2012-01-13 00:41:39

Чин Сэтгэлээсээ монгол хүн болсондоо бахархадаг уу?

Та бүхэн чин сэтгэлээсээ Монгол хүн болсондоо бахархадаг уу? Хэзээ нэгэн өдөр, Хэзээ нэгэн цагт би өөр оронд төрсөн бол гэж бодож байсан уу? Монгол улс маань сэргэх болов уу?

Сэтгэгдлүүд


  • Б. Алтан-Оргил 2012-02-10 10:49

    БИД БҮГД МОНГОЛЧУУД ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ

  • М. Мишээл Пингвин 2012-02-10 10:58

    Монгол гэж томоор бичиж байгаарай, би үргэлж томоор бичиж байхыг хичээдэг, хайрлаж байгаагын нэг илрэл байх.

  • Р. Төгс 2012-02-10 11:14

    мэдэхгүй ээ бодож ч узээгүйм байна.бахархдаг гэж худлаа хэлэхгүй шуу.

  • Р. Төгс 2012-02-10 11:14

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Х. Shijirtuya 2012-02-10 15:23

    гадаад хүмүүстэй харьцаад ирэхээр адилхан л хүн гэдгийг мэддэг харьцаж үзээгүй хүмүүс л хятад муухай япон тэр гээд

  • M. Bujinlkham 2012-02-10 19:03

    Би Монгол хүн болж төрсөндөө чин сэтэлээсээ бахархдаг.

  • Д. Ганзоригт 2012-02-10 20:03

    Ширжиртуяа чи бүгд л ургамал гээд хамаа намаагүй хэрэглээд /шарилж, хар мөөг зэргийг хоолондоо хийж, эмчилгээндээ уудаг/ байдаггүй биз дээ... Гадаад хүмүүстэй харьцаад ирхээр жинхэнэ утгаараа Монгол хүн гэдгээрээ бахархадаг шүү.
    Тэд чиний харж байгааг харахдаа, төсөөлж байгааг чинь төсөөлөхдөө ямраар харж, ямраар төсөөлдгийг мэддэггүй бололтой.... Мэдэрсэн тэр цагт л чи үндэсний гэсэн бүгдээрээ бахархах болно...

  • Б. Бат 2012-02-11 09:46

    Дөнгөж сая Солонгосын сувгаар цусны хорт хавдартай монгол охинд зориулж хандивын тоглолт хийж байхыг үзлээ.
    Монголчууд өөрсдөөрөө бахархдаг мөртлөө нэгэндээ туслах сэтгэлийн тэнхээгүй өөдгүй хүмүүс.

  • Д. Ганзоригт 2012-02-12 09:57

    Энэ төрөлийн гарга хэмжээ маш их явагддаг. Хэрэв та хандив өргөхийг хүсэж байгаа бол жаахан зүтгэл гаргаад л хайхад хэд хэдээрээ гарч ирнэ. Угаасаа манайхан шоучин ард түмэн биш болхоор туслая гэсэн нэгэндээ тус болчихоод л чимээгүй яваад өгдөг. Энэ бол бахархах зүйлийн нэг л жишээ...
    Харин өнөөдөрийн нийгмийн сэтгэлгээний доройтол / засгийн буруу бодлогын нөлөөгөөр /-оор улбаалан үнэт өв соёл, ёс заншилаа гээснээс Монгол хүний жудаг үгүй борлж байна. Энэ бол бахархах зүйлгүй Монгол хүн бий болж байгаагийн эхлэл...энэ бол эмгэнэл...
    Өчигдөр орой Сүүлийн самуурай гэдэг уран айхны киног үзлээ. Энэ киног үзэх боломж олдсон үед нь алгасалгүй үздэг. Учир нь чи өөрийгөө хэн байсан бэ гэдгийгээ мартах учиргүйг сануулдаг юм.

  • Д. Ганзоригт 2012-02-12 10:06

    Р.Чойном - Ази

    Дурлалынхаа жинхэнэ амтанд нь согтуурч
    Дууныхаа соньхон аялгуунд нь хөлчүүрч
    Дун цэнхэр тэнгэрийнхээ тухай
    Дуулим цагаан талынхаа тухай
    Дуут өндөр сарьдагийнхаа тухай
    Дуулах хүслэн надад төрж байна



    Гүн зузаан хөвчийнхөө тухай
    Гүйдэлгүй жороо мөрөн голынхөө тухай
    Алдалсан ч үзүүр нь үзэгддэггүй хадагныхаа тухай
    Асгасан ч сав нь цагаан үлддэг сүүнийхээ тухай
    Уурласан ч зэвсгээн үзүүлдэггүй харцынхаа хүүдийн тухай
    Уйлсан ч нулимсаа үзүүлдэггүй хар нүдэтнүүдийнхээ тухай
    Хүний зовлон шингэсэн чулуу бүхний тухай
    Хүслийн дээд шингэсэн найргаараа би дуулнам

    Хаана чи төрсөн юм бэ гэж
    Хатан дэлхий чи асуу
    Хамгийг захирдаг омог дүрээрээ
    Хавтас нээгээд асуу
    Александр Дюмаас
    Асуусан шигээ асуу
    Алишер Навоиг залууд нь
    Асуусан шигээ асуу
    Хаан судар бичсэн Предиусыг
    Харангадуулсан шигээ асуу
    Ханасан цэнгэлээс Пушкиныг
    Хагацаасан шигээ асуу
    Үлэмжийн их Байроныг
    Үхүүлсэн шигээ асуу
    Үүнд чинь би гав ганцаараа
    Уйтмэн шиг хариулъя

    Ази тивд би төрсөн юм
    Ази тив миний нутаг
    Аварга энэ орчлонгийн хаанаас нь ч
    Ахиад олдошгүй
    Ази миний нутаг
    Арван галавын дэнсэн дээр
    Арчигдаж хусагдаж явсан
    Азаар дульхан дөрвөн тивийн
    Алийг нь ч би тоож төрөөгүй юм

    Амьсгалахад агаар нь чөлөөтэй гэж
    Амьдарахад газар нь чөлөөтэй гэж
    Амсахад айраг нь амттай гэж
    Амрахад алтанхан шороо нь зөөлөн юм гэж
    Дуулахад хуур нь хөгтэй юм гэж
    Дурсахад хуучин түүх ихтэй юм гэж
    Дурлахад хүүхэн нь үнэнч юм гэж
    Дуулим их Азид миний бие мэндэлсэн юм

    Ази тив намайг Австрали тив шиг
    Араатан амьтнаар айлгалгүй хүлээж авсан юм
    Ази тив намайг Америк тив шиг
    Алтан зоосонд алга тосуулалгүй хүлэжж авсан юм
    Ази тив намайг Африк тив шиг
    Ангаан цангаалгүй амраглан тэвэрч авсан юм
    Ази тив намайг адгийн европ шиг
    Аллаганд дуудалгүй алгаан тосож хүлээж авсан юм

    Хүний уужим сэтгэл шиг
    Хүй цагаан талд нь би
    Хүү нь юм шиг дэлчигнэнхэн байж
    Шунхан улаан хаяатай
    Манхан цэнхэр тэнгэрт нь би
    Шувуу нь юм шиг шулгананхан байж
    Захгүй талын одон болсон
    Зааны сүү шиг нууранд нь би
    Загас нь юм шиг шумбанхан байж
    Орчлон их дэлхийг тойрс явсан
    Ороо морьдын зоон дээр би
    Онгон сахиус шиг дөрөөлөнхөн байж
    Азийн алтан шооны
    Арван цагаан нүдэн дээр
    Ам цагаан хулганы
    Асаасан галын дөлөн дээр
    Есөн цагаан мэнгэний
    Нүх таарууланхан төрсөн юм би
    Ертөнцийн гуа хүүхнүүдийн
    Нүд дагууланхан өссөн юм би...

  • М. Aмина 2012-02-12 22:47

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • P. Amaraa 2012-02-12 23:21

    хайрт эх орон минь үүрд мандан бадраг

  • М. Цогзолмаа 2012-03-05 13:47

    Цэл залуу насныхаа
    Гал дөлөөр бадарч
    Сэтгэл зүрх хоёртоо
    Шатаж явах үедээ
    Чин зүрхний амрагтаа
    Хэлж үзээгүй үгээ
    Чиний төлөө үхье гэж
    Эх орон чамдаа хэлсийм

  • M. Bocoboss 2012-03-10 06:59

    Unasan gazar ugaasan us, Uls Mongolooroo Undur uvug deedseeree Uhen uhen uhtlee baharhah bnoo.bid.Ted bidnii tuluu temtsej unuudriig bidend ugsun um.Tiimees ch bid ur huuhdiihee margaash hoichiin saihan udruudiin tuluu Utaatai ch bsan Uur utsaartai ch gesen Hulsuun dusluulj ei evee olj zutgeh l heregtei.Zutgej bn.Minii Mongol Hugjij bgaa shuu. Bi eh orondoo Henees ch dutahgui Hairtai !

  • Ц. Туяацэцэг 2012-03-10 17:50

    Монгол эх орноороо бахархалгүй яахав дээ. Бахархдаггүй монгол цустай хүн гэж бхгүй гэж боддог. Энэ бодолдоо ч үнэнч, итгэлтэй явах болно.

  • A. Grandeur 2012-03-11 03:59

    Цээжээ дэлдээд яваад байдаггүй ч би Монголдоо төрөөд хүн болоод яваадаа баярладаг, өөр газар гэхээр төсөөлөгддөггүй юм. Хөгжүүлэхийн тулд л яваад байна шүү дээ. Өөрийгөө хөгжүүлж чадаж л байгаа бол Улсаа хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулж байгаа хэрэг.