Оруулсан : Ж. Хорлоо 2009-04-13 17:31:28

Сайхан амьдрахад хэрэгтэй мэдлэг, мэдээллүүд.

Хүн бүхэн л сайхан амьдрахыг хүсдэг. Тэгвэл хүмүүсийн сайн сайхан амьдралд ямар мэдээлэл, ямар мэдлэг, ямар чадвар зайлшгүй хэрэгтэй гэж та бодож байна?
Хүн бүхний амьдралд нийтлэг хэрэгтэй зөвлөгөө, мэдлэг, мэдээллийг оруулна уу?

Сэтгэгдлүүд


  • Ж. Хорлоо 2009-04-13 17:40

    Сайхан амьдрахыг хүссэн хүн бүр мэргэжлийн боловсрол эзэмшихээс гадна эрүүл мэндийн боловсрол, гоо сайхны боловсрол, гэр бүлийн боловсрол, харилцааны боловсрол, ёс зүйн боловсрол... зэрэг нь зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг гэж бодож байна.





  • Ш. Болор 2009-04-13 18:48

    Өөртөө л итгэх хэрэгтэй гэж хамгийн товч бөгөөд чухал зөвлөгөө өгийдөө. Дараа заваараа нэлээн дэлгэрэнгүй зөвлий

  • Ж. Хорлоо 2009-04-13 21:54

    Эрүүл аж төрөхөд хамгийн чухал зүйл бол ЗӨВ ХООЛЛОЛТ. Тиймээс зөв хооллолтын нэг жор зааж өгье.

    Бидний хувьд шимтэй сайхан хоол идчихээд араас нь алим, жимс идэх муу зуршилтай байдаг. Тэгвэл энэ нь буруу хооллолт болох бөгөөд, идсэн хоол ходоодонд орж, бутлагдаад цааш явахдаа шимт чанараа түгээх байсан бол тэгж чадахгүй, шууд ялзмаг болж хувирах юм.

    Тиймээс хоол идэхээсээ 30 минутын өмнө алим, жимс идэх нь сайн. Ингэвэл идсэн жимс өмнө идсэн хоолны үлдэгдлийг ялзмаг болгон гадагшлуулж, гэдсийг цэвэрлэн, дараагийн хоолыг хүлээж авахад биеийг бэлтгэж өгдөг.

  • Б. Баянмөнх 2009-04-13 22:31

    Сайхан амьдрахын тулд хүн зүрх сэтгэлээ цэвэр байлгах хэрэгтэй. Өөртөө үнэнч байж өрөөлийг халамжилж амьдарх хэрэгтэй юм шиг санагддаг. Биеийн хүсэлдээ хэт автаж өөрийн нэр төр үнэ цэнэ алдаж болохгүй зөвхөн сэтгэлийн сайн сайхныхаа төлөө тэмцэж амьдрах хэрэгтэй.

  • Ж. Хорлоо 2009-04-14 10:53

    Шийдвэр гаргах, гэр бүлийнхэн болон бусадтай харьцах, хувцас болон бусад үнэтэй зүйлийг худалдан авах гэх мэт амьдралын бүхий л асуудал дээр бид ихэнхдээ л сэтгэл хөдлөлөөр ханддаг. ..

    Сайн сайхан амьдрахын тулд аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр хандах бус оюун ухаанаараа анализ хийж хандах нь хамгийн чухал.

    Тиймээс Мунхаг сэтгэлийнхээ боол нь бус, эзэн нь болж амьдах хэрэгтэй гэдэг мэргэн үгийг өөрсдийн зарчимдаа оруулж, үр шимийг нь хүртэхийг санал болгож байна.

  • Ж. Хорлоо 2009-04-21 15:37

    Сайн сайхан амьдрахад бүтээлч сэтгэлгээ бас хэрэгтэй.

  • Ж. Хорлоо 2009-04-24 12:16

    Сайн сайхан, сэтгэл ханамжтай, илүү үр бүтээлтэй, илүү сайхан харилцаатай амьдрахад эерэг сэтгэлгээ хэрэгтэй.

