С.Дулам. Хүмүүний сүйрэл - II (Пост-постмодерн бодрол)
Юуны өмнө энэхүү бодролыг “Өдрийн сонин”-д (2011. 12. 24, Бямба, № 309) хэвлэгдсэн цагаас нь хойш болон шавь нар маань блогтоо тавьж, түүнээс улбаалан онлайнаар түгсэн цагаас хойш санаанд оромгүй сонин сайхан санал бодол бичигдсэнийг үндэслэн үргэлжлүүлэн бичих ёстой юм байна гэж үзлээ. Санал бодлоо илгээсэн хүн бүрт гүнээ талархаж байна. Чингэхдээ эхлээд энэхүү бодролыг бичсэн учир шалтгаанаа дурдан гаргах нь зүйтэй гэж үзлээ. Сүүлийн хорин жилд дэлхий дахинд болон манай оронд болсон үйл явдал, өөрчлөлтөд хувь бодгалийн хувьд нэг их сочиж хэлмэсэн зүйлгүй гэдгээ цохон тэмдэглэе. Мэдээж хэрэг миний амьдралын дөч орчим жил нь хуучин соц нийгмийн дунд өнгөрсөн боловч энэ өөрчлөлтийг оюун санаагаараа хүлээн авах бүрэн бэлтгэлтэй байсан маань 1985-аас 1987 оныг дуустал Парисын хэл, иргэншлийн дээд сургуульд гурван жил багшилж, өрнөдийн соёл иргэншил, түүний үнэт зүйлстэй болон техник, технологийн ололттой аль хэдийнээ танилцаж, франц хэлийг шамдан сурч, бүх мэдээллийг олж авах боломжтой байсантай маань холбоотой билээ. Парисын хаяа хот Нантеррт байдаг угсаатан судлал, социологийн лабо-д нэрт эрдэмтэн, профессор Роберт Амайоны багтай хамтран Монгол-Франц толь зохиоход нь тусалж, Монголд огт сураггүй байсан, хазсан алимын ялгац тэмдэгтэй, тэнд нь үндэслэгч Стив Жобсын хажуугийн галбир (profile) харагддаг “Apple” компанийн “Макинтош” компьютер дээр ажилладаг байсансан. Монголд ирсэн хойноо ч энэ компанийн анхны загварын зөөврийн нөүтбүүкээр ажиллаж, одоо дөрөвдэх компьютерээ элээгээд сууж байна. Хамгийн гол нь монгол утга соёлоо судлан сурвалжлах, тайлан тайлбарлахыг нэгэн насны маань дуудлагат үйл хэрэг хэмээн мэдэрч, өрнөдийнхөн “нийгэм, соёлын хүн судлал” (Social and Cultural Anthropology) хэмээн нэрлэдэг энэ салбарт олон жил ажиллалаа. Тэгээд энэ мэргэжлийнхээ буянаар өрнө, дорнын олон оронд уригдаж, олон улсын хурал, симпозиумд тогтмол оролцдог, урт богино хугацаагаар лекц уншдаг маань газар газрын их, дээд сургуулийн багш, профессорууд, эрдэм шинжилгээний шилдэг ажилтан, тухайн мэргэжилдээ шинжээчийн зэргэмжид хүрсэн (expert) хүмүүстэй уулзуулж, танилцуулж, үргэлжид шинэ сэргэг бодол, сэтгэлгээ, мэдээлэл авах аз завшааныг бүрдүүлсэн юм. Одоо ч гэсэн Францын Франсуа Раблегийн нэрэмжит Турын их сургуульд, тэр дундаа Юнескогийн түүх, соёлын төлөөлөгчийн газрын анхны зочин профессороор уригдан лекц уншиж байна. Энэ маань бас хувийн аж амьдралд ч их нэмэр нөөлөгтэй, дунджаас дээш амьдралтай явахад маань нөлөөлсөн гэж боддог (ямар хөрөнгө орлогын мэдүүлгээ бичилтэй нь биш). Тэгэхлээр би цагийн цавиргаан, төрийн төвөргөөнд, аж амьдрал, оюун санаагаараа хохирч уруудангаа, гутранги үзэлтэй болчихоод энэ бүхнийг бичсэн юм биш. Тэгээд дээр нь орчин цагийн дэлхийн түгээмэл гурван хэл англи, орос, францаар бүх мэдээллээ олж аваад, дэлхийн газар бүрийн анд нөхөдтэйгөө харилцдаг нэгэн. Ингэхлээр энэ эрин цагийнхаа нүргээнд барьц алдаад, түүртээд байсан юм алга. Гэвч миний хувийн аж амьдрал хэчнээн сайн сайхан байх нь яахав, гэрээс гаруут нүдний өмнө тохиолдож байгаа бодтой байдал, энэ нь тэгээд дэлхий дэхиний (global) шинжтэй байгаа нь эмзэглэл төрүүлж, хувийн харилцаатай дотоод, гадаад оюунлаг анд нөхдийнхөө санал бодлыг байнга сонсч, харилцан ярилцдаг маань энэ асуудлыг эргэцүүлэн бясалгахад хүргэж, сүүлдээ үзэг цаас нийлүүлэхээс аргагүй болсон билээ. Хэрэггүй юм хийсэн бол үүнээс хэрэггүй юм хийдэг хүн алийг тэр гэхэв. Хэрэгтэй юм байсан бол дэмий алмайрч суугаад алдчихна гэх үү дээ (За, ямар СV-гээ бичилтэй нь биш). “Харанхуй байна” гэж орилохын оронд нэг ч гэсэн гэгээ гаргах гэсэн л хэрэг.
Энэхүү бодролоо “пост-постмодерн” хэмээн нэрлэсний учир нь 1970-аад оны үеэс эрч хүчээ авсан постмодернизмын өгөөжийг бид хүртдэгээ хүртээд, зарим үндэслэлүүд нь цаашид саад тотгор учруулж мэдэхээр төлөвтэй болсон тул түүний дараагийн сэтгэлгээ хэрэгтэй боллоо гэсэн санаагаар ийнхүү нэрлэсэн билээ. Хамгийн наад зах нь постмодернизмын нэгэн гол төлөөлөгч Жан-Франсуа Лиотарын “Постмодерн нөхцөл байдал: Мэдлэгийн тухай тайлан” хэмээх тулгуур бүтээлд “мэдлэг заавал үнэн байх албагүй” гэснээс ямар нэгэн хэмжээгээр үүдэлтэй, ерөөсөө ч постмодерн нийгэмд хуурмаг мэдлэг, мэдээллийн орчин нөмөрч, хүмүүний аж төрөл, хувь заяаг сүйтгэх төлөвтэй болсонд эмзэглэж, үнэн мэдлэг, мэдээллийн төлөө эрмэлзэх чин санаагаа эрэлхийлж байгаа маань энэ нэгэн жишээ болох юм. Хүмүүн төрөлхтөн хэдүй хэр төөрөгдөн буйг хэлж заадаг хүн нь би биш боловч ямар ч байсан төөрөлдөөд байгааг нь харин бага сага гадарлахын эрхэнд, юунд төөрөлдөөд байгаа юм гэсэн асуултанд “мөнгөний шашинд” гэж эхлээд товчхоноор хариулъя. Тэгвэл яг эсрэгээр үнэн мэдлэг (энэ нь заавал шинжлэх ухааных ч байх албагүй), мэдээлэл нь урьд өмнө бидний мэдэх бүх баялгаас (алт эрдэнэс, орд харш, үйлдвэр уурхай, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, мөнгө төгрөг, үнэт цаас өөр юу байдаг юм) эрхэм баялаг, хүмүүний орших, эсэхийг шийдэх үнэ цэнтэй баялаг, амь амьдралын маань авралын од гэдгийг хэлье.
