Оюу толгой болоод огцрох асуудалыг өөр талаас нь...
Манайхан нэг юманд туйлшрахаараа бүр хаана яаж байгаагаа мэдэхээ больтлоо улс төрчид нь ч иргэд нь ч сэтгүүлчид нь живээд орчих юм. Нэг хэсэг чимээгүй байсан оюу толгойн асуудал дахин сөхөгдөөд олны анхаарлыг татаж эхэллээ. Өвдөж зовсон ч өвчин гарсан ч ямарваа нэгэн асуудалыг улс төржүүлдэгээс болж бидний эргэн тойрон дахь олон боломжууд үгүй болж байгааг үгүйсгэх аргагүй. Соц нийгмийн үед одоогийнх шиг их хурал гэж байхгүй, сайд нарын зөвлөл гэж цөөхөн толгой ажиллаж байсан нь зарим үед зүгээр ч юм шиг санагдах юм. Одоогийнх шиг ажилгүйдэл, ядуурал, архидалт тэр үед чимээгүй байжээ... За энэ яахав нэхэд Эрдэнэт үйлдвэр монголыг бараг дангаараа тэжээж байсан үеийг ч бид мартаж болохгүй. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн хэдий ч оюу толгой таван толгойн ашиглалтын асуудал яг үүнтэй ижил юм. Манайхан өөрсдөө газрын хэвлийн баялагаа ухаад авч чадахгүй, үүнийгээ мэдээд 1997 оны үед Монгол алт хөтөлбөр хэрэгжиж ёстой л уул уурхайн салбарт нээлттэй хаалганы өдөр гэдэг шиг юм болсон. Тэр үед гадны хэдэн ч компанид хайгуулын болон ашиглалтын лиценз өгсөн юм. тухайн үедээ 174 гэж яригдаж байсан ч өнөөдөр зүгээр нэг захирлын халаасанд 130 лиценз явж байна гэдгийг сонсоод 174 гэдэг тоо хэд дахин нэмэгдэж болох юм гэж бодоход хүргэв.
Тэр ордуудыг тэгж нээлттэй арилжсан хирнээ оюу толгой, таван толгойд асуудал үүсгээд байгаагийн учир юу гэсэн асуулт мэдээж гарч ирнэ. Оюу толгой таван толгой нь өөрөө дэлхийд зэсийн томоохон орд гэгдэж буйгаас гадна хүдэр алт ч бий гэж яригдах.... Мэргэжилийн геологич биш, дээрэс нь бид нүдээр үзээгүй болохоорэнэ талаар нээх мэддэг хүн шиг бичээд ч яахав. Өнөөдөр тус ордын зэс нь 72 тэрбум унц, алт нь 30 сая унц хэмээн тодорхойлогджээ. Энэ бүхэний хишигийг МУ-ын иргэн бүрт тэгш хуваарилах зарчмын дагуу хувьцаа эзэмшүүлж байгаа нь ард олонд сайшаагдаж байгаа. Энэ ордыг урьдчилан тооцоолж байгаагаар 100 жил ашиглаад 250 тэрбум долларын ашиг олох зориллтой, Манай улс, Рио тионто, Айвенхоу майнз гурван талтай ашиглах бөгөөд ордын одоогийн тогтоогдсон нөөц Эрдэнэт үйлдвэрийнхээс 2 дахин их юм.
Оюу толгой төслөөс монгол улсад үзүүлэх арван ашгийг дараах байдалаар тодрорхойлж бйана.
1. Уйлдвэрлэлийн салбар эрчимжинэ
2. Улсын төсвийн орлого нэмэгдэнэ
3. Дотоодын нийт бүтээгдэхүүн өснө
4. Шинэ техник, технологий нэвтэрнэ
5. Шинэ олон тооны ажлын байр нэмэгдэнэ
6. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чадварлаг боловсон хүчинтэй болно
7. Эрчим хүчний үйлдвэрлэл өснө
8. Орон нутгийн дэд бүтэц хөгжинө
9. Дотоод зах зээл дахь бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нэмэгдэнэ
10. Ард түмний амжиргаа дээшилнэ.
Хамтран ажиллах дотоодын жижиг компаниуд чөмөгний хайрцагийг хан богд сумын иргэд хийж байгаа гэгчилэнгээр ашиг тусаа багаар өгч байгаа.
МУ-ын Ерөнхийлөгч Оюу толгойн 3 төгрөг бүрийн 1 нь Монголд зарцуулагдаж байгаа, 34 гэгдэж байгаа ч ирээдүйд бид энэ ордын 50 хувийг дангаараа эзэмшиж болох юм гэсэн үгнээс нэгийг бодолоо. Тамсагт яаалаа... Хөрөнгө оруулалт хийгдээд Очирбат ерөнхийлөгч цайны цагаан дээлээ тосоор мялааж ажил эхэлсэн. Бүтээн байгуулалтын ажил нь дуусаагүй байхад манайхан бас л улс төржүүлсээр байгаад татварын хуулиндаа өөрчлөлт оруулсаар шахсаар нөгөө компаниуд нь аргагүйдээд больсон жишээ нэгээр зогсохгүй байгаа ш дээ. Энэ удаад Оюу толгойн бүтээн байгуулалтын ажил 50 хувьд хүрчихсэн байгааг 9 сарын 25 нд зарлалаа. Гэтэл одоо сонгууль дөхөхөөр С.Батболд, Д.Зоригт хоёрын буруутгаж эхлээд бас улс төржив. үнэндээ эрх баригч эвсэн нэгдэж өвөр түрийндээ орсон хоёр нам хоёулаа л хамаатай ш дээ...Эсэргүүцэл зарлаж шаардлага хүргүүлээд байгаа улс төрчдөд ч гэсэн асуудал байгаа. Тэгчээд одоо ажилд нь ид өрнөж байгаа хүмүүсийг бас өмнөх жишээ шиг аргагүйдүүлээд гаргавал монголчууд өөрсдөө хэрхэн олборлолт хийх, бүтээгдэхүүнээ яахав гээд олон асуудал гарч ирнэ. Өнөөдрийн хүртэл ашиглагдахгүй хоёрын хооронд бйасаар байгаа тамсагтай төстөй байдал бий болох болов уу? гэж бодоод байх юм.
Энэ сэдвийг нээлээ гээд нөгөө эрдэмтэн мэргэдээс их толгойтойгууд нь намайг битгий харааж загнаад унаарай даа. Зүгээр имй асуудал байж болох уу яах уу гэж үзэл бодлоо хуваалцах гэснийг маань зөвөөр ойлгоорой








N. Happy Hippo 2011-10-18 12:34
Гүндүүгүй сайхан Монгол эр хөөн гэж.
Н. Төвшинзаяа (HW) 2011-10-18 12:36
Бид гэрээг өөрчилж чадах эрх мэдэлтэй хүмүүс шиг ярьж байна даа. Шийдвэрт нөлөөлөх аргууд уг нь бий л дээ. Харин хүмүүсээ сонсдог, санал бодлыг нь шийдвэртээ тусгадаг тэр тогтолцоо манайд алга. Бидний хувь заяаг, улс орны минь хувь заяаг 76 хан хүн дур мэдэн шийдэж байна. 76 хүн бас биш юмаа. 2 хон нам. 2 хон нам нь хуйвалдаад нэг болчих шиг боллоо. Ардчилсан улс гэжүгаа. Бид яриад яриад яахав дээ. Тэгшжаргал сэтгүүлч энд оролцсон хүмүүсийг ярилцлагад уриад, Тэмүүжин гишүүнийг ч юм уу /өөр хэн ч юм/ бас уриад ярилцлага хийвэл яасийн? /Санал шүү/
Г. Тэгшжаргал 2011-10-18 15:30
Энэ угаасаа бүх тв гээр ярилцлага хийгдэж байгаа. Миний ажлын хувьд би асуудал хөндсөн нийтлэл нэвтрүүлэг, соёл урлагийн ярилцлагын нэвтрүүлэг хийдэг. Бид ажил дотроо бас өөр өөрийн хийх жанр нэвтрүүлэгтэй. Би улс төрийн ярилцлагын нэвтрүүлэг хийдэг байсан бол мэдээж энэ талаар ярилцана л даа. Манай тв хариуцлагатай нийгмийн төлөө гэсэн уриатай. Бас урианыхаа дагуу хариуцлагатай нийгмийн төлө өгэсэн ярилцлагын нэвтрүүлэгтэй. Орйын сар тойрон энэ л сэдвээр гишүүд орж байгаа. Нэвтрүүлэгч Золбаяр бэлтгэдэг юм.
