2009-04-11 16:04:15

Унадаг дугуй - эрүүл мэнд, эрүүл орчин

Дэлхийн бүх л өндөр хөгжилтэй улс орнууд унадаг дугуйн хэрэглээг хөгжүүлэхэд их анхаарал тавьж байгаа харагддаг. Дугуйнд зориулсан зам, тэмдэг, тэмдэглэгээ, зогсоол талбай гээд их зүйл хийсэн байдаг. Ер нь дугуйн хэрэглээг дэмжсэн орчин нөхцөлийг нь улсаас хийгээд өгчих юм бол хүмүүс хар аяндаа л дугуй ихээр хэрэглээд явчих учиртай. Харамсалтай нь манай төр засаг, ЗЦГ гээд дугуйн хэрэглээг дэмжих тал дээр огт гараа хөдөлгөж, амаа ангайдаггүй. Тэр талаар ярьсан хүнийг мэл гайхаж цэл хөхөрсөн нүдээр хардаг тархиндаа сумтай хүмүүс байх юм даа.

Сэтгэгдлүүд


  • Ю. Анхбаяр 2009-04-11 16:26

    Хоосон хөндий толгойтой хүмүүс улс орныг удирдаж байгаагийн нэг жишээ нь дугуйн хэрэглээг дэмжихгүй байгаа явдал мөн. Вьетнам, Хятад, Япон, Солонгос, Энэтхэг гээд зөвхөн Азийн орнуудад л гэхэд унадаг дугуйг маш ихээр ахуй амьдралдаа хэрэглэдэг. Гэтэл манайд дугуй унасан хүн бараг л нүдэнд орсон хог шиг харагддаг. Уг нь орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгөх юм бол маш олон хүн нь дугуйгаар ажил амьдралаа зохицуулна даа. Нэг машин авах мөнгөөр ямар олон дугуй авч болох билээ. Нэг машины бүтэн жилд зарцуулах бензины мөнгөөр бас хичнээн дугуй авч болох бол. 90-ээд он эхэн үед манайд дугуйн хэрэглээ мэдэгдэм сайжирч дотооддоо дугуй угсардаг үйлдвэртэй хүртэл болж байсан санагдана. Сүүлийн үед батарейгаар явдаг дугуй бий болсон. Ямар ч утаагүй, чимээгүй ийм сайхан дугуйг мөн ч олон хүн унана даа. Даан ч замын хөдөлгөөнд оролцоход маш их хүндрэлтэй болсон. Орчин нөхцөл нь байхгүй.
    Хэзээ яаж энэ монгол бусад улсын жишигт хүрдэг юм байгаан. Хол байна даа хол байна.

  • Ч. Чунаг 2009-04-11 16:53

    Сайн байцгаана уу. Үнэхээр дугуйг ажил үйлчилгээнд ашиглах нь их хэрэгтэй зүйл шүү дээ. Хамгийн эхнээсээ эрүүл мэндэд маш сайн, бүх биеийн булчин шөрмөс ажилдаг гэж уншиж байсан юм байна. нөгөө талаасаа эдийн засаг, байгаль орчин, зам талбайн ашиглалт ... гээд олон олон асуудалд эерэг нөлөөтэй юм шиг санагдаж байдаг. Нэг талаас төрийн бодлого гэхээсээ иргэд бид өөрсдөө дугуйг олноороо ашиглаад ирвэл угаасаа л асуудлыг шийдэх хэрэгтэй болох байх. Өнөөдөр хүмүүс машин унаж тансагласан сайхан хүмүүс маргааш, таргалалт, өвчинд баригдаад эмнэлгийн цонхоор үнэтэй машинаа шороонд дарагдан хэвтэж байгааг харахаа даанч ойлгохгүй л байгаа юм шиг ээ. Дугуй унах, явган явах хэрэгтэй шүү залуусаа. Явган явахад шилдэг санаа ирдэг ч гэж ярьдагдаа. Та бүхэнд амжилт хүсье.

  • Б. Батмөнх 2009-04-11 16:58

    Улаанбаатар унадаг дугуй хөгжихгүй ээ.Юу үнэн тэр үнэн. Уул нь хэрэгтэй эд. Намайг мэдээ ороход л ярьж байсан асуудал.
    манай хүүхдийг өвөө болоход ярьж л байх болно. Ам хамраас нь юм унах юм биш ярьж байг.

    90-ээд оны эхээр нэг хүнд 5 хоногт нэг талх оногдож яая гэж байхад дугуй хөгжүүлнэ гэж Машин замын захаар шар будгаар шугам хүртэл татаж байсан удаатай. Одоо машин нь багтахгүй байхад юун дугуй манатай.


    СОНДГОЙ өнцөгийн хариулт:
    -Автомашины дугуйг махаар нөхвөл маш сайн болдог гэж дуулдвал ганц нэг хүнд тус болох үүднээс дугуй унаад хотын гудмаар гарахад бэлэн байна.




  • J. Munkhmandal 2009-04-12 15:25

    би өчигдөж дугуй авч унасан . дөрөөгөө жийж чадахгүй болсон бна лээ шүү. уг нь багадаа сайн л дугуй унадаг дугуйнд маш их хоббитой хүүхэд блаа. хөл будаа болсон бна лээ.хэхэ. одоо дугуйгаар xичээллэж бие дээ анхаарал тавихааж шийдсэн. заавал төр засаг гэхгүй өөрсдөө үүндээ анхаарлаа хандууля найз нараа. mun biznetworkiin admind handah ni . site-iin gichuudiin duguin uraldaan , tsuglaralt zohin bguulval yamar ve? herev bolomjtoi bol amraltiin udur zohion bguulj gishuudiinhee eruul mended gants bolovch udaa setgel gargii.

  • Г. Ачмаа 2009-04-12 15:56

    Монголын нөхцөлд бүрдэхгүйээ ,тэр хог шороо ,тоостой нь цуг холилдоод явахыг хэн хүсэх вэ дээ ,тэгээд ч манайх дулааны улирал богинохон ,зун л хүүхэд залуучууд сонирхлынхоо дагуу унана уу гэхээс биш төрийн албанд ажилладаг нэг нөхөр дугуй унаад ажилдаа явж байвал хүмүүс эвэртэй туулай үзсэн мэт л болно биз

  • D. Гэрэл 2009-04-12 16:43

    bagadaa unadag l bsan. odoo ch bolijdee bas dugui ch alga
    ug ni ervvl mended sain , saihan sport yum shig sanagddag.
    arai biziihen duguitai uulzalt ZB-h yum bish biz
    tegbel bi dugui olood ochinoo /moroodob/

  • Э. Хэрлэн 2009-05-03 21:38

    амралтийн өдрөөрөө дугуй унадаг хүмүүс хэлээрэй зар тавиад бөөндөө машин багатай газраар аялий бас дугуйн прокат бвал дуулгаарай дугуйгүй нэгэндээ

  • Л. Мөнх-Оргил 2009-06-28 14:11

    өвлийн улиралд дугуй хэрхэн унах талаар зөвлөлгөө өгөх хүн байна уу? Ямар тоног, хэрэгсэл, хувцас өмсгөл байдаг, хаагуур худалдаалдаг талаар, мөн болгоомжлох асуудлууд, ямар эд анги мууддаг, дотуур хаймар хөлдөж хагардаг эсэх талаар мэдмээр байна.

  • Б. Мөөгий 2009-06-28 22:01

    Дугуй унах сайхан ч манайд дэндүү эрсдэлтэй.

  • С. Одонгэрэл 2010-11-09 13:38

    ууг нь бол сайхан л санаа шүү, хэрэгждэггүй л болохоос. дугуй унаад дураараа давхих сайхан ш дээ :)

  • L. Наранбаатар 2012-02-06 20:37


    Сайн байцаана уу? Энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе.
    Би 2005 оноос хойш хүйтний улирлаас бусад үед байнга дугуй унасан. Зам дээр бол машинуудын адил явдаг.
    Ямарч асуудал байхгүй ээ хүмүүс ээ. Гол нь замын хөдөлгөөний дүрмээ барилтлах хэрэгтэй.

  • B. Bat-Erdene 2012-02-07 00:14

    Би л лав нэлээд хэдэн удаа машины араас мөргөж нэг удаа хүн дайрч байсан.

  • B. Bat-Erdene 2012-02-10 13:55

    сайн тоормозтой дутуу юмгүй дугуй л даа. Урд машин гэнэт зогсох тохиолдолд хичнээн ч тоормозлоод очоод мөргөдөг ш дээ. Хүн дайрсны хувьд бол тэр хүн яалт ч үгүй өөрөө урдуур гүйгээд ороод ирсийн.