Эр хүн ямар байх ёстой вэ?
Бидний амьдралд янз бүрийн л эрчүүд тааралддаг. Тэдний дундаас жинхэнэ эр хүнийг ялган танихад тань доорх 10 шинж тус болно байх......
Шинж No. 1: Жинхэнэ эр хүн хүчтэй байдаг
Жинхэнэ эр хүн жижигхэн асуудалд шантарч усан нүдлэдэггүй, гомдоллодоггүй, үглэдэггүй, мөн найтаах болгондоо эмч дээр очоод байдаггүй. Жинхэнэ эр хүн шийдвэр гаргах чадвартай байж, үр дүнд нь зохицож амьдардаг. Жинхэнэ эр хүн өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ эзэн нь байж хариуцлага хүлээхээс айдаггүй. Тэд хатуу чанга байдаг. Тиймээс ч амьдралд нь ямар нэг бүтэхгүй зүйл тохиолдвол түүндээ түүртэж удалгүй, гутарч шаналалгүй, орхиод өөр шинэ зүйлийг эхлүүлэх зориг тэнхээтэй эрчүүд бол жинхэнэ эр хүн.
Шинж No. 2: Жинхэнэ эр хүн анхааралтай байдаг
Жинхэнэ эр хүн чухал болон чухал биш зүйлсээ ялгаж салгах чадвартай байдаг. Тиймээс ч өөрт нь ямар ч ашиг авчрахгүй тэнэглэлд хамаг цагаа үрэх хүн биш. Гэвч өөрийнхөө сонирхолтой зүйлд зохистой цаг зав гаргах нь зүйн хэрэг гэдгийг бүү мартаарай. Жинхэнэ эр хүн гэр бүлийнхээ ноён нуруу нь байж чадахуйц мөнгө олдог, овсгоо самбаатай байдаг. Тэдний хувьд секс үргэлж хоёрдугаарт тавигддаг.
Шинж No. 3: Жинхэнэ эр хүн гэр бүлийн үнэ цэнийг мэддэг
Жинхэнэ эр хүн хүүхдүүддээ сайн эцэг нь байхыг хичээдэг. Хүүхдээ буруу юм хийсэн тохиолдолд эцгийн ёсоор сурган хүмүүжүүлж, сайн үлгэр дууриал нь болж чаддаг. Тэд хэзээ ч хүүхэддээ муу муухайгаа харуулахыг хүсдэггүй. Учир нь тэд үрийнхээ ирээдүйд санаа тавьж явдаг. Мөн эмэгтэйчүүдээс ялгаатай нь жинхэнэ эр хүн хүүхдийнхээ жижиг алдааг тоолгүй өнгөрөөдөг. Тэдний хувьд хүүхэд нь ирээдүйд зөв хүн болж төлөвших эсэх нь л хамаатай. Энэ нь уужуу сэтгэл, алсын хараатай нь холбоотой юм.
Шинж No. 4: Жинхэнэ эр хүн хов жив хөөцөлддөггүй
Хэрэв хэн нэг залуу таны найз бүсгүйтэй танилцчихаад илүүдэл жингийнх нь, эсвэл өмссөн гутал нь зохиогүй байсан талаар ярьж, инээж байх юм бол тэр жинхэнэ эр хүн биш. Жинхэнэ эр хүнд бусдын ялих ялихгүй зүйл хамаагүй байдаг. Тэр зөвхөн анхаарлаа төвлөрүүлэх ёстой зүйлдээ л төвлөрүүлдэг. Ярих ёстой хэмжээнээсээ хэтрүүлж ярьдаггүй, мөн өөрийгөө хэт дөвийлгөн магтдаггүй байвал тэр өөрийнхөө үнэ цэнийг мэддэг жинхэнэ эр хүний шинж. Гэвч энэ нь бүрэг ичимхий, дуугай зантай байх ёстой гэсэн үг бус.