Н. Төвшинзаяа (HW) 2011-10-22 00:52
Aanhaa.
D. Erdenebold 2011-10-18 19:14
Гэрээг САЙН эсвэл МУУ гэж хэлэхийн тулд тэр гэрээг нь яг жинхэнэ хувийг нь олон нийтэд хэвлэлээр үзүүлмээр байна. Англи, Монгол хэл дээр нь үзэж байж л сайн эсвэл муу гэдгийг хэлнэ дээ. Олны үг ортой гэдэг, өөрт байгаа мэдээлэлдээ тулгуурлаад хэлбэл маш гэрээ болсон гэж боддог
ᠰ. САРНАЙ 2011-10-19 01:16
би хувьдаа сэтгэл дундуур л байдаг. Оюу толгойн гэрээнд маш олон сул тал байгаа жишээ нь:
Хувьцааны ногдол хуваарилах үед төгрөгийн доллартой харьцах ханш унасан байя гэж үзье Тэд бүтээгдэхүүнийг доллароор борлуулах нь ойлгомжтой ногдлоо төгрөгт шилжүүлсэн ашгаас тараахад л бидний хувь 34 хувьтай дүйцэхүйц ашиг хүртэж чадахгүйд хүрнэ тоон утгаараа 34 хувь мэт харагдах байх тэр гэрээнд ийм төрлийн заалт байхгүй харин манайд Монгол улсын нутаг дэвсгэр дээр бүх төлбөр тооцоог төгрөгөөр хийнэ гэсэн хууль байгаа. гэх мэт хувьцааны асуудал дээр бүр их эрсдэл байгаа Эрдэнэтийн гэрээ бол тухайн цаг үеэсээ өнөөдрийг харж хийсэн сайн гэрээ байсан нь одоо харагдаж байна харин оюу толгойн гэрээ бол өнөөдрөөс ирээдүйг шингээж хийсэн шилдэг гэрээ байх ёстой бидэнд тийм ч олон оюу толгой байхгүй шүү дээ бидэнд ийм зүйл дээр алдах эрх байхгүй алдсан зүйл байвал тэр дор нь засаж залруулж маргаашаа аврах хэрэгтэй Маргааш тод харагдсан цагт л нөгөөдөр гэж байх болно. Олон нөгөөдөр гэрэлтэй байж гэмээ нь ирээдүйтэй ирэх болно. гэрэлт ирээдүйг бүтээхийн төлөө өчигдөр хазайлгасан шонгоо өнөөдөр маргааш нөгөөдөр эгцлэх засах хэрэгтэй Энэ бол оршрхуйн асуудал.
“өнгөрөөсөн мянга мянган өчигдөр бол чиний өнөөдөр, өнгөрөөх мянга мянган өнөөдөр чинь чиний маргааш, өнгөрүүлэх сая сая маргааш чинь чиний нөгөөдөр, өрнөх тэр бум, тэр буман нөгөөдрүүд үе үеийн ирээдүй. Гэрэлтэй байлгах эсэхээ өнгөрөөсөн өчигдрүүд өнөөдрүүд өнгөрөх маргааууд, нөгөөдрүүд чинь шийднэ“ М.В.Ломоносова тааруу орчуулсан байвал уучлаарай.
Дэлгэрэнгүй тайлбартай сэдэв зав гарвал нээнэ ээ Сонирхоорой хө
Г. Тэгшжаргал 2011-10-22 10:41
+++
M. Dada(228) 2011-10-19 16:38
ямар ба нэгэн юм ил тод байх л хамгийн чухал шүү дээ тэр гэрээг нь бутэнээр нь харсан хүн хэр олон байгаа юм бол тэр гэрээг ни гаргаад харуулчиж болдоггуй юмуу тэгээд энэ ийм байсан тэрийг тэгсэн гээд болдоггүй юмуу яг дээр долларын төгрөгтэй харьцах ханш энэ тэрийг оруулсан оруулаагүй хэн ч сайн мэдэхгүй байгаа ш дээ
Яг үнэндээ хүн болгон муу болсон муу болсон гээд байна яагаад муу болсийн яг аль нь муу байгаа юм бас л их тодорхойгүй асуудал байгаа байхгүй
ᠰ. САРНАЙ 2011-10-23 02:14
z.enkhbold gishuunii sait der bna le sahde ho
S. Shine 2011-10-22 22:55
http://mmre.energy.mn/images/editor/files/OyuTolgoiHOG_mon.pdf . Гэрээ Монгол хэлээр байгаа
S. Shine 2011-10-22 23:13
Оюу Толгой ордыг 79 тэрбум паунд зэс, 45 сая унци алтны нөөцтэй бөгөөд одоо байгаа нөөцийг ил болон далд уурхайн олборлолтоор 60 жил ашиглах боломжтой гэж танилцуулсан байдаг. Гэтэл Монгол Улсын Засгийн газар “Айванхоу Майнз Инк” ХХК тай гэрээ байгуулахдаа 30 жилийн хугацаатай байгуулсан, дахин 20 жил сунгах боломжтой гэж байгаа. Хэдий 60 жилийн нөөцтөй гэж байгаа ч үүнээс бага боловуу гэж эмзэглэж байна. Саяхан надад ажлын санал орж ирсэн нь Ханбогд суманд Ажлын бээлийний үйлдвэрийн төсөл байлаа. Өдөрт 3000 бээлийн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төсөл хийлээ. Судалгаагаар бол ийм үйлдвэр 4 -5 байдаг , Мөн урд хөршөөс өдөрт нилээн тооны ажлын бээлийн орж байгаан. Оюутолгой төсөлд өнөөдрийн байдлаар гадаад дотоодын нийт ажилтан, ажилчдын тоо 15000 гаруй ажилчинтай бөгөөд далд уурхайн үйл ажиллагаа хоёр ээлжээр тасралтгүй явагддаг гэж байгаа. Зөвхөн Айванхоу Майнзаас гадна олон компани байгаа.
Биднийг гэрээний сайн мууг хэлэлцэж байхад л мөдхөн ухаад дуусах вий дээ
L. Lego 2011-10-23 00:36
Галт тэрэг хөдөлчихсөн шүү. Дээр байгаа галт тэрэгний замийг нь засаж өгөөд байгаа хүмүүсийг ор үндэсээр нь өөрчилөөс нааш бүтхээргүй болсон.
Г. Тэгшжаргал 2011-10-24 14:58
Сэдэв дагаж байгаа бүх хүмүүстэйй баярлалаа. Өнөөдөр эсэргүүцэл гаргаж байгаа хийгээд оюу толгойн байр суурийг тэнцвэртэйгээр харуулсан нэвтрүүлэг ТМ ТВ гээр гарна.
Н. Төвшинзаяа (HW) 2011-10-28 01:07
Heden tsagt?
D. Batsengel 2011-10-24 16:06
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
L. Badmaa 2011-10-25 14:54
ниргэсэн хойно хашгирав гэгч болох вий дээ
Н. Эрдэнэбаяр 2011-10-31 14:26
Угаасаа л бөөн сэтгэлийн хөөрөл болсон хүмүүс л байна шүү дээ Монголд.
Ер нь анзаараад байхад мэдээжийн юман дээр л тэнэглэцгээгээд байгаа биздээ.