Энэ байдлаас гарах гарц, эцсийн шийдэл нь юу вэ гэсэн асуултыг хүмүүс тавьсан байна. Үүнд маш олон талтай хариулт байж болох бөгөөд өөрийн санаж сэрсэн зүйлээс заримыг нь хуваалцъя. Эхлээд хүмүүн төрөлхтөнд нийтэд нь хамаатай асуудлаас эхэлбэл, бид эхлээд бүх үнэнийг биш юмаа гэхэд зарим хагас үнэнийг нь ч атугай санаж сэрэх, түүнээсээ улбаалаад залуу хойч үедээ ойлгуулах, улмаар ёс зүйн үнэлэмжийн баримжаагаа өөрчлөх, ер нь ч цаашдаа (аж амьдралын) философийнхоо морийг юүлэх цаг болсон шиг байна. Намайг сургуулийн сурагч байхад Оросын ургамал зүйч Иван Владимирович Мичурины “Байгалийн хишгийг бид горьдож суух ёсгүй, булааж авах хэрэгтэй” гэдэг үг уриа лоозон болдог байлаа. Тэр цагтаа их л мэргэн сэцэн сонсогддог байсан энэ үг хожим үзэхэд ямар хуйхар харгис номнол байсан нь мэдэгддэг бөгөөд нэгэн цаг үеийнхэн энэ номнолоор явж, “уулыг нурааж, усыг эргүүлэх” “баатарлаг үйлст” шамдан, эх байгалиа сүйтгэх эрдэмд дориун гэгч суралцсан билээ. Гэтэл дэлхийн нөгөө бөөрөнд үүнээс ч долоон доор номнол гарч ирсэн нь “Надад зорилгодоо хүрэхэд минь тус болж буй бүх зүйл зөв” гэдэг прагматик үзэл баримтлал болно. Ээ, тэнгэр минь, энэ дэлхийн долоон тэрбум хүн тус бүрдээ ингээд үзэлцчих юм бол одоо энэ хорвоо ертөнц дээр чинь юу үлдэх юм бэ? Үүнийг чинь ялимгүй өөрчлөх юм бол “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэсэн өнөөх л аюумшигт гаргалгаанд яах ч аргагүй хүрч очоод байна (Энэ маань ямар аюумшигт үр дагавартай болох талаар 1991 онд миний бие Монголын Үндэсний чөлөөт зохиолчдын анхдугаар хуралдайн илтгэлд онцлон дурдсан билээ). Ядаж тэр зорилго нь ямар ч зорилго байж болоход, тэр тусмаа арга нь ямар ч арга байж болоход хамаг аюумшиг нуугдаж байна. Тэгээд газар дээр үг дуугүй үйлчлэгч цөөхөн хэдэн зомби үлдээгээд бусад хүмүүн төрөлхтнийг бултаар устгах зорилготой нэгэн байвал яах юм? Бас л зорилго, арга хоёр нь зөвдөнө гэсэн үг үү? Тэртэй тэргүй, долоон тэрбум хүнийг “тосонд умбуулж, торгонд хөлбөрүүлэх” нөөц баялаг эх дэлхийд маань байхгүй. Тэгэхлээр үлдсэн жаахан баялгийг цөөн хэдэн “ухаантай” нөхөд л өөрсдөө эзэмшээд, үлдсэнийгээ гаргуунд хаях өөр нэгэн арга бий. Энэ нөхөд маань үнэхээрийн биширмээр ухаантай хүмүүс билээ. Гагцхүү энэхүү их биширмээр ухаанаа ад мөрийн юманд гүйлгэхдээ даанч гарамгай, тийм ч хэв зуршилтай амьдраад удчихсан болохоор энэ дэлхийд үлдсэн нөөц баялгийг хэнтэй ч хуваалцахыг хүсэхгүй.
Эндээс их ухаантай байх, ёс суртахуунтай байх хоёрын хоорондын тэнгэр газар шиг хол зөрүү гарч ирээд байна. “Шунал ихэдвэл шулам болдог” хуулиар билгүүн мэлмий нь сохроод, тэр их ухаан нь байгаль дэлхийд болон бусад хүмүүст аюул гамшиг тарих талдаа л ахиухан гүйнэ гэсэн үг. Гэхдээ ухаантай учраас өөрсдөдөө ашигтай үйлдэл хийхдээ хүн бүрийн сэтгэл оюунд нийцсэн тусгай суртал, шашин, нийтийн соёл бодож олоод, хөлсний агентуудаараа дамжуулан улс орон болгонд түгээдэг. Нэг тийм “моод” шиг юм бий болгодог. Ихэнх хүмүүс өнөө “моодноос” нь хоцордоггүй хүн болох гээд үхэлдэж гардаг, тэгээд мөнөөх сүрхий “зорилго” гээч юм нь биелж, нөгөө “ухаантнууд” маань хүний санаа саванд багтамгүй олз ашиг, орлоготой болж байдаг. Үгүй ядаж л ойлгож ухаарсан хүн байлаа гэхэд өөдөөс нь юу ч хийгээд нэмэргүй байхаар бодож төлөвлөсөн байдаг. Тэд мөнгийг бүхнээс дээгүүр тавьж, шүтэн биширсээр нэгэн зүйл шашин болгож орхисон. Тэрхүү “мөнгөний шашин” гэхэд л газар дэлхийн ихэнх хүн амыг нэвт эзлээд, өдөр тутмын хэв суртахуун болчихсон тууж явна. “Мөнгө” гэдэг маань амин зуулгын нэг л хэрэгсэл болохоос хүмүүний хамаг үнэт зүйл нь биш шүү дээ. Гэтэл өнөө хүртэл хүмүүн төрөлхтний бүтээсэн бүх үнэт зүйлийг ганцаараа орлочихсон байгаа нь л гайхал төрүүлж байна. Түүнээс биш, сайн сайхан, аз жаргалтай аж амьдралыг мөрөөдөн дурлахгүй хэн байх билээ дээ? Гагц энэ арга хэрэгсэл гэдгээсээ цааш давраад, бидний олон сая жилийн турш бүтээсэн хүмүүн мөн чанарыг маань эзэлчихсэн сүйтгэлийн шуурга дэгдээж, сүйрлийн манан хадуулаад байна. Хүмүүн бид чухам ингэхдээ тулах ёстойсон уу, эсвэл үгүй юү гэдэг асуулт гарч ирээд байна. Ёстой л нөгөө орших уу, эс орших уу гэдэг шиг.
Өнөөдөр энэ дэлхийд болоод байгаа дайн самуун, өнгөт хувьсгал болон эдийн засаг, санхүүгийн хямралын “далд зохиогчид” нь нэлээд тохиолдолд нөгөө “цөөхөн ухаантнууд” байдаг. Та нар сайн ажаад үзвэл энэ дайн самуун чинь байгалийн баялаг ихтэй газар л болоод байгаа. Байгалийн баялагт нь эзэн суусан хойноо өнөө дайн нь дуусчихаад байгаа даа. Байгалийн баялаггүй газар тийм юм болох нь бараг үгүй дээ. Одоогийн Ливи, Сири хоёрыг л харьцуулаад үз. Үүнийг мэдэж байдаг хүмүүс нь тэдэнд үйлчлэгчид, ашиг болон хишгийг хүртэгсэд, үзэл сурталчид, мөнгөний шашныг номлогчид, хэвлэл мэдээллийн агентууд нь байдаг болохоор илчлэхийг хэзээ ч хүсэхгүй (“хар нүднээс хөмсөг гадуур” гэгчээр), хүссэн ч цаадуул нь “Чи дуугай урдах ажлаа л хий, бид мэдэж байна” гэсэн ганцхан хариултаар амыг нь таглана Эдний далд эздийн хамгийн гарамгай чаддаг юм нь бусдын баялагт эзэн суух, зүрхэн тарни нь “Дэлхийн аль ч баялаг бол зөвхөн минийх” гэсэн аман шившлэг болой. Гэвч үүнийгээ тэд хаана ч, хэзээ ч бичиж нийтлэхгүй, амнаасаа ч унагахгүй, зөвхөн шившиж байгаад ажил үйл болгон бүтээхэд л оршино. Тэр ажил үйлээ бүтээхэд нь хамгийн их тус нэмэр болдог зүйл бол худал мэдлэг, хуурмаг мэдээлэл. Тэд аливаа баялгийг их бага гэж ч голохгүй, хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн тэтгэмж юу л бол юуг хамж авахад бэлэн. Мөнгөний шашны сүм хийдүүд нь дэлхий хэрсэн банк- санхүүгийн сүлжээс, хувраг санваартан нь тэднийг удирддаг луйвар санхүүчид (санхүүчин болгон луйварчин биш л дээ), банкны эзэд (banker), номлогчид (missionary) нь газар болгон томилогдсон эдийн засгийн алуурчид болой. Мөнгөний шашинд мунхрагсад нь яг л шашны фанатууд шиг байдаг. Гүрэн дамнасан сүлжээгээрээ дамжуулж, аль хүссэн банк, тэр ч байтугай улс орныг ч, тив бүс нутгийг ч дампууруулж, далд гараараа дэлхийг жолоодож байдаг. Ер нь дэлхийн эдийн засгийн хямрал гээд байгаа юм нь ямагт банк санхүүгийн хямрал байдагт нэг жого байна аа даа.