  • Ж. Хорлоо 2009-04-24 12:18

    Бизнесийн болон мөнгө санхүүтэй холбоотой шийдвэр гаргахад бүх хүчин зүйлийг тооцож үзэх аргыг баримталдаг байх нь их тустай.

  • Ж. Хорлоо 2009-06-08 15:38

    Сайн сайхан амьдрахад Сайхан гэр бүлийг бүтээх нь хамгийн чухал.
    Сайхан гэр бүлийг бүтээхэд гэр бүлийн гишүүд, тэр тусмаа эхнэр нөхөр хоёрын харьцаа чухал. Эхнэр, нөхрийн харилцан ойлголцол, харилцан бие биенээ хүндлэх, хайрлах, бие биенийхээ итгэлийг даах нь үр хүүхдүүдэд бодит үлгэр дууриалалыг үзүүлэх болно. Тэгсэн цагт сайхан амьдрал аяндаа л цэцэглэнэ ээ...

  • .. Даваажав 2009-06-08 15:56

    Залхуу гэдэг өвчинөөс салчуул.

  • Д. Лхагвасүрэн 2009-06-08 19:48

    Сайхан амьдрахын тулд яах ёстой вэ гэж??? Үүнээс үүдээд сайхан амьдрал гэж яг, юуг хэлээд байна вэ? гэсэн асуулт урган гарч ирч байна. Үнэхээр сайхан амьдрал гэж юу юм бэ? Гүнзгийрүүлэн бодоод үзвэл харьцангуй ойлголт л юм даа.

    Сайхан амьдрал гэдэг нь зарим нэгнийх нь хувьд өнөөдөр гэдэс цатгалан, мөр бүтэн, ганц зуун грамм архи хангалттай байхад зарим нэг нь унах унаа, амьдрах байр, халамжит хань, үр хүүхэд, элэг бүтэн амьдрал гэж үзэж байхад харин зарим нэгнийх нь хувьд хаус, хэдэн зуун сая доллар, хувийн том бизнес гэхчлэн сайхан амьдрал гээчийг янз бүрээр төсөөлөн харж, түүний төлөө зорин зүтгэж байна.

    Хүн зорилготой байх хэрэгтэй, түүндээ хүрэх хүсэлтэй, тэмүүлэлтэй байх нь зүйн хэрэг. Энэ бол сайн хэрэг. Хэн нэгнийх нь хувьд зүтгээд сайхан амьдралдаа хүрчихлээ, одоо яах вэ гэдэг асуудал бас сонирхолтой. Хүний хүсэл хязгааргүй юм хойно ахиад л даврана, цаашлана, зуун грамм архиа уучихсан бол нэг шил архи олох гэж зүтгэнэ, 100 сая доллартай болсон бол тэрбум болгох гэж зүтгэсээр бие, нас, эрүүл мэндээ элээдэг. Нэг ёсондоо хүн сайхан амьдрал гээчид хүрэх гэж зорин тэмүүлсээр өнгөрдөг гэсэн үг.

    Миний бодол. Миний бодлоор хүн сайхан амьдрал гээчийг алсаас, энд тэндээс эрэн хайж бэдэрч байснаас амьдарч байгаа орчин, гэр бүл, ажил төрөл, хамт олон гэхчлэн байгаа орчноосоо сайхан амьдрал, тав тухыг бий болгож, кайф авч сурвал хэрэгтэй мэт... Мэдээж урагш зүтгэх, зорих тэмүүлэх нь зүйн хэрэг. Нэг ёсондоо өдөр тутмын амьдралаасаа таашаал авч сурах хэрэгтэй л гэж хэлэх гээд байна. Хичнээн мөнгө төгрөггүй, ядуу зүдүү, өвчин зовлонтой байсан хэдий ч тухайн цаг үе, орчноосоо л кайф авч амьдарч сурах нь сайхан амьдралын гол утга учир юм болов уу гэж санаж байна.

