2011-11-08 16:09:15

Хаалга тогших аюул

Хүүхэдтэй болох гэж буй айл бүрийн хаалгыг тогшиж буй чимээгүй нэгэн тахлын тухай нэвтрүүлэг хийхээр зорьж 10 гаран хоног эрүүл мэндийн байгууллагуудын үүдийг манасан юм. Учир нь энэ салбарт өнөөдөр ажлаа хийж мэддэг цөөхөн хүмүүс байна. Харин хариуцлагатай хийгээд албан тушаалтай зарим нэг хүмүүс хэрэгтэй мэдээллийг өгөхөөс татгалзаж камераас зугатаж байсныг нуугаад яахав. Өвлийн цагт төрж байгаа хүүхдийн гажиг төрөлт сүүлийн жилүүдэд ихэссэн хэмээн эмч мэргэжилтнүүд ярьдаг. Тэгвэл таны хүүхэд утаанаас үүдэн, бас иргэдийн эрүүл мэндийн боловсрол багатайгаас үүдэн насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох аюул бидний өмнө байна. Энэ бол түнхний согог буюу бидний хэлж заншсанаар түнхний мултрал юм.

Цаг үе өөрчлөгдөн хувьсахын хирээр бидний амьдрхалд эрүүл мэнд хэмээгч мөнгөөр хэмжигдэх асар өндөр зардалтай салбар өөрийн эрхгүй гарч ирсэн. Бидний идэж хэрэглэж байгаа хүсний бүтээгдэхүүн хийгээд орчин нөхцөлөөс шалтгаалан олон төрлийн аюулт өвчин хаалга тогшсоор байна. Түхний мултрал. Энэ өвчнөөр тахир татуу болж насан туршдаа гишгээ доголон болсон хүмүүсийн харамсалтай хувь заяа өнөөдөр бидний гэр бүлд, албан байгууллагад, ангид маань байдагийг бид мэднэ. Түнхэний согогийг мэргэжлийн хүмүүс 3 ангилан үздэг бөгөөд коксабара буюу дунд чөмөгний хүзүү өөр болох, мөн майга тавхай, түнхний мултрал гэсэн өөр өөр хэллэгүүд байдаг юм байна. Энэ нь нэг ёсны ясны системийн гажиг гэсэн үг юм. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын вээб хуудас болон хэвлэл мэдээллийн байгууллагуудаар яг түнхний согог, түнхний мултрал гэсэн сэдвийг гаргаж ирж тавьдаггүй, олон нийтэд энэ талаар тодорхой ойголт байдаггүй нь сүүлийн жилүүдэд ийм төрлийн гажиг, согогтой хүүхдүүд ихсэж байгаагийн нэг шалтгаан гэж хэлж болохыг мэргэжлийн хүн хэлж байсан юм. Бид ч гэсэн нэвтрүүлгийн туршид энэ талаарх асуултын хариултыг олохоор нэлээдгүй явсан боловч шинжлэх ухааны энэ салбар нь өөрөө маш нарийн ойлгож ухахад цаг хугацаа шаардсан ажил болохыг мэдэрч байсаныг хэлэх нь зүйтэй болов уу? Манай улсад анх 1989 онд энэ төрлийн нарийн мэргэжлийн 3 эмчийг ЗХУ-д бэлдсэн байдаг бол өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулж үзэхэд нарийн мэргэжлийн эмчийн тоо дутмаг байгаа юм. Түнхний мултрал нь олон нөхцөл байдалаас үүсэлтэй байдаг юм байна. Эхлээд иргэдээс авсан аман судалгааг бид та бүхэнд дуулгах нь зүйтэй байхаа. Яагаад гэвэл иргэд болоод эмч нар, мөн салбарын хүмүүсийн өгч байгаа мэдээллүүд өөр өөр байгаа учраас үзэгч та бүхэн дараах мэдээлүүдээс өөрийн гэсэн дүгнэлтээ хийнэ бизээ.

Гэрч 1: Налайх дүүрэгт одоогоос 5 жилийн өмнө төрсөн хүүхэд буруу байрлалтай байжээ. Түүүнийг эх барьж авахдаа 2 хөлнөөс нь татаж төрүүлсэн бөгөөд хүүхэд хэд хоногийн дараа харваж саажилттай болсон байна. Одоо энэ хүүхэд 5 настай бөгөөд саажилттай дээрээс нь түнхэний мултралтай гэсэн оноштойгоор тэргэнцэртэй эхийнхээ асаргаанд байдаг байна.

Гэрч 2. Одоогоос 2 жилийн өмнө төрсөн хүүхэд 2-р төрөхөд төрсөн. Түүнийг мөн л эх баригч 2 хөлнөөс татаж гаргасан бөгөөд аав ээж нь хүүхдээ үзүүлэхэд түнхний согог гэж хэлсэн бөгөөд дөрөөвч хийсэн. Одоогоор бүрэн хэмжээгээр эдгэрсэн үгүй нь аав ээж нь мэдэхгүй гэсэн хариултыг өгч байгаа юм.

Гэрч 3. Хөдөлгөөн удаантай байсан 9 настай охин гэнэт л нэг өдөр доголж гишгээд эхэлсэн. Тэрээр багаасаа удаан хөдөлгөөнтэй байсан бөгөөд хөл нь доголоход эмээ нь зүгээр байх, өндөр болох гэж байгаа гэж байлгасаар доголсоор № сар гаруй болжээ. Гэмтэлд үзүүлэхэд аль хэдийн чөмөгний толгой нь хайлж эмчлэгдэх найдваргүй болсон түнхний мултралын нууц өвдөлт байжээ.

Түнхний согог нь буруу эх барьж авсанаас, мөн ээж хүүхдээ тээж байхдаа хооллолтын буруу хэв маягийг сонгосноос, амьдарч байгаа орчины агаар усны бохирдолоос, эхийн хэвлийд байхдаа буруу байрлалтайгаас, удамшлаас гээд олон хүчин зүйл нөлөөлдөг болохыг эмч нар хэлж байгаа юм. Эдгээрээс хамгийн аюултай нь нууц өвдөлт юм. Энэ нь хэдэн жилийн дараа ч хамаагүй гэнэт илэрдэг бөгөөд аль хэдийнээ эмчлэхэд оройтсон байдаг байна. Манай улсад 2000 аад оноос өмнө түнхний согогийг эрт оношлох боломжгүй, мөн апресс хийсний дараа физик эмчилгээ хангалтгүй гээд олон шалтгаан байдаг байсан бол одоо энэ байдал арай дээрдсэн байна. Хамгийн эмгэнэлтэй нь энэ салбарт нарийн мэргэжлийн эмч бэлтгэх асуудал бол хурцаар сөхөгдөж байгаа юм. Энэ талаар сайд С.Ламбаагаас болон түүний удирддаг салбарын яамнаас мэдээлэл авахыг зорьсон боловч Хэвлэлийн төлөөлөгч бүсгүйн 8811 тэй дугаарт залган завгүй гадуур явна гээд загнасан өнгөтэй хариултыг дуудлага тасрах чимээний хамтаар авсан юм. Салбарын ажлыг сайн зохицуулахад иргэдэд болоод хэвлэлийнхэнд мэдээлэл хүргэх үүрэгтэй ажилтан нэг иймэрхүү хандасныг нуугаад яахвээ.

Түнхэний согог гэдэг нь эмчлэгдэх бүрэн боломжтой өвчин юм. Гэхдээ үүнийг хамгийн гол нь эрт оношлох нь хамгийн чухал гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна. Ингэж эрт оншлуулж чадвал 0-3 сартай хүүхдийг эмийн болон хагалгааны бус аргаар эмчилж болдог байна. Харин 2 наснаас дээш илэрсөэн бол хагалгаа хийх зарчмыг дэлхий даяар баримтлан ажилладаг бөгөөд 10 болон түүнээс дээш насанд хөгжлийн бэрхшээлтэй болон үлдэх томоохон аюул нүүрлэж байгаа юм. Гэмтэл согог сэргээн засах үндэсний төв нь хуучин гэмтэл гэж байх үед 80 ортойгоор хүүхдийн тасгийг ажилуулж байсан бол тусдаа гарч шинэ гэмтэл болоод хүүхдийн тасан болон өргөжиж одоогоор 50 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдийн гэмтэл согогийн тасагт жилдээ 2500 орчим хүүхэд хэвтэж эмчлүүлдэг, мөн тооны хүүхэд үзүүлж, эмчийн хяналтанд байдаг байна. Эдгээрээс 400 орчим нь түнхний согогоор үзүүлдэг гэсэн тооцоо судалгаа байгаа юм.

Хүн ам цөөн байх үед түнхэний согогтой хүүхдүүд жилдээ 280 орчим ирдэг байсан бол одоогоор энэ тоо 400 шахаад байгаа юм. Хүн амын өсөлтийн тоотой харьцуулахад энэ өвчин багассан гэж хэлж болох ч нөгөө талаар тоогоо дагавал өссөн байгааг үзэгч та бүхэн харж байгаа бизээ. Харин монголдоо ганц ГССҮТ-ийн эмч нар ийм хариултыг өгсөн юм.
Г.Дагва ГССҮТ-ийн зөвлөх эмч, Төрийн шагналт- Түнхний мултрал бол яах аргагүй айдас дагуулж байгаа, Ийм төрөх хүүхдийн тоо ч ихсэж байна. Энэ бол энэ салбарт гарч байгаа яалт ч үгүй ярих асуудалуудын нэг мөн.

Б.Бүдээ АУ-ын Доктор, Профессор - Түнхний мултрал бол бараг багассан гэж хэлхэд болно. Одоо тийм байдалтай ирдэг хүүхэд ховор болсон. Би ч үүнийг имй байдалтай болгохын тулд өөрийнхөө зардалаа өчнөөн зүтгэсэн.

Монголдоо 3 хан байгаа нарийн мэргэжлийн 2 эмч нь ийнхүү өөр өөр хариултыг өглөө.

/Тайлбар:: Бүдээ эмчийн эмчилгээнд явж байсан насаараа тахир татуу болсон одоо 28-30 насны 2 бүсгүйн ярьж буйгаар тэр хоёрын апрщесс болон өвчнөөр докторын зэрэг хамгаалж 3 жил орчим туршил болгож байсан... Хэрвээ тухайн үед Орос руу ч юмуу явсан бол одоо зүгээр болсон байх магадлалтай байсан. Бүдээ эмч хүний хүүхдээр эрдмийн зэрэг хамгаалаад явдаг, мөнгөөр үздэг муухай хүн дээ гэж ярьсан юм./

Түнхэний согог эдгэрэх боломж бол насны бага үед оношлохоос шалтгаалдаг гэдгийг дээр дурьдсан. Харин мэс ажилбарыг 2 настайгаас дээш үед хийдэг байна. Гэхдээ эдгэрэх магадлал бас өөр өөр гэдгийг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр түнхэний согогийн дөрөөвчөөр гол түлхүү эдгээдэг бөгөөд энэ аргыг анхы Чехийн эрдэмтэн Паблик нээсэн бөгөөд дэлхий даяр Пабликын дөрөөвч гэсэн эмчилгээ алдаршсан байдаг байна. 1995 оны үеэд Бүдээ тэргүүтэй нарийн мэргэжлийн эмч нар зөвлөлтөөс ирсэнийхээ дараа түнхэний согогтой хүүхдүүдпэд татлага болон дөрөөвчөөр эмчлэх аргыг анх монголод нэвтрүүлж эхлэж байсан цаг үетэй харьцуулахад одоо эмчилгээний олон арга нэмэгдсэн байгаа ажээ. 1995-2003 оны үед нийт түнхэний согогтой хүүхдийн 28.8 хувь нь мэс засалд ордог байсан бол, 1995 оноос өмнө 79.6 хувь нь мэс засалд ордогн байсан тооцоо суадлгааг бидэнд өглөө. Ер нь эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол хүүхдийнхээ эрүүл мэндийн гол түлхүүр нь болох ёстойг эмч нар хэлж байгаа юм. Та хүүхдээ төрсөний эхний 7 хоногт түнхэний мултралыг нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зураг авхуулж эрт оношилж чадвал 3 сартайдаа эдгэх боломжтой юм гэдгийг дахин дахин хэлэхийг хүсч байна.

Түнхэний согогийн нууц өвдөлт гэж бас бий. Энэ нь бүүр 6 -, 7 настайдаа, аль эсвэл 9 настайдаа илэрх ойротсон үе байдаг бөгөөд энэ үед эмчлэгдэх найдвар багассан байдаг гэнэ. Энэ үед удаан явбад дунд чөмөгний толгой хайлж тэр хүүхэд насан туршдаа гишгээ доголон болох аюултай юмаа. Хүүхдийг өлгийдөх монголчуудын уламжлал болсон арга ч үнэндээ бол түнхний согогтой болоход нөлөөлдөг болохыг эрдэмтэд батлаад байгаа гэдгийг үзэгчид бас анхаарах нь зүйтэй болов уу? Сүүлийн жилүүдэд монголчууд гадагшаа явж төрөх нь ихэссэн. Тэгвэл ийм бодолтой байдаг эмэгтэйчүүддээ хандаж мэдээлэл хүргэхэд Япон улсад дэлхийн хамгийн сүүлийн аппарт нэвтэрсэн бөгөөд жирэмсэн эхийн гэдсэнд байгаа хүүхдийг түнхэний мултралтай, түнхэний согогтой эсэхийг нь шууд шинжилж төрхөд нь эрүүл төрүүлэх арга нэвтэрчээ. Мэдээж манай улсын хувьд ийм аддаратыг оруулж ирэх боломжтой ч ортопет эмч гэж нэрлэгддэг эмч нарын хүрэлцээ, боловсон хүчний асуудал гарч ирэх юм.

Түнхэний согог өвчнийг ярихын тулд зөвхөн эцэг эхэд буруу өгөх биш эмчилж байгаа эмнэлгийн асуудалыг мөн дурьдах нь зүйтэй болов уу? Түнхэний боло ёсны системийн гажигийг эмчлэх нарийн мэргэжлийн эмчийг бэлдэхийн тулд доод талдаа 15 жилийн хугацаа шаардлагатай байдаг байна. Манай улсад хуруу дарам цөөхөн эмч байдаг энэ салбарт өвчтөний тоо ихсэхийн хирээр эмчийн хэрэгцээ гарч ирж байгаа юм. Нарийн мэргэжлийн эмч энэ салбарт байхгүйгээс хөдөө орон нутгийн боло холын аймгийн иргэд хүүхдээ нааш цааш зөөхөд хүндрэл ихтэй, хол байдагаас шалтгаалан эмчилгээний хугацаа алдах аюултай гэхчилэнгээр сөрөг үр дагаврууд бий болсоор байна.

Энэ өвчин удамшиж хамгийн ихээр өвчилж байгаа аймаг бол Баян Өлгий аймаг, мөн үүний араас Завхан Өвөрхангай аймгууд бичигдэж байна. Ер нь уулархаг бүсээр байрлалтай аймгуудаас түнхэний мултралтай хүүхдүүд ирэх нь их байдаг байна. Түнхэний мултралын шинж тэмдэгийг өрхийн эмч нар тэр бүр мэддэггүйгээс үүдэн буруу оношлох тохиолдолоор хугацаа алдах нь энүүхэнд. Үүнээс гадна өвлийн цагт нийслэл улаанбаатар хотод байгаа агаарт 200 гаруй элемент бий болж үүний хар тугалга гэх мэт элементүүд нь эхийн хэвлийд байгшаа урагт маш муугаар нөлөөлдөг байна. Энэ мэтээр гадны нөлөө, уадмшлаас болж энэ өвчнөөр өвчлөх хүүхдүүдийн тоо ихсэх магадлал бий болсоор байгаа юм. Дүүрэг тус бүрт гэмтэлийн тасаг нээх, тэр дундуу хүүхдийн тасаг нээж нарийн мэргэжлийн эмчтэй болох асуудал бол салбарын хувьд тавигдах томоохон асуудал болон яригдах юм.

Өнөөдөрийн хувьд ганцхан байгаа гэмтэлийн эмнэлгийн хүүхдийн гэмтэл согогийн тасагт эмчлүүлж байгаа хүүхдийн тоог хархад орны хүрэлцээ муу байгаа нь харагдаж байгаа юм. Бүхэл бүтэн улсын томоохон эмнэлэг 55 ортой байна гэдэг бол харамсмаар тоо юм. Нөгөө талаар түнх, хүүхдийн гэмтэл согогийн нарийн мэргэжлийн эмч олноор бэлтгэх шаардлагатай байна. Тэр дундаа эрүүл мэнлдийн яам, засгийн газарын хуралдаанаар хэлэлцэж салбарын хувьд өөрчлөлт хийх, ажлаа хийж чаддаг мэдээллийн ажилтан томилох, нөгөө талаар дүүрэг бүрийн эмч нарыг энэ талаар мэргэшүүлэх гээд зөвхөн түнхэний гэсэн сэдвийг дагасан олон ажлууд хийгдэх хэрэгтэй байгаа.

Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд түнхний мултралтай хүүхдийг төрөнгүүт нь оношлох апаартай болсон байна. Харин та хүүдээ эхний 3 сартайд нь хөлийг нь байнга зэрэгцүүлж үзэх, мөн хөлд оруулдаг тэргэцэрийг хэрэглэхгүй байх, болж өгвөл өлгийдөхгүй байхыг эмч зөвлөж байна лээ...


Би өөрөө эх хүн. Хүүхдийнхээ төлөө санаа зовдог нь эцэш эхчүүдийн бичигдээгүй хууль байдаг учраас бид ирээдүйгээ эрүүл байлгахын тулд болгоомжтой, мэдээлэлтэй, мэдлэгтэй байх хэрэгтэй юм шүү... энэ үүднээс бизийнхэнд олж авсан мэдээллийнхээ зах зухаас хүргэлээ. Яагаад ингэх боловоо гэвэл энэ нэвтрүүлэг гарсаны дараа надад хандсан эцэг эхчүүдийн дуудлага тасраагүй ирж санал онол, зовлон жаргалаа ярьж байсан учраас яалт ч үгүй хэрэгтэй сэдэв юм байна гэсэн үүднээс дээрх бичлэгийг орууллаа.

Сэтгэгдлүүд


  • А. Тэнгэр 2011-11-08 17:10

    Тэгээд төрсний дараа биш төрөхөөс өмнө ийм өвчинтэй хүүхэд төрүүлэхгүйн тулд энэ агаарын бохирдолтой нөхцөлд жирэмсэн эмэгтэй яах ёстой вэ энэ талаар мэдээлэл байна уу.

  • B. Enerelt 2011-11-09 02:25

    Эцэг эхчүүд сайн ойлгож авсан биз? Дагва эмчид л хүүхдээ үзүүлэхгүй бол бусад нь тахир дутуу болгодог гэж байна шүү. Ялангуяа тэр Бүдээ бол мөнгө аваад зогсохгүй хүүхдээр чинь туршилтийн туулай болгоод тоглоод хаядаг, эмч гэхээсээ илүү манъяак маягийн нөхөр гэнэ шүү. Бас хүүхдээ нурууны яс нь бэхжиж, сууж, мөлхөх байтугай толгойгоо ч даахгүй шахуу (3 сартай) байхад нь хөлд оруулахыг оролдогч (хөлд оруулагчид суулгаж) манъяак эцэг эхчүүд больвол таарна шүү.

  • D. Maira 2011-11-09 09:28

    агаарийн боxирдол зун эсвэл намар төрж байгаа xүүxдэд xамаатай баймаар юм. овол төрсөн xүүxэд гэдсэндээ зун баймаар юм. Өрxийн эмч нарийн ажил байна л даа.

  • Г. Тэгшжаргал 2011-11-09 09:54

    А.Тэнгэр... Би бол цэвэр агаартай газарт очиж бай гэж л зөвлөх юм байна. Би өөрөө өвөл жирэмсэн байсан. Хүн хүүхдээ бодвол болдог л юм байна лээ. 11 сар гээд л хотоос зугтсан даа.

  • Ц. Шийрэв pingwin 2011-11-09 12:53

    Ene bol mash heregtei sedev bain .nadaas humuus zarimdaa tunhnii multraltand sain emch baina uu gej 2*6 hun asuuj baisan .Ta buhen en talaar toorhoi medeelel bival end ugch tusalna uu

  • Ж. Алтанцэцэг 2011-11-28 15:40

    Дээр нь залуучуудаа элдвийн юм идээд яах, махаа идээд монгол төмс сүү, ногоогоо идээд л байж байсан нь өлзийтэй байхаа.

  • B. Baagii 2012-01-23 15:51

    энэ бол яалтачгүй аймшигтай үнэн бн , бас 1 чухал мэдээлэл өгөхөд одоо бизнес болоод байгаа ч гэсэн тэр аарцаг нурууний бариа үнэхээр үр дүнтэйн билээ шүү, гол хүүхэд бариж сурсан хүнд нь бариулах хэрэгтэй манай хүүхдүүд би өөрөө бүгд аарцагны гажаатайн улмаас бусад өвчин дагалддаг юм билээ ,хүүхдээ 2,3 сартай бхад нь үзүүлээд бариулаарай гэж зөвлий