Өөрсдөө ажлуулж чадахгүй байгаа ажилгүй гээд шүүмжлээд байгаа тэр залуус чинь одоо энэхүү Гадаадын гээд байгаа Уурхайд сурч мэдээд чадахаараа хичээгээд амьдралынхаа баталгаа болгож авах гээд зүтгээд болоод л байна шүү. Мэдээж юм бүхэн заагтай хязгаартай байх ёстой биздээ бодоожийн Монголд ямар Эрдэнэтээс өөр уул уурхайн том үйлдвэрлэл байхгүй шүү дээ тэгэхээр залууч чинь уурхайн тухай мэдлэг хомс байх нь ойлгомжтой харин ч өнөөдрийн зэрэгт хөгжингүй бүтээн байгуулалтыг нүдэн дээр бүтээгээд байгаа гадаадуудаас суралцаад залуусаа хөгжүүлээд авахын оронд зүгээр л улс төржүүлцгээгээд л байх юм. Оюу Толгойн менежмент залуу боловсон хүчинг сургаж хөгжүүлээд аль аль талдаа ашигтай орчин нөхцөлийг бий болгоод хүнийг ажиллах хүсэл сонирхолоор нь удирдаж ажиллуулж чадаж байхад Монголын УИХ-ын эрхэм гишүүд 21000-аар авилгадахаас өөр юм чадахгүй л байна шүү дээ ичмээр. Тэнэг хүн ч бодсон бүхэл бүтэн улс орны хувь заяаг хэлэлцдэг сэхээтнүүд энгийн Инженерүүдээс илүү ухаантай л баймаар.
Хэн ч өөрийнхөө мэдлэгийн хүрээнд л сэтгэдэг юм.
B. Baganaa 2011-11-04 01:16
OT buteen baiguulalt bol neg zuil, OT geree bol bas neg zuil yalgaj salgah heregtei bolov uu
C. Margaash 2012-01-02 20:44
www.margaash.com Эрүүл мэндийн хэлэлцүүлэг
Сайн байцгаана уу
Эрүүл мэндтэй холбоотой асуудлуудаар хүмүүс хоорондоо санал бодлоо солилцох хэлэлцүүлэгийн сайт нээгдсэн байна. Та бүхэн бүртгүүлж өөрсдийн санал бодлоо солилцоно уу
Ш. Enkhbayar 2012-01-05 08:58
МУЗГ 50%-иас дээш хувьцаа эзэмшиж болохгүй гэсэн заалт гэрээнд нь байгаа бил үү? Дутаад байгаа 1%-байтугай илүү хувийг хөрөнгийн захаас худалдаад авч болох юм биш үү? Монголын компаниуд, хувь хүмүүс ч мөн адил. Оюу Толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд зарим алдаа гарсан ч байсан энэ төсөл бүрэн хэрэгжсэнээр өнөөгийн Монголын эдийн засгийн томоохон хөдөлгөгч хүч болж байгааг хүн бүр мэдэрч, харж байгаа байхаа. Ер нь уг гэрээний заалт, үг үсэг бүрийг нийт ард түмэнд тайлбарлан ойлгуулах сайн цуврал нэвтрүүлэг ТВ-ээр олон давтамжтайгаар хийж байвал зүгээр санагдаж байна.
Ш. Enkhbayar 2012-01-05 09:21
Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ бүрэн эхээрээ монгол, англи хэлээр нээлттэй ЗГ болон холбогдох бусад яамдуудын цахим хуудсанд батлагдсан цагаасаа хойш байнга байж байна. Жишээ нь:
Нээлттэй ЗГ-ийн линк:
монгол хэлээр: http://open-government.mn/download/OyuTolgoiHOG_mon.pdf /2012.01.05/
англи хэлээр: http://open-government.mn/download/OyuTolgoiInvestmentAgreement.pdf /2012.01.05/
БОАЖЯ-ны линк
монгол хэлээр: http://www.mne.mn/mn/images/stories/Laws_mon/salbar/IAMON.pdf /2012.01.05/
англи хэлээр: http://www.mne.mn/mn/images/stories/Laws_mon/salbar/IAENG.pdf /2012.01.05/
СЯ-ны линк нь өнөөдөр ажиллахгүй л байна.
Н. Төвшинзаяа (HW) 2012-01-09 02:33
Good. Thanks.