  • С. Зулцэцэг 2009-06-08 20:36

    Сайxан амьдраxад уу? Амьдралд түшиг болоx xань, Элэг бүтэн өвчингүй байx ,Xэрүүл маргаангүй тайван орчин , Xоосон xоноxгүйн тулд сайxан ажил, Эрч xүчтэй амьдраxын тулд урамын үг дэм гээд бүгд л xэрэгтэй дээ. Баянмөнxийг бас дэмжиж байнаа. Сэтгэл сайxан байна гэдэг чинь бүx зүйл сайxан байx үндэс болно гэж бодож байна. Залуусаа сайxан амьралын төлөө! Амжилт xүсье...

  • Ж. Хорлоо 2009-06-16 16:04

    ХЭЗЭЭД БЭЛХЭН ХХК-ны менежер, Б.Хандмаа

    Сайн сайхан амьдрахын тулд ээжийгээ хайрлаж байгаагаа бодитоор илэрхийлж, мэдрүүлж байгаарай...

    Ээждээ бичсэн 1000 захидал номыг уншаад маш их ухаарлыг авлаа. Уйллаа. Дууллаа. Бас их зүйлийг ойлгож мэдлээ. Бүх захидалд ээждээ хайртайгаа илэрхийлсэн байна. Бас ухаарал, хожимдсон ухаарал , харуусал, өөрийгөө үзэн ядаж шийтгэсэн, өөртөө амлалт өгсөн өнгө аяс, мөн захиж сургасан захидлууд ч байна.
    Энэ бүхнээс юу харагдаж байна вэ гэхээр, хүн бүр ээждээ хайртай гэж хэлэхийг маш их хүсдэг, эх хүн бүр үрээрээ хайрлуулах хүсэлтэй байдаг гэх энэ эх үрийн ариун нандин холбооны дунд хоосон хөндий зай байх шиг санагдлаа. Хүүхэд нь ээждээ хайртай гэж хэлж хайраа үйлдлээрээ илэрхийлэхийг хичнээн их хүссэн боловч хэлж зүрхэлдэггүй. Ээж нь үүнийг ойлгодог эсэх нь тодорхойгүй. Энэ бүхэнд хэний ч буруу байхгүй.
    Гагцхүү бидний хүүхэд хүмүүжүүлэх арга ухаанд мөн эх үр хоёрт захидлуудад өгүүлсэн шиг нарийн холбоо, хүсэл эрмэлзэл, хэрэгцээ байгаа гэдгийг тэр бүр ойлгож олж мэдэх, мэдрэх бололцоо, ном зохиол дутмаг байгаатай холбоотой. Ээж гэдэг хүн бол эрхэм нандин хүн гэж хүн бүр л ярьдаг, бичдэг. Яагаад эрхэм нандин хүн юм гэдгийг нь ч бичдэг. Хүн бүр ээжтэй. Бас ээждээ хайртай.
    Тэгвэл энэхүү номын үнэ цэнэ нь ээждээ сэтгэлийн үгээ хэлэх, хэлж сурах,хэлэх боломжийг олгож байгаагаараа давуу юм.
    Зарим хүмүүс ээждээ хайртай гэж хэлэхийг хүсэвч, хайртай гэдгээ мэдрүүлэхийг хүсэвч одоо үйлдлээрээ харуулж чадахгүй байгаагаа илэрхийлжээ.
    Энэхүү бүтээл гарснаар эх үрийн одоогийн хөндий байдал бага ч гэсэн ойртоно гэж бодож байна. Олон үрийн, олон эхийн дотрыг онгойно гэдэгт найдаж байна. Хайрлах суваг нь нээгдэнэ гэж итгэж байна.
    Хүн бүр ээждээ хайртай гэдэг нь тодорхой, хайрлаж явдаг нь тодорхой. Одоо хайрлахгүй байсан ч, ирээдүйд ээждээ хайртай байсан гэдгээ мэдрэх нь тодорхой учир, яагаад одоо хайрлаж болохгүй гэж...

    Ээждээ сайн сайхан үйлдлээрээ хайраа мэдрүүлж, өөрийнхөө сэтгэлийг нээвэл өөдрөг байхаас гадна, хэн нэгнийг хайрлаж байна гэдэг яаж ч бодсон сайн зүйл. Тухайн хүний цаашдын амьдралд хэрэгтэй. Ээжийгээ хайрлаж чаддаггүй хүн, эмэгтэй хүнийг хайрлаж чаддаггүй гэж үг байдаг.

    Ээж маань бидний халуун дулаан хайрыг хүсч явдаг нь ойлгомжтой . Харин бид ээжийгээ байгаа дээр нь хайрлаж чадахгүй, хайртай гэж хэлж чадахгүй байсаар байгаад ээж нар маань биднээс хайр хүлээхээ больсон юм биш биз дээ. Биднийг ээждээ хайртай гэж хэлбэл гайхдаг, тийм эмгэнэлтэй болсон юм биш биз. Биднийг ээжийнхээ төлөө ямар нэг зүйл хийвэл
    Ээж маань: - Өнөөдөр юу болчихоо вэ, миний хүү урьд нь ингэдэггүй байсан гэж хэлэхээр, ээжийн минь зүрх сэтгэл нь биднээс тийм хол байгаа юм биш биз...

    Ээж хүн гэдэг хэзээд үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулж ямар ч нөхцөлгүй, хайрладаг. Бид тэднээс хайр хүсээгүй байсан ч тэд бидний сайн сайхны төлөө залбирч үхэн үхтлээ хайрлаж байдаг хүн юм.

    Бид ээжтэйгээ хамт байхдаа ээждээ хайртай гэдгээ мэдэрдэг ч, нөгөө ертөнц рүү яваад өгөхөөр нь бүр ихээр мэдэрдэг. Тэгээд би ээжийгээ хайрлаж чадаагүй, түүний төлөө юу ч хийгээгүй гэж өнгөрсөн хойно нь харамсдаг. Өөрийгөө буруутгадаг. Үүний оронд одоо яагаад ээждээ хайртай гэдгээ маш ихээр мэдрээд, тэр хэмжээгээрээ ээжийнхээ төлөө бүхнийг зориулж болохгүй гэж...

    Шүүдрийн усаар цай чанаж өгөөд ч ачийг нь хариулж чаддаггүй гэж манай ард түмэн ярьдаг. Шүүдрийн усаар цай чанаж өгөхийн оронд эх үрийн ариун нандин холбоо, хайр энэрлийг ойлговол эх нь үрээ, үр нь эхийгээ хайрлаж , хайрын халуун дулаан үгээ бие биедээ харамгүй хэлж, үйлдлээрээ хайртай гэдгээ илэрхийлэх болно.

    Энэхүү номоос ямар их хайр, ямар их харуусал, ямар их ухаарлыг мэдрэв ээ...

    Одоо энэ бүх хайраа үгээрээ илэрхийлж, үйлдлээрээ үзүүлэх цаг нь болжээ. Энэ бүхнийг уншин ухаарал авч, энэ цагаас эхлэн хожимдсон ухаарал, харууслын тоо аажим аажмаар багасаж, бүр байхгүй болно гэдэгт итгэж байна.

    Энэхүү номыг уншиж, эх үрийн холбоог ойлгосноор, эх үрийн бодол сэтгэл, хүслийг мэдэрснээр, бид бүхэн ээжийнхээ ачийг хэзээ ч хариулж чаддаггүй гэх энэ бүрхэг, туйлын бүрхэг, гутранги, алдаа хийгээгүй мөртлөө насан туршдаа ээжийнхээ ачийг хариулж чадахгүй хэмээн харамсаж, өөрийгөө буруутгаж амьдрах ёстой ч юм шиг энэ гэрэл гэгээгүй ойлголтоос салж, ээжийнхээ ачийг хүн хариулж чаддаг юм, ээжийнхээ ачийг хариулах боломж хүн бүрт байдаг гэсэн гэрэл гэгээтэй өөдрөг үзэлтэй болж түүнийгээ биелүүлэх цаг ирсэн гэдэгт итгэж байна.

    Тиймээ энэ үнэн. Бид өдөр бүр боломж л гарвал ээждээ хайртай гэдгээ хэлж, буруу зүйл хийж сэтгэлийг нь зовоохгүй байж, хайртай гэдгээ илэрхийлэн ажилд нь тусалж, хэцүү бэрх үед нь хань болон сэтгэлийн дэм өгч, асарч тойлж, аз жаргалыг бэлэглээд байх юм бол, бид ээжийнхээ ачийг хариулж байгаа хэрэг юм. Бид зовсон ч жаргасан ч хамтдаа байж зовлон жаргалаа хуваалцан ойлголцож, бие биенээ хайрлан амьдарч байгаа нь хэн хэний маань хувьд сайхан аз жаргалтай амьдрал. Бид хүн болж төрөөд сэтгэл хангалуун бие биенээ хайрлан хүндэлж хайраар дутахгүй аз жаргалтай амьдрах нь л бидний зорилго. Өөр бидэнд юу хэрэгтэй юм бэ?

    Бид эх үр, ээж хүү хоёр яагаад бие биенээ хайрлах ёстой юм бэ? Эртнээс нааш өнөөг хүртэл эх үр хоёрын хооронд ямар холбоо байсан юм бэ ?, одоо энэ талаар ямар ойлголт байдаг юм бэ?, бодит байдал ямар байна, хайр ухаарал, хожимдсон ухаарал, харуусал, энэ бүхэн юунаас үүсээд байна гэдгийг ойлгох учиртай. Үүнийг ойлгочихвол ээжийгээ харамсахааргүй хайрлаж, ээжийнхээ ачийг хариулах нь тийм ч хэцүү зүйл биш байх болно. Харин ч энэ бүхэн хүний амьдралын нэг хэсэг, амьдралын зорилго, аз жаргалтай сэтгэл хангалуун амьдралын баталгаа болно.

    Ээждээ хайртай гэж бодох амархан. Хайр гэдэг бол үйлдэл гэж дэлхий нийтээр эртнээс нааш хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Та ээждээ хайртай бол, хайртай гэдгээ маш ихээр мэдрэхийг хүсвэл, бас ээжийнхээ ачийг хариулахыг хүсвэл энэхүү номыг авч уншаад, өөрийнхөө сэтгэлийн үгийг бичээд ээждээ бэлэглээрэй. Энэ бол үйлдэл. Таны ээждээ хайртайн нэг баталгаа юм шүү.
    Цаашид номоо уншсанаар ээжийнхээ ачийг хариулж болдог гэдгийн нууцыг олж мэдэх болно.
    Мөн энэхүү бүтээлд 1000 хүн өөр өөрийнхөө өнцгөөс ээждээ хайраа илэрхийлсэн учир, амьдралд олон зүйл тохиолдог юм байна, хүн бүр өөр өөрөөр амьдардаг юм байна гэдгийг олж мэдэх болно. Бусадтай өөрийгөө харьцуулан өөртөө дүгнэлт хийнэ. Эх үрийн хайр гэдэг зүйлийг маш өргөн хүрээнд ойлгох боломжийг олгосон энэхүү бүтээл нь айл бүрийн хойморт залрах Эрднийн сан Субашид шиг , сэтгэлийн боловсрол, ухаарлын сурах бичиг байх болно.

    Хүн үхэхдээ юуг боддог гээч. Тэдэнд байсан өндөр албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгө, зугаа цэнгэл, найз нөхөд энэ бүхэн юу ч биш хумхын тоос төдий. Харин, би энэ амьдралаа сайн, муу, аль хэр амьдарч вэ гэдгийн шалгуур нь бусдад өгсөн хайр, бусдаас авсан хайраар л хэмжигддэг юм.

    Хүн бүрт аз жаргалтай амьдралыг хүсье.

  • P. Baska 2010-05-24 18:28

    ...... хамгийн түрүүнд эрүүл мэнд шүү дээ. Эрүүл мэнд гэдэг өвчлөлөөс урьдилан сэргийлж, биеэ бас сэтгэлээ хамгаалж байхаас эхэлнэ.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold