Оруулсан : T. Hasar 2012-01-06 16:15:30

Савласан ус буюу цэвэр ус


Орчин үеийн ертөнцөд бидний өдөр тутмын амьдралд орж ирсэн нэг зүйл нь савласан ус юм. Заримдаа цэвэр ус ч гэж нэрлэдэг. Хамгийн гол асуудал нь крантнаас үнэгүй шахам гардаг зүйлийг бид яагаад маш үнэтэйгээр худалдаж авдаг болов оо. Энэ нь мэдээж баруунд дэлгэрсэн брэндүүдтэй холбоотой. 1950-60 онд хүчээ авсан зөв хооллолт, ус уухын гайхамшиг, цэвэр ус гэсэн ойлголтууд нь үүнд нөлөөлсөн гэдэг. Энэ үеэс эхлэн төрөл бүрийн савласан ус гарах болжээ. Витаминтай, эрдэсжүүлсэн, рашаан, бүүр мөнгөжүүлсэн алтжуулсан гээд л хойно хойноосоо төрлүүд нь цуварч гарна. Ер нь орчин үеийн хэрэглээний нийгмийн нэг зарчим нь их энгийн зүйлийг гарцаагүй хэрэгцээтэй зүйл мэтээр хүмүүст итгүүлж тэр зүйлээ худалдахад оршдог. Савласан ус ч гэсэн үүний нэгэн илрэл.
Өөр нэг онц сонирхол татаж буй зүйл нь эдгээр савласан уснууд нь үнэхээр цэвэр ус буюу хамгийн сайн ус мөн үү гэсэн асуулт. Америкт хийсэн судалгаагаар дийлэнх савласан уснууд жирийн крантны уснаас чанарын хувьд муу байсан аж. Түүнчлэн ямар нэг рашаан, тодорхой газраас авчирч савласан гэдэг нь ч худлаа байдаг ажээ. Тэд жирийн л крантны ус савладаг байна. Савласан усны чанар муу байх өөр нэг шалтгаан нь долоо хоногт нэг удаа дээж авч шинжилдэгтэй бас холбоотой. Бидний өдөр тутмын хэрэглэдэг хэрэглээний ус нь өдөрт хэд хэдэн удаа дээж авч шинжилгээнд оруулж байдаг. Цэвэр усны компаниуд усан сандах усаа олон өдөр сараар хадгалдаг.
Одоо крантны ус ба савласан усны чанарын талаар. Крантны усыг хэрэглээнд байгаа хамгийн сайн ус гэж үздэг. Хүнд хэрэгтэй эрдэс бодисууд бараг алдаагүйтэй ижил. Харин савласан ус бол хэт олон шүүлтүүрээр орж эрдэс бодисуудаа их хэмжээгээр алддаг ажээ. Дээрээс нь тэр олон хоног муутгахгүйн тулд ямар бодис хийдгийг нь ёстой чөтгөр бүү мэд. Савласан усны чанарт муугаар нөлөөлдөг бас нэгэн хүчин зүйл нь пиавар савлагаа. Ер нь хүнсний зүйлийг тийм саванд удаан хугацаагаар хадгалах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг аж. Савласан ус ба хийжүүлсэн ундааны эрин үеэс эхлэн дэлхий дээр асар их пиавар савны хаягдал үүсч хэдэн саяаараа далайн усанд хөвөх болжээ. Энэ нь дэлхийн дулааралд ч нөлөөлдөг байна.
Тэгэхээр ямар ус уухаа та өөрөө сонгох л үлдлээ.

Сэтгэгдлүүд


  • Р. Давааням 2012-01-06 18:01

    Цэвэр ч ус бас биш л дээ цэвэршүүлсэн ус гэвэл зохилтой юм. Цэвэр ус бол өөр зүйл.

  • B. Enerelt 2012-01-06 19:03

    Баримт нотолгоо нэгийг ч дурдаагүй, голчлон цуу үг дам ярианд суурилсан үнэмшил муутай, түүхий сэдэв болсон байна.

  • Р. Төгс 2012-01-06 20:02

    2жилийн өмнө соса-сола компанийн савласан ус нь зүгээр л эрдэс бодис холиод амтын нь зөөлрүүлцэн крантны ус байсан нь илэрсэнг санаж байна.зарим оливын тос ч хуурамч байдгын байлээдэг.гадны бараа болгон чанарлаг гэж итгэлтгүй л юм билээ.

