г. Тэгшжаргал 2011-10-12 14:25

    Д.Буйданд: Эхнээсээ энэ бүхнийг бодлогын чанартайн хийгээгүйн хар гай одоо наад хувьэны асуудалаас хэзээ нэгэн цагт босч ирнэ л дээ. Мэдээж хувьцаат компаний хувьд давуу эрх гэж байдаг шиг энэ гэрээнд ч гэсэн илүү хувь эзэмшнээр давуу эрх бий болно л доо. Энийг чухам цаадуул чинь яаж шийдэхийн байгаан

  • Д. Буйданбаатар 2011-10-12 14:57

    Хамгийн гол нь соц үед мэддэг байсан ордыг яагаад Рио тинто нээсэн болдог байнаа? Яагаад Монголын засгийн газар 34%-ийг эзлэх болов оо? Хэрвээ Монголын хуульд ямар нэгэн компани орд нээгээд 66%-ийг эзэлдэг юм бол урд нь нээчихсэн байсан ордыг дахиж нээгээд хэдэн хувийг эзлэх вэ? Бас л 66% уу? Сонин л юм байна.