Оруулсан : Э. Алзахгүй 2011-11-10 21:30:22

Хувийн эрүүл ахуй \ Хамрын хөндийн ариун цэвэр\

Хамар бол амьсгалын эрхтний эхний чухал хэсэг юм. Хамрын хөндий нь чихтэй нарийн богино сувгаар холбогдож байна. Ялангуяа хүүхдийн хамар, чихний хоорондох суваг богинохон, бүдүүн байдаг тул хамар битүүрсэн үед тэр хөндий суваг шингэнээр дүүрч, улмаар чихэнд нөлөөлж хүүхдийн чих өвдөх ба идээлж ч болдог. Иймээс зарим хүүхдийн хэнгэрэгэн хальс өөрөө цоорч идээ гарч, муухай үнэртэй болох, аажим сонсгол муудаж, сонирхсон мэргэжлээ ч эзэмшиж чадахгүйд хүрч, амьдралд нь хортойгоор нөлөөлнө.
Насанд хүрсэн хүний хамрын хөндийд үслэг эд байрлана. Тэр нь агаарт байгаа бохир зүйл, тоос шороог их багаар шүүх үйлчилгээтэй. Гэтэл хамрыг цэвэрлэж байгаагүйгээс тэр нь нустай наалдаж, шороо, тоос цуглан харлаж бохир харагдана. Хамрын хөндий өөртөө зохицсон чийглэг зөөлөн байх ёстой. Гэтэл цэвэрлэж арчлах ажиллагаа тогтмол хийгээгүйгээс хамрын хөндийн салслаг нь хатах буюу эсвэл нус их гоожиход хүргэдэг.
Цэр, нусыг залгиж болохгүй. Яагаад гэвэл залгисан тэр бохир зүйл доторх нянгууд гэдэс ходоодны өвчин үүсгэнэ. Иймээс цэр, нусыг ил задгай хаядаггүй, нусны алчуурыг 4-8 давхар нугалан завсарт нь нийж, угааж индүүдэн дахин хэрэглэнэ. Эмэгтэйчүүд нусны алчуурыг цүнхэнд ил задгай авч явах нь ариун цэвэрт тохиромжгүй.
Бага насны хүүхдийн хамрыг өдөрт 2-3 удаа цэвэрлэж байх хэрэгтэй. Цэвэрлэхдээ:
Хөвөнг нарийн ороож, эсвэл чих цэвэрлэдэг хөвөнг буцалсан цэвэр ус, борын хүчил, содын 100 грамм усанд 2 грамм хийсэн уусмал зэргээр норгоод, хамрын хөндийг арчиж цэвэрлэх хэрэгтэй.

Сэтгэгдлүүд


  • B. Enerelt 2011-11-10 21:48

    Бага насны хүүхдийн хамрыг хамаагүй ухаж төнхөх буруу. Хүүхдэд өөрт нь тааламжгүй байдаг учир хамаагүй хүчлэж байж салстыг гэмтээх, цус гарах зэрэг сөрөг үр дагаварт хүргэж болно. Тэрний оронд зориулалтын соруулаар соруулж авсан нь хамаагүй амархан бөгөөд аюулгүй байдаг. Эсвэл усанд орж байх үед нь нийлгэж сургасан ч болно.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold