2012-01-03 11:17:00

Сэрцгээ босцгоо....

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт орших Хүрдэт агуйгаас бичиг үсгийн түүх, соёлыг хадгалсан эртний дурсгал олсон ч хадан дээрх бичээсийг арилгаж, хятад ханз сийлсэн байжээ.

Хүрдэт агуйн хананд буй түүхийн ховор бичээс нь одоогоос 300 гаруй жилийн өмнөх үеийн Монголын тал нутаг, байгалийн үзэсгэлэнг магтан дуулсан бичээс байжээ. Гэвч түүхийн үнэт дурсгал болох уг бичээсийг баллаж, дээр нь орчин цагийн хятад ханзаар элдэв зүйл бичиж Уйгаржин бичгээр бичсэн үгс уншигдах аргагүй болсон байна.

Тус нутагт уурхайн олборлолт болон хайгуулын ажил эрхэлж байсан компаниудын хятад ажилчдын бичсэн ханз нь “Өөрийн алт эрдэнэсээ хайхаар ирлээ” гэх мэтийн Монголын баялгийг өөриймссөн үг байжээ.

Монголчууд бид нам засгийн харъяалалаар талцан хэмлэлцэж, бусдын идэш болохоо зогсоож эх орон, эгэлгүй түүх соёл, цусныхаа төлөө нэгдэж Хятад шаахайн мөрийг баллах цаг нэгэнт ирээд буйт тунхгаах нь зүй.
21р зуунд мөхөх улсуудын тоонд /8-рт / ороод байгаа бид монгол цусаа хамгаалах цаг болжээ.... Могойн зулзага бидныг зугуухан залгиж байна...

Сэтгэгдлүүд


  • S. Winter 2012-01-03 12:56

    Аль дивангарын мэдээ хуулж тавихаа болио. Ядаж 7 хоногийн өмнөх юм чирч ирж бай

  • S. АСААНЖ 2012-01-03 13:06


    Ганзориг гишүүн эсвэл Казаxуудруу турxираадл эсвэл Xятадуудруу турxирсан сэдвүүд нээгээд яваx юм.
    Улс орон өндийx гэж ядаж яваxад иймэрxүү xагалан бутаргаx аястай сэдвүүд тийм таатай бус.

    Магад өөрөө иx эx оронч үндэсний үзэлтэй xүн байж болоx. Гэxдээ xий үндэсэxэг омогшилоос илүү зөв байр суурь чуxал.

  • S. АСААНЖ 2012-01-03 13:10

    Гол санаа нь:
    Тайван бай ..


  • Д. Ганзоригт 2012-01-03 13:43

    Хагалган бутрах гэдгийг ойлгохгүй байна. Хятдаас өв соёл, яс цусаа хамгаалах, Казахуудыг монголд төрсөн монгол хүн гэсэн хувь заяаатайгаа эвларч Монгол улсын иргэний ёсоор амьдрах, буруу үзлийг үүсгэн дэвэргэгчид / бусармаг үйлдэл гаргагчид /-ийг дэмжихгүй байхыг уриалах нь хагалган бутаргах үйлдэл болж байна уу.
    Тэгээд танихаар бол Хятадын даварсан /өв соёлд маань халдаж буй / үлдэлүүд болоод, казахын зарим этгээдүүд элдэв бусармаг зүйл үйдэх /дотоодын зөрчил үүсч болзошгүй / нь Монгол улсын маань хэт ирээдүйд хамаагүй зүйл болж байна уу...

  • B. Baganaa 2012-01-03 15:45

    тэгээ яг босое сэрэе гэхээр ХҮН амьтан байдаггүй л юм билээшдээ

  • Д. Эрдэнэчулуун 2012-01-16 03:14

    бид их ухаалаг байх цаг бол аль хэдийн болсоон.Танийг дэмжиж байна.

  • Б. Санчир 2012-01-19 21:44

    али хэдийн босох байсан юмаа одоо бостсогоох цаг нь болсон таны зөв

  • А. Бүрэнзэвсэг 2012-01-19 22:36

    Босох суухдаа гол нь биш ээ! Гол нь бидний Монголчууд оюунаа цэнэглээд, дэлхийн дайтай сэтгэх боловсорч чадсан иргэд болж гэмээнэ улс орныхоо ирээдүйг бусдын эрхшээлд алдахгүй байх бүрэн боломжтой болох мэт санагдах юм. Дан ганц Хятадууд бус Монголын минь ирээдүйг бүрхэг болгож буй олон улс үндэстэн байгаа гэдгийг хэзээд санаж явах нь зүй юм. Зарим зүйл дээр Д. Ганзоригийг дэмжиж байна.

  • Б. Бат 2012-02-02 08:32

    Хөөе малаа Хятадууд эрээний боомтыг долоо хоног хаавал наад Монгол ахан дүүс чинь чамайг өндөр үнийн бараагаар яаж жаргаах бол доо төсөөлсөн чинь инээд хүрчлээ

    Чиний тэр Монгол малчин чамд 1 кг мах үнэгүй өгөх үү чамайг ёстой үх тэл чин зарцлах байлгүй

  • П. Надал 2012-02-02 12:31

    Одоо үед босно сэрнэ гэдгийг гудманд гарч шийдэх цаг өнгөрсөн тул ийм бодолтой зорилготой залуус бүлэг болон нэгдэж өөрийн багаа бүрдүүлэн үндсэн хуулийн хүрээнд яаж өөрийн зүгээс эх орондоо туслах вэ гэдгээ сайтар тунгаагаад хөдөлбөл ард нь ард түмэн байгаа шүү. Хэрвээ та энэ бүхэнд эмзэглэж явдаг бөгөөд өөрөө тэмцэхийг урьтал болгохгүй бухимдаад явдаг бол тууштай тэмцэгч ирээдүйтэй нөхдийг дэмжих хэрэгтэй болов уу гэж бодож байна. Адаглаад олигархиуд өөрсдөө хариуцлагаас мултардаг хууль, дүрэм журмууддаа тулгуурлан элдэв наймаалцсан гадныханы эрх ашигт нийцсэн хуулиудыг батлан түүгээр дамжуулж манай оронг хуулийн хүрээнд нь тааруулаад соёлтойгоор завшиж устгаж эхэлсэнийг монгол хүн бүр мэдэж сэрэх цаг иржээ.
    Өнөөдөр гадныханд Б.Бат ч мал, Ганзориг ч мал, би ч чи ч мал харагдаж байгаагаа ухамсарлаач. Нэгнээ хэмлэлдэж хэрэлдэхгүйгээр нэгдэе. Бидний өвөг дээдсийн нэг Д.Сүхбаатар Бид нэгэн зүгт зориглон хөдөлбөөс мэдэхгүй чадахгүй юм үгүй болж дан ганц цэнгэлийн манлайд хүрмой гэж хэлсэн шиг бид 10т 100т 1000тын системээр нэгдэн нэгэн зүгт зөв зорих ёстой. Энэ зорилго бол Монгол орондоо өөрсдөө эзэн сууя. Зөв амьдрая. Хар амиа хичээх харь үзлээс ангижрая. Бидний өвөг ийм байгаагүй. Аливаа ажлыг айл саахалтаараа нийлээд хийдэг олны хүч оломгүй далай гэж хэлцдэг байсан. Хоёр хөршөө дипломат ёсоор заагтай жаягтай амьдрах нь төрийн бодлого баригчдын асар ухаанаас шалтгаалдаг. Төрд зүтгэхээр зоригсдыг зөв шалгуураар сонгоё. Үүний тулд эхлээд цэвэрлэгээ хийнэ. 4 жилд нэг удаа Бидний баруун гарт нэг л хоромд төрийг захирах эрх ирдэг. Түүнийгээ ухаантай ашиглаж олны хүчээр төрөө аврах зам бидэнд байна гэж бодож байнаа.

  • Ч. Энхтуул 2012-02-02 14:12

    Надалаа-гийн бичсэнийг дэмжиж байна.
    Хамгийн гол нь эвтэй, ухаалаг, нарийн зохион байгуулалтанд орох хэрэгтэй. Тамын тогооны үлгэр шиг энэ байдлаараа яваад байх юм бол цаашид нэг мэдэхэд Хятадын харъяатууд болчихсон явах цаг хугацаа ойртсоор л байгаа шдээ.
    Дээрээ гүйдлээ олохгүй бол гэдэг шиг сонгууль дөхөөд ирэхээр намууд талцаж хэмлэлдээд л, агентлагийн дарга нар албан тушаалаа булаацалдацгаагаад л, дараа нь хурган дарга нар, албан тушаалаа гартаа оруулсан дарга нар орон тооны цомхтгол нэрээр ямар ч чадвар, мэдлэг боловсролгүй өөрийн хүмүүсээ авцгаана.
    Ялангуяа төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс хийж байгаа ажлаа төрд зүтгэж байна гээд бодчихсон, тэр нь бусдад ямар ч үр өгөөжгүй, нүсэр том аппаратууд ажиллаад л байдаг. Гэхдээ зарим төрийн төлөө зүтгэх зориулалттай агентлагууд үүргээ сайн биелүүлж байгааг үгүйсгээгүй л дээ.
    Бид нэг сэдэвт ороод хоёр талцаад бие биенээ үгүйсгээд байдгаа хэзээ болих юм бэ? Ялангуяа иймэрхүү сэдвүүд дээр.Тэр авгай хүүхэн, амраг хайрын тухай сэдэв ч хамаа алга.
    Тэгээд цаашлах юм бол траншейныхан нь шил сав, хонох траншейгаа булаацалдан өвөр хоорондоо хий дэмий хэмлэлдэж, өнөө маргаашийнхаа идэх хоол, уух архиныхаа төлөө ямар ч зорилгогүй амьдарцгааж байна.
    Нийгэм тэр аяараа өнөө маргаашийг л аргацааж байна. Бид хэзээ эвтэй болцгоож, эвлэлдэн нэгдэх юм бэ?

  • Б. Бат 2012-02-02 14:35

    монголчуудын нэг хэсэг нь аймаар баян болцон шүү дээ.

    эрээнд очоод нэг үздээ зүгээр нэг захын хот тэгээд дараа нь энд юм бич.
    Хэрвээ Хятад орон гэж байхгүй байсан бол бид нар оросын нэг муж байх байсан

  • Ч. Энхтуул 2012-02-02 14:56

    Аймаар баян болсон баячууд яах уу дээ, яаж мөнгө олох уу гээ л тархиа гашилгахаас бус улс орон маань юу болж байна гэж боддог нь цөөхөн гэж бодож байна.Чухам өв хөрөнгөөрөө баян байгаа нь хэд, ов мэхээрээ баяжсан нь хэд гэдгийг чөтгөр бүү мэд.
    Эрээн хот Монголчуудаас урсч очсон мөнгөөр захын хот болсон нь үнээн. Тэр хоногийн мантууныхаа төлөө амьдарч байгаа шороон түмэн шоргоолж шиг ажилсаг хужаа нар хотоо босгохгүй, өөр юу хийхэв дээ.

  • Д. Ганзоригт 2012-02-02 18:06

    Эрээн Замын-Үүдийн ялгаа бол Манай увайгүй улс төрчдийн ухваргүй бодлогын үр дүн. Замын-Үүд Алтанбулагийн чөлөөт бүс гээд хэдэн жил ярив аа...................................................................................
    Хятадууд хилээ хаасан бол Монгол аль хэдийн үсрэнгүй хөгжих байлаа. Хятадуудад юу ашигтай вэ...Монголчууд юу ч хийж чаддаггүй байх. Бат ойлгохгүй л дээ. Учир нь Хятадуудаар тэжээлгэж багаа гээд тархиндаа дархлаатай болчихсон хүн. Харин бодит байдал дээр бол Хятадын нэг хэсгийг Монгол тэжээж байна....

  • Б. Бат 2012-02-02 20:28

    Хятад хилээ хаасан байсан бол манайд үйлдвэрлэж байгаа бүх зүйл үнэтэй зах зээлд өрсөлдөх чадваргүй байх байсан.
    эрдэнэтийн зэсийг хятадаар дамжуулж солнгос японуудад зардаг.

    Хятад улс Монголын зах зээлээр дутахгүй ээ тэдний барааг дэлхийн бүх орнууд худалдаж авдаг.
    Чи өөрөө увайгүй улс төрчдөөс тэнэг байна. Ямар улс төрч хятадтай хилээ хаана гээд яриад зарлаад явах вэ.

    чамайг хэзээч төрийн удирдлагад гаргаж болохгүй хүн байна гэж хүмүүс бодно. Чи өөрийн нацист үзэлдээ нүдэн балай чихэн дүлий болчиж. чиний өмссөн дотуур өмд оймсыг хаана хийсэн бол чи өөрөө нэг ш бараа үйлдвэрлэж байсан уу гараараа

  • Б. Бат 2012-02-02 20:35

    Бас нэг юм хэрвээ хятад хилээ хаах юм бол манайд байгаа цагаан будаа элсэн чихэр хувцас байрны үнэ бүгд үнээ нэмнэ.
    Ийм юм ойлгохгүй хүнтэй хэрэлдэж нэрвээ бармааргүй байна. Бас бидний ихэнхийг тэжээдэг солонгост ажилдаг хүмүүс орсоор дамжиж солонгос луу явахаас өөр аргагүй болно.

    Бөөн виз, замын зардлын асуудал. Бас оюу толгой төсөл хэрэгжхээр гарсан бүтээгдхүүнийн хятадууд авна гээд аль хэдийн гэрээ байгуулцан байдаг.

  • Д. Ганзоригт 2012-02-04 10:45

    Би хувьдаа Хятад хилээ бушуухан хаагаасай гэж боддог. Монголчуудыг уусгаж сорох бодлоготой Хятад яалаа гэж задгай тавьсан хилээ амархан хаах вэ. Хорин жил бид Хятадын хогийг хурааж байгаль дэлхийгээ цөвтүүллээ, бордоотой ногоог нь идэж хордлоо, хийж чадах ажлаа тэднээр хийлгэж улам залхуу боллоо, цэцэг цэврүү шиг охидоо бузарлуулж цус бохирдлоо, одоо болоо юм биш үү. Хоёр жил бүсээ чангалбал тэсэх байлгүй дээ. Тэр хооронд амьд хүн аргатай гэгчээр гачигдсан бүхнээ монголчууд бид өөрсдөө хийгээд эхэлнэ. Хувийн үйлдвэрлэл хөгжиж байж л монголчууд хөл дээрээ зогсох горьдлого бий болно. Хэрвээ тэгэж чадвал монгол хүн ажилтай болж, монголчууд хөлсөө урсган улаан гараарaa баялгийг бүтээж, монголын ариун хөрсөнд ургасан хүнс тэжээлээ хэрэглэж монгол хүн эрүүлжиж, Монгол орон өнгө жавхаатай өөдөлж дээдлэхийн үүд хаалга нээгдэнэ. Эгэл малчин гэхэд ахуйн хэрэглээгээ өөрөө хангаад мянга мянган жил амьдраад болоод ирсэн шүү дээ. Тэгвэл бидэнд одоо мэдлэг боловсрол, техник технологи бүх л юм байна. Заавал Xятадын гарыг харж хямдыг хайх шаардлагагүй. Хямдыг хайх тутам ухамсраараа ч ахуйгаараа ч улам ядуурна. Цөөхөн монголчууд бид чанартай, эдийн сайныг хэрэглэх боломжтой. Урд хилээ хаах нь монголчуудад олон талаар ашигтай. Ажлын байр буй болж үндэсний үйлдвэрлэл сэргэхээс гадна шороон түмэн хятадуудад уусч хайлахаас нэгэн талаар сэргийлж, тусгаар тогтнолоо хамгаалах бас нэгэн баталгаа болно

    http://www.bolod.mn/modules.php?name=News&nID=58121

  • Б. Бат 2012-02-04 13:25

    Чи хэрвээ ерөнхийлөгч байгаад тийм тушаал гаргавал Урдаас бараа оруулж ирдэг монголчууд нийлж байгаад алчихна биз

  • Б. Бумбаа 2012-02-05 16:14

    та нар чинь унтаж байсан юм уу?