2012-01-07 17:47:35

Бензиний үнэ өслөө

Бензиний үнэ өслөө. Та юу гэж бодож байна. Одоо би танд хамгийн тэнэг мэдээг сонсгое. Найман шарга дээр очсон чинь бензиний үнэ нэмэгдсэн гээд доллар 1470 болчихсон байна. Цаашид нэмэгдэнэ гэнэ энэ одоо юу болж байна. Энэ улс оронд эзэн гэж байна уу. Та юу гэж бодож байна цаашид яах бол

2012-01-09 16:31-д бичсэн тодруулга.
Энэ үйлдлийн хариуцлагыг хэн хүлээх вэ.

- Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдхүүний үнэ хэт өсөөгүй

- ОХУ-ын нефть бүтээгдхүүний хилийн үнэ өсөөгүй

- Долларын ханшны өсөлт бензиний ханшинд нөлөөлөөгүй гэдгийг Монгол банкны дэд ерөнхийглөгч албан ёсоор мэдэгдчихлээ

Одоо тэгээд юунаас болж бензин шатахууны үнэ өсөв



2012-01-15 13:34-д бичсэн тодруулга.
260 төгрөгөөр өсгөөд 90 төгрөгөөр буулгаад болж байх шиг байна. Бусад бүх юмны үнэ хэвээрээ

Сэтгэгдлүүд


  • O. H20+... ♂ 2012-01-13 13:41

    Зарим нэг ТВ бас гайгүй шударга зүйл хийгээд л байгаа юм... Дээр бас хэт туйлшралууд хашгирчихаж...

  • S. АСААНЖ 2012-01-13 19:53

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Z. Ari 2012-01-13 21:55

    Өнөөдөр Монгол улсын засгийн газрын ээлжит бус чуулганаар өнгөрсөн долоо хоногт болсон шатхууны үнийн өсөлтөд хийсэн шалгалтын тайланг сонсож дүгнэн шийвдэр гаргалаа.

    ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, дэд сайд Б.Ариунсан нарт хатуу анхааруулга өгч, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах, Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амараа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орлогч дарга Ц.Доржпалам нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн дээрх хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан ажил цалгардуулахгүй байх үүднээс зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авахыг Тэргүүн шадар сайд болон салбарын сайдад үүрэг болгов.

    Мөн үнийн хэт хөөрөгдөл үүсгэн шударга бусаар ашиг олсон шатхуун импортлогчидыг 10 тэрбум төгрөгөөр торгох боллоо.

    Ийм мэдээ гарчээ. Торгуулаад бензиний үнээ хэр буулгах бол?

  • Ж. Дөшбат 2012-01-13 22:55

    ЗӨ ЗӨ ХУВАЛЗНУУД НЬ АНХААРААД ХАЧИГНУУД НЬ ХУСУУЛЧИХСАН БАЙНА Ш ДЭЭ.
    ККККК ..... ИНГЭХЭД ХАТУУ АНХААРУУЛНА ГЭЖ ЯГ ЯАХЫГ ХЭЛДЭГ ЮМ БОЛ.
    ТЭГЭЭД ТЭД НАР НЬ ЯАЖ ХАТУУ АНХААРДАГ ЮМ БОЛ. АЖЛААС ХАЛАГДСАНААС Л ХАТУУ БАЙЖ ТААРАХ НЬ ДЭЭ.

  • Б. Нямаа 2012-01-13 23:10

    тэр шударга өрсөлдөөний газарт ажилладаг хүмүүс үнэндээ ихэнх нь гомдмоор урамгүй хүмүүс байдынмаа, дарга нь хусагдахад гэмгүй газар байгаан, хихихихи

  • Б. Бумбаа 2012-01-13 23:59

    энэ мундаг их мэдэгчүүдээс нэг юм асууя. дэлхий дээр дундажаар нэг литр шатхуун хэдэн центийн өртөгөөр гаргаж авч байна. тэгээд тээвэрлэлт хадгалалт болон бусад зардалд хэдийг үрээд дээр нь хэдэн хувийн ашиг нэмээд монголд импортлогдон хэдэн төгрөгөөр борлогдож байгааг товч бөгөөд тодорхой хэлээд өгөх хүн байна уу? миний мэдхээр гаалийн татвар л лав 0%тай байгаа

  • Р. Давааням 2012-01-14 02:10

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Р. Давааням 2012-01-14 02:10

    Хятададын эдийн засаг хүчирхэг болж ирсэн нэг хөшүүрэг нь өмч хувьчлал явагдаагүйд оршино. Төр өөрийнхөө өмчийг хувийнханд үнэгүй шахам өгөөгүй ба улсын өмчийг манайх шиг үнэ хүргэн худалдаагүйгээрээ онцлогтой ч, сүүлийн арван жилд л хятадын төр хувийн бизнесийг бүх чиглэлээр хүчтэй дэмжиж ирсэн энэ үлэмж их нөлөө үзүүлсэн байдаг. Манайх үүн дээр томоохон алдаа гаргсан байгаа юм.
    Энэ байдал дээр дүгнэлт хийж үзвэл цаашид нефт импортлогчдыг төр мэдэлдээ авна гэдэг нь нээх алдаатай зүйлд хүргэхгүй байх гэж итгэлтэй хэлж болохоор байна. зөвхөн жижиглэн борлуулах хэсэгийг л хувьд үлдээе гэдэг нь тун зөв зүйтэй алхам байх болуу. Энэ мэт заавал төрийн оролцоотой явах зарим нэг салбарыг төр мэдэлдээ авахгүй бол цаашид нэг л бишээ.
    Зөвхөн өрсөлдөөний зарчимаар явдаг энэ арга манайд хэрэгжитэлээ нэлээд хэдэн жил шаардагдах бололтой юм шигээ.

  • Р. Давааням 2012-01-14 02:37

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Р. Давааням 2012-01-14 02:38

    Өнөөдөр Нью-Иоркийн бирж дээр нэг барель нефт / улаанбаатарын шөнийн 2:30 цагын байдлаар / 98.24 байгаа нь Вломвергийн зах зээл судлаачидын үзэж байгаагаар буурах төлөвтэй гэж үзэж байна. Нөлөөлж байгаа хүчин зүйл нь:
    Европын өрийн хямрал нефтийн бүтээгдэхүүний дуудлага худалдаанд сөргөөр нөлөөлж байгаа ч дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ ханш өсөөгүй, харин эсрэгээрээ буурч байгааг олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
    Мөн түүнчилэн яг энэ цагийн байдлаар / улаанбаатарын шөнийн 2:30 цагын байдлаар / нэг унац алтны үнэ 1640-тэй байгаа ч энэ хандлага цаашдаа буурах төлөвтэй гэдэгийг мөн мэдээлсэн юм. Биржийн хаалтын ханш яаж өөрчилөгдөхийг та нар бас үзээрэй дээ.







  • Р. Давааням 2012-01-14 02:45

    Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр одоо дэлхийн өнцөг булан бүрийн 2000 гаруй томоохон компанийн хувьцаа худалдагдаж байна. Топын нэгдүгээрт жагсдаг энэ бирж дээр гарахын тулд компаниуд маш нарийн сонгон шалгаруулалтыг давдаг. Хувьцаагаа арилжаалахын тулд эн тэргүүнд 2000-аас доошгүй хувьцаа эзэмшигчтэй байхын дээр 500 сая доллараас доошгүй бэлэн мөнгөний эргэлттэй, жилийн тайлан тэнцлээ олон нийтэд мэдээлж байх үүргийг хүлээнэ. Зах зээлийн үнэлгээний хувьд хамгийн өндөр шаардлагыг энэ бирж тавьдаг. Харин ажилласан хугацааны хувьд олон жил шаардахгүй. 12 сараас доошгүй хугацаанд үйл ажиллагаа хэвийн явуулсан байхад боломжтой.

  • Р. Давааням 2012-01-14 02:56

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Р. Давааням 2012-01-14 03:00



    Алтны зах зээлд бага зэргийн өсөлт үүссэн нь Итали, Испанийн 22 тэрбум еврогийн бонд амжилттай зарагдсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Алтны зах зээлд дунд хугацаанд буюу оны эхний хагас хүртэл уналт орж ирнэ гэж үзэж байгаа билээ. Үүний гол шалтгааныг ам.долларын чангаралтай холбоотой аж. Үүний дараа Европын сэргэн мандалтай холбоотойгоор нэг унц 2,000 ам доллар хүртэл явах боломжтой гэж үзэж байна.

  • Р. Давааням 2012-01-14 03:10

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Ж. Азжаргал 2012-01-14 18:04

    бензний үнэ өсөн биш аман ордог бэлэн гоймон үнэ өсөн байнлэ шдэ бас уух юм өсөн байнлэ

  • D. High 2012-01-15 15:07

    Энэ бүхэн нээх энгийн зүйлээс эхэлсэн юм шиг санагддаг шд. Бухимдах ч хэрэг алга.

    Ер нь хүн бүр өөрийн эдэлж хэрэглэж байгаа зүйлдээ хайр гамтай хямгадах арвижуулах сэтгэлээр ханддаг бол дэлхий нийтэд одоо болоод байгаа энэ их хямрал, хомсдол, үнийн өсөлт, ядуурал байхгүй л байх байсан гэж бодож байна.
    - Хот дотор заавал ганган машаан хөлөглөж бензин тосоо үрэн онгирох хэрэг байсан ч юм уу..
    - Хүний сэтгэлийг татахад заавал үнэтэй брэндийн цүнх барьж цаг зүүх хэрэг байсан ч юм уу...
    - Баярын ширээгээ заавал тооройны толгойгоор чимэх хэрэг байсан ч юм уу...
    - Нөхөр нь хахууль авч эхнэр нь булган шубаар гангарах хэрэг байсан ч юмуу... гэх мэт зүйлүүдийг заримдаа гайхдаг л юм. Гэхдээ хүн гэдэг хүмүүс шунал хүслээ дарж чадах биш дээ ямар. Байнга л байхгүй хоосон руу тэмүүлж байдаг. Сэтгэл хөдлөл, кайф, хобби мэтийн төлөө их л мөнгө олж зарж байгаа нь л ийм байдал үүсэх шалтгаан шд. Бяданд ямар буруу байхав Барууныхны хэт цамаан, өнгө мөнгөний шунал, ашиг сонирхлын тэмцлийн балагаас энд хүртэл амьдрах аргагүй болж байхгүй юу.. гэхгүй юу :Р

  • Z. Ari 2012-01-15 19:12



    бензин тос нэхэхгүй амар ч юм уу?

  • Б. Бумбаа 2012-01-15 21:08

    / нефть/ манайд зах зээлийн үнээр орж ирдэггүй Роснефть улс хоорондыг гэрээний дагуу
    харин доллар бол дэлхийн зах зээлийн ханшаар явдаг
    тэрхүү ханшийг МБанк бага зэрэг торгоож байдаг юм тэгэхгүй бол хямд ханштай долларыг гадныхан тэр дор нь хамаад авна биз дээ?

  • Ц. Амармэнд 2012-01-16 11:33

    Бензиний үнийн өсөлтийг ХУДЛАА байсан гээд холбогдох хүмүүст арга хэмжээ авсан гэсэн. Тэр хүмүүст арга хэмжээ авна гэдэг нь: Дараа дараагийн нөхдүүдэд сэрэмжлүүлэг болсон, Яг тэр хэдэд бол сургамж болсон зэрэг сайн талтай ч....
    1. Бензиний үнэ үнэхээр шударга бусаар нэмэгдсэн бол буцаагаад буулгаад хуучин үнэд нь хүргэх арга хэмжээ авах хэрэгтэй.
    2. Бензин дагаад үнэ нэмэгдсэн бусад бараануудын үнийг бас буулгах хэрэгтэй.
    3. Ахиж ийм байдал гаргуул бүүр хатууу арга хэмжээ авах хэрэгтэй.
    ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙНА

  • L. Badmaa 2012-01-16 11:46

    МУУСАЙН олигархууд идэж ууж ханадаггүй юм байх даа