Гадаад хэлбэр дүрсийн бэлгэдэл нь хүртэл адилхан гээд бод. Католик шашинт өрнөдийн аль нэгэн хотод дээр үед хамгийн өндөр, хамгийн сүрлэг уран барилга юу байсан гэхээр “катедрал” (cathйdrale) хэмээх цогчин дуган байсан. Тийм болохоор хот болгон нэг нэг тийм сүрлэг сайхан Нотр-Дамтай, үлдсэнүүд нь мөн “эглиз” (йglise) хэмээх дагалдах сүм хийдүүд. Тэдний уран барилга нь готик (gothic) хэмээх тэнгэр сүлбэсэн хэлбэртэй. Харин одоо дэлхийн аливаа постиндустриал хөгжилтэй орны хот болгонд хаана тийм өндөр сүрлэг, тэнгэр чичилсэн уран барилга байвал тэр нь банк, санхүүгийн байгууллага л байдаг. Тэнд нь мөнгөний шашны мөргөлчид өдөр шөнөгүй хөлхөлдөж, ажлаа хийж байдаг. Хэлбэрийн энэ давхцал бас ч санаандгүй юм биш, хүмүүний далд ухамсрын үйлдэл байж мэднэ. Мөнгөний шашны энэ аймшигт сүлжээний гол гогцоог өнөөдөр хүртэл эцэст нь тултал хэн ч тайлж чадаагүй байна. Чадахгүй ч байж магад. Зах зухаасаа шүүрч эхэлж байгаа нь л гэхэд Америкийн Уол-Стритийн “Goldman Sachs”-ийн хэрэг билээ. Эндээс юу мэдэгдсэн гэхлээр хэрэглэгчдийн дунд хуурамч цуурхал дэгдээж, “санхүүгийн хорт бүтээгдэхүүн” (financial toxic product) гарган, түүн дээрээ тоглож “новшийн гэрээ” байгуулснаас үй олон хүн цалин, тэтгэвэр, хадгаламжаасаа хагацсан агаад, санхүүгийн луйварчид өөрсдийн зөв гэдгийг нотлуулахын тулд бусад нэр хүндтэй санхүүчдийг авлигадан хуурамч нотолгоо гаргуулдаг нь тогтоогдсон юм. Чингэхдээ энэ бүхэн огт зүгээр суугаад байж болохгүй болмогц нөгөө “цөөхөн ухаантнуудын” хийж буй илүү аюумшигт үйлдлээ халхавчилсан золиосууд ч байж магадгүй. Тэндээс олсон ашиг орлогоо хэдхэн хүн хувааж тансаглаад, ард үлдсэн олон түмнийг амь амьдралаар нь хохироодог, тэгээд наргин цэнгэцгээж байхдаа тэднийгээ “тэнэгүүд” хэмээн элэглэн шоолцгоодог байна. Тэхлээр бидний хэн нь ч гэсэн тэдгээр “тэнэгүүдийн” нэг болой. Өнөөгийн монголчууд бид ч гэсэн “тэнэгүүдийн” тоонд ороход ойрхон байгаагийн нэг жишээ нь Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй болох юм бол улс орон байтугай, хувь хүний хөрөнгө, санхүүгийн мэдээлэл манай хөрөнгийн биржээр дамжин бусдын гарт орж, хэзээ ч, хэнийг ч нүд ирмэхийн зуур үгүйрүүлэхэд бэлэн болох юм. Улс төрчид бол тэртэй тэргүй л барьцааны хүмүүс гэсэн үг. Санхүүгийн ийм үлэмж болон бичил луйврын загварууд нь манайд “хадгаламж зээлийн хоршоо”, “сүлжээний бизнес” нэрээр орж ирчихээд, аж амьдралаа дээшлүүлчих гэсэн жирийн олныг бужигнуулж байгаагаас бага ч гэсэн санаа авч болох л доо. Энэ бүх үлэмж болон бичил луйврын аль нь ч гэсэн өмнөх бодролд өгүүлсэн ёсоор хүмүүнд заяамал оршдог муу авьяас, “муус хөрөнгөн” дээр тоглож чаддагаараа адилхан.
Дэлхийн банк санхүүгийн төв болох гэсэн өрсөлдөөн, мөнгөний солиоролд хэт автсанаас бүхэл бүтэн улс гүрэн, түүний нийслэл хэрхэн хэлмэгдэж байдгийн сонгодог жишээ нь Саудийн Аравийн Дубай хот юм. Манай сэтгүүлчид тэнд очиж ирээд, баян тансгийг нь ам шүд алдан хэлэх үгээ олж яддаг энэ хотын цаад үнэн байдал арай өөр юм. Дэлхийн хамгийн өндөр цамхаг цогцлуулах, цөлийн дөчин хэмийн халуунд, сэрүүн гудамжтай аялал жуулчлалын арлууд байгуулах мэтийн хоосон мөрөөдлийн улмаас хөрөнгө оруулагчдын хөрөнгө мөнгийг сүйтгэж, одоогоор хэн ч хэрэгсдэггүй хорооллууд, эзэнгүй гоёмсог цамхгуудтай болчихоод байж байна.
Мөнгөний шашны номнол нь юу вэ гэвэл орчин цагийн болхичлон гуйвуулсан ашиг хэрэглээний үзэл-прагматизм (pragmatism) болно. Би энд прагматизмын өөрийнх нь бодит агуулгыг муучилж хэлээгүй, “болхичлон гуйвуулсан” гэж онцоллоо шүү. Тэд тоталитаризмыг (totalitarism) шүүмжлэхдээ хэдүй гарамгай мэргэн боловч өөрсдөө өөр маягийн тоталитаризмыг бий болгосон юм. Тоталитаризм гэж нэг л үзэл дангаар ноёрхохыг хэлдэг юм бол өнөөдөр мөнгөний шашин дангаар ноёрхож байгаа шүү дээ. Ямар ч сайн сайхан номнол нөгөө тийшээ хэлбийхлээрээ аюул гамшиг тарьдгийн бас нэг жишээ нь энэ. Прагматизмыг үндэслэгч сэтгэгчид (Чарльз Пирс, Уильям Жеймс, Жон Дьюи) маань ийм үр дагалдалд хүрнэ гэж бодоогүй ч байж мэднэ, тэдний зорилго болоод арга нь өөр байсан ч байж мэднэ, тэгээд эцсийн үр дүнг нь мэдрээд, “Ээ, би юу хийчих вэ” гэж халагласан ч байж магад. Тэгэхлээр өнөөгийн сэхээтнүүд наад зах нь хэний хэд дэх гарын “цэвэрлэгч” нь болоод явж байгаагаа мэдэж л амьдармаар байгаа юм даа? “Цэвэрлэгч” гэснээс ер нь одоо “клиниксийн цаг үе” болоод байх шиг байна. Бид ч гэсэн өдөр тутам, цаг тутам, нэг удаагийн хэрэглээний нойтон алчуураар (нойтон салфетка гэдэг дээ) гар нүүрээ арчаад л хаяад байгаа биз дээ. Энэ маань үнэт зүйлсээ бас ингээд л арчаад хаяад байгаатай агара (агаар биш шүү) нэгэн буй. Хайр сэтгэл гэж хэрэггүй, шөнө болгон нэг нэг хүүхэн хэрэглээд л хаяад байна, гэр бүл, үр хүүхэд гэж хэрэггүй, өөр өөр зочид буудал дамжаад л, угаалгын газар (laundry) нь юмаа өгчихөөд л яваад байна. Чамайг ч гэсэн ил, далд эзэд чинь түүн шиг хэрэглээд л хаяад байна. Яг л “клиникс” гэсэн үг. Нэг л мэдэхэд чи өөрийнхөө насан туршийн амьдралыг эргээд нэг харсан чинь өөрийн хүссэн биш замаар, зүүдэндээ ч ороогүй үйлээр, толгойдоо ч ороогүй зүйлийг хийчихсэн цохиж явах бий вий. Энэ бол манай эрин цагийн мөнгөний шашны риди шидийн гайхамшиг юм. Нэг л мэдэхэд чамайг хэн нэгэн клиникс болгоод хогийн саванд хаяж байх магадлал бий? Хэдүй их шан харамж – бонус (bonus) амлаад л, аваад л байгаа бол төдүй их клиникс болоод байгаа, хүмүүн мөн чанараа төдүй зэргээр арчуулж, зүлгүүлээд л байгаа гэсэн үг.
Далайд яваа хөлөг онгоцоо “живж байна” гэж хашгирсантай адил юм болохоор энэ бүх үнэнийг хэргийн эзэд нь өөрсдөө задална гэж хэзээ ч горьдолтгүй. Тэгэхлээр “тэнэгүүд” бидний хийж чадах зүйл нь үнэнийг хагас заримдаг ч гэсэн ухаарч сэхээрэх, үр хойчистоо захиж үлдээх, улмаар ёс зүйн үнэлэмжийн баримжаагаа өөрчлөх, ер нь ч цаашдаа (аж амьдралын) философийнхоо морийг юүлэх явдал болоод байна. Тэр нь явж явж эргэлт буцалтгүй алдчих гээд байгаа “хүмүүн мөн чанартаа эргэхийн” нэр юм. Нэг мөрөөдлөө хэлэхэд, хүмүүн төрөлхтөн өдөр тутмын аж амьдралын энгийн зүйлээс, тухайлбал, задарсан замбараагүй хэрэглээгээ эмхлэхээс эхэлж болно. “Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөхийн” үлгэрээр хэсэг харайлгасан япончууд маань одооноос байгаль ээжийн сургамжаар хэт хэрэглээгээ бодолцож, зах зухаас нь хумьж эхэлж байна. Хэрэглээнээс юу үлдэж байна гэхлээр далайд хөвж яваа хорин сая тонн хог л овоорч байна. Тэр хогон давалгаа нь өнөөдөр Америк, Канадын эрэг хавийнхныг хэцүүдүүлж байна.
Орчин цагийн болхичлон гуйвуулсан ашиг хэрэглээний үзэл – прагматизмын үндсийн үндэс нь миний бодлоор явж явж, ХVII зууны Францын гүн ухаантан Рене Декартын (лат. Renatus Cartesianus 1596-1650) рационализм, түүний үр хүүхэд нь болох картезиан сэтгэлгээ юм. “Би сэтгэж байгаа учраас оршиж байна” (лат. cogito, ergo sum, фр. je pense, donc je suis) хэмээх философи санаанаас үүдэлтэй энэ үзэл маань соёл иргэншилд нэн чухаг хувь нэмэр оруулсан боловч хүмүүн бидний уг мөн чанарт арга билиг болон хослон оршдог иррациональ талыг үгүйсгэхэд, зүйрлэн хэлбэл, өрөөсөн тал биеийг маань сүүдэр болгон хувиргахад, хатуухан хэлбэл, хүмүүнийг өрөөл татанхай болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Яагаад гэвэл, би сэтгэж байхдаа төдийгүй, мэдэрч байхдаа ч оршиж байдаг. Таван ухаан минь сарнисан ч, тансаг билиг минь тасраагүй л бол оршиж байдаг. Үүнээс юу юу болсон бэ гэвэл, хүмүүний иррациональ талыг тээгч үй олон үнэт зүйлийг үгүйсгэж, яргалан устгах зам руу орсон юм. Энэ нь рационализмыг үндэслэгчдийн буруу гэхээсээ илүүтэй дахиад уг үзлийг болхичлон хэтэрхийлсэнтэй л холбоотой. Олон зүйл соёл суртахуун, урлаг, урлал, дотогшоо гүнзгийрсэн бясалгал, домог зүй, бэлгэдэл зүйг мохоож мөхөөсөн юм. Гэтэл хүмүүний бүтээлч хүч чадал, авьяас билгийн шавхагдашгүй эх ундарга нь хүмүүний иррациональ талд бас оршиж байдаг. Чингээд өнөөгийн хүн хэн болж хувирах гээд байна гэвэл, өөрсдийн бүтээсэн машины нэгэн төрөл, анхны бодролд өгүүлсэн ёсоор “махан машин” болж хувирах гээд байна. Тэгээд нэг талд нь хиймэл оюун ухаан, нөгөө талд нь заяамал оюун ухаан хоёр л үлдэх гээд байна. Тэгэхлээр яадаг юм гэж үү, энэ хоёрын алалцаан эхэлнэ гэж бодож байна. Энэ хоёрын ижил төстэй тал нь “эх нярайлах” гэдгийг “том төмрөөс жижиг төмөр тасарч унах” гэхчлэн загварчилна. Алалцаанаас юу үлдэхийг харин хэлж мэдэхгүй юм даа. Чухам ийм аюул нүүрлэж байгааг анзаарсан дээрээс өрнө дэхиний олон иррационалист философи чиглэлүүд (И. Г. Гаман, Ф.Г. Якоби, Артур Шопенгауэр), Фрейдийн сэтгэц задлаг, экзистенциализм (Сёрен Кьеркегор, Карл Ясперс, Мартин Хайдеггер, Жан-Поль Сартр, М.Мерло-Понти) зэрэг философиуд гарсан юм. Гэвч өрнөдийнхөн өөрсдийн философи сэтгэлгээнд шинэ зүйл авчирсан боловч соёл иргэншлийнхээ хөгжлийн хурдац дунд хүмүүний иррациональ мөн чанарыг бүрэн ойлгох боломжоо нэгэнт гээсэн учраас өөрсдөө “алдагдсан иргэншил” (civilization perdu) болсон гэж ярьдаг. Зарим тохиолдолд энэ нь “моод” хөөцөлдөх, шуугиан- сенсааци дэгдээх явдал болоод өнгөрөх нь ч бий.
Рационализм болон түүний үр хүүхэд нь болох картезиан сэтгэлгээ хүмүүн төрөлхтөнд шинжлэх ухаан, технологийн ер бусын дэвшил хөгжлийг авчирсан нь үнээн. Харин энэ дэвшил хөгжлөөс нь бидэнд сайн зүйлээс илүүтэй саар зүйл л олон тулгарлаа. Атом цөмийн нууцыг нээснээр бидний мэдлэг “ертөнц дотогшоо хязгааргүйг” мэдсэн боловч түүний үр шимээр үй олноор хөнөөх зэвсэг-атом, ус төрөгчийн бөмбөг мэтийг бүтээж бие биесээ ахиухан тоотой алах, улмаар бидэнд заяасан цор ганц алаг бөмбөрцгөө хэд дахин устгах л боломжтой болов. “Цөмийн гар цүнх” хэн нэгэн солиотны гарт орчихвол ухаантай, ухаангүй, баян, ядуу гэх юмгүй цөм л хорвоогоос тонилно. Генийн нууц кодыг тайлснаар бид хэнээс юунаас үүсээд, хаанаас хаашаа түгэн тархсанаа мэдэх боломжтой болсон авч мөнгөтэй “ухаантнууд” нь мөнгөгүй “тэнэгүүдээ” генийн аргаар газрын хөрснөөс арчих боломжтой болсон төдийгүй, бүүр байчихаад Гитлерийг босгож ирэх ухааны юм яриад байцгааж байна. Энэ бүхний улмаас хүмүүн мөн чанар маань улам л цөвүүн шинжтэй болж байна. Хаа байна тэр хүмүүнийг төгс төгөлдөр, сайн сайхан болгосон чинь? Нэгэнт олсон ололтоо буцаагаад булшлах нь утгагүй боловч энэ бүхэн яавч сайн сайхан юманд хөтлөхгүй нь нэгэнт тодорхой болоод байна. Яахав өнгөн талын засал чимэг хийчихэж болох болох боловч эдийн засгийн нэг хямрал болоод л бүхнийг арчиж орхиж байна. Хэдэн жилийн өмнө байсан европ хүний сэтгэлгээ эргээд нэг очиход л өөрчлөгдөөд байна. Харин хаа очиж, Карл Ясперсын хэлсэн нэг мэргэн үг их үнэн болох нь тодорхой боллоо. “Хүний [хүмүүний] бодот ахуйг шинжлэх ухаанаар танин мэдэх боломжгүй, шинжлэх ухаан бол эд юмсын л тухай мэдлэг өгөхөөс биш, хүнд [хүмүүнд] хамгийн чухал зүйл болох оршихуйн үнэ цэнийг тогтоон өгч чадахгүй” гэдэг л яг үнэн голыг нь олж хэлжээ. Үүн дээр нэмээд хэлэхэд шинжлэх ухаан, технологийн ололт нээлтүүд нь хэрэв соёл иргэншилт дэлхийгээ устгачихгүй шиг байлгаж чадвал бидний тав тухтай амьдралын бүхий л нөхцөлийг хангаж өгөх нь тодорхой боловч бидэнд байдаг заяамал муу авьяас, “муус хөрөнгөнөөс” маань жаахан ч гэсэн зайцуулж хүчрэхгүй нь ч бас л тодорхой байна. Шинжлэх ухаан, технологи маань хүмүүний гадаад ертөнцийн болон нийгмийн зүй тогтол, өөрийнх нь биологи, физиологийн хууль жамыг нээж чадах боловч харин хүмүүний оюун санааны оршихуйг ухааран тайлахад ямар ч тус нэмэргүй гэсэн үг. Ийн хэлснээрээ би шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс бүрэн татгалзъя гээд байгаа юм биш, түүнийг болж өгвөл аль болох энэрэнгүй зорилгод чиглүүлье, дахиад л мөнгөний боол бүү болгочихъё гэх гээд байна. Гэвч мөнгөний шашин ноёрхож, МӨНГӨ хаанчилж байгаа цагт тэр бүхэн бүтэхэд даанч төвөгтэй. Тэгэхлээр би МӨНГӨ хэмээх хаанаа сольё, зүгээр л байх ёстой байрт нь аваачъя, эсвэл сүйрүүлэх тэр их хүчийг нь хүмүүнийг аврахад чиглүүлье, түүний үндэс хөрс болоод байгаа философийг сольё л гэх гээд байна. Дүрсээ юүлье гээгүй, морио юүлье л гэж байгаа ухаантай юм.
Францын Франсуа Раблегийн нэрэмжит Турын Их Сургууль
2012.01.09
http://greenbough.mn/article.php?content=140








А. Цолмон 2012-02-08 21:21
Та тэгээд гол санаагаа шууд хэлээч ээ. Бүгд БУДДИСТ болъё оо гээд. 1/4 » О. Долгион
хариулт:
- Бачуураад байна Долгионоо. Бачуу сэтгэл чинь тайвширч, давчуу ухаан чинь тэлж уужирч байж чи сая хүсээд байгаа тэр ертөнцөө нээж, бүтээн байгуулна шүү дээ. за байз чамд яаж ойлгуулъя даа.
Буддизм чинь өнөөдөр ямар бантан болчихоод явааг харахгүй байна уу? « 2/4 » О. Долгион
хариулт:
- Хараад байнаа бантан болоогүй юм байхгүй болоод байгааг хараад байгаагаас холион бантангийн хамаг учир нь хаанаа байнаа гэдэгт хайлт хийж байна.
Тэгээд ч Буддизмын оргил нь ЗЭН БУДДИЗМ юм шүү дээ. Шарын шашин биш. Буддизмаа ядаж сайн судал. « 3/4 » О. Долгион
Ертөнцийг сүсэг бишрэлээр төсөөлөх нь туйлын хариуцлагагүй явдал!!! 1/1 О. Долгион
хариулт:
- Буддизм, шашин, сүсэг, бишрэл гэсэн энэ хэдэн үгэн дээр гацаад цаашаа нэвтрээд гарчихаж чадахгүй наана нь дэвхрээд байна уу? Тэгвэл би чамд нэвтрэх аргыг нь зааж өгье. Наад хэдэн үгнийхээ учрыг эхлээд олчих.
“СҮСЭГ” гэдэг чинь шимтэн хүсэх хэлбэр,
“БИШРЭЛ” гэдэг чинь даган дууриах хэлбэр.
“ШАШИН” гэдэг нь энэ хоёрын биежсэн хэлбэр.
Жишээ болгоод Дулам докторын дэвшүүлэх “Мөнгөний шашин” гэдэг ухагдуун дээр задаргааг хийе л дээ..
Нэгэнт л мөнгөгүйгээр чи хэн ч биш гэж үзэж байгаа бол өөрийгөө ийн үнэлж байгаа тохиолдолд
мөнгийг шимтэн хүсэх нь СҮСЛЭХ хэлбэр,
мөнгөтэйг даган суралцах нь БИШРЭХ хэлбэр,
Эндээс биежих хөдөлмөрийн тогтолцоо, зах зээлийн систем гээд эдийн засгийн хөшүүрэг дээр тогтох тогтолцоо нь Дулам докторын дэвшүүлэн тавих “Мөнгөний шашин” За ийм задаргаа байж болж байна уу? Яг үүн шиг Буддизмыг задалж болно.
Мөнгөнд харгалзахгүй, өөрөөр хэлбэл бусдаас хамааралгүй, хэнээс ч юунаас ч аюуж түгшихгүй өөрөө бүхнийг мэддэг чаддаг, болохыг шимтэн хүсэх нь, тиймийг даган даган суралцах нь Бурханы шашин.
Ингээд Мөнгөний шашин, Бурханы шашин хоёрыг ялгаад салгаад зааглаад ойлгоод мэдчихэж болохгүй байна уу? За тэгээд нэг хэлсэнээ хэд ч давтаад нэмэргүй өөдөөс зөрж нэг л юмаа яриад тулгаад байхаар чинь бидний яриа яаж урагш ахих вэ? Тэгэхээр ингэе Масловын онол дээрээ л тулж ярия. Маргах юм байвал үүн дээрээ л маргая. Тэгвэл мэдэхгүй юманд тулж гацаад наана нь дэвхцээд цовхчоод байхгүй, бас тэмээ ямаа хоёрыг харьцуулан ярьж тээр дээр доороос гасалж шогшроод байхгүй амар биш үү?
О. Долгион 2012-02-12 17:11
Хэ хэ та буддизмаас бусдыг үгүйсгэхдээ тун ч гарамгай шүү. Буддизм чинь ердөө л хүний бодол шүү дээ.
О. Долгион 2012-02-12 17:11
Буддизмаар бүхнийг хайрцаглаад байхыг тань харахаар харамсаад дуугүй сууж чадахгүй юм даа.
А. Odloi 2012-02-09 01:30
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
А. Odloi 2012-02-12 21:18
Аливаасын гэж уншаарай
А. Odloi 2012-02-09 02:46
Хүн төрлөхтөний.......ингэж хэлэх нь чамлалтай ч юм шиг. Тэгхээр бүхийг хамруулаад АЛИВААС гэж бичие.
Аливаасын төгсгөл юу вэ? Ирээдүйг харж чадахгүй болхоор одоохондоо би үүнд хариулах боломжгүй. Гэвч нэг төсөөлөл байнаа. Тэр бол ЭЦСИЙН ЗОГСООЛ. Би л ингэж хэлж байгаа юм ........харин та нар өөр өөрсдийнхөөрөө ойлгоорой. МӨХӨЛ, СӨНӨЛ гэх мэт.
Эцсийн зогсоолыг Жомолангма оргил хэмээн үзвэл оргилоос цааш гишгэх газар үгүй, барих гогцоо ч үгүй... Тэгхээр яана вэ. Буцаад л уруудна. Ө. хэлбэл эхэлсэн цэг дээрээ эргэн ирж дахин өгсөнө. Энэ онцгүй л дээ. Өнөөх сармагчин балар эртний хүн хүй нэгдэл энээ тэрээ гээд бүхнийгээ дахин давтан. Бүр цааш нь ахиад 4 хөлтэй байх үеэсээ эхэлвэл яана. Өөдрөгөөр төсөөлвөл энэ шүү дээ. Эцсийн зогсоолд ирэх үеийн хамгийн аймшигтай нь эхэлсэн цэг дээрээ эргэн ирэх боломжгүй ч байж болох магадлал даанч өндөр.
Биднийг нэгэн зүйл аварсан гэж хэлэх гэсэн юм л даа би. Биш юмаа аварсаар ирсэн гэе. Юу вэ гэвэл аливаас түүхэндээ мянга мянга жилийн хугацаатайгаар түр зогсолтыг хийсээр ирсэн явдал. Үүнд би өнгөрсөн цагийн дийлэнхэд ноёрхож байсан шашныг онцлож байгаа юм. Чухам түүний ачаар л бид өнөөгийн 21 р зууны энэ их өндөр хөгжилийг өнөөгийн 21 р зуунд үзсэн юм. Эс үгүй бол бид өнөөгийн хөгжилийг 10 р зуунд ч үзэж болох байсныг үгүйсгэх аргагүй. Чухам шашны ачаар л бид эх дэлхийгээ бөөрөнхий юмаа гэдгийг 15 р зуунд мэдсэн юм. Эс үгүй бол 5 р зуунд ч мэдэж болох байсан. Та нар Бруног шатаачихсан шашныхныг тэнэг мунхаг гэж бодож байна уу. Мөн чанраараа тэнэг мунхаг л даа. Гэвч тэр мунхаг үйлийн ачаар хөгжил дахин 200 жил зогссон юм шүү. Бидний өнөөгийн гайхамшигийг өвөг дээдэс маань аль эрт үзэж болох байсан. Нийгэмшиж эхэлсэн тэр л цагаас эхлэн ганц ч шашингүй явсан бол гэж ойлгоорой. Шашны түүхэн гавьяа гэдэг чухамдаа бол энэ л байгаа юм. Тэр түүхэн гавьяагаа дахин давтах ээлж нь болж. Илрэл нь Цолмонгэрлийн номлол. Амжилтанд хүрээд нийт масс тийш хандчихвал би мэт нь дагахаас аргагүй. Гэвч өнөөгийн ухамсарт бид энэ түр зогсолтыг арай өөр хэлбэрээ хийе. Ө. хэлбэл шашнаар биш ухамсараар. Дулам гуайн санааны нэгэн томоохон хэсэг ЭНЭ БУЮУ.
Би өвгөн докторын хэлэх гэсэн санааг дээрх ээлжит нэгэн түр зогсолт гэж ойлгож байна. Үнэхээр ч цаг нь болсон мэт. Энэ галзууран алдаж өнөөдрийн юм маргаашид танигдахаа байх шахсан энэ хөгжилийн хурдаас айнам. Өнөөгийн энэ олон борооны дараах мөөг шиг олширч байгаа бөө нарыг болон альч зууны үеэс эрчимтэйгээр номлоцгоож байгаа шашнуудын байгаа байдал нь бидэнд эцсийн зогсоол хүрэх цагийг хойшлуулж цаг хожих гэсэн түүхэн шаардлагаараа ийнхүү цэцэглэн дэлгэрч ч байгаа ч байж мэднэ. Хэрвээ тийм бол үүнийг хууль гэж үзэж болно. Харин тэрхүү хуулийг хуулийнх нь дагуу биш өөрсдийн ухамсраар хийцгээе. Докторын гаргасан үнэн санаа гэдэг чухамдаа энэ л юм. УНААГАА ЮҮЛЭЕ. Өнгө мөнгөнд шунахаа болие. Ө. хэлбэл ТҮР ЗОГСОЁ.
B. Донгио 2012-02-09 03:43
Би.. тэр дээгүүр нэг ингэж пээдийсэн байгаа ! ,,,, Хүн төрлөхтөн хэдий бэрд шиг шуналтай ч гэсэн түүндээ хөтлөгдөөд өөрсдийгөө МӨХӨӨХ тэнэг амьтан биш ээ ,, гэж ?
Аа .. харин өвгөн доовторын үгэнд ороод ,,, МӨНГӨ биш ямар нэгэн ИЗМ - ыг шүтээт эхлэх юм бол харин ,,, ДАЙН ДАЖИН , ӨВЧИН ЗОВЛОН , ӨЛСГӨЛӨН ГУЙЛГАНЧЛАЛД ,,, дарамтлуулсан дундад зуун буцаад ирэх болноо !!! .. Би харин .. тэр нэг муу доовтор шиг чинь амныхаа зоргоор хуцаагүй шүү ,, за ? Энэ бол болсон явдал ! ,, Энэ бол хүн төрлөхтөны түүх ! .. Энэ тэнэг мөртлөө болсон түүх ,, дэлхийн хэмжээнд дуусаад хагас зуун жил болж байгаа бол харин манай улсад хорь гаруйхан жил болж байгаам шүү дээ ? ... Тэгээл тэр муу СОЦИАЛИЗМЫН үлдэгдэлүүдын ганц нэг нь архинд оролгүй ... гадаад дотоодын их сургуулиудад ганц хоёр цагын хичээл зааж хэдэн доолортой болонгуутаа бие тоож мань мэтэд ,, яаж амьдрах бас яаж сэтгэхийг зааж донгиорч байгаа юм байнлдаа ,, ? Түүнийг нь динозаворын үлдэгдэл болсон .. та муусайчуул өлгөж аваал , амаа олохгүй магтаад лл ,, гошинтоцгоож байндөө ?
B. Донгио 2012-02-12 23:31
бие тоож ,, гэснийг БИЕЭ ТООЖ гэж заларуулна уу ,, ?
Б. Мянгаа 2012-02-09 04:13
Цолмонгийн үл шантрах чанар, үг эс давхардуулах мэдлэг гайхалтай.
А. Odloi 2012-02-09 05:24
Үнэндээ бол цэлмэг талаас нь яривал Цолмонгэрэл тийм л юм. Гэвч мөн чанарын ойлголт ихээхэн дутмаг юм. Ийм хүнийг л шинжлэх ухааны өнгөц ойлголттой хүмүүс биширдэг. Тэртээх цагийн Есүс, Найдан, Мухамед, Нагаржунай гээд тоочвол тэдгээрүүд эгээл Цолмонгийн ихэр нь гэмээр уран сэтгэмжтэнгүүд ам Фигурнүүд. Тэднийг даган биширсэн тэр үеийн хүн төрлөхтөнийг муулах аргагүй. Учир нь тэр үед шинжлэх ухаан гэсэн ойлголт байгаагүй юм. Таалагдахгүй бол уучлаарай Цолмоон.
Харин Донгио жаахан өнгөц яваад түүнийгээ бүдүүлэгдүүхэн арга барилаар илэрхийлээд байгаа боловч үнэнд их орхон хэлж байна.
Түүний хэлсэн ШАШНААР ЕРТӨНЦИЙГ ТОДОРХОЙЛНО ГЭДЭГ БОЛ ХАРИУЦЛАГГҮЙ ЯВДАЛ.
Ерөөсөө л үнэн гэдэг чинь энэ шүү дээ. Ялангуяа өнөө цагт. Гэвч Донгио миний хэлээд байгаа ТҮР ЗОГСОЛТЫГ ойлгоогүй байна. Бишээ хүсэхгүй байна. Өөрийнх нь онцлог байхаа гэж бодно.
А. Odloi 2012-02-13 01:12
Үнэнд их ойрхон гэж уншаарай. Орхон гэчихэж
Д. Энхмаа 2012-02-09 07:52
Од мандахаа, одоо болтол шинжлэх ухааны учрыг нь олоогүй олоон зүйлийн учрыг аль эрт цагт хүмүүс олчихсон юм шүү дээ. Хүн төрөлхтөн нэг байрандаа л эргэлдэж байдаг болохоороо дахиад л тэрийгээ хайгаад байгаа юм. Тэгээд олоод л, мартаад л ,дахиж хайгаад л байдаг юм шүү дээ. Харин үүнийг хэмжих цаг хугацааны хэмжүүр нь харваж буй од шиг амьдралтай бидний хувьд хязгааргүй л гэсэн үг. Галав галаваар нь ярина.Шинэ төрсөн, өсөж яваанууд нь өөрсдийгөө хамгийн ухаантайд тооцдог нь хөөрхий хорвоогийн жам. Одоо цаг гэдэг бол өчүүхэн хугацаа.Яг үнэндээ одоо цаг гэж байхгүй, өнгөрсөн цаг ирээдүй хоёрын заагийг одоо цаг гээд байгаа юм. Ирээдүй ч бас шинэ юм биш. Хуучнаа л давтана\. Үүнийг л орчлонгийн хүрд гээд байгаа юм даа. Энэ дотроо л эргээд бие биенийгээ янз бүрийн анги бүлэг, шинжлэх ухаанч биш мөн энэ тэр гээд л хуваагдаад үзэлцээд л байдаг. Үнэндээ бол бүгдээрээ учраа олохгүй мунгинаад байгаа хэрэг. Тэгээд нэг сиймхий хаа нэгтэй гарах үе давтамж байсгээд тохионо. Яг одоо шинжлэх ухааны хамгийн шилдэг эрдэмтэд Буддха юу хэлчээ вээ гээд ухаж үзээд байгаа чинь юу хэлээд байгаа хэрэг вэ?
Д. Энхмаа 2012-02-09 08:03
Хайрцаг дотроо л түжигнээд байна ш дээ. Гарах арга байгаа шдээ. Тэнд юу харж, юу үзэж болохыг төсөөлж ч чадахгүй байншдээ хүмүүс. Өөрсдийнх нь оюун ухааны хэмжээнээс хэтийдээд, шинжлэх ухааны багаж хэрэгсэлд тооцоологдохгүй, баригдахгүй болоод ирэхээр нь өө энэ шал худлаа гэдэг үгээр хавтаст хэргийг хаачихаж байгаа юм. Гэхдээ аль ч цаг үед хайрцагнаас гадна бидний төсөөлөхгүй ямар нэгэн юм байна,байхаар барахгүй бидэнд нөлөөлөөд байна гэж мэдэрдэг хүмүүс төрдөг нь гайхамшиг, тэднийг харин солиотой гэдэг дажгүй нэрээр нэрлэдэг юм.
А. Цолмон 2012-02-09 08:10
Одмандах та ийм ойлголттойгоор Монголын түүхийг тайлна бичнэ гэж боддог бол энэ тун хариуцлагагүй явдал шүү. Тиймээс яриад байгаа наад шинжлэх ухаан гэдэг үгэндээ ийм ягшмал явцуурлаар хандах бус ухамсраар ухаж мэдсэн онол ухаанаар хандаасай гэж хүсэх байна. Учир нь та бол над мэтийн энгийн нэгэн биш Монголын түүхийг тайлж бичих гэж уншигч олонд хүргэх гэж оролддог нэгэн шүү дээ. Тийм хүн Нагаржунай мэтийн гээд иймэрхүү байдлаар онолын ямар ч мэдлэггүй амны зоргоор бүдүүлгээр хэлвэл бүдүүлгээр яривал тэр нь одоо үед таарахгүй өөрөөр хэлбэл олонд тоогдохгүй. Учир нь орчин үеийн тал талын мэдлэг боловсролтой уншигчид мөн чанарыг илүүтэй сонирхох болж. Өөрөөр хэлбэл амьдралд үйлчлэх шинжлэх ухаан төдийлөн сонин биш, амьдралыг таних улмаар түүнийг захиран зохицуулах шинжлэх ухаанд шинэ үеийн сэхээтнүүд шимтэх болсон байна.
За ингээд амьдралд үйлчлэх ШУ болон,
Амьдралыг захиран зохицуулах ШУ гээд
эсрэг тэсрэг хоёр Шинжлэх Ухаан байдаг талаар та нэгийг бодох болсон байх.
Харин энэ талаар одоогийн ийм түвшнээс шүүн ярилцана гэдэг тэмээ ямаа хоёр мөргөлдөж болдоггүй гэдэг шиг тун ч тэнцвэргүй юм болох гээд байна. Тиймээс ярилцах түвшингээ ойртуулахын тулд аль алиныхаа мэддэг сэдвээс хөндөн ярилцаж, үзэл бодлын түвшингээ ойртуулах гээд үзвэл ямар вэ хө.
Ингээд бүгдийн мэддэг түвшнээс эхлэхийн тулд, Масловын онол дээр тогтон яривал ямарав?
Дулам доктор мөнгөний мөргөлчид гэж хэнийг хэлэв?
Онолоороо яривал физиологийн хэрэгцээгээ анханд тавигчдыг хэлээд байх шиг тийм үү?
Хар ярианы хэлээр юм бол авгай хүүхдээ тэжээх гэж амьдралын төлөө зүтгэгчид.
Ингээд барууны дээдсийн түүхийг сөхөе. Социализмын ачаар, барууны өв соёлтой танилцаж, тэндхийн сонгодог зохиол бүтээлийг уншиж, бас дэлгэцээр үзэж танилцсаны хувьд төсөөллөө бичихэд Энхмаагийн хэлдгээр “...шунал,тачаалын шулмууд...” гэгчээр эрийг урхидах, эрхэндээ атгах айхтар ёрын хор найруулах эмсийн арганд орсон, эсвэл арга мухардсан, \арга мухардсанууд нь сэхээрч амьдралын гашуун үнэнийг туурвиж үлдээсэн нь сонгодог болон мөнхөрч энэ цагийн бидний хүртээл болсон\ тийм л ад мөрийн амьдрал, атаа хорслын түүх \одооны бидний хэлээр юм бол тамын тогоонд чанагдан боловсрох\ олон ороолдоон дунд мунгинах амьдралын гашуун үнэнтэй танилцаж өссөн минь социализмын ач гавьяа байлаа. Эхнэрийн урхинд ороолдож, атаа хорсол, ад мөрийн арганд автах эрчүүдийн бахархал тэндхийн хөгжил гэхээрээ онолын хэлээрээ бол физиологийн анхан шатны хэрэгцээгээ хангах тэмцэл болон өрнөсөөр өрнөсөөр өнөөг хүрсэн. Тэгэвч физиологийн анхан шатны хэрэгцээ нь хир ханасан билээ?
Манай Монголд ямар болохыг Эндээс үзэж танилцаад энэ нь дэлхийн хэмжээнд ямар болохыг өөрөө хүн төрөлхтний энгээр дүгнэж цэгнэж үзнэ бизээ?
1. Физиологийн хэрэгцээ.
Үүнд: Агаар, ус, хүнс, унтах, хөнгөрөх эдгээр ордог гэнэ.
Энэ нь нийт хүн төрөлхтөнд хир хангагдсаныг тив дэлхийн хэмжээнд та өөрөө бодож цэгнэж үзнэ биз ээ. Агаарын бохирдол хаанаа илүүтэй хаан нь бага болохыг газар газраар явж юм үзэж нүд тайлсанууд л хэлэх байх. Би дуулахдаа цэвэр агаар амьсгалж үзэх гэж тэртээх Америк тив, арлын Японоос аялагчид Монголын хөдөөг зорьдог гэж дуулсан. За миний дуулах юуны хамаа. Юм үзэж нүд тайлаагүй хөдөөний мангараар хэн ч яаж ч даажигнаж болох учир ерөнхий дүгнэлтийг таны мэдэлд үлдээе. Бусдыг ч гэсэн та өөрийн оюун билигээр дүгнэж цэгнэж үзнэ биз дээ.
Уудаг ус, иддэг хүнс нь хаанаа аюулгүй цэвэр, унтаж хэвтэхэд саад болох дуу чимээ хангинах дохиолол хаанаа арай бага аядуу намдуу болохыг газар газраар явж юм үзэж нүд тайлсан та л бүхнээс илүүтэй мэдэх байх. Би бодохдоо нүүдлийн шувуу нутгаа зорьдог шиг цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалах гэж, рашаан булгийн уснаасаа амтархан умдаалах гэж, нүд алдам цэлгэр талаа сэтгэл баясган ширтэх гэж, үгүй ядаж л нэг шөнө ч болов аниргүй орчинд амар тайван нойрсох гэж холын хол нутгаас хүний хүү хээр тал нутгаа зорин ирдэг болов уу хэмээн боддог.
Д. Энхмаа 2012-02-09 08:12
Ер нь хүн дүрсийг харж байж итгэдэг, тэгээд харагдаж байгаа юмандаа нэг нэг нэр хайрладаг. Тэгээд тэр өгсөн нэрэндээ бүр бодитой гээд итгээчихсэн байдаг. Тэр дүрс ба нэр нь нэг хүний амьдрах хугацаанаас илүү хугацаагаар амьдардаг болохор байсаар байгаа, байх ч болно гэж үнэмшээд байгаа юм. Тэгвэл хүний харах чадварыг аваад үзвэл хөөрхийлөлтэй хязгаарлагдмал. Байшингийн булан тойроод л харж байсан юмаа харахаа больчихно. Тэгээд хөшигний цаадахийг таана. Заримдаа ононо, заримдаа алдана. Тэр таах магадлалаа өндөрсгөхийн тулд хүний биенд дутагдаад байгаа чадваруудыг нөхөх багаж хэрэгсэл зохион бүтээдэг. .....................
Д. Энхмаа 2012-02-09 08:24
Яг тэр харах чадвартайгаа адилхан эгэл хүний махан биеийн чадварууд тун чиг хязгаарлагдмал. Хүн хир холоос дуу чимээг сонсох вэ, үнэрийг хир холоос мэдрэх вэ, хир хурдаар явж чадах вэ гэх мэт. Түүнтэйгээ адилхан эгэл төрлүүдийн оюун ухаан ч бас асар хязгаарлагдмал. Яахав хүнийг хүнтэй нь харьцуулахад дотроо ухаантай, мулгуу гээд бага зэрэг ялгаа бий л дээ. Махан биеийнхээ чадварыг жаахан өндөрсгөх янз бүрийн арга хүмүүс өөрсдөө зохиосон нь спорт юм. Харин оюун ухааныхаа чадамжийг яаж өндөрсгөх вэ? Тоо бодох уу, шатар тоглох уу, IQ-гийн бодлогууд бодох уу, янз бүрийн изм-ээр занимаалдах уу?............
П. Надал 2012-02-09 11:08
Олон ургальч ярианаас олз олох сайхан шүү Тиймээ Донгио. Мөнгө хэмээх бурханыг чинь үгүйсгэх гэж яриа эхэлсээр... эцэстээ ертөнцийн мөн чанар дээр хүн төрөлхтөн буюу Одмандах ахын нэрлэсэнчлэн аливаасын зөрөлддөг үндсэн гол асуудал дээр л эргэлдэж байна даа. Донгиогоос эхлээд уучлал гуйгаад жишээ аван өөрийн бодлоо хэлсү:
Хэрвээ Донгио мөнгөний хэрэгцээгээ 100% дүүрэн хангасан бол гэж үзье. Мөнгө түүнийг хязгааргүй эрх мэдэлтэй болгоно. Мөнгөөр бүхнийг шийдэхийн үлгэр жишээ дэлхийгээр дүүрэн байгаа тул тэдэн шиг л түүний хувьд дээдийн хүсэл мөрөөдлөө гүйцээхэд махан биеийнхээ жаргалтай гэж үзэх хэрэгцээг хангахаар улайрах нь дамжиггүй. Ерөөсөө хүний зан юм чинь. Эцэстээ өөрийнх нь эсрэг боссон бусад аливаасыг үзэн ядах, нухчин дарах, дарамтлан таашаал авах, гутаах доромжлох хэрэгцээ нь ихсэх болно. Аливаа эрхт хаанчлалын туйлын хүсэл болох бусдын дээр залрах хүсэл оргилно. Үүний жишээ нь манайд 76 ямба суудлын төлөө улайрагсад шүү дээ. Яагаад гэвэл өнөөдрийн нийгэмд мөнгө бол аливаа хаанчлалын түлхүүр болсон. Мөнгөгүй бол чи хэн ч биш. Яагаад мөнгөгүй байгаа нь чухал биш чи мөнгөний төлөө улайран зүтгэвэл сая хэрэгцээндээ дөхөж магадгүй. Капитилизмын хөгжил бол үүн дээр л тулгуурладаг.
за буцаад Донгиогоо задлан шинжлэе.
Бусдыг үл тоогч зантаны шинж түүний амнаас бишээ сэтгэлээс нь ундарч байдгийг хэдэн үгнээс нь харахад хангалттай. Адгийн наад захын үгнүүд нь урдаас шүлс үсчих мэт мэдрэгддэг үе бий. Яг л хайл Гитлер гэж байгаа мэт өөрийн үзлээс өөр үзлийг хүлээн зөвшөөрч чадахгүйгээ олон анхаарлын тэмдэгүүд, олон хурц үгээр илэрхийлнэ. Донгиог цаанаа бол ямар номын, ямар даруухан залуу байгааг хэн ч мэдэхгүй. Өөр хүмүүс бол түүний авирт үгнүүдэд эмзэглээд яг өөр шиг нь хашхирах ч мэднэ. Ямар сайндаа зарим тэвчээгүй нэг нь заналхийлэх үгс ч чулуудсан бололтой байдаг. за донгионизм гээд нэг ярьчихая. Донгионизм бол хүчирхийллээр бүхнийг шийдэх гэж улайрдаг харагддаг. Заримдаа хүчгүйдэхдээ шууд л
----Зиак .. муусайн үрчгэр ДУХнуудаа !!! ... Та муусайчуул битгий нас хүйсээрээ , одон мидаал цол хэргэмээрээ , олон төр буюу баахан ИЗМ үзсэнээрээ бас тэр аль галавын үед буюу олигтойхон микроскоп байхгүй үед зохиогдсон хэн нэгэн суут сэтгэгч гэж эргэн тойрныхоо бичиг үсэг тайлагдаагүй гаруудад үнэлэгдсэн, үнэндээ бол БОРЦОН ТӨМСӨГТНҮҮДИЙН бичсэн баахан ИЗМ нэртэй хатуу хавтастай мунгинсан бичлэгтэй номнууд уншсанаараа... ОДОО ҮЕЭ ... битгий дарамтлаад бай ,, за юу ??? .. Бид та нар шиг мянга мянган жилийг мунгинаж өнгөрөөмөөргүй байна ! ( сэтгэлгээний хувьд ) Бид зөвхөн ҮНЭНИЙГ л мэдмээр байна !!! Түүнийхээ төлөө ингэж пээдийж байна ,, тээд юу гэж ,, ай ?
----Хөөе ... муу тэнэг авгай минь хорвоо чинь ГЭРЭЛ СҮҮДЭР хоёроос бүтдэг юм аа ,, ? Хуцах юм бол СҮҮг хүртэл хоногт 500 гр -аас илүүг хэрэглэвэл ХОР болдог юм шүү дээ ,, ?
За мэтгэлцэх арга барил нь нэг иймэрхүү. Үнэндээ өөрөө нэт ухаж хэний ч юм аль нэг измын таалагдсан хэсгийг өөртөө баг болгож бас л нэг измд тархиа сунгуулчихсан байгаагаа үл мэднэ. Аан тийм. үнэндээ бол би ч түүний зарим үгнүүдийг хашхирмаар байх чинь. Хатуурхсан ч гэлээ МЭДМЭЭР БАЙНА үнэнээ хэллээ гэж ойлгоод мушийгаад уншиж байгаам. Донгионизм бол үнэнийг мэдмээр байна гэж хашхирах өнөө үе юм. Тэр бол капитилзмын хөрсөн дээр үндэслэн бойжиж байгаа дэлхийн мянга мянган төлөөллийн сонгодог жишээ. хэхэ би бол энэ хөрсөнд чинь ирэхээс өмнө хүн чанар нэгт байх ёстой гэсэн үзлийн үнэрийг үнэртэж байсан нэгэн болох нь. Тэгэхээр түүний хувьд биднээс дээш үеийнхэн үрчгэр духт л байх нь. Харин миний дух үрчгэргүй ээ гэдгээ нотлох гэж улайрахыг хүссэнгүй нь сайхан, Хариу тайлбар хэлэхийг үрчгэргүй духт залууд хэлэхийг туйлаас хүсэв. Жич: ҮРЧГЭР ДУХТУУД гэдэг үгийг тэр их олонтаа давтдаг учраас түүнд хэлж байгаан. Чиний үеийнхэн чиний энэ мэт дайралтыг тэвчихгүй зад хэрэлдэж байгаа доо. За:
Донгио: Миний дүү өнгөрсөн үе рүүгээ бүү бууд, ирээдүй үе чинь чамруу цөмийн буугаар буудна гэж нэг үг нэмэрлэе. Ирээдүй үед чи бас нэг нэт ухаж худлаа пээдийсэн муу үрчгэр духт болж л харагдана шдээ. Ирээдүй үе: МУУСАЙН ДОНГИОНУУДАА ТА НАР НӨГӨӨ Л МАТЕРИАЛЛАГ ХЭРЭГЦЭЭНИЙХЭЭ БООЛ БОЛСООР БАЙНА УУ? Өөрийгөө эзэмдэж жолоодож чадахгүй.НЭГ л гайхалтай тархитай улс түүнийгээ бүрэн ч ашиглаж чадахгүй духнууд юм даа гэж адлана даа хөөрхий. ЧиТэдэнд Нагаржунайг үгүйсгэсэн шигээ өөрөө мөн ч лут үгүйсгэгдэнэ л дээ. Гэхдээ Нагаржунай мэтийн нэг өөрөөр сэтгэж онцгойрч чадвал шү ү дээ. Аливаас шиг түүхийн замхраанд замхрах вий гэж бодогдож эхэлж байна уу? За анхаарч уншсанд баярлалаа.
Д. Энхмаа 2012-02-09 12:59
Би харин Донгиогийн үрчгэр духт гэдэг үгэнд магтуулсан хүүхэд шиг байяртай байгаа шдээ. Үрчлээ байна гэдэг нь юм үзэж ойлгосоны баталгаа шүү дээ. Тархи ч мөн адил үрчлээ багатай бол хэцүү л дээ.
Б. Нямаа 2012-02-09 13:10
хихихи. нэг багшийн маань хэлдэг үг санаанд орчихлоо. тархины бор гадаргуу нь мөлийчихсөн юмнууд гээд уур нь хүрэхээрээ хэлдэг байж билээ
А. Odloi 2012-02-09 13:15
Энэ чинь л энэ яриаг үл дуусгах шалтаг болоод байгаа юм. Цолмон Энхмаа нарын газраас тасарчихсан ойлголтууд.
Ерөөсөө л үнэнийг л ойлгочих тэгээд л болоо. Тэр цагт энэ яриа ямар чсонирхолгүй болно. Доктор энэ удаа МӨНГӨНӨӨС ТАТГАЛЗАЖ унаагаа юүлэе гэсэн. Шууд хэлвэл ТҮР ЗОГСОЁ. Эцсийн зогсоолд маргааш биш нөгөөдөр хүрэе өөрсөндөө нэг өдрийг гаргая. Ердөө л энэшдээ. Үүнийг хүмүүст ойлгуулахгүй алсуур хөтлөөлд толгой тархинд үүссэн хийсвэр цэцэгт тал руу хүмүүсийн сэтгэлийг хөтлөөд тэр тоолонгоор бодит ойлголтоос холдуулаад байна. Уран сэтгэмжийн хор хөнөөлийн бие даасан нэгэн цогц энэ.
Хүн төрлөх өнөө нээгдээгүй байгаа олон юмыг өнгөрсөнд нээчихсэн байсаан гэвүү. Мэдэхгүй юм. Харин нэг зүйлийг сайн мэдэж байна. Хүн төрлөхтөнд хараахан нээж чадаагүй хоёрхон юм л байгаа. Тэр хоёрыг л нээчихвэл тэгээд л дуусаа. Бүх юм сонирхолгүй болно. Бидний энэ гайхамшигт интернэтийн ертөнц ч сонирхолгүй болно. Гутенбкргийн хэвлэх машин өнөөдөр хэний сонирхолыг татах вэ. Хэнийхийг ч татахгүй. Яг л үүн шиг.
Мөнгөнөөс татгалзая. Үүний тулд мөнгө өөрөө юу вэ. Олон янзаар олон тодлохойлолт хэлж болно. Харин мөнгө яагаад ийм хүчирхэг байна вэ гэвэл өөр. Цаана нь баялаг байгаа болхоор л тэр шүү дээ. Баялаг дууслаа л бол КОНЕЦ ФИЛЬМА..........тэр юу ч биш. Нойлын цаасны үнэд ч хүрэхгүй. Нойлын цаасыг бид зориулалтынх нь дагуу хэрэглээд байдаг бол мөнгийг тэгэх боломж үгүй. Адаглаад л хатуудна биз.
Докторын дэвшүүлсэн санаа гээч чинь энээ гэж би дахин хэллээ шүү. Хүмүүсийг битгий үнэн ойлголтод хүрэх үйлээс холдуул. ЭНЭ АРИУН ЯВДАЛ БИШ. Би докторын хэлсэнчлэн ТҮР ЗОГСОЛТЫГ шашнаар би ухамсарт үйлажилгаагаар хиймээр байна. Хожим нь ямар нэгэг шашныг мандуулан тахихгүйн тулд.
П. Надал 2012-02-09 13:20
Таны энэ тайван хүлээж авдагын цаад учрыг танихгүй ээ цаа чинь. шал өөр юм найруулаал явчихна.
хэхэ дуэльд дуудсан болоод явчих вий. Цаадад чинь уухилаад л хашхираад ороод ирэх болов уу ккккк. Гэхдээ дээрхи бүгдийг Донгиог тогтож сууж л уншаасай гэж бодсын. Нэт ухдагаараа бол нэлээн мэдлэг хуримтлуулсан байх ёстой. Харин далайцтай цөөн уран үгээр даамай мэтгэлцдэг болчихвол их сайн сан. Даанч хэдэрлэдэг, хэнхэглэдэг нь ихсээд аугаа их материлист болоод хадуураад явчинаа. Донгио дүрдээ итгээд цаашлуулаад байгаа гэж л найдахаас. Би түүнийг уг нь ойлгоод байгаан шдээ. Баригдмал сэтгэхүйгээ задлахад асуудлыг олон талаас харсан хүмүүсийн мэтгэлцээнийг хөндлөнгөөс ажиглах ч сайхаан.
Д. Энхмаа 2012-02-09 13:33
Шашин гэж юу юм . Чиний хэлээд байгаа тэр Үнэн ойлголтыг чинь хайгаад байхаар хүрч очдог тэр хэмжээг хэлээд байгаа юм биш үү. Үг хэллэг, нэр томъёо бол бидний оноож өгсөн ойлголцох хэлбэр гэж дээр хэлсэн. Шашин гэдэг нэрэнд нь дургүйцээд байгаа хэрэг. Гал дээшээ л асдаг, ус доошоо л урсдаг, загас усандаа л амьдарна. Энэ бол амьдралын хууль. Энэ мэт амьдралын хуулийг сөрөөд хүчээр хэрэглээ үүсгээд, түүнийхээ араас хөөгөөд байгааг л мөнгийг тахиад байна, Stop it, change your mind гээд байгаа юм биш үү.
Д. Энхмаа 2012-02-13 09:23
Чиний гэдэг нь Одмандах.Их сайхан нэр
А. Odloi 2012-02-09 14:01
Шашин гэж юу вэ гэхээр би ямар нэгэн тодорхойлолт хэлэхгүй. Энэ тухай үнэн худал гээд мянга мянган тодорхойлолт байгаа. Тэр тоолонгоороо мянга мянган ойлголтыг мянган мянган хүнд төрүүлдэг. Иймээс эдгээрийг нэгээр нэмээд яахав.
Шашны талаар би түүний ТҮҮХЭН ГАВЬЯА гэж байгаад нэгэн онцгой сайхан гаргалгааг хэлсэн шиг санах юм. Ингэж хэлсэн хүн үгүй л болов уу. Ийм л онцгой сайхан үүрэгтэй зүйл дээ энэ шашин.
Би яагаад өнөөдөр шашны эсрэг байна вэ гэвэл. ТҮР ЗОГСОЛТЫГ л шашинаар биш ухамраар гээд байна......ойлгож ядах юм юу байнаа.
Би дээр хэлсэн дээ. Хүн төрлөхтөнд нээж чадаагүй юм хоёрхон ширхэг байгаа гэж. Үүнийг ЭЦСИЙН ЗОГСООЛД хүрхэд хоёрхон алхам үлдээд байна гэж ойлгооч...... хоёрхон гэдэг үг ямар нэгэн айдсыг төрүүлэхгүй байна уу. Төрөхгүй байгаа бол энэ чиний бол тэрний буруу биш. Сэтгэлгээний чинь буруу.
Доктор хэлэхдээ .......ер бол их олон зүйлийг холиод боловсрол муутай хүнд ойлгоход нэлээд ярвигтай байдлаар бичсэн байна л даа. Үүнээс болоод байна уу. Тэгвэл миний хэлсэн тэр ТҮР ЗОГСОЛТ хэмээх гаргааг дахин унш гэж зөвлөе. Энхмаануудаа
А. Odloi 2012-02-13 09:51
гаргааг гэчихжээ...... гаргалгааг гэж унш
Д. Энхмаа 2012-02-09 14:14
Андуураад байна. Бид амьдралын үнэнийг яриад байхад шашин болгоод байна даа. Харин боловсрол гэдэг бол бловсрох гэсэн үгтэй шууд хамааралтай. Эхлээд жаахан боловсрох хэрэгтэй л дээ.
Шашныг боловсрогүй хүн бол ерөөсөө оролдох хэрэггүй. Дотоод ухамсарын нилээн өндөр түвшний асуудал шүү дээ. Хөгжилгүй, бүдүүлэг гээд байсан хуучны Монгол бол дотоод хөгжил их өндөр түвшинд очсон байсан нь хүмүүсийнх нь ертөнцийг үзэх үзлээс нь нэвт харагддаг байсныг шинэхэн түүх гэрчилнэ. Үргэлжлэл нь чи ч мөн. Чамд ч байгаа тэр сайхан шинжүүд шүү дээ.
О. Долгион 2012-02-09 14:37
Шашин бол уран сэтгэмж.