2011-10-31 01:55:14

Шинэ жил

Сайн байцгаана уу? Удахгүй шинэ жил болох гэж байна.Ямар байгаасай гэж бодож байна вэ? Ямар үйл ажиллагаа зохион байгуулаасай гэж бодож байна вэ? Ер нь шинэ жил ямар байвал зүгээр вэ? Мөрөөдлийн шинэ жилийн тухай...

Сэтгэгдлүүд


  • М. ҮҮЛЭНХЭЭ 2011-11-12 10:55

    Хамгийн дотны хүмүүстэйгээ хамт байх л хамгийн гоё баяр болно гэж боддог ш дээ,,,

  • Ч. Жавзан 2011-11-14 11:29

    тийм шүү хамгийн гоё шинэ жил.....?

  • М. ҮҮЛЭНХЭЭ 2011-11-14 11:33

    Хүн бүхэнд гоё нь янз бүр байдаг байх л даа,,,

    Миний хувьд энэ жил нэг зохион байгуулах шинэ жилээ их өвөрмөцөөр хийх санаатай байгаа,,, Хотоос гадна эрүүл агаарт жинхэнэ утгаар нь тэмдэглэнэ дээ хэ хэ,,,

    Баар саванд хэдхэн цагт багтаах гэж зовж байхаар бүх өдрийг шинэ жилдээ, хамт олондоо зориулбал илүү гоё гэж бодоод байгаа,,,

  • Ч. Жавзан 2011-11-16 23:44

    тийм шүү энэ шинэ жилийг эрүүл агаарт гарах шинэ жил гэсэн уриалга гаргавал ямар бол?

  • Э. Дэлгэрзул 2011-12-07 13:17

    Жавзаагийг уриалгыг дэмжиж байна. Эрүүл мэндэд тустай шинэ жил, Уушгаа баярлуулсан шинэ жил гэсэн ч болох юм кк

  • N. Tushig 2011-12-08 03:01

    Za minii huvid shine jil gedeg huuhed nasnaas mini ih oir baisan bayr ldaa golduu shine jiliin medremjiig mandiran geh jimsnees hurtel avdagiig nuugad yahav kkk
    Yerun bol shine jiliin gants ontsgui tal ni mod ni deer mungu tavidag asuudal baigaam ter doruul beleg tavih ni deer hemeen uzej baina tuhain hundee ch evgui zochindoo ch evgui asuudal met sanagddag yerunhiiduu mungu bus setgeliin helbertei bolgoh asuudaliig toiron yriad baigaam
    Shine jiliin udur arhidalt sogtuuralt hulgai yerunhiiduu gemt hereg garah magdlal jiriin uduruuudees ih baidag tiim bolhoor ter tal deer ulsaas huuliiin shine tuvlruklt batgamaar yum shig sanagddag.
    Shine jileer ger buliihentei gee yriltsaj hamt zoog barih ni hamgiin saihan zuil hemeen bi huvidaa boddog

  • Ч. Жавзан 2011-12-18 00:42

    Баярлалаа Зулаа
    Түшигийн зөв шүү шинэ жилийн модон дээрх мөнгө арай л бишээ. Өөр ямар байдлаар баж болох вэ? Уг нь шинэ жил хүн бүрийн хувьд хамгийн нандин сайхан дурсамж дүүрэн баяр байх ёстой шүү дээ. Гэтэл хүн бүр баярлаж чадахгүй байгаа. Энэ магадгүй монголын нийгмийн байдлаас бол ж байгаа байхаа.
    Энэ шинэ жил хүн бүрийн мөрөөдлийн шинэ жил байгаасай. Чин сэтгэлээсээ хүсч байна.

  • Ш. Аригу 2011-12-19 13:16

    Зарим газар архигуй шинэ жил тэмдэглэх гэж бгаа гэнэ лээ. энэ их зүгээр санагдсан шүү. Халуун дулаан уур амисгалтай, оргилуун дарстай, хөгжилтэй шинэ жил тэмдэглэж болох байх гэсэн бодолтой байгаа.

  • Ш. Аригу 2011-12-19 13:16

    Зарим газар архигуй шинэ жил тэмдэглэх гэж бгаа гэнэ лээ. энэ их зүгээр санагдсан шүү. Халуун дулаан уур амисгалтай, оргилуун дарстай, хөгжилтэй шинэ жил тэмдэглэж болох байх гэсэн бодолтой байгаа.

  • S. Winter 2011-12-19 16:26

    Зөндөө алдлаа, залхлаа. Ирж буй шинэ ондоо ахиж битгий алдаасай. Сэтгэл санаагаа REFRESH хийж тайван баймаар байна даа

  • Ч. Жавзан 2011-12-20 01:44

    С.Винте дэмжиж байна. Хүн алдаан дээрээсээ суралцаж дахиж алдахгүй байх хэрэгтэй. Ирж буй шинэ оны бүх зүйл нь шинэ сайн сайхан байх болно. Тиймээ бүгдээрээ чадна.

  • Ч. Жавзан 2011-12-20 01:50

    Шинэ жил бол монгол онцлогийг шингээсэн монгол баяр. Өвлий өвгөн аав нтр гээд л...
    Архигүй шинэ жил ямар гоё юм бэ. Алкохолгүй цэвэр агаарт шинэ жилээ тэмдэглэвэл ямар вэ?
    Үнэхээр гоё байхдаа.Бүр гоё мэдрэмж төрөөд байна. Мөрөөдлийн шинэ жил...
    Ер нь цааш цаашдын шинэ жил бид бүхнээс л шалтгаална шүү дээ.Бид л зөв тэмдэглэх хэрэгтэй.

  • T. Munh-Orhon 2011-12-20 11:41

    Та бүхнийг
    - Өвгөн аав
    - Өвөрмөц сюрприз
    - Цасан охид
    - Цэнгээнт бүжиг
    - Хөгжилтэй хамт олон
    - Хөгжөөнт тоглоомууд
    - Шинэхэн танил
    - Ширээ дүүрэн амттан
    - Халуун дулаан уур амьсгал
    - Хамтлаг дуучдын тоглолт
    - Амтлаг хоол, зууш
    - Азын сугалаа
    - Сэтгэлд хоногшсон аялгуу
    - Сэтгэл догдлуулсан орчин хүлээж байна.

    Энэ үдэш:
    “Тусгай салаа”-ны Сүлд цэнгүүнийг хөтөлж, “Санаандгүй учрал”-аар олныг уяраасан Чулуунчимэг аялгуут дуунуудаараа бэлэг барьж, “Universe Best Songs” –ын Соёмботой хамтдаа дуулж, бүжиглэн , Амьд хөгжмийн цоглог хэмнэлд нэгэн үдшийг хамтдаа хөгжилтэй, дурсамжтай, мартагдашгүй өнгөрөөх “BEST WISHES-2012”шинэ жилийн цэнгүүнд та бүхнийг урьж байна.

    Байгууллага, хамт олны захиалга авч байна. Суудлын тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй!

    12 сарын 25-нд 18.00 цагт BRAUHAUS-т уулзацгаая!

    Zahialga avah: 88005595, 98890203, 88168100

  • Б. Бумбаа 2011-12-21 22:12

    монголд бол баяр ёслолыг утгаар нь тэмдэглэж байндоо. жаахан хэмжээ хязгаартай баймаар санагдах юм.

  • Ч. Жавзан 2011-12-21 22:31

    Тийм шүү. Энэ нь нэг талаар манай монголчуудын халуун цус, цөстэй нь холбоотой юм болов уу
    Залуус бид л өөрчилж чадна. Бид баяр ёслолыг ёс төртэй, алкохолгүй, зодоон цохионгүй ямар нэгэн сөрөг үйл явдалгүй тэмдэглээд хэвшчих юм бол бидний хойч үе ч гэсэн ийнхүү тэмдэглэнэ. Тиймээс бүгдээрээ хичээе.

  • B. Bayaraa 2011-12-23 19:20

    архидалд.

  • Ч. Жавзан 2011-12-25 00:30

    Алкохолгүй шинэ жил

  • М. Тэнүүн 2011-12-30 21:20

    Хамгийн тансаг шинэ жилийг аль байгууллага хийж байна. Нэрлээд байгаарай.
    Хувийн өмчит компани шинэ жилдээ их мөнгө төсөвлөж буй бол нэг өөр хэрэг. Харин татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төрийн яам тансаглавал бүр өөр хэрэг. Тэрэлж дэх 5 одтой зочид буудлын бүх өрөөг нь хөлсөлж хоногоор шинэ жилээ хийсэн төрийн яам байдаг л юм байна. Цай нь 10 мянга дөхсөн үнэтэй, өрөөнүүд нь 500 ногооноос эхэлдэг буудалд шинэ жилээ тэмдэглэх үнэхээр сайхан байх шүү.