Монголд хэн ажил хийдэг вэ? - хошин өгүүллэг
Монголд ажил хийдэг хүн байхгүй” гэж нэг гадаад ноён миний шарыг хөдөлгөв. Ингээд би тэр гадаад хүнд ажил хийж буй монгол хүн үзүүлэхээр гарлаа.
Бид хоёртой эхлээд барилдаж буй хоёр таарав. Би нөгөө гадаад эрд,
-За та харав уу? Энэ хоёр бөхийг та зүгээр сууж байна гэх үү? гэж амыг нь асуувал, тэр новш,
-Та нар энийг ажил гэдэг юм уу? гэж өөдөөс тэнэгтэв.
-Ажил гэхгүй юу гэх юм бэ? Энэ хоёр бөх чинь учиргүй их ядарч, хар хөлс нь асгарч байна шүү дээ.
Нөгөө гадаад чинь надтай маргасангүй. Бодвол, надад мад тавиулахаас ичсэн биз. Бид хоёр цааш явлаа. Нэг том танхимд орвол, монголчууд шүлэг уншиж байна. Гэтэл нөгөөх чинь надаас,
-Энд ажил хийж байгаа хүн хаана байна? гэнэ.
Үгүй таминь, яруу найраг цээжээр уншиж байгаа хүнийг харсан хэрнээ “Ажил хийж буй хүн хаана байна?” гэж байгаа хүнтэй чинь яаж харьцах болж байна?.. Өөр нэг танхимын үүдийг татвал, тэнд семинар блож байна.
-За та, улс орноо хэрхэн түргэн хөгжүүлэх вэ? гэж семинардаж буй энэ олон сэхээтнийг ажил хийгээгүй гэж арай доромжлох юм биш биз? гэвэл, тэр цөхрөнгүйгээр толгой сэгсэрлээ.
“Яадаг шааран бэ?” гэж би дотроо дургүйцсэн авч, гаднаа өндөр хөгжилтэй орны боловсон иргэний дүрийг урнаар эсгээд,
-Тэгвэл, нөгөө талын зааланд олон улсын симпозиум болж байна. Түүнийг та даанч ажил гэнэ биз дэ? гэвэл, нөгөөх чинь бухимдмаар царайлж,
-Үгүй ээ эрхэм минь, би хоёр гараараа ажил хийж, юм бүтээж буй монгол хүнийг сонирхож байна гэнэ.
Би түүнд одон гардуулж буй Ерөнхийлөгчөө үзүүлээд,
-За та манай Ерөнхийлөгчийг ажил хийгээгүй зүгээр байна гэх үү? Шагнагдаж буй хүний энгэрт одон зүүж байгаа Ерөнхийлөгчийг та хоёр гараа хөдөлгөөгүй гэх үү? Энгэртээ одон зүүлгэж байгаа хүн чинь хөдөлмөрийн баатар мэдэв үү? Танай хөрөнгөтөн ертөнцөд хөдөлмөрийн баатар байдаг уу?.. Мэдээж байхгүй. Тэгвэл, Монгол улс хөдөлмөрийнхөө баатрын тоогоор дэлхийд Оросын дараа хоёрт ордог гүрэн. Тэгэхэд та Монголд хөдөлмөр хийдэг хүн байна уу? гээд байдаг та мөн ч улс төрийн боловсролгүй яа гэж үхтэл нь ёжлов.
Надтай их адаар гадаад учирсан бололтой. Одон гардуулж буй ёслолыг шоолох янзтай. Миний зэвүү хүрч, УИХ-ын эрхэм гишүүдийн алдарт хурдан хүлгүүдийн уралдаан үзүүлээд,
-Энэ таныхаар ажил бас биш үү? гэвэл, тэрбээр шууд “Биш” гэв.
Гуйлга гуйж суугаа хүн үзүүллээ, аргаа бараад өвгөнтийн архичдыг танилцуулав. Түүнийхээр бүгд ажил биш гэнэ. Сонгуульд санал өгч буй хүн үзүүлэв. Нэр дэвшиж буй босстой гар бариуллаа. Дуу дуулж буй баян тансаг одуудыг танилцуулав. Бүгд биш гэнэ.
Арга нь барагдсан гадаад эцэст нь надаас,
-Ажил хийж буй хүн та бид хоёр олохгүй бололтой. Тэгэхээр та надад монгол хүний хийсэн юмыг үзүүл гэнэ.
Сонгуулийн гоё хайрцаг үзүүлэв. Тэгсэн нь Солонгос улсын бэлэглэсэн хайрцаг болж таарав. Шал угаадаг модоо үзүүлэв. Тэр нь Японд хийсэн эд гэнэ. Гудамжинд байгаа боловсон жорлонгоо үзүүлтэл, бас Солонгосын бүтээгдэхүүн аж. Туул голын хогийг түүж яваа залуусыг танилцуултал, дандаа японы оюутнууд байна. Эцэст нь барилга барьж байгаа хүмүүс дээр нөгөө муу гадаадыг чирээд очсон нь тэнд дандаа хятад барилгачид ажиллаж байв.
Тэгтэл бид хоёрын нүдэнд сарзгар муу модон хашаагаа гаднаас нь будаж буй хэсэг хүн өртлөө.
-За эрхэм минь, энэ ажил биш үү? гэвэл, тэрбээр арга буюу “Ажил мөн” гэж эцсийн эцэст зөвшөөрөв.
Гэтэл хашаа будаж буй хүмүүс маань Солонгосын нэг дээд сургуулийн багш, доктор профессорууд болж таарлаа.
-Хашааны эзэн монгол энэ үед юу бүтээж байна? гэж нөгөө гадаад чинь шургуутаж, хоёр банзны завсраар дотогш шагайвал, хашааны эзэн согтуу монгол өөдөөс нь хамаг байдгаа гаргачихсан хашаа руугаа шээж зогслоо.
Нөгөө гадаад ноён баяртайгаар инээж,
-Эцсийн эцэст ажил хийж буй монгол хүн нэгийг харлаа. Энэ хүн өөрийнхөө өмнөөс бусдаар шээлгээгүй хойно ажил хийж буй хэрэг мөн. Өөрөөр хэлбэл, энэ хүн өөрөө өөртөө үйлчилж байна гээд хашаа руугаа саригчийн зургийг авлаа.
Ёох, арай гэж нэг юм ажил хийж буй монголтой таарчээ.








Д. Лхагвасүрэн 2011-10-21 18:13
Дахин уншсандаа таатай байна. Дашрамд иймэрхүү зүйлийг хуулбарлаж тавихдаа эх сурвалжаа тавьж байхыг сэтгэлээсээ зөвлөе.
9. Gegeen.mn 2011-10-21 19:14
туйлшралтай жихсэн маазралт даж шөө.
уул нь дараачийн үеийнхэн дажгүй л хөдлөөд бга харагддышдээ, биз миз-г үүгээд, босгоод л ... болоошдээ
Н. Батзориг 2011-10-22 10:59
За ёстой ойлгосонгүй хэт ингэж тулйширч болохгүй байх аа. Хэдийгээр тодорхой хүрээнд үнэн ч гэсэн нийгмийн дийлэнх хэсгийг үгүйсгэсэн өгүүллэг байна.
Х. Oyunbold 2011-10-23 09:30
энэ чинь хошин өгүүллэг шүү дээ хө.
Г. Гэрэл 2011-10-24 23:02
хошин мортлоо манай нийгэм бидний дунд бдаг л юмийг бүгдийг нь л үнэнээр гаргаж ирсэн бна шдээ гэхдээ манайхан бүгд ажилгүй гэж хэлэх гээгүй юм шүү ажил хийдэг нь бгаа гэхдээ хийдэг биднийг үнэлдэггүй юм хийсэнгви гэдэг дарга нарийг юм хийдэг гэх үү
A. Grandeur 2011-10-31 13:16
Яасан хошин шогийн мэдрэмжгүй хүмүүс вэ?
Тэгээд ч гадныханд ингэж харагдаж байгаа нь нууц биш шд, манайд яагаад жуулчид ирэнгүүт хөдөө рүү цөлөөд байдгийн нэг учир нь энэ буюу, үнэндээ хэдэн хөшөөнөөс өөр хийсэн бүтээсэн үзүүлэх зүйлгүй хүмүүс чинь өөр арга ч үгүй биз.
S. Munkhjargal 2011-10-31 17:18
Социализмийн үеийн нэг онигоо санаанд оров.
Нэг гадаадын жуулчинд манай хөтөч тайлбарлаж байна гэнэ: - За энэ бол Төрийн ордон, японы олзлогдсон цэргүүд барьсан, энэ бол 3-4р хороолол манай орос ах пүү нар барьж өгсөн. Энэ бол ... ах дүү Унгарын ард түмэн барьж өгсөн. Энийг хятадууд барьж өгсөн ... гэх мэтээр. Тэгсэн нөгөө жуулчин удаан тэссэний эцэст: Тэгвэл монголчууд өөрсдөө юу барьсан юм бэ? гэсэн хөтөч: Бид нар социализмийг барьж байна гэсэн гэдэг.
Харин одоо -изм нь л өөрчлөгдсөн болохоос бусад нь бараг л хэвээрээ байх шиг байна. Гэхдээ хийж сурч байгаа байх аа.
Г. Төгөлдөр 2011-11-14 20:09
Өөш би нээрэ юу хийгээд байна
С. Ariuna 2012-02-10 12:54
Хэтрүүлээд ч байх юм алга, хошигноод ч байх юм алга, үнэн нь энэ юм чинь. Монголоос бусад улсад 4 мөчөө савж, оюун ухаанаа уралдуулж байж сая нэг хүн шиг амьдардаг. Гэхдээ ажилтай бол тэр хүн амьдралтай ба амьдрах амьдрахдаа бүр боломжын амьдарч чаддаг. Монголд бол хэдэн сар ч ажилгүй явж ах дүү хамаатан, төр засгаараа тэжээлгээд болж л байдагшдээ. Бас ажилтай байлаа гээд боломжын амьдрахад хэцүүшдээ. Авсан хэд нь хүрэлцэхгүй. Ажил хийнэ ч гэж дээ бүгд л бараг өдөр сарыг өнгөрөөсөн болж, түр зуур хаадаг, хулхиддаг л хүмүүс байдагшдээ. Хатуухан хэлбэл монгол чинь тэтгэвэр тэтгэмжийн улс шүү дээ. Хөмөрсөн тогооны доторхи монгол. Ажилгүй монгол, арчаагүй монгол.
Д. Батцэнгэл 2012-03-05 21:26
Гоё өгүүлэл байна Яг ажил хийж буй хүнийг хайвал малаа хариулж буй малчин мөн ногоочин бас жолооч гэх мэтээр цөөхөн хүн орох байхдаа Түүнээс биш энд төрийн занхайсан олон яамны эвшээгээд сууж буй дарганцар тендерчид хурлаа тасалж буй УИХ ын гишүүд яам тамгын газрын цай зөөгөөд гүйж буй хүүхнүүд ченжүүд гээд хэрэггүй нөхдийг оруулахгүй хасвал ажил хийдэг хүнээсээ цалин авдаг нь хамаагүй их болж таарч байна даа Ээ монгол улсын төсвөө тосоор гоож гэж ерөөхөөс