2012-01-12 10:52:51

МАНАЙХЫГ ДУУРАЙГААД КИРГИЗЧҮҮД ХАМАГ ТӨСВӨӨ ХӨШӨӨНД ЦАЦААД ДУУСЧИХ ВИЙ

Киргизийн Ош хотод үндэсний баатар Манаст зориулсан хөшөө, цогцолбор нээгджээ. Нээлтийн ёслолд оролцсон Ош хотын дарга Мелис Мырзакматов “Бид орчин үеийн залуусыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх ёстой” хэмээн мэдэгдэв.
Уг цогцолборыг таван сарын турш барьсан бөгөөд 31 сая сом /Киргизийн мөнгөн дэвсгэрт/ зарцуулжээ. Тодруулахад нэг ам.доллар ойролцоогоор 45 сомтой тэнцдэг аж.
Манас баатрын хөшөөг бетонон блокоор цутгаад зэсээр өвч бүржээ. Бараг хоёр тонн зэс орсон байна. Морьт баатрын хөшөө нийт 24 метр.
Энэ бол үндэсний баатарт зориулсан дэлхийн хоёр дахь том хөшөө юм.
Эхнийх нь манай Монголын Чингис хаандаа зориулан Цонжин болдогт босгосон хөшөө гэнэ.

Сэтгэгдлүүд


  • Д. Лхагвасүрэн 2012-01-13 18:34

    1. Киргизүүд төсвөө юундаа зарцуулах нь яг үнэндээ Монголчууд бидэнд огтхон ч падлийгүй асуудал.

    2. Цонжин Болдогт барьсан Чингис хааны хөшөөг төсвийн хөрөнгөөр бариагүй, хувийн компани хөрөнгөөрөөр барьсан санагдана.

    3. Чингис хааны тэр хөшөөгөөр би бахархдаг. Хятадууд Ордост тэр байтугай юм байгуулаад Их хааны минь нэрээр мөнгө цохиод байхад Монголчууд бид яагаад болохгүй билээ.

  • B. Enerelt 2012-01-13 18:55

    Бараг бөмбөрцгийн нөгөө захад шахуу хөшөө чулуу овоолсны төлөө төсөв мөнгөнд нь санаа зовоод үхүүлээд байдаг илүүдээ гарсан мэдрэл эс алга даа хө. Харин тэр манайд босгосон Чингэсийг чинь хятадуудаар хийлгэсэн юм шүү дээ. Хятадууд муу санаатай юм болохоороо малгай дотор нь еэвэн хийгээд цутгачихсан байж магадгүй гэж айгаад байгаа юм. Еэвэн ямар учиртайг http://biznetwork.mn/topic/show/11497/1 -ээс уншаарай. Тэгээд Их Чингэс хаантайгаа хамт зургаа авхуулах гэхээр еэвэн нь зурганд давхар орж таараад хамайг байдаг хийморь лундаагаа салхинд хийсгэчихэж магадгүй санагдаад байгаа юм. Ер нь тэгээд монголын долларыг хятад руу урсгаж, хятадын эдийн засгийг тэтгэсэн "хятад" хөшөөнд очиж зураг авахуулах байтугай салхин доогуур нь гарсан ч монгол хүнд зохимжгүй хэрэг болчих гээд байна л даа...

  • М. Эрдэнэбулган 2012-01-13 19:06

    Ганцхан сая доллараар хөшөө барьсаны төлөө төсөв нь улайх нь ч хайшаа юм, манайд бол дурын нэг баачкаа л барих юм байна, тэгээд ч тэд нар лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хаа байсан бид нарт оооогт хамаагүй хэрэг л дээ.

  • S. Winter 2012-01-13 21:25

    Манайхаас сүүлд хөшөөгөө барьж байгаа мөртлөө чингисийн хөшөөг гүйцэхгүй байна гэхээр манайх лаг гэсэн үг юм байна лдаа