  • Х. Erka 2012-01-06 21:27

    саяxан ус сувгийн газрын дарга яриж байна лээ.улаанбаатар xотын иргэд гүний xамгийн цэвэр ус ууж байгаа учираас давxар шүүлтүүртэй ус цэвэршүүлэгч xэрэглэж битгий өөртөө төвөг болоорой гэсэн шүү. Гадаргын усанд л цэвэршүүлэгч xэргэлдэг юм билээ

  • N. SITH 2012-01-07 01:35

    зэв л аймаар байна. Манай усанд. Бусад нь яахав ээ дундаж л юм шиг байна лээ. Харин зэв бол яалтч үгүй илт. Улаан зэв ус л байна даа. Ус шүүгчийн шүүсэн ус байдаг хуванцар савны дотор тал нь улаан өнгөтэй болчих юм.

  • D. Tsengel 2012-01-07 03:37

    яг үнэндээ зэв уухгүйн тулд л ус худалдаж авдаг ш дээ

  • С. Жигүүр 2012-01-07 10:08



    та бүхний энэ бүтээгдэхүүн дээр ямар байна

  • T. Hasar 2012-01-07 18:32

    Хлоржуулсан усыг шууд хэрэглэж болохгүй. Ундны усаа крантнаас саванд хийгээд хэдэн цагийн дараа хэрэглэвэл илүү тохиромжтой. Энэ хугацаанд нөгөө ариутгалийн бодисууд нь ууршаад гарна. Ер нь бол сайн цэвэршүүлэгчээр шүүж ууж байх хэрэгтэй. Олон жил солиогүй усны хоолойнууд зэв ихтэй, хүнд төмрүүд нь усанд шингэсэн байгаа. Зэвийг эс тооцох юм бол маш сайн ус. Уг нь бол энэ хоолойнуудыг аль хэдүйн солих болсон л доо.

  • T. Hasar 2012-01-07 18:34

    Гадуур зараад байгаа савласан ус чинь крантны усыг л нөгөө ус цэвэршүүлэгч шүүлтүүрээр шүүсэн ус шүү дээ. Гэртээ өөрөө шүүгээд уух нь илүү хямд тусна. Сайн сайн ус шүүгчүүд одоо их болсон.

  • T. Hasar 2012-01-07 22:08

    Нэг ийм яриа дуулсан юм байна. Хан уул дүүрэгт байдаг нэг хятад эзэдтэй цэвэр ус савладаг компанид хятад ажилчид шөнө нь ажиллаж усаа бэлдээд монгол ажилчид нь өдөр тэр усыг нь савладаг гэсэн. Усаа бэлдэж байгаа технологио монголчуудаас их нууцалдаг юм байхаа.

  • R. B_renee 2012-01-08 12:26

    цэвэршүүлсэн усны реклам нь бүгд л газрын гүнээс тэдэн метрээс гаргасан, тэндээс эндээс авчирсан нтр гээл байдаг гэтэл яс үнэндээ бүгд л хотод байрладаг, юун тэр газрын гүний худаг нтр байдаг биздээ.

  • T. Hasar 2012-01-11 17:43

    Савласан сүү буюу хуурай сүү. Жүүс буюу сироп.

  • T. Hasar 2012-10-13 11:50

    Магнай овоо эдгээр залилангийн наймаануудыг зохицуулж эхэллээ дээ. Одоо саван дээрээ цэвэршүүлсэн крантны ус гэж бичих хэрэгтэй.

  • Л. Мөнхчимэг 2012-10-15 23:03

    Яг үнэндээ бид юу ууж идээд байгаагаа мэддэггүй улсууд шүү дээ. Туйлшрах их дуртай. Магадгүй нохойн баас биенд их сайн гэнээ гэвэл идэж мэдэх л хүмүүс. Аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөрөө бус өөрийн ухаанаар дүн шинжилгээ хийж л хандах хэрэгтэй байгаа юм. Та ч би ч ялгаагүй ...

  • D. Ihmongol800 2012-10-15 23:49

    Мөнхчимэг өөрөө ёстой туйлширч бас хэтрүүлж байна. Нохойн баас байтугай хэний ч баас биед сайн биш гэдгийг бүгд л мэднэ. Одоогийн энэ их хүнс химийн бодисуудын нийлбэр гэдгийг ч мэднэ. гэхдээ бидэнд өөр сонголт байхгүй учраас л хүмүүс хэрэглэсээр байна. Сүү ХХК ийн сүү уул нь жинхэнэ хөдөөнөөс зөөж боловсруулдаг гэж сонссон юм байна. Учир нь манай хамаатны айл сүү нийлүүлдэг юм. Магнай овоо ажиллаж байна. Сайн байна.

  • Л. Мөнхчимэг 2012-10-16 10:51

    Та эхлээд хүний бичсэн сэтгэгдлийг ойлгож байж сэтгэгдлээ үлдээвэл зүгээр дээ. Нохойн баасны тал дээр мэдээж байж боломгүй зүйл дээр жишээ авсан юм. Нохойн баасыг хэн ч идэхгүй. Гол нь нэг зүйл сайн гэнэ ээ гэвэл ихэнх хүмүүс дагаж хошуурдаг. Үүний цаана юу байдгийг хэн ч мэдэхгүй. Ингэлээ гээд сайн гэж байгаа бүх зүйлийг муу гэж байгаа юм биш л дээ. Аливаа зүйлд бусдын үгэнд итгэж сэтгэл хөдлөлөөрөө хандахаа болих хэрэгтэй гэдэг санааг хэлэх гээд байгаа юм. Ийм чанар танд ч надад ч буй. Үүнээсээ болж заримдаа алддаг. буруу сонголт хийдэг, илүү зардал гаргадаг, эрүүл мэндээ хохироодог. Бүр ойлгохгүй байгаа бол ингэж л дэлгэрэнгүй тайлбар хийе дээ. .

  • D. Ihmongol800 2012-10-16 12:58

    Мөнхчимэг миний бичсэнийг ч гэсэн ойлгохгүй байх шиг байна. Бид хэт туйлшраад байгаа юм биш. Бидэнд сонголт бага байгаа учраас л хортой бүхнийг хэрэглэж, болохгүй бүхнийг хийж байгаа л юм болов уу гэж бодох юм.Нэг хүн зөв явах нь хангалтгүй байна. нийт массаараа ёстой туйлшрахгүй аливаад ухаантай байж чадвал бид хол явах болно оо.

  • T. Hasar 2012-11-02 18:46

    Нэрмэл ус ууж болохгүй

    “Монголчууд үйлдвэрийн савлагаатай цэвэр усыг өргөн хэрэглэх болсон. Манайд үйл ажиллагаа явуулдаг цэвэр усны үйлдвэрүүд гүний болон крантны усыг шүүж, бүх эрдэс минералыг нь авсан зөөлөн ус савлаж худалддаг. Тийм нэрмэл усыг манайхан цэвэр ус гэж ойлгодог нь буруу. Тийм ус ууж болохгүй ” гэж хими технологич В.Энхтөр зөвлөв.

    ХБНГУ-д нэрсэн ус ууж болохгүй гэж хүүхдэд багаас хэлдэг байна. Учир нь нэрмэл ус хүний биеийн бүх минералыг уусгаад гадагшилдаг. Усанд агуулагдах Н2О нь дэлхийн хамгийн сайн уусгагч бодис. Ийм уусгагч чанартай нэрмэл усаар савангүй ч гэсэн хиртэй хувцас угаавал боломжийн хэмжээнд хирийг арилгана. Харин байгаль дээрх бохиртож, булингартаагүй горхи, булгийн ус өөрийн гэсэн бактертай учир эрүүл мэндэд тустай.

    Байгаль дээрх усыг үйлдвэрлэлийн аргаар шүүсний дараа усандаа биед хэрэгтэй эрдэс минералуудыг нэмж хийх ёстой. Гэтэл манай цэвэр ус үйлдвэрлэгчид үүнийг мөрддөггүй. Эрдэс минералуудыг нэмбэл ус нь үнэтэй болох учир борлуулалтад нөлөөлнө гэж үздэг бололтой.

    http://www.mongolnews.mn/i/36714

  • L. Badmaa 2012-11-14 12:33

    хааяа уухад яавал гэж дээ

  • T. Hasar 2012-11-14 14:33

    Крантнаас үнэгүй шахам гардаг усанд мөнгө төлнө гэдэг утгагүй шүү дээ.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold