2012-01-11 22:10:14

Миний найзууд болон намайг найзаа болгосон бүх хүмүүст

Үнэ ханш өсч байгаа энэ үед найзууддаа болон намайг найзаа болгосон бүх хүмүүс тэдгээрийн ах дүү хамаатан садангуудад өөрийнхөө ажил үйлчилгээндээ 20 хувийн хямдралтай үйлчилэхээр шийдлээ.

Өнөөдрийн байдлаар миний танилууд 1386 байна. Эдгээр найзууддаа болон тэдгээрийн ах дүү хамаатан садан хэнд ч 25 хувийн хямдралтай үйлчилнэ.

Танд "Эрдэнэс- Тавантолгой" ХКомпанийн хувьцаа эзэмших данс нээлгэхэд би өөрийн зүгээс дээрх хямдралуудыг үзүүлж байгаа болно.

2012-01-12 09:25-д бичсэн тодруулга.
Манай компани Масдак БДКомпани 1991 оноос л ажиллаж байгаа компанийн нэг. Хаяг :Төв номын сангийн зүүн талд Сарны титэмийн\хуучнаар Выставка\ хүзүүвчинд байдаг. Утас: 99881008, 88186129

2012-01-12 09:29-д бичсэн тодруулга.
Олон харилцагч ирдэг учраас ялгахын тулд л танил гэж явцуурсан ухаантай. Гэхдээ яахав өөртөө байгаа боломжоо ашиглаад Бизийнхэндээ тэр дундаа андууддаа жааханч гэсэн санхүүгийн дэм өгөх л гэсэн юм. Шалихгүй л дээ гэхдээ энэ миний сэтгэл юм, бас миний чадах юм л энэ байна даа.

2012-01-12 09:30-д бичсэн тодруулга.
Гэр бүлийн гишүүн олон байвал энэ хөнгөлөлт мэдрэгдэнэ

2012-01-12 10:27-д бичсэн тодруулга.
Данс нээлгэхийн тулд эхлээд schcd.mn сайтаар орж данстай эсэхээ мэдэх хэрэгтэй та хэрэв данстай бол данс нээлгэх шаардлагагүй автомаьаар таны дансанд хувьцаа чинь орсон байгаа. Дансгүй тохиолдолд та дансаа нээлгэх хэрэгтэй данс нээлгэхэд таны иргэний үнэмлэх хүүхдэд бол гэрчилгээ данс нээлгэх хураамж байхад болно.

2012-01-12 10:30-д бичсэн тодруулга.
Арилжааны шимтгэлийн хувьд 3 хувь хүртэл байгаа гэхдээ та шимтгэлээ тохиролцож болно.

Сэтгэгдлүүд


  • B. Enerelt 2012-01-12 21:41

    Сайтуудын мэдээллийн сэтгэгдэл хэсэгт сурталчилгаа хийнэ гэдэг буруушаагаад байх зүйл биш. Гадаадад бүр марткетингийн нэг шинэ чиглэл болтлоо хөгжиж байна. Гэхдээ манайхан шиг тэр сайтаас ийм секс киногоо үзээрэй гээд хуулаад тавиад байхыг хэлж байгаа юм биш. Компаниуд хүмүүсийг албан ёсоор хөлсөлж авч, форум, нийгмийн сүлжээнүүдэд бүртгэл үүсгэж түүгээрээ дамжуулж хөндлөнгөөс хандаж байгаа мэтээр өөрт ашигтай сэтгэгдэл, нийтлэлүүд бичүүлж байна. Хөлсөлж аваагүй ч үнэхээр үйлчилгээ сайн бол хэрэглэгчид өөрсдөө үнэгүй сурталчлаад өгч байна. Онлайн худалдааны сайтуудын review зэргийг жишээ болгож болно. Дээр бичсэн өөрийн сэтгэгдэлд нэмэлт тайлбар хийв.

  • С. Дамдинсүрэн 2012-01-13 09:02

    Уучлаарай ёстой тэнэг алдаа гаргасан байна нууцлалын тохиргоо хийсэн байсанаа марчихаж

  • Г. Тэгшжаргал 2012-01-14 21:30

    Та нар нэг нь сэтгэл гаргаад тусалъя гэж байхад бөөнөөрөө нийлээл дайрахын. Битгий ингэж бай л даа. Бизийнх гэсэн дотно сэтгэлээр хандсан л байна ш дээ. энэ хүн миний танил биш л дээ. Гэхдээ хүн хөнжлийнхөө хирээр хөлөө жийнэ гэж үг байдаг ш дээ. Магадгүй энэ залууд ирээдүй байвал ирээдүйд 20 иоё илүү хувийн хөнгөлөлт үзүүлэх ч юм билүү? 20 хувь гэдэг чинь их тоо ш дээ. Өнөөдөр та нар дэлгүүрт ороод талх 20 хувиар хямдруулаад авч чаддаггүй л биз дээ.

    Сэдэв нээгчид хандаж хэлэхэд... чиний сэдвээс 20 хувийн хөнгөлөлт авъя гэж биш өөр 2 шинэ мэдлэг нэмлээ. баярлалаа.

  • 9. Gegeen.mn 2012-01-15 10:52

    БИДИСЭК танай өрсөлдөгчүү
    ТАНАЙХ юугаараа давуу вэ

  • Б. МӨНХЖАРГАЛ 2012-01-15 11:30

    Дамдинсүрэндээ амжилт.
    Чоно борооноор гэгчээр иймэрхүү байдлыг ашиглаж байгаа нь таалагдаж байна. Яахуудээ чадаж л байншдээ.
    Дамдинсүрэнлүү дайрсан довтолсон болгон л цаана алив мэдээлэл агуулж байгаань сайхан байна.
    Авах гээхийн ухаанаар хандамз.
    Амжилт

  • С. Дамдинсүрэн 2012-01-16 09:11

    Бичсэн хүн болгонд баярлалаа бүгд ураа хашгараад нэмээд байхаар нь дургүй хүрээд ийм шийдэл гаргасан юм. Энэ шийдэлийг гаргах гэж удирдлагатайгаа хүртэл зөрчилдөөнд орсон эрсдэл бас хийсэн. Чоно борооноор гэдэг үг жаахан доромж санагдаж л байна гэхдээ яахав үнэ нэмж байгаа хүмүүсийн эсрэг хийж байгаа миний тэмцэл гэх юм уу даа. 1 литр шатахуун 260 төгрөгөөр нэмэгдэхэд такси дээд тал нь 100 төгрөгөөр нэмэхэд хангалттай байхад 300 төгрөгөөр нэмж байгаа шуналын туламнуудын эсрэг хийж байгаа тэмцэл.

  • Г. Соёл-эрдэнэ 2012-01-16 11:32

    Бүх хүн ийм бодолтой үйлдэл хийвэл болж л байна хэт хөөрөгдөөд байгаа гарууд байнаа байна

  • L. Badmaa 2012-01-16 12:47

    сэргэлэн гар байна шүү......ккк......зөв зөв

  • Ү. Амараа 2012-01-16 16:29

    Бүх монголчууд дор бүрнээ ийм сэтгэлтэй байвал илүү сайхан л болно доо. Хөнгөлөлт үзүүлнэ гэхээр нь дайрч давшлаад байх юм. Чамд хэрэггүй бол өөр нэгэнд хэрэгтэй зүйл хийж байгаад нь ядаж урам өгөөд сайхан үг хэлчих сэтгэл дутаад байгаа юм биш үү? Хүний мөнгө аваад бултах гэж байгаа хулхи гар бол Сарнайгаас хоёрын хооронд ийм мөнгө авахгүй байлгүй дээ. Хүн доромжлох гээд өөрийнхөө тэнэгийг гайхуулах юм. Харин Энэрэлт шиг зөв мэтгэлцэж өгөөжтэй байвал бидэнд л хэрэгтэй байх. Тэгээд ч хэн хэндээ ашигтай байх гэсэн бизнесийн алтан дүрэм байдаг биз дээ. Хөнгөлөлт эдлэх нь надад ашигтай, олон хүнд үйлчлэх нь Дамдинсүрэнд ашигтай тэгээд энд юу нь буруу, хэн хохирох гээд байгаа юм бэ?
    Дамдинсүрэн чамд баярлалаа. Агуу зүйл болгон энгийнээс эхэлдэг гэнэ лээ. Амжилт

  • Ж. Хонгорзул ♀ 2012-01-17 15:10

    Нилээн алдартай безнисмэнээс яриан дундуур нь сонсож байсы. Зарим хүмүүсийн хувьцааг хооронд нь архидуулж байгаад л авчихна даа гэж байнлээ.

  • Б. Бадамханд 2012-01-27 16:29

    haana ochij uulzaj boloh ve, haygaa bichij boloh uu?

  • D. Ihmongol800 2012-02-04 15:54

    Хүнд тус болдоггүй юм аа гэхэд гай болохгүй байх хэрэгтэй хүмүүсээ. Онлайнаар дансныхаа мэдээлэлийг авах боломж хүнд бүрт л байгаа ш дээ. и-майл болон мессенжирээр аль ч брокерын компани хуулгыг нь илгээж л байгаа ш дээ. Харин шууд онлайн худалдаа их төвөгтэй юм шиг байналээ. Бидисек тиймэрхүү байдлаар ажиллаж байгаа юм билээ. Харин нэг юм асуухад арилжааны үед арилжаа хийх хүмүүс цуглаад харах танхим байгаа юу. тухайн үед захиалга өгөх боломжтой биз дээ.

  • Ч. Андсайхан 2012-02-20 15:05

    Даамиадаа амжилт хүсье, зөв санаачлага гаргасан байна. Эрдэнэс таван толгойн хувьцааг 1 сая төгрөгөнд улс эргүүлж авах тухай яриад байна. Яаж хийх тухай аргачилалын талаар сонсож мэдсэн зүйл байна уу хуваалцаач хө