2011-11-23 16:26:10

Нэр хүнд чухал уу? Их мөнгө олох нь чухал уу?

Хүн сонсоход нэг л том албан тушаалтан цалингаас цалингийн хооронд амьдарч, царайгаа үрчийлгэн толгойгоо гашилгаж нүдээ бүрэлзтэл компютер ширтсэн зангиатан байсан дээр юм уу? Эсвэл өдөртөө хөөрхөн хэдэн төгрөг цохичихдог таксины жолооч, дэлгүүрийн худалдагч байсан нь дээр юм уу?

Сэтгэгдлүүд


  • П. Чалва 2011-11-23 18:57

    Оросуудын онигоо:

    Хрушев Америкт их л хүндэтгэлтэйгээр очив.
    АНУ-чууд:
    - Энэ хэн бэ?
    Оросууд
    - Манай ерөнхий сайд
    АНУ-чууд
    - Ямар гавъяатай хүн бэ?
    Оросуудад хариулт олдсонгүй.
    АНУ-чууд.
    - Өө энэ чинь манайд бол 1 ч центийн үнэ хүрэхгүй амьтан байна.

    Чалвагийн бодол:

    Яг яс юман дээрээ нэр төр гэдэг зүйл нь албан тушаалаар хэмжигддэг зүйл биш. Яамны сайдын хажууд, таксины жолооч муухай харагддаггүй.

    Мөнгө чухал. Бүр их мөнгө бүр чухал. Би мөнгөгүй хүн эрх чөлөөгүй гэдэг үгэнд итгэдэг. Ингэлээ гэхдээ түүний төлөө бүх юмаа хаяж болохгүй гэдэгт итгэдэг.

    Гол нь өөрийн болон нийгмийн үнэт зүйлсийг хадгалах шаардлагатай гэж боддог. Энэ ч нэр төртэй амьдрах үндэс гэдэгт итгэдэг. Хийж бүтээх бол энэний дараагийн асуудал.

    Жишээлбэл би хувьдаа яаж ч ядарч явсан газар ухаж, хулгай хийж, амьтан алахгүй гэдэг зарчимтай. Уул уурхай, ан агнуур, тендерийн бизнест ажиллахгүй, төрд зүтгэхгүй гэсэн хатуу байр суурьтай. Хөөрхий чааваас. Өөрөө өөрийнхөө хэмжээнд нийгмийн үнэт зүйлсийг тодорхойлчихоод байгаа нь энэ л дээ. Өөрийн үнэт зүйл гэвэл бас бус юм бий бий. Яршиг цаашаа. Ярихаасаа ичив...

    Нэмэлт тайлбар:

    Цаг хүрэхгүй хугацааны өмнө Молор-Эрдэнийн ярилцлагыг уншив. /Яагаав нөгөө Энхбаяртай сүүлэрч давхидаг нөхөр. Сүүлд Шинэбаяртайгаа шинэ нам байгуулдаггүй юу. Аан яг тэр чинь шүү дээ./ Нөхрийнхөөр бол Монгол бол нийгэм биш, хүмүүсийн бөөгнөрөл юм байх. Ялгаа нь гэвэл бидэнд нийгмийн үнэт зүйл гэж нэгдсэн юм байхгүй. Нийгэм биш гэдэгтэй санал нийлээгүй ч, нэгдсэн үнэт зүйлгүй гэдэгтэй нийлэх гээд л байна. Энэ нь нэг талаар аз. Яагаад гэвэл бидэнд нийгмийн үнэт зүйлтэй заавал нийцээд ядаргаатах гээд байх шаардлага алга. Үндсэн хуулиа л барьвал барав. :)

  • Б. Хутгуур 2011-11-23 19:30

    нэр хүнд чухал шүү дээ кккккк

  • 9. Gegeen.mn 2011-11-24 18:22

    өө тэгээд сүүлдээ юу ч чухал биш даяан хийгээд агуйд суугаад бясалгаж бгаад махан биеэ орхиод сүнсэн биеэрээ мөнхрөх нь л чухал юм бусуу хахаха, за худлаа худлаа.

    нэгэнт энэ биеийг олж төрөөд эх дэлхий дээр оршиж бгаагийнх утга учиртайхан шиг амьдраад улс амьтны амьдралыг хуу өөрчлөөд, массыг сайжруулж цөөнхийг мяаруулж олонход нь олдошгүй баатар, цөөнхөд үзэшгүй дайсан болж аваа л далд орох нь чухам чухал шүү хүүхдүүдээ...

  • С. Лхамаа 2011-11-28 13:52

    Одоо үед бол мөнгө нь чухал надтай санал нийлэхгүй хүмүүс зөндөө л байгаа байх. Хэдэн жилийн өмнө энэ асуултыг тависан бол нэр хүнд л гэж хэлэх байсан байх харин одоо бол өөр. Хүн гэдэг чинь нийгмийн амьтан гэдэг шигдээ нийгмээ дагаад хүмүүс ч хүссэн хүсээгүй, амьдар ч л байгаа юм хойно өөрчлөгдөж л таараа. Мөнгийг дагаад нэр хүнд, эрх мэдэл ч өөрөө аяндаа хүрээд ирнэ. Хий хоосон нэр хүндтэй байлаа гээд яах юм. Хэсэг хугацаанд л дуурсагдаад алга болно. Нэр хүндтэй хүмүүс ч гэсэн УИХ-д орж байгаа нь мөнгөтэй холбоотой.
    За ингээд болье доо бичээд байвал зөндөө л их юм байна.

  • Б. Хутгуур 2011-11-28 13:55

    Нэр хүнд байгаа цагт мөнгө өөрөө араас чинь гүйнэ гэж ккккк

  • С. Лхамаа 2011-11-28 14:14

    Мөнгө байгаа цагт нэр хүнд, эрх мэдэл аяндаа чиний араас гүйгээд ирэх болноо. кккккк

  • Б. Хутгуур 2011-11-28 14:20

    Энэ Лхамаа мөнгийг бүүр шүтчихэж кккккк

  • Б. Хутгуур 2011-11-28 14:22

    Мөнгөөр бүгдийг авч болдоггүй юм. Үнэ цэнэ гэдэг зүйлийг мөнгөөр үнэлж болдоггүй. Ялангуяа нэр хүндийг мөнгөөр олж авч байгаа хүмүүс цаашлаад юу болох юм. Лхамаа чи хол явахгүй ээ ийм бодолтойгоор кккккккк

  • С. Лхамаа 2011-11-28 14:27

    ккк би тэгж хэлэх байх даа гэж бодож байсан талаар болсонгүй шүүү. Энэ чинь амьдар шүү дээ. Хол явсан хүмүүс цаана чинь УИХ нэр дэвшээд явж л байна. Монгол газрын Мянгабаярыг танихгүй хүн ч бас монголд байхгүй байх муу нэртэй ч яваад л байгааз дээ. “Өнөр бүл” киноны Гармаагийн дүрээр ард түмний хайртай жүжигчин болж чадсан МУГЖ Ч.Алтан-Өлзий алтан үеийнхний үлгэр дуурайл болж чадсан ч одоо дэнжийн мянгад ядруухан амьдарч байгаа МУГЖ гэсэн энэ цол тэгээд хол явж байна уу тэ.

  • Б. Хутгуур 2011-11-28 14:29

    Жишээ татах зүйлээ мөн олвоо кккккккк

  • С. Лхамаа 2011-11-28 14:33

    Чамд бол татах ч юу байхгүй л дээ бантангын хутгуураа. Мөнгийг шүтэхдээ биш за байгаа байдлыг л хэлж байна.

  • Б. Хутгуур 2011-11-28 14:33

    Мөнгөнд дурлах тэр үеэ хүний аз жаргалыг харах хайрын нүд сохордог гэж юутай үнэн үг вэ? Охид эмэгтэйчүүд мөнгөнд дуралсанаас болоод зүрх сэтгэлээ биш өнгө мөнгө хөөсөн сонголтууд хийгээд үндэстэн ястан мөхлийн ирмэгт хүрчих вий дээ кккккк

  • Б. Хутгуур 2011-11-28 14:36

    Лхамаа мэтийн охид бол Мөнгөтэй л бол ямар ч үндэстэнг өөрийн ханиараа сонгоход бэлэн гэдэгт мөрийцсөн ч алдахгүй юм байна ккккккк

  • С. Лхамаа 2011-11-28 14:47

    Мөрийгөө алдах вий дээ. Тэгэхээр байсан бол энд ингээд суухгүй л байлаа.

  • Б. Хутгуур 2011-11-28 14:49

    Чиний үзэл бодлоос харуул аль хэдийн хэн нэгэн мөнгөтэй хүнийг сонгочихсон юм шиг л харагдаад байна даа. Мөнгө гэдэг бол ердөөл хэрэгцээ. Хэрэгцээгээ хангахын тулд хүн хөдөлмөрлөдөг юм.

  • С. Лхамаа 2011-11-28 14:55

    Чиний ингэж яриж байгаа чинь ерөөсөө нийцэхгүй байна. Зурган байгаа тэр зураг бол бишэээ. Намайг биш өөрөөгөө л хэлээд байгаа юм шиг нэр хүнд гэж худлаа аман дээр ярьчихаад тэр зургаараа юуг илэрхийлэх гэж тэгээд тийм задгай зураг тавидаг юм дээ. Б.Хутгуураа кккккк

  • Б. Хутгуур 2011-11-28 14:58

    энд миний зурагны тухай биш өнгө мөнгөний тухай ярьж байгаа биз дээ. ккккккк

  • С. Лхамаа 2011-11-28 15:01

    Тийм зураг тавьсан хүн ингэж ярих утгагүй байна л даа. Тийм зураг яах гэж тавидаг байнаа.

  • Б. Хутгуур 2011-11-28 15:06

    Харагдах байдал чухал уу? бодит байдал чухал уу?

    Энэ асуултанд хариулчихаад намайг өөнтөглө охин минь кккккккккк

  • С. Лхамаа 2011-11-28 15:13

    Ийм зураг тавьж чадаж байгаа хүн ямар нь ойлгомжтой ш дээ.