2011-12-12 15:34:19

10н жилийн анхны хайр

10н жилдээ дурлаж үзээгүй охин дурлаж үзээгүй банди байхгүй гэхэд бараг хэлсдэхгүй байх. Би ч бас 10н жилдээ дурлаж дурлалдаа шатжил явлаа. Ямар сайндаа л ангийнхаа бандитай охиноос болж зодолдож байхав дээ. Жоохон банди нарын зодоон ч гэж юу байхав дээ цусаа гартал зодолдоод л тосоо гартал тэврэлддэг байлаа. Одоо бодоод байхад их дурсамжтай сайхан үе байжээ. Магадгүй та ч бас тэр дурлалын баланд согтжил явсан байх. Хамтдаа дурсамжаа сэргээцгээе!!! Та бүхэн ч бас миний энэ сэдэвийг дэмжинэ гэж найдаж байна.

Сэтгэгдлүүд


  • Б. Нарангарав 2011-12-13 16:55

    10 жилийн хайр амьдрал болсон тохиолдол байна уу? Ихэнхдээ л бүтээгүй тэгсгээд л өнгөрсөн байдаг юм шиг байна.

  • Н. Намжилсүрэн 2011-12-13 16:58

    бүүр цэцэрлэгээсээ нэг нэгийгээ мэддэг тэгээд дунд сургууль их сургууль тэгээд насан туршдаа хамт байжаагаа хүмүүс бас байний байна

  • L. Badmaa 2011-12-26 12:35

    надад өгсөн захиан дээрх дармалдаж бичсэн бичгийн хэвийг одоо ч тодхон санаж байна.

    надаас намхан нуруутай шар банди байж билээ...ккк........би их боддог, санадаг байж билээ.......хэлэхийг хүссэн ч хэлж чадаагүй дээ........хүүхэд насаа гэж сайхан юмөө

  • О. Амгаланбаатар 2011-12-26 12:40



    НАДААС УУчЛАЛ ГУЙГААРАЙ.., /анхны хайрдаа зориулж бичжээсэн байгааншдээ/




    Бороо ороод нээх гоё ч юм шиг, жаахан гунигтай ч юм шиг.., Гэхдээ хэзээнээсээ л бороо дурсамж сэдрээж байдаг хойнодоо. Ялангуяа энэ хаврын бороо хачин их юм бодогдуулж зүв зүгээр гэлдэрж байсан хүнийг зүрх сэтгэлийн асуудалд оруулаад хаячих юм..,


    Одоогоос 8 жилийн өмнө Эрдэнэт хотод нэгэн охинд сайн болчихоод хармаанд нь нууцаар чихэр хийн, хайр мөрөөдөөд гүйж явсан мөч яг л ийм бороотой хавар байсан...

    Тэр охиноо нүдэн дээр найз залуутай болохыг нь харан хэлж чадаагүйдээ өөрийгөө зүхэн өмөрч эмтэрч байсан үе бас л өнөөдөр шиг бороотой хавар байсан...

    Хувиршгүй цөхрөлтгүй сэтгэлийг минь ойлгож хувь заяагаа холбон өндөрлөг дээгүүр шүхэр барин гүйж байсан өчнөөн сайхан дурсамж минь бороотой л хамт үлдсэн...

    ...Америкруу орхиод одсон, араас нь очиж чадаагүй, эндээс түргэн явахыг хүсэж байсан, элчин нь виза өгөөгүй.., Тэр үед баргийн эм хүнээс илүү үнэнчээр батга нүүрэндээ шавуулчихаад л явдаг байсан.. , Гэвч хүсэхэд хяссан, хүлээж чи тэвчээгүй, HI5даа өөр залуугийн зураг оруулсан, харж чадахгүй би эхэр татан уйлсан, хайраасаа дахиад ганцхан жил хүлээчих гэж гуйж байсан, харин чи дахиж битгий залгаарай гэж хэлсэн хамгийн новшийн өдрүүд ч хаврын яг л ийм бороотойд байсан..,



