2012-01-07 17:47:35

Бензиний үнэ өслөө

Бензиний үнэ өслөө. Та юу гэж бодож байна. Одоо би танд хамгийн тэнэг мэдээг сонсгое. Найман шарга дээр очсон чинь бензиний үнэ нэмэгдсэн гээд доллар 1470 болчихсон байна. Цаашид нэмэгдэнэ гэнэ энэ одоо юу болж байна. Энэ улс оронд эзэн гэж байна уу. Та юу гэж бодож байна цаашид яах бол

2012-01-09 16:31-д бичсэн тодруулга.
Энэ үйлдлийн хариуцлагыг хэн хүлээх вэ.

- Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдхүүний үнэ хэт өсөөгүй

- ОХУ-ын нефть бүтээгдхүүний хилийн үнэ өсөөгүй

- Долларын ханшны өсөлт бензиний ханшинд нөлөөлөөгүй гэдгийг Монгол банкны дэд ерөнхийглөгч албан ёсоор мэдэгдчихлээ

Одоо тэгээд юунаас болж бензин шатахууны үнэ өсөв



2012-01-15 13:34-д бичсэн тодруулга.
260 төгрөгөөр өсгөөд 90 төгрөгөөр буулгаад болж байх шиг байна. Бусад бүх юмны үнэ хэвээрээ

Сэтгэгдлүүд


  • T. Hasar 2012-01-07 18:16

    Энэ улсын эзэд төрийн ордонд байгаа.

  • О. Чонос 2012-01-07 18:21

    пээ. Доллар тэгэж үнд орциймуу. Тэрэг түрдэг нөхдүүд бензин үнд орсон гээд үнээ нэмдэг шиг юм болжээ

  • Б. Мөнхцэцэг 2012-01-07 18:37

    долларын хувьд еврогийн ханш сөрөг үзүүлэлттэй байгаа болохоор ханш нь чангарч байгаа гэж ойлгожийсшт. Гэтэл одоо бензинтэй холбоотой болжинуу алаад хаяцан. Таксинд суусан чинь 1000 -аар явжина, км нь. ТВ9-ээр яаг одоо монголкоммент гаржийна. Тэмцье гэсэн мессеж уншиж болохгүй гэж өөрсдөө хэлж бна аргагүйлдээ турхирлаа гээд бөөн юм болно. Гэхдээ л манахайн босмоор юм тэмцмээр юм. Одоо хий дэмий л өөр зуураа бухимдаж байгаад л нээх баян хүмүүс шиг энэ үнэндээ дасна. Дандаа л тэгдэгшт. Үнэ нэмэгдлээ гээд бөөн бухимдал болсноо л тэгээл дасчихдаг. Одоо болимоор л байшт. Монголчуудыг тэгсгээд тайван хүлээж авдаг болохоор доромжлоод ч бгаа юм шиг

  • О. Амгаланбаатар 2012-01-07 19:13

    Нэгд манайд эзэн байхгүй лдээ эзэнт улс биш. төр хэмээх институц буюу төлөөлөн удирдах хүмүүс бол ордонд суужаагаа л байх. Даанч итгээд гаргасан төлөөлөл маань эрх мэдэл эдийн засгийн боломж нь байлаа ч үүргээ гүйцэтгэх тал дээр үнэндээ маруухан байна, май гээд салаавчаа гаргамаар л байна


    Энэ үнийн өсөлтийг дагаад ихэнх барааны үнэ өснө. Зохиомлоор хөөрөгдөж байгаа бараа бүтээгдэхүүн байлаа ч ихэнх нь машин тэрэг бензинтэй холбоотой учраас ойлгохоос өөрөөр яалтай. явж явж энэ өсөлт нэмүү өртөг шингээх хэрээр орлого нь өсдөггүй,бараа бүтээгдэхүүнээс үл хамааралтай тогтмол цалинтай төрийн болон хувийн албан хаагч, ажилгүйчүүд гээд нийгмийн дунд дундаас доогуур иргэдийг л элгээр нь хэвтүүлнэ. Бензин дангаараа өсдөгсөн бол хамаа алгасанж. Даанч бүх бараа өсөх нь үнэн учраас машинтай машингүй, таксиддаг автобусддаг тэр бүү хэл алхдаг нэгэнд ч асар том цохилт болно. Энэ л аймаар.., яааядээ байз

    км газрыг түгжрэн байж 1000 төгрөгөөр туулах үнэндээ хайран байна. удахгүй даган өсөх доллар гэх мэтчилэн гадаад валютаар орж ирдэг импортын бараа бүтээгдэхүүн, тэдэнтэй өрсөлддөг ижил браануудын дуу дуугаа аван өсөх үнийн өсөлтөөс үнэндээ айж байна. Ядаж цалингийн өсөлт болон бодит орлогын өсөлтийн хувь нь энэ хогийн мөнгөн ханшийн үнэгүйдлийн хувиас их байдагсан бол юу хэлэхэв.
    шинэ жилээр ам уралдан майлалдацгаагаад байсан эдийн засгийн 20 хувийн өсөлтөө өгзөгрүүгээ чихээд өнөөдөр дув дуугүй л байна. Мөнгөө зээлдэгсэн үү, ордоо барьцаалдагсан уу, хумсалсан мөнгө , хураасан хөрөнгөнөөсөө гаргадагсан уу метроны асуудлаа л шийдээд аль хувалзнууд минь.., ядаж л түгжрэлгүй түргэн, түрийвчээ хоослолгүй хэмнэлттэй зорчих минь..,

  • S. Arena 2012-01-07 19:35

    Манайхан гэж хэтэрхий бурхан тэнгэрт итгэж , хувь заяандаа найдсан нэг л их амирлангуй хүмүүс. Энэ дээдчүүл нь дандаа эгзэгтэй хүний анхаарал сарнисан үеэр ар хударгаар нь аймаар ашиглана. Энэ бензины үнэ мүнийн талаар гэнэт л өслөө нэмлээ гэж ажил тарж амралт эхлэхэд яриад олигтойхон шиг мэдээлэл хийхгүй алга болчих юмаа.

    Одоо ч тэгээд дугуй унаад ус уугаад л дуртай дуугаа дуулаад л амьдрахым биздээ? За манайхан энэ 4 жилийн хугацаанд огцом өөрчлөлт их үзлээ.

  • Ч. Энхтуул 2012-01-07 19:38

    Юмны үнэ огцом нэмэгдэж байгаа нь мэдрэгдэж байна. Хойшдоо ч нэмэгдэнэ, автобус компаниуд нь одоо үнээ нэмнэ гээд эхэлнэ. Тэгээд нэг хэсэг нь цалин нэм гээд, нөгөө сайхан найзууд маань цалин, тэтгэвэр нэмсэн болоод, буцаад юмны үнэ нэмэгдээд, нэг иймэрхүү гинжин урвалд орчихдоод удаж байна.
    Ялангуяа сонгууль дөхөөд ирэхээр иймэрхүү үйлдэл улам даамжирч, сонгуульд ялахын тулд сайхан найзууд маань ингэж цалин нэмнэ....................дарарарарарара гээд л өчнөөн амлалт аваад, түүнийгээ хэрэгжүүлж байгаа нь энэ гээд хэрэгтэй хэрэггүй зүйлд зарцуулаад л. Хүний хөгжлийн сангийн мөнгө тарааж байхын оронд хэд хэдэн том эмнэлэг, стадион гэх мэтчилэн иргэдэд хүртээмжтэй барилга барьчихсан бол дээр л байсан юм.
    Бид ч хүлцэнгүй хараад л сууж байдаг болжээ. Манай Монголчууд их тайван хүмүүс юмаа.
    Нөгөө талаас нь харахад бид нар шиг ч жаргалтай хүмүүс байхгүй ч юм уу, бүү мэд дээ.
    Толгой эргэчхийн. кккк

  • E. Manga 2012-01-07 19:46

    урд шөнө шатахуун өснө гэж хүн утасдхаар н гархаас залхуураад унтаад өгсөн нээрээ л тэнэг шатахуун өссөн байна ккк. хайран мөнгө ккк ... бас такси 1000 болсон , хүнсний зүйлс 100-200 аар өссөн байна хммм,
    доллар харин өдөр 8 шарга дээр 1480 болсон бсан голомт дээр л хэдэн $ 1450тай бгаа гэж бсан . $ өсөх нь гарцаагүй юм , ЦАЛИНГАА НЭМЭЭГҮЙ БАЙЖ ХУДЛАА ҮНЭН НЭМЭХ СУРГААР Нь ХАМАГ юм нэмээд хөгийн байнаа нээрээ хммм ...

  • Д. Баянмөнх 2012-01-07 19:51

    манайх експортын орлогоо шингээх том зах зээл бхгүйм даа, хэдэн валют ни гадагшаа урсчихийн дотооддоо ядаж хувцас болоод шингэхгүй болхооор , нөгөө хэдэн олсон цаас ни ямбий машин, уул уурхайн машин болж гадагшаа цуваад дуусахын маниус ни тэрэнд ни нэрвэгдчих юмдаа, уул тэр халамж чин мөнгө тогтоох аргуудын нэг ни бсийм бгаам даан ч дагаж инфляц өсөөд нэмэргүй бдаг

  • Д. Баянмөнх 2012-01-07 19:55

    1 дэхээс юу болдог болдоо нэг аймар совин татаад бх чин, ....

  • C. Ganaa 2012-01-07 19:57

    Сод Монгол, Петровисийн зарим колонкууд хэвээрээ байна лээ.

  • E. Manga 2012-01-07 20:01

    тиймүү!! зарим нь хэвээрээ бгаа бол бүрмөсөн нэмэхгүй юм болуу кк буцаадд буучихсан баайвал маргааш өглөө сэрээд үхтлээ баярланаа хэхэ

  • S. Arena 2012-01-07 20:03

    Ерөөсөө энэ хөөрөгдлийг хамгийн түрүүн уриалсан газар бол ``МТ``-ын салбарууд шдээ

  • B. Донгио 2012-01-07 20:30

    http://biznetwork.mn/topic/show/id/34962/page/1#comment_754395

  • E. Manga 2012-01-07 20:40

    ккк заза донгио минь юу болоо бэ би энэ линкрүү нь дарж ороод л тавлуулж гэнэ ккк заа даа хөгшрөөд хүн нохойн доог болж бгаан бна. хэрэгтэй мэдээлэ юм бх гэсэн чинь хммм за даа унтий . донгио ч ажилаа хийг ккк

  • Р. Давааням 2012-01-07 20:51

    ккк...

  • М. Тэнүүн 2012-01-07 21:05

    Монгол банк гэж нэг юм бодлогын хүү энэ тэр гэж элийрч байхаар гадаадад хүүхгүй шахам байрлуулаад байдаг нөөц доллараа зарж төгрөгийн ханшийг барихгүй байсаар ингэж байгаа юм. Ард олонд цалин нэмнэ гэхээр инфляци тэд болно шүү гээд мэдэмхийрээд байдаг юм билээ. Одоо хийж буй ажлаа хар.

  • T. Hasar 2012-01-07 21:15

    Ардчилал, хүний эрх чөлөөнд тавтай морил. Америк ах нар нь ирлээ.

  • Х. Erka 2012-01-07 21:44

    Манай улс яагаад xөгжиxгүй байна гээч? Xүчтэй сайн мэдлэгтэй улс төрч байxгүй?Улс төрч улсын тогтвортой байдалыг xангаж байдаг.Онолын эдийн засагч,онолын инженер алга учираас улс орон xэзээ ч xөгжиxгүй.Мянга газраа уxаад урагшаа xэзээ ч яваxгүй.Аравын баян орнууд бүгд гадаадын өндөр мэдлэгтэй эдийн засагч инженер нараар ажиллаа xийлгэж xөгжиж байна.Энэ бол ядарсан арга л даа.

  • Б. Бумбаа 2012-01-07 21:48

    одоо иранд дайн хийгээд эхэлхээр бензинийн үнэ 3000 болно. сэтгэлзүйн бэлтгэлтэй байцгаа

  • Х. Erka 2012-01-07 22:18

    Бензин бол онцгой бүтээгдэxүүн.Тэр тусамаа Монгол улсад бүүр ч онцгойгоос онцгой бүтээгдэxүүн.Улсын өмчийн НИК компанийг xувид гаргасан буруу алxам гэдэг ни xарагдаж байна. 2 xөрш орнуудад энэ онцгой бүтээгдxүүнийг улсын өмчинд авсан байдаг. ОXУ гэxэд xамгийн сүүлд xувийн өмчийн нефтийн ЛУЙКОЙЛ гэдэг Xадаровский эзэнтэй xамгийн том компанийг улс төрийн аргаар булааж авсан байдаг.Эндээс бүx зүйл xарагдаж байна. Манайд бол нэг баян петровисын xөгшин авгай үнэндээ 76 гишүүнээс илүү эрxтэй болчоод байна да