Шинж No. 5: Жинхэнэ эр хүн амласандаа хүрдэг
Тэр хэлэх гэсэн үгээ боддог. Биелүүлж чадахгүй амлалтаа хэзээ ч өгдөггүй. Тиймээс ч тэд бидэнд анхнаасаа итгэл төрүүлж, найдвартай санагддаг. Жинхэнэ эр хүний хажууд байхад амар амгалан, тайван болж, айдас түгшүүрээс ангижирдаг. Турьхан бүсгүйчүүд бидэнд яг л ямар нэг бамбайн дор, хамгаалалтанд орсон мэт сайхан сэтгэгдэл төрдөг.
Шинж No. 6: Жинхэнэ эр хүн бусаддаа үлгэр жишээ байдаг
Жинхэнэ эр хүн бусдыг болон өөрийгөө үргэлж хүндэлдэг. Харин өөрийг нь үл хүндэтгэсэн нөхцөлд хариу үйлдлийг тохирсон хэмжээгээр нь үзүүлж чаддаг. Жинхэнэ эр хүн өөрийгөө доош нь хийх зүйлийг хэлдэггүй, хийдэггүй. “Би чамайг нохой шиг л дагаж байя” гэсэн утгатай үг үйлдэл үзүүлж байвал тэр жинхэнэ эр хүн биш. Сул дорой чанар эр хүний үнэлэмжийг бууруулдаг. Гэвч эр хүн эмэгтэй хүний, ялангуяа хайрласан эмэгтэй хүнийхээ өмнө буулт хийж чаддаг байх ёстой. Уучлалт гуйх нь тэдний хувьд гутамшигт явдал биш.
Шинж No. 7: Жинхэнэ эр хүн амьдралаа өөрөө бүтээдэг
Жинхэнэ эр хүн өөрийнхөө амьдралыг бүтээхдээ эцэг эхийнхээ, эсвэл эхнэр, найзуудынхаа гарыг хардаггүй. Түүнд аавын мөнгө “амтгүй” байдаг. Хувь заяагаа бий болгох замаа тэр гадагшаа хэлдэггүй ч оюун санаандаа эртнээс бий болгосон байдаг. Салхи дагаж хийсэлгүйгээр аль болох тэмцэхийг хичээдэг. Тэгсэн цагт тэд өөрсөддөө ч сэтгэл хангалуун болж, хүч чадлыг мэдрэн өөртөө итгэлтэй болдог.
Шинж No. 8: Жинхэнэ эр хүн эмэгтэй хүн шиг харагддаггүй
Хүнийг гаднаас нь дүгнэж болдоггүй хэмээдэг ч жинхэнэ эр хүн эмэгтэйлэг харагддаггүй. Харагдах ёсгүй ч биш, угаас жинхэнэ эрчүүд тийм стилийг сонгодоггүй. Гэвч тэд өөрийнхөө гоо сайханд зохих хэмжээгээр анхаарч, ариун цэврийг сахидаг. Тэдний ихэнх нь эмэгтэй хүнээр халамжлуулах дуртай байдаг ба бидний гар хүрсэн зүйлсийг хэрэглэхдээ итгэлтэй байдаг.
Шинж No. 9: Жинхэнэ эр хүн хэнтэй ч харьцахдаа энгүүн байдаг
Тэдэнд өөрийгөө дөвийлгөх, бусдын хор шарыг малтах, үг хаях шаардлага байдаггүй. Хэлэх гэсэн үгээ энгийнээр, товч бөгөөд тодорхой шулуухан илэрхийлж чаддаг. Хэт тойруулах, дэвэргэх, давслах, сүржигнэх, үглэх шинжүүд тэдний амнаас унадаггүй.
Шинж No. 10: Жинхэнэ эр хүн зорьсондоо хүрдэг
Эрх мэдэлд дуртай жинхэнэ эр хүн нэг л зорьсон үйлдээ заавал хүрэхийг эрмэлздэг. Түүндээ ч хүрдэг. Тэд зусар хүмүүсийн ятгалганд автдаггүй, муу зуршилд уруу татагддаггүй. Өөрөөр хэлвэл сэтгэлзүйн дархлаатай ба алсын хараатай. Найз нөхдөө ч зөв сонгож чаддаг. Болих ёстой зүйлээсээ болих ёстойгоо мэддэг учраас тэр. Мөн тэд хайртай хүмүүсийнхээ төлөө мөнгө гаргахаас хэзээ ч төвөгшөөдөггүй. Гачигдаж дутагдаж байлаа ч түүнийгээ олонд зарладаггүй.
ийм байвал ямар вэ?








B. Duyana 2012-01-25 12:49
5дах нь чухал шүү
S. Winter 2012-01-25 13:34
Эр хүн нойр хоолондоо сайн байхад ажил бусад аяандаа сайхан болоод ирнэ дээ
Б. Цac (PGN) 2012-01-25 14:04
Жинхэнэ эр хүн өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ эзэн нь байж чаддаг
Э. Энхбүрэн 2012-01-26 04:38
Эр хүн “Ганцаардмал дайчин”
Олон мянган жилийн өмнө тохиолдож байсан галт уулын дэлбэрэлт, аймшигтай үер зэрэг цаг уурын огцом өөрчлөлтүүдийн үед дэлхий ертөнц аймшигтай байдалд байв. Зэрлэг амьтад чөлөөтэй тэнүүчилж, хүмүүс цөөн цөөнөөрөө бүлэглэн хаана орогнох газар тааралдана, тэнд амьдралаа төвхнүүлж байлаа. Ертөнцөд хүчтэй чадалтай, тэсвэртэй нь амьдардаг өршөөлгүй, хахир хатуу, болхи бүдүүлэг цаг үе байлаа.
Уулын агуйд амьдардаг нэг гэр бүлийнхэн өдөрт иддэг ганц хоолоо идэж байгаа нь хоёр хоногийн өмнө нөхрийх нь агнасан бугын махны үлдэгдэл байв. Ангаас үлдсэн ганц зүйл нь ердөө л энэ мах юм. Нөхөр нь анд явах гэсэн боловч жилийн энэ улиралд анд явна гэдэг нь тийм ч амар эд биш ажээ. Бүтэн долоо хоногийн турш цас орж, ихэнхи амьтад өмнө зүгт дулаан нутгийг зорин оджээ. Энэ махнаас өчүүхэн ч үлдээлгүй идэж, хуруу амаа долоож байгаа эхнэр, 2 хүүхдээ хараад заавал идэх юм олж ирэх ёстой гэдгээ ухаарч байв. Хэрэв бүтэлгүйтэх юм бол тэр өөрөө ч түүний гэр бүл ч шөнө болгон улихыг нь сонсдог тэр л өлсгөлөн чононуудын хоол болно гэдгийг залуу эр сайн мэдэж байв.
Гэнэт тэрээр агуйн ам руу үсрэн очиж, дайралтад биеэ бэлтгэсэн нь ямар нэг сэжигтэй чимээ гарлаа гэж бодсоных байлаа. Өөрөөс нь илүү хүчтэй хэн нэгэн хүн түүний эхнэрийг болон агуйг нь булаан авч, өөрийг нь алахаар ирж байна. Эсвэл энэ нь өлсгөлөн чоно юм уу бар байх, эсвэл зүгээр л салхины чимээ ч байж болох юм. Харин аль нь бол гэдэгт тэр эргэлзэж байлаа. Угаасаа тэр хэзээ ч юунд ч бүрэн итгэлтэй байж чаддаггүй. Ийм ч учраас тэр хэзээ ч агуйнхаа ам руу нуруугаа харуулж суудаггүй бөгөөд үргэлж л ирж болох аюул заналд бэлэн байж, агуйн ам руу харан суудаг билээ. Тэр хэзээ ч нам унтаж чаддаггүй ба үргэлж л учирч болох аюулд бэлэн байхаар сэргэг унтдаг ажээ.
Тэр галын дэргэд эргэн ирж сууна. Түүний зүрх цээжинд хүчтэй цохилно. Тэр айж байна, тэр ерөөсөө үргэлж л айдаг. Гэвч тэр эхнэр хүүхдээ харах болгондоо тэдэнд өөрийн айдсаа харуулж болохгүй гэдгээ мэдэрдэг. Түүнгүй бол тэд нар бүхий л итгэл найдвараа алдана. Тэр үгүй бол тэд үхсэнтэй адил. Тийм ээ, тэр хүчтэй байх ёстой, тэр өөрийгөө хэн гэдгээ үргэлж санаж байх ёстой. Тэр бол эр хүн, тэр бол анчин.
“Байлдах шаардлагагүй болсон дайчин”
Орчин үед амьдарч буй эр хүний амьдрал эгэл болхи эрт дээр үед амьдарч байсан элэнцийнхтэйгээ огтхон ч төсгүй мэт харагддаг. Тийм ч урт биш хугацааны өмнө эрчүүд амьдрахын тулд ан агнаж, гэр бүл, газар нутгаа харин эзлэн түрэмгийлэгчдээс биеэрээ хамгаалж байсан билээ.
21 дүгээр зууны эрчүүд амьдрахын эрхэнд ан хийх, байлдах шаардлагагүй болсон. Зуун зууны туршид эзэмшсэн ур чадвар нь одоо тэдэнд тийм ч чухал биш болсон байна. Одоо цагт дайн ч дайсан ч өдөөн хатгасан дуудлага ч ховор болжээ. Иймээс тэд “Байлдах шаардлагагүй дайчин” болон хувирчээ.
Тэгвэл эмэгтэйчүүд, эрчүүддийн тухай дараах байдлаар гомдоллон үглэхэд нь гайхах зүйл байна уу?
“Түүнд миний хэлж байгаа зүйл огт хамаагүй, тэр яг л тулалдахад бэлэн байгаа мэт харагддаг”
“Тэр ямагт битүү, хаалттай байдаг байдаг ба юу бодож байгаа нь бусдад хэлж нээлттэй байх нь түүний хувьд маш хэцүү зүйл”
“Би нөхрийгөө бусад эрчүүдтэй найзлаасаа гэж үргэлж хүсдэг боловч энэ нь бүтэхгүй асуудал юм шиг байна.”
“Боб өөрийнхөө ажлыг хэт их чухалчилдаг нь миний дургүйг хүргэдэг. Би түүний энэ байдлыг бга ч гэсэн болиулахыг хичээдэг боловч тэр яг л өнөөдөр юм уу маргааш бэлэн болгох ёстой илтгэл нь түүний амьдралыг шийдэх юм шиг л аашилдаг.
“Миний найз залуу хэн нэг хүн өөрийг нь зэмлэж буруушаасан, үл хүндэтгэсэн, өдөөн хатгасан гэж үзэх юм бол бүхий л зүйлийг үгүйсгэж боож үхэхх шахан эцэс төгсгөлгүй хорон үг урсгаж эхэлдэг”
“Нөхөр маань ямарнэг зүйлд уурлахаараа дотроо л бүгдийг хадгалан буглуулдаг бөгөөд тэрээр нэг л хүйтэн хөндий болж, чухам юу түүнийг зовоож байсныг хэлэх хүртлээ намайг хэдэн өдрийн турш өөнтөглөдөг.”
Дээрх бүхнээс та анчин дайчдын оюун ухааны үлдэгдэл нь өнөөгийн 21-р зууны эрчүүдийн сэтгэл хөдлөл, зан авираар илэрч буйг харж байгаа байх гэж найдаж байна. Тэд өөрсдийн доторх, өөрсдөө ч огт мэдэхгүй хүчээр сэтгэл хөдлөлөө албадан барьж байдаг. Хүн төрөлхтний ухамсарын тухай нэгэн онол байдаг нь “Генетекийн ой ухаан /гаралзүйн ухаан/” бөгөөд “Ухамсар нь эрин зууныг дамжин уламжлагдаж, хүмүүсийг олон мянган жилийн тэртээх балар эрин үед амьдарч байсан элэнц хуланцтай холбоотой” гж үздэг.
Хэрэв эр хүн балар эртний элэнцээс нь уламжлагдан ирсэн хамгаалалтын дохио болох “ Хэзээ ч сул дорой байдлаа харуулж болохгүй, үргэлж болгоомжтой бай” гэх мэтийн дохиог санах юм бол хариу үйдлийг өөрийн эрхгүй хийдэг аж.
Барбара Де Анжелосын “Эрчүүдийн нууц” номоос
Э. Энхбүрэн 2012-01-26 04:45
Жинхэнэ Монгол эр хvний шинж чанар! Монгол эрчvvдээ өөрсдийгөө өөрчилье!
Сvvлийн 300 жил Монгол сэтгэхvй ихэд алдагдаж гадны сэтгэхvй, соёл, шашин Монголд их орж ирснээр Жинхэнэ Монгол эр хvний зан араншин илтэд доройтов. Vvний улмаас одоо цагт хэн байснаа хэн болоод байгаагаа ч мэдэхгvй байж архинд хөлчvvрч согтохоороо БИ Чингисийн Монгол хэмээн агсамнагч эр хvний хагас залуус олширов! Хvний эрх, эрх чөлөө, Ардчилал хэмээн шvлсээ vсэргэн эхнэр хvvхэд, ээж аав, анд нөхөд гэр бvлийнхээ аз жаргалыг булаагч согтуу Монгол эрчvvд зодоон, хvvхэн, мөнгө, архинаас өөр ярих сэдэвгvй болж хvн муулж, хов ярьсан арчаагvй өөдгvй новшнууд болж хувирав.
Архинд донтож ухаан санаагаа доройтуулснаар олон Монгол эр хvний vнэлэмж буурч гэр бvлгvй, ажилгvй, архичин, арчаагvй, амьдралгvй, ёс суртахуунгvй, ухамсаргvй болж байна. Vнэхээр л өвсөнд ороовч vхэр тоож идэхгvй, өөхөнд ороовч нохой тоож шиншихгvй боллоо. Нvvдлийн соёл иргэншил болон Монгол vндэстний уламжлалт сэтгэхvйн онцлог, ардын сургааль, зvйр цэцэн vгс, сахилга бат, уламжлалт соёлтой өтгөс буурлууд, эцэг эхчvvд нь жинхэнэ эх орон, гэр бvлдээ эзэн болсон эрчvvдийг бэлдэж байжээ.
Тэгвэл одоо Жинхэнэ Монгол эр хvний тухай номын хуудаснаас хайж, тvvхийн гvнээс тvvж цуглуулах хэрэгтэй болов. Монголчуудын бахархал болсон олон бөхчvvд ч хvртэл сvг болсон байнам. Энэхvv нийтлэлийг Монгол эрчvvд минь уншиж vзээд өөрийгөө засаж, vр хvvхдээ vлгэрлэн хvмvvжvvлээсэй хэмээн хvснэм. Эмэгтэйчvvд маань ч гэсэн эрчvvддээ Эр ХVН болох нөхцлийг олгож ойлгож, итгэж дэмжээсэй хэмээн хvснэм! Vр хvvхдэдээ vлгэрлэн сургаасай хэмээн хvснэм! Ядаж жаахан ч болов санаа аваасай хэмээн хvснэм!
Бид гал шиг халуун сэтгэлтэй, ус шиг тунгалаг бодолтой хvний дээд хөх толбот Монголчууд шvv дээ!
Ингээд жинхэнэ Монгол эр хvний шинжийг өгvvлсv!
Монгол эр хvн зорилготой амьдарч, бие дааж шийдвэр гаргаж нэртэй төртэй амьдарч чаддаг. Энэ нь нvvдлийн соёл иргэншлийн vр дvнд Монгол эр хvнийг бие хvн болгож төлөвшvvлсэн суурь гайхамшигт Шинж чанар юм. Шийдвэр гаргасан хойноо тvvнээс гарч болох ямарваа эрсдлийг дааж хариуцаж чадах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Энэ нь ухаан, амьдралын туршлага, сvvхээ, ажилч хөдөлмөрч зан, эрvvл мэндтэй холбоотой. Жинхэнэ Монгол эр хvн бол vр хvvхдэдээ vлгэр дууриалал болж хvvхдийнхээ эрvvл мэнд, хvмvvжил боловсролд анхаарч гэр бvлдээ хайр халамж тавьж, амьжиргаанд хэрэгтэй зvйлсийг мэдэрч гvйцээж байх чадалтай байх нь нэр төрийн асуудал хэмээн vздэг.
Сайн явах санааных, Санаж явбал бvтнэ гэдэг. Элдэв сул vггvй, хэлье гэснээ бодолтой, шулуунхан, шударга, товчхон хэлчихдэг, алсын хараатай, зориг тэнхээтэй, алив зvйлийг бусадтай ярилцахдаа дөвийлгөн хөөргөх, хэт тойруулж ярих, давслах, өөрийгөө хэт магтах, хов жив хөөцөлдөх, сvржигнэх, vглэх, хэрvvл хийх, бусдын хор шар малтах зэргийг цээрлэн хичээдэг чанар бол жинхэнэ Монгол эр хvний давуу тал юм.
Vр хvvхэд, гэр бvлийнхээ гишvvд болон бусдын жижиг алдаа дутагдлыг vл тоох уужуу тайван амгалан эрчvvд зөвхөн Монголд л байсан байна. Нойронд сэргэг байж ирээдvйн амьдралаа төлөвлөж чаддаг, цэвэр цэмцгэр, эрvvл мэнддээ анхааралтай, бусдад халамжтай нөмөр нөөлөгтэй, өөрийн зовлон уйтгар гунигаа бусдаас нууж аль болох бие даан хvндрэлээс гарах гарцыг олж шийдвэрлэх нь жинхэнэ Монгол эр хvний шилдэг шинж чанар юм.
Бусдын хов vг, зусар муу ятгалганд орохгvй, өөрийн vзэл санаа амьдралын чиг шугамдаа vнэнч байх нь жинхэнэ Монгол эр хvний сэтгэлзvйн дархлаа, эр хvний ноён нуруутай холбоотой. Ах захтай, өтгөс буурлыг хvндэлж vгийг нь сонсож, тvvх соёл, удам угсаагаа мэдэрч цаг vетэйгээ шударгаар зохицож амьдарах чадвар бол Монгол эр хvний шинж өвөрмөц чанар билээ. Монгол эр хvн уул мэт сууж, тал мэт хэвтэж, салхи мэт явж, зөв хувцаслаж, нуруу цэх, хараа дээгvvр байж шударга ёс, зорилгынхоо төлөө уйгагvй зvтгэж хvрдэг нь зориг зvрх, хvч чадал, эрvvл бие өвөрмөц сэтгэлгээтэй шууд холбоотой.
Эр хvн алдаж эрэг нурдаг гэдэг. Жинхэнэ Монгол эр хvн алдаа хийснээ мэдэрч ойлгосноос эхлэн засан залруулж, уучлалт гуйж, тvvндээ таарсан шийтгэл хариуцлагыг vvрээд гарч чадах чадвартай байдгаараа онцгой. Жинхэнэ Монгол эр хvн нь хvний итгэл дааж, хvнийг сэтгэл санаагаар болон эдээр дэмжиж, тусалсан шиг тусладаг. Бусдаас тусламж авч хариу тус хvргэж чаддаг. Хvний vг сонсож чаддаг, хvлээцтэй даруу шинж нь эх тvvхийн хуудасанд эгэл баатруудтайгаа мөнхөрч байна.
Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ...
Жинхэнэ Монгол эр хvн бол хvн ялгаж харьцдаггvй, өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байж чаддаг тvvнийхээ төлөө тэмцэж зvтгэж чаддаг. Анд нөхдөө зөв таньж нөхөрлөсөн шиг нөхөрлөж чаддаг. Анд нөхдөөрөө хvрээлvvлж бусдын хvндлэлийг олдог. Бусдыг өөлж гоочлохыг vзэн ядаж аль болох дэмжиж хамтарч их vйлийг нугалдаг.
Дэм дэмэндээ дээс эрчиндээ... Монгол эрчvvд хvнтэй танилцахдаа бvтэн нэрээ хэлж хvнийг бvтэн нэрээр нь дууддаг уламжлал бий. Нэр хугарахаар яс хугар хэмээн нэрээн хичээдэг.Өөрийгөө дорд vзэх, өөртөө vл итгэх vзэлгvй байж бусдаас ирсэн доромжлол, өдөөн хатгалаганд таарсан хариуг барьж чаддаг. Хуурч мэхлэх, зусардаж зальдах, шалиглан завхайрах, байнгад архидан согтуурах, гvтгэн доромжлох, ихэрхэж баярхах, эрх мэдлээр далайлгах, эмэгтэй хvнд хvчийг vзvvлэх, айж урвах, хулгай дээрэм хийх, хvн муулах зэрэг нь адгийн эрийн шинж хэмээн Монгол эрчvvд цээрлэж байжээ.
Ноён урваач нохой шарваач. Эрийн муу эмд... Эрх чөлөө, ардчилал, хvний эрх, хvний онцлог шинж гэсэн сайхан vгнvvдээр халхавч хийж өөрсдийгөө өмөөрч дутагдалтайгаа эвлэрч байхаар одооноос зоригтой шударга байж өөрсдийгөө өөрчлөе Эрчvvдээ!
Одоо... эсвэл хэзээ ч Vгvй!!! Эрvvл, Зоригтой, Тэвчээртэй, Чадалтай, Оюунлаг, Хvнлэг, эх оронч байхыг хичээж Эзэн Чингис хаан, тулгар төр тусгаар тогтнол Монгол улс, Монгол vндэстнээрээ омогшиж амьдарцгаая Эрчvvдээ! Монгол бvсгvйн хайрыг татсан хайрлахгvй байхын аргагvй, гэр бvл эх орон, улс vндэстэндээ хvндтэй Жинхэнэ Монгол эр хvн байх нь зөвхөн таниас л хамаарна! Амжилт хvсье! Мөнх тэнгэр ивээх болтуухай!
M. Agii 2012-01-26 07:03
Like ...
Ш. Удаанжаргал 2012-01-28 00:43
Жинхэнэ эр хүнтэй суунаа :))
Д. Баянмөнх 2012-01-28 17:41
10 хуруу тэгширсэн хүн гэж юу бхав, гол нь хариуцлагатай бвал бусад нь болийшдэ
H. Hexige 2012-02-09 22:35
ёоё яамар их юм бичдийн бэ хэхэ эрчүүдээ хэлсэн амандаа хүрч эр хүн шиг бгаарай л гэж хэлмээр бн даа, бидний аав өвөө нар бол харин жинхэнэ эр хүн байсан шүү.
С. Ariuna 2012-02-10 13:26
Миний нөхөр өөрийг нь хуулсан юм шиг төрсөн 2 охиноо охин хүүхэд гэж голоод, намайг бүдүүн байна гэж голоод, хэдэн жилийн өмнөөс сураг тасарсан. 2 хүүхдийн төрсөн өдөр, шинэ жил, хүүхдийн баяр гээд болж л байдаг сураггүй. Ханиад хүрлээ, өвдлөө, эмч эмнэлэг гээд явахад би л ганцаараа. Ангмйнх нь найз нар минмй охидуудаас аавынх нь тухай асуухаар миний аав их ажилтай завгүй учир сургуулиар ирдэггүй юмаа гэдэг гэсэн. Охин маань 1-р ангид орлоо, хүүхдүүдийн аав нарт аргагүй атаархахтаа ээж та хэзээ гэрлэх вэ? би аавтай боломоор байна гэж гуйна. Нөхөр минь хэрвээ жинхэнэ эр хүн байсан бол өөртэй нь адилхан 2 хөөрхөн охиноо гудамжны гөлөг шиг хаяхгүй л байсан байх даа. Тэр жинхэнэ эр хүн биш байжээ. Би андууурсан байжээ.
T. Cinderella 2012-02-17 18:30
тиймээ эр хүн эр хүн шиг л байх хэрэгтэй