2011-12-19 16:54:17

ХАЙР ГЭЖ ЮУ ВЭ?


ХАЙР гэж эхнэрээ залуу цагийн царай зүс, гоо сайхнаа алдахад залуу охидруу харц чулуудаж сээтэгнэх нь битгий хэл бодох ч эрхгүй байж чаддаг хүн чанартай эр нөхрийн сэтгэлийг хэлдэг юм.

ХАЙР гэж эхнэрийнхээ залуу нас, царай зүсээр олон жил гоёж залуу насыг нь эзэмшиж, эдэлсэндээ санаа нь зовж, улам их хайрлах сэтгэлээр ханддаг эр нөхрийн сэтгэлийг хэлдэг юм.

ХАЙР гэж ямар охиныг анх аваад ямар болгосоноо хожим хараад гэмших, харуусах, хайрлах, уярах, уйлах эр нөхрийн сэтгэлийг хэлдэг юм.

ХАЙР гэж залуу гоё охидоор эхнэрээ шинэчлэхгүй байх эр нөхрийн хаттай сэтгэлийг хэлдэг юм.



ХАЙР ГЭЖ ЮУ ВЭ?


ХАЙР гэж нөхөр нь даргаас цэрэг болж буурахад тоохгүй байх эхнэрийн сэтгэлийг хэлдэг юм.

ХАЙР гэж нөхөр нь баян байгаад ядуурч хоосорход хамт үлдэх эхнэрийн сэтгэлийг хэлдэг юм.

ХАЙР гэж хамтдаа хоолонд бялуурч байгаад хоосон хонох үед гомдол мэдүүлж, айлын хоол ярьдаггүй эхнэрийн сэтгэлийг хэлдэг юм.

ХАЙР гэж нөхөр нь эмнэг хангал шиг эрүүл яваад өвчинд баригдахад эмнэлгийн орон дээр нөхрөө сахин суух эхнэрийн сэтгэлийг хэлдэг юм.

ХАЙР гэж нөхөр нь амьдралд хөл алдахад уучилж ухааруулж чаддаг ухаант бүсгүйн сэтгэлийг хэлдэг юм.

2012-02-27 00:21-д бичсэн тодруулга.

Сэтгэгдлүүд


  • T. Tsaxirmaa 2011-12-19 16:59

    Жинхэнэ хайр л гэдэг энэ шүү дээ Баярлалаа сайхан гэгээлэг нийтлэл гаргаж тавьсанд

  • Ч. Пүрэв 2011-12-19 17:00

    сайхан хайр байдаг юмаа олдвол түүнийг битгий алдаарай

  • С. Жигүүр 2011-12-19 17:03

    Хайр гэж таны хувьд юу вэ? Энэ агуу мэдрэмжийн талаарх таны бодол юу вэ. Хайр нь зvгээр л нэг мэдрэмж гэж vv

    Хайр нь хацар дээр зєєлєн vнсэх vнсэлт.
    Хайр бол жаргалын хvрхрээнээс урссан єнчин нулимс юм.
    Хайр бол таныг уйлах vед хажууд тань байх тvшиг юм.
    Энэ бол тэвчээр билээ.
    Хайр нь хэзээ ч айж, тээнэгэлзэдэггvй инээмсэглэл юм.
    Хайр нь номхон дєлгєєн хайрлах хvсэл ба хvчтэй хvсэл тачаал.
    Хайр бол хэзээ ч vхэшгvй цэцэг билээ.
    Хайр нь таны сэтгэл зvрхний нэг хэсэг.
    Хайр бол таны хайрт танд анхны удаа яг яаж харагдаж байсныг дахин нэг харах.
    Энэ бол vнэн байдал.
    Хайр гэдэг нь та сэтгэл дотроо дахин хэзээ ч ганцаардахгvй гэдгээ мэдрэх.
    Хайр бол цаг хэд болж байгааг мэдэж байсан ч, тоохгvй мэт аашлах.
    Энэ бол баяр баясал.
    Хайр бол танд бvх дэлхийг тодорхойлох энгийн сэтгэлийн илэрхийлэл.
    Хайр бол таны хацар дээр vнсэх сахиусан тэнгэр юм.
    Хайр бол таныг халуун энгэртээ тэврэх уужуу сэтгэл юм.
    Хайр нь та єєрийн мэддэг нэгнээ арай шинээр харж, єєр бусад зан чанарыг нь таних юм.
    Энэ нь дахин шинэчлэлт юм.
    Хайр нь таны хувьд бол бvх зvйл.
    Хайр бол зvvдэлсэн зvvднийхаа тайллыг олох гэж Бурхнаас асуух.
    Яг энэ vед л тєсєєлєл нь жинхэнэ байдалтай нvvр тулдаг юм.
    Хайр бол хайртыгаа сэрхэд нь дэргэд байх юм.
    Хайр нь хоёр хос ямар ч жижиг зай байсан хамтдаа тэврэлдэн унтах юм.
    Хайр нь хэзээ ч мєхєшгvй бєгєєд ямар ч хол зайг туулах чадвартай билээ.
    Энэ нь итгэл юм.
    Хайр нь is баяртай гэж хэлчихээд, удахгvй хvрээд ирнэ дээ гэсэн итгэл юм.
    Хайр нь зvрхийг булиглуулж, зогсоож ч чадна.
    Хайр нь гадаа хvйтэн жихvvн єдєр хайрттайгаа дулаахан хєнжил дотроо хамтдаа байх юм.
    Хайр бол хэзээ ч дуусашгvй тvvх бєгєєд хэн ч эхлэхээс нь ємнє зєгнєж чадахгvй билээ.

    Хайр нь сайхан амраарай гээд хацар дээр нь зєєлєн vнсэх vнсэлт юм.





    Таны хувьд хайр гэж юу вэ?

  • У. Уранчимэг 2011-12-19 17:07

    хайр гэж байдагүйн

  • С. Жигүүр 2011-12-19 17:11

    яагаад?

  • У. Уранчимэг 2011-12-19 17:13

    тийм зүйл бгагүй байх чгүй биз би лав олж мэдрээгүй

  • M. Dada(228) 2011-12-19 17:14

    хэзээ ч идээд дуусахгүй уйдахгүй амттай алим

  • У. Уранчимэг 2011-12-19 17:17

    ккккк сайхан дуу байна

  • О. Пүрэвсан 2011-12-19 17:22

    сайхан шүлэг энэ чинь л хайр шүү дээ Хайр бол аз жаргал, итгэл

  • B. Tsatsaa 2011-12-19 17:34

    Сайхан сэдэв байна ... баахан гэгэлзүүлээд хаячихымаа... :)

  • M. Dada(228) 2011-12-19 17:42

    нэг л их гэгэлзсэн хүн

  • Б. Даваа 2011-12-19 18:39

    Дурлал бол таниж мэдэхийг хүсэж байна, Хайр бол таниж мэдсэний үр дүн....

  • *. Roza*** 2011-12-19 20:49

    хайртай байна гэдэг тэр хуний толоо сэтгэлээ зоруулж ургэлж л туунд л таалагдах зуйлийг хийх, мон туунийг илуу гоэ сайхан болгоход анхаарах, бусад бух хунээс илуу харагдуулах гэж сэтгэлээсээ хичээн туунд туслах, уурлаад муудалцаад хэрэлдээд биэ биээсээ холдсон ч сайн сайхан бугдийг тэр хундээ хусэхийг хэлнэ

  • D. Mandakh 2011-12-19 20:52

    Хайр бол өөр нэг хүний аз жаргал чинийх мэт мэдрэгдэх тэр мэдрэмж.

  • О. Амгаланбаатар 2011-12-19 20:55

    би уул нь ноднин онгод орсиймуу яасийн аягүй гоё үг хэлцийимаа энэ хайрын талаар. одоо санадаггүй зузузу. сээгс мээгс бодохгүйгээр сэтгэл мэтгэл л санаанд буухаар нэг тийм гоё үг хүүдий юмаа мартчихийн..,

  • Р. Давааням 2011-12-19 22:28

    Хайр гэдэг бол сэтгэлийн гүнээс урган гардаг онцгой авяас юм. Энэ нь хүн амьтаны аль алиндан байдаг байхаа гэж боддог... их өвөрмөш сэтгэлийн илэрхийлэл юм.

  • M. Stupid 2011-12-19 23:55

    Хайр гэж сэтгэлийн гүн шарх авсанд орохдоо ч тээдэг ариухан бодол ч юм шиг...

  • Г. Туяасайхан 2011-12-20 00:38

    Хайр гэж ингэхэд юу юм бол?

    Шанаагаа тулаад би өдөржин бодлоо

    Хос тэмээлзгэнэ хамтдаа нисээд өнгөрөв

    Энэ юм болов уу?

    Хоёул нэгэн үндэснээс ургасан модны

    нэг нь цэл залуу ч нөгөө нь бүүр хатчихаж

    Энэ юм болов уу?

    Алсыг харуулдсан өнчин уул цочтол гэнэт санаа алдав

    Энэ юм болов уу?

    “Ахиад бид ч уулзахгүй нь дээ” гэж зөгнөөд би сэрдхийв

    Энэ юм болов уу?



    Чамаас би юуг ч гуйх бодолгүй атлаа

    нэг л юм гуйх гээд байгаагаа анзаарсан

    Энэ юм болов уу?

    Чацарганы бутан дотор зөгийн бүл гэрээ засчээ

    аварга энэ айлын эр бүхэн

    аяа, ганц хатан зөгийг л мөрөөднө

    Энэ юм болов уу?

    Тэнгэр яагаад өнөөдөр ийм ойлгомжгүй,

    хүв хүйтэн царайлна вэ?

    Эсвэл энэ юм болов уу?

    Тэнд эндгүй бүгд инээмсэглэнэ,

    Тэгсэн атал бүгд айдастай

    Энэ юм болов уу?

    Шанаагаа тулаад би өдөржин бодлоо

    Шарх шиг зовиуртай юм

    хаа нэгтээ л хөндүүрлээд болдоггүй ээ

    Энэ юм болов уу?