"Усчин залуус" клубын анхдугаар тэмцээн
“Усчин залуус” клубын нэрэмжит усан спорт сонирхогчидын
Усан сэлэлтийн тэмцээний удирдамж
Монгол Улсад нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, усан спортыг сонирхогч залуучуудын санаачлагаар зохиогдох “Усчин залуус” клубын нэрэмжит Анхдугаар тэмцээн.
1. Тэмцээний зорилго
Нийслэлийн иргэдэд усан спортыг сурталчилан таниулах, усанд сэлэлтээр хичээллэх хүсэл сонирхолыг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүн амын дундаж наслалтыг уртасгах, залуучуудыг соёлтой иргэн болгон төлөвшүүлэхэд тэмцээний эрхэм зорилго оршино.
2. Хамрах хүрээ
Усан спорт сонирхогч залуучууд, www.biznetwork.mn сайтын ажил хэрэгч залуус болон “Усчин залуус” усан спорт сонирхогчдын клубын гишүүд тус тэмцээнд оролцоно. Тэмцээнд усан спортын зэрэгтэй тамирчдыг оролцуулахгүй.
3. Тэмцээн явагдах хугацаа
Тэмцээн 2011 оны 12-р сарын 11-нд 10 цагт Усан Спорт Сургалтын Төвд болно.
4. Тэмцээн зохион байгуулах
Ерөнхий зохион байгуулагч “Усчин залуус” клуб, дэмжигч байгууллагаар Усан спорт сургалтын төв, Монголын Залуучуудын холбоо, www.biznetwork.mn сайт.
5. Тэмцээний сэлэлтийн төрөл, зай
• Өврөөр даллах сэлэлт 50 м / эр,эм /
• Мэлхий сэлэлт 50 м / эр,эм /
6. Насны ангилал
• 16-20 нас
• 21-25 нас
• 26-30 нас
• 31-35 нас
• 36- наснаас дээш.
Нэг насны ангилалд 4-с доошгүй хүн оролцох ба оролцогчидын тоо хүрээгүй тохиолдолд доод насны ангилалд уралдуулна.
7. Тэмцээний хөтөлбөр
7.1 Мэлхий сэлэлт /50м/
• 16-20 нас /эрэгтэй, эмэгтэй/
• 21-25 нас /эрэгтэй, эмэгтэй/
• 26-30 нас /эрэгтэй, эмэгтэй/
• 31-35 нас /эрэгтэй, эмэгтэй/
• 36- наснаас дээш /эрэгтэй, эмэгтэй/
7.2 Чөлөөт сэлэлт /50м/
• 16-20 нас /эрэгтэй, эмэгтэй/
• 21-25 нас /эрэгтэй, эмэгтэй/
• 26-30 нас /эрэгтэй, эмэгтэй/
• 31-35 нас /эрэгтэй, эмэгтэй/
• 36- насаас дээш /эрэгтэй, эмэгтэй/
8. Тэмцээн дүгнэх
Тэмцээний шүүгчдээр Усан спорт сургалтын төвийн мэргэжлийн багш, дасгалжуулагчид ажиллана. Тамирчдын амжилтыг насны ангилал, сэлэлтийн төрөл тус бүрт дүгнэж 1, 2, 3-р байр эзлүүлэн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал гардуулна.
9. Мэдүүлэг хүлээн авах
Тэмцээнд оролцогчдын мэдүүлгийг 2011 оны 11 сарын 24-с эхлэн 2011 оны 12-р сарын 9-ний 14-г хүртэл Усан спорт сургалтын төвийн мэдээллийн төвд бүртгэнэ.
Мэдүүлэг өгөхөд доорхи материал шаардлагатай.
• Иргэний үнэмлэх буюу түүнтэй дүйцэх бичиг баримт
• 3х4 харьцаатай цээж зураг 2 хувь
• Бүртгэлийн хураамж 3000 төгрөг.
Оролцогчид мандат дээр насны ангилал, сэлэлтийн төрлөө тэмдэглүүлж баталгаажуулж, тэмдэг даруулсан байна.
Тэмцээн зохион байгуулагч:
“УСЧИН ЗАЛУУС” КЛУБ
клубын танилцуулгыг эндээс үзнэ үү
http://biznetwork.mn/networks/1036
2011-12-13 21:34-д бичсэн тодруулга.








S. Arena 2011-11-25 18:37
Сайхан тэмцээн болно гэдэгт итгэлтэй бна:) Залуусаа идэвхитэй оролцоорой.
S. Fina 2011-11-25 18:43
Тэмцээнд оролцох нийт оролцогчиддоо спортын өндөр амжилт хүсье. Усан спортоор хичээллэж эрүүл чийрэг бие бялдартай болцгооё залуучуудаа
Б. О Ю У 2011-11-25 19:01
Амжилт хүсье! Мэдээж сайхан тэмцээн болох байх..
9. Gegeen.mn 2011-11-25 19:15
амжилт шүү
Б. Шинэцэцэг 2011-11-25 20:10
amjilt husiy
Х. Erka 2011-11-25 20:24
усан спортын 2дугаар зэрэгтэй.Гэxдээ тамирчин биш xүн орж болоxгүй юм уу?Тамирчин болсон бол Мэлxий сэлэлтээр Монголдоо рекорд xийx байсан гэж боддог юм.xэxэ
T. Int 2011-11-26 00:58
Нээх чадахгүй ч гэсэн усан спорт сайхан шүү……….
Амжилт хүмүүсээ………..
Б. Буяндэлгэр 2011-11-26 10:01
Бүгдээрээ идэвхийтэй оролцоорой.
S. Arena 2011-11-26 10:06
Х.Эрка : Цэвэр сонирхогчдын дунд болох тэмцээн учраас зэрэгтэй тамирчдыг оруулахгүй.Энэ тэмцээн нь УСАН спорт сонирхогчдыг дэмжих нээн илрүүлэх татан оруулах зорилготой.
Буянаа:Тэмцээндээ оролцоно биздээ? 2лаа л нэг насанд өрсөлдөхнээ тэ?
D. Ganbaa 2011-11-30 00:10
"УСЧИН ЗАЛУУС"-ЫН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ ГАРЛАА,,,http://www.asunews.mn/main/sport/o
Б. Буяндэлгэр 2011-11-26 10:08
хэхэ, харин тиймээ. Оролцноо найз нь. Чадах чадахгүй хамаагүй дунд нь ороод явж өгнөө.
-. EG! 2011-11-29 23:49
би ч гэсэн чадахгүй ч дунд нь орж бужигнуулнаа... хэхэ
B. Алтлаг 2011-11-28 10:19
Бүх оролцогчиддоо амжилт хүсье. Тэмцээн маань амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.
S. Shine 2011-11-28 10:24
Бүртгэл 11 р сарын 28 нд буюу өнөөдөр 12 цагаас Төв Усан Спорт Сургалтын төвийн 1 давхарт яавагдана.
S. Bilguutei 2011-12-02 00:12
дууөах болоогүй биз дээ
S. Bilguutei 2011-12-02 00:12
дууөах болоогүй биз дээ
Т. Энхчимэг 2011-11-28 10:38
Амжилт хүсье залуусаа...
F. Mind 2011-11-28 10:40
898989898989
Ж. Алтанчимэг 2011-11-28 11:28
Амжилт шүү
S. Arena 2011-11-28 11:29
Баярлалаа Алтаа:) Хэдүүлээ нэг насны ангиллад уралдаж будаа болгохнэээ
Д. Бямбажаргал 2011-11-28 12:04
энэ-ийг үзэж кайф авий даа.
-. EG! 2011-12-02 01:46
өө чи орж кайф аваачээ. хэхэ
Д. Бямбажаргал 2011-12-02 01:47
EG. Чамайг бэлдээд би өөрөө орохгүй ээ, бас мик-ийн ард суух зарлагч хийнэ.
Ж. Алтанчимэг 2011-11-28 12:09
орж кайф аваачээ
-. EG! 2011-11-28 12:13
сайн уу залуусаа... тэмцээн маань амжилттай явагданаа. бид чаднаа. харин би нь одооноос өдөр болгон Орчлонд бэлтгэлдээ гарнаа. : -P
Н. Хишигсүрэн 2011-11-28 12:13
амжилт хүсье