    Нурууны зөөлөн эд гэмтээд нүүрний нэг тал мэдээгүй болчихсон тэр хүнд үед минь зовлон дээрээ зовлон нэм гэх шиг зургаан жилийн сайхан дурсамжаа зурганд л мөнхлөөд явсаныхаа төлөө чи надаас УУЧЛАЛ гуйгаарай.., Амласан амлалтаа мартсаныхаа төлөө, Амгаагаа зүгээр л хажууд хань болох хаа хамаагүй хэн нэгнээр солисныхоо төлөө, цаг хугацаа орон зайн хамаарлыг давж чадаагүйнхээ төлөө чи өөрөө өөрөөсөө өнөөдөр бас маргаашид ч уучлал гуйгаарай. Хайрын тухай гэгээн бодлыг минь, эмэгтэй хүнд итгэх итгэлийг минь хаданд ойх цуурай шиг хатуу сэтгэл болгон хувиргасандаа чи уучлал гуйх ёстой.Чи надад зүрхгүй юм шиг амьдарч, сэтгэлгүй юм шиг хүмүүст хандаж байсан цаг хугацааны сэтгэлийн шархыг анагаах өртэй..,



    Харин би чамаас хэлсэн хугацаандаа очиж чадаагүйгээсээ, хэтэрхий сэтгэлээ зориулснаасаа, хадгаламжиндаа 40 мянган доллартай байх боломжгүй байснаасаа, харь гүрний консулд таалагдаж чадаагүйгээсээ, хайр байгаад боломж нь байгаагүй өөрийн амьдралаасаа УУЧЛАЛ гуйж байна.., УУЧЛААРАЙ.., Хэрвээ чи надаас уучлал гуйж чадвал хэзээд сайхан дурсамжаараа л үлдээнээ.

    Гадаа бороо ороод яасан ч сайхан юмдээ.



    2011 оны 5 сарын 22 Улаанбаатар хот /О.Амгаланбаатарын Өдрийн тэмдэглэлээс/

  • У. Уранчимэг 2011-12-26 15:36

    minii anhnii hair bi bagadaa e rni ih durlamtgai ohin baij bilee kino uzeeed l kinonihaa gol duriin zaluud duralchihdag
    6 angiasaa ehle 1 zaluug 4 jil har irlee 10 angia togson togstol harhaar icheed l angihan ni hajugar yavhaar sandraad l zorood ongorhoor oodoos ni egtselj ch harj chadahgui tiim l ichemtgii bailaa ichemtgii ibaisan ch gesen ter zaluu namaig sain gedegiig medseen :)
    odoo ter buhen 10 jildee l uldsen zuiluud
    odoo ter saihan ohintoi saihan hanitai saihan amidarj bga geegehen tsagaahan buhen saihanshdee :)

  • Г. Амьдрал 2011-12-26 18:37

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Б. Төгсжаргал 2012-02-04 22:59

    минийх ч одоо бас л байна аа байна анх 5р ангидаа тсуг суудаг охиндоо сайн болцон гэхдээ тэнэг гар сайн болцон бж учиргуй уурлуулах юм хийдэг дандаа шоглодог бсан хэхэхэ тэгэээд л 8р ангидаа оор сургуули руу шилжиж бж мартсан доо хэхэх одоо болтол тэр мэддэг ч гуй биз хэхэх шал тэнэг санагдчлаа хэхэх
    харин нэг жилийн чолоотэй бх уэдээ байрнийхаа нэг охинд дурлачаад согтуу оччоод нз бандитай ю гэж асуугаад бгаа гэхээр н зозо гээд л тэгсэн орлоо шу гэхээр тэг тэг гэснээ орсонийх н дараа дахиад дуудаж нтр бла бла хахах алиа сангдчлаа

  • А. MiIGaA / GINZA / 2012-02-05 03:22

    Бага сургуулийн 1р ангид байлааа.. кк