2011-10-21 14:51:44

Хойд Солонгоcын дүрвэгч "Монгол хүмүүст баярлалаа"

Монгол хүмүүс надад туслаагүй бол би өнөөдөр Өмнөд Солонгос улсад ирж чадалгүй говьд үхэх байсан гэж Хойд Солонгосын дүрвэгч Ким Хёг (29) сэтгүүлчдэд хэллээ. Тэрээр Хойд Солонгосын асрамжийн газар ахынхаа хамт өссөн бөгөөд насанд хүрэнгүүтээ хятад болон Хойд Солонгосын хооронд байдаг Түманг голыг хууль бусаар даван хятадаас гурил , будаа , овъёос зэргийг авчирч зардаг байсан байна.Тэрээр тун удалгүй Хойд Солонгосын цагдаа нарт баригдан 1998~2000 оны хооронд шоронд суужээ.
Хорин гурван хүн нэг өрөөнд хамтдаа хоригдож байсан шоронд намайг гарахад ердөө л 2 хүн үлдсэний нэг нь би байсан. Бусад нь цементен шалтай хүйтэн өрөөнд өлсөж үхсэн.Би эндээс амьд гарах л юм бол хятад руу гарч дахин эх орондоо ирэхгүй гэж шийдсэн. 2000 оны 12.24ний шөнө дахин Түманг голыг давж хятад улсад очсоныхоо дараа жилийн 7 сард Монголын хилийг зүглэн ганцаараа алхсан Халуун говиор 18 цаг алхсаны эцэст намайг олж харч аварсан Монгол цэргүүдэд үнэхээр их баярлалаа,тэдний ачаар би амьд гарч Өмнөд Солонгос улсад хүрч ирсэн. Сайн санаат Монголчуудад талархсан сэтгэлээр одоо би сар болгон олон улсын тусламжийн байгууллага ' WORLD VISION"- оор дамжуулан Arsad Nyamsuren·(13) гэдэг Монгол хүүд сар болгон 30 мянган воны тусламж өгч, тус байгууллагын шугамаар зохион байгуулагдаж буй Монголд туслах бүх сайн санааны үйлсэд цалингаасаа байнга хандивладаг гэж тэрээр хэлсэн байна.

Сэтгэгдлүүд


  • O. Batnasan 2011-10-21 20:19

    iim yavdliin talaar solongoschuud kino hiitsen baisan shdee undesnii tilizeer garch baisan sanagdaj bna.

  • Ц. Халиун 2011-10-21 21:10

    Хүмүүсийн тусыг мартаагүйд нь, монгол хүүд тусалж байгаад нь их баярлалаа, Ажил үйлс нь амжилттай байг.

  • B. Munkhzaya 2011-10-21 21:24

    сайн л хүн байна, өөрт нь тусалсан хүмүүсийн тусыг марталгүй эргээд монгол хүүд тус болж байдаг. Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг л энэ байх даа

  • Z. Ari 2011-10-21 21:31

    Солонгосын нэг иймэрхүү кино байдаг ш дээ. Хүү нь аавыгаа хайж яваад Монголын говьд харангадаад үхчихдэг кино. Аавыг нь Монголууд авардаг.

  • Б. Нямаа 2011-10-21 21:34

    манай ноолуурын нэг томоохон ком-д сарын 100 дойлуурын хөлстэй ажиллаж байгаа зөндөө со бүсгүйчүүд байгаа, бас сүхбаатар дорнодын хилээр нууцаар зөндөө орж ирдэг. манай хилийнхэн хооллож ундлаад л улаанбаатар луу явуулдын байлээ

  • N. Happy Hippo 2011-10-22 13:49

    Хойд Солонгосын дүрвэгч хүртэл манайд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх юм. Энэ ямар учиртай байдаг юм бол. Мөнхийн гуйлга хийж явдаг. Нэр төр , өөрийгөө хүндлэх сэтгэл хаачив.

  • C. Ganaa 2011-10-22 15:30

    Тэр хатуу нийгмээс зугтаж эрх чөлөөтэй оронд ирсэн нь яамай даа . сайхан амьдрах болтугай

  • Х. Erka 2011-10-22 18:08

    Улаанбаатарт байгаа бид л мэдэxгүй болоxоос жилд xэдэн мянган Xойд Солонгосын иргэд Монголын xил рүү xуул, бусаар нэвтрэн ордог